2009-11-06
Хэнтий аймгийн Гэгээрэл төвийн орчны стандарт

Аймгийн БСГ-ын даргын 2008 оны 01 сарын 14-ний өдрийн

 03 тоот  тушаалын нэгдүгээр хавсралт

 

Гэгээрэл төвийн орчны стандарт

 

Нэг. Ерөнхий зүйл

 

Гэгээрэл төв нь үйл ажиллагаандаа энэхүү стандартыг мөрдөж ажиллана.Гэгээрэл төвийн гадна ба дотор орчин багш нарын ажиллах,  суралцагчдын сурах таатай орчныг бүрдүүлэх, улмаар физиологи-эрүүл ахуй, осол аюулгүй ажиллагааны болон бусад стандарт шаардлагад нийцсэн байна.

 

Хоёр. Гэгээрэл төвийн ерөнхий зохион байгуулалт

 

Гэгээрэл төв нь БСШУ-ны сайдын 2003 оны 05 сарын 19-ний өдрийн 169-р тушаалаар батлагдсан Гэгээрэл төвийн үлгэрчилсэн дүрмийг мөрдөж ажиллана. Гэгээрэл төв нь АББ-ын ангитай байна. Гэгээрэл төвийг эрүүл ахуйн шаардлагын дагуу тохижуулсан байна. Нэг ангид байх хүүхдийн тоог түр цугларалт ба тэнхимын сургалтын үед 15-аас, гэрийн буюу шавь сургалтын үед 10-аас дээш суралцагчтайгаар зохион байгуулна. Гэгээрэл төв нь суралцагчдад зориулсан номын фонд, уншлагын танхимтай байхаас гадна ном, сурах бичгийн катологи, нэр төрлөөөр цахим сантай болсон байхГэгээрэл төв нь түүхэн замналын музей, булантай  байхСуралцагчид өөрийн сургуулийн онцлогт тохирсон дүрэмт хувцсаар жигдэрсэн байх /Бага, дунд, ахлах анги ялгаатай байж болно./Гэгээрэл төвийн анги танхимийн эрүүл ахуйн шаардлагын хувьд  1996 оны “Хүүхэд өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрмийг мөрдлөг болгон ажиллана.

 

Гурав. Гэгээрэл төвийн анги танхимд тавигдах шаардлага

 

Анги нь суралцагчдад зориулсан эрүүл мэндийн болон ариун цэврийн булантай байх.

 А. эрүүл мэндийн буланд анхан шатны тусламжийн эм боох материал,  зөвлөмж, мэдээллийн самбар зэрэг байна.

Б. Ариун цэврийн буланд  тусгай зориулалтын угаалтуур, саван, гарын болон тоосны алчуур, шалны мод, алчуур хувин, ариутгалын бодис зэрэг орно.

Ангийг цэцэгжүүлсэн байхСалхивчны цонх онгойдог буюу агааржуулагчтай байхАнгийн ном гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнийг каталогижуулж төрөлжүүлсэн байхАнгийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн ашиглалтын бүртгэлтэй байхСурагчдын нүдэнд харагдахуйц газар цаг байрлуулсан байхШирээ, сандлын өндрийн харьцаа сурагчдын нас биеийн хөгжилд тохирсон байхКабинетийн самбар, үзүүлэн тараах материалын хувьд ШУБС-ын сайдын 1996 оны 253-р тушаалаар баталсан ЕБС-ийн хичээлийн кабинетийн ерөнхий зааврыг мөрдөхАнгийн сургалтын тоног төхөөрөмж, багаж техник хэрэгслийг осол аюул гарахгүй байхаар угсарч байрлуулах, ажиллуулах үед зөвлөмж зааварчлагааг хананд ил байрлуулсан байхАнгийн хана, шал, ширээ сандлын будаг тохирсон дулаан цайвар өнгөтэй байх.Үзүүлэн таниулах материалын үсэгний шрифт, хэлбэр хэмжээ өнгө будаг нь шаардлага хангахуйц байхЛабораторид хичээллэх шаардлагатай нөхцөлд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 53-р тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан ЕБС-ийн орчны стандартын 6 дугаарыг баримтална.  Сурагчдыг дотуур байранд амьдруулах шаардлагатайнөхцөлд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 53-р тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан ЕБС-ийн орчны стандартын 7 дугаарыг баримтална.  Анги нь дараах мэдээллийн самбаруудыг байрлуулсан байна.

А.Үндэсний хөтөлбөрийг сурталчилсан самбар

Б.Орон нутгийн газрын зураг, зураг дээр Гэгээрэл төвийн сургалтанд хамрагдагсдыг байршлаар нь тэмдэглэсэн байх

В.Дүйцсэн сургалтын самбар

Г.Насанд хүрэгчдийн боловсролын самбар

Д.Амтдрах ухааны сургалтын самбар

Е.Төсөл, хөтөлбөрүүдийг сурталчилсан самбар

Ж.Бусад/ангийн булан, мэдээллийн самбар гэх мэт.

 

 

 

Боловсрол соёлын газар

Бичсэн: EDUCATION | цаг: 17:38 | Албан Бус Боловсрол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1764849 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax