2009-11-09
Flash disk-ээр вирус авахгүй байх энгийн арга
Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна. Харин үүнээс хамгаалах арга бол энэ автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм. Хэрхэн хаах вэ.Эхлээд Start -> Run... (эсвэл Windows logo+R товчны хослол ашиглаж болно) нээгээд gpedit.msc гэж бичээд Enter товч дарахад Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог enable болгож сонгоод Аll drives буюу Бүх диск гэсэн сонголтыг сонгоод OK дарна.

За ингээд зөөврийн дискээр тархагч вирусээс ямар нэгэн хэмжээгээр хамгаалагдлаа.
Бичсэн: EDUCATION | цаг: 11:35 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1775877 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax