2009-11-09
Хурууны хээг нээсэн тухай...


Дундад зууны үеэс эхлэн Хятадад цаасан дээр гарынхаа хээг үлдээх уламжлал тогтсон байна. Харин хурууны хээ судлал буюу дактилоскопи нь шинжлэх ухаан болон хөгжөөд зуун жилийн нүүрийг үзэж байна.

Энэтхэгт ажиллаж байсан Английн нэгэн түшмэл Вильям Гершел анх удаа энэ үгийг 1877 онд хэрэглэжээ. /Dакtуlos - хуруу, scорео - харах гэсэн грек гаралтай үг юм/.

Энэтхэгт цэргүүдэд цалинг нь олгохдоо энэ аргыг анх хэрэглэж эхэлсэн байдаг.

Харин хувь хүнийг хурууны хээгээр маш нарийн, бүрэн тогтоож болно гэдгийг Английн эрдэмтэн Френсис Гальтон тогтоосон юм.

Тэрээр төрөл бүрийн зүйл сонирхдог хүн байлаа. Эрдэмтэн түүхч, антропологч, сүлд судлаач гэх мэтийн судалгааныхаа үр дүнгээр түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Сэтгэл судлалын салбарт туршилтаар хувилбарт статистикийн аргыг анх ашиглаж, төрөл бүрийн сэтгэл зүйн тест, анкет болон асуулт хариултын хувилбаруудыг бэлтгэж чадсан анхдагч хүн билээ.

Хурууны хээг цагдаа нар 1900 оноос л дөнгөж хэрэглэж эхэлсэн байна. Үүний өмнө гэмт хэрэгтнүүдийг аман хөрөг, болон Бертильоны аргыг хэрэглэн олж авдаг байсан юм.

Мэдээж хэрэг ийм төрлийн хөрөгт ихээхэн хэмжзэний дутуу дулимаг зүйл байсан бөгөөд зарим содон зүйлд дурдагдахгүй өнгөрөх тохиолдол бишгүй л нэг гарна.

Харин Бертильоны арга гэгч нь шүүхийн алдаанд хүргэж нилээд их ажиллагаа шаарддаг аргачлал байсан гэдэг.

Тиймээс л гэмт этгээдийг олоход тийм ч хялбар зүйл байсангүй.
Лондон даяар яригдаж эхлээд байсан аймшигт гэмт хэрэг Гальтоныг ийнхүү гарын хээ судлахад хүргэсэн гэгддэг.

1888 оноос хойш Их Британийн нийслэл Лондон хотноо цуврал аллага үйлдэгч буюу Жек гэгч гэмт хэрэг үйлдсээр байсан юм.
Хэрэв цагдаа нарын мэдэлд хурууны хээний сан байсан бол тэдний ажил ихээхэн хөнгөрөх ёстой байлаа.

Гэтэл ийм зүйл байгаагүй учир удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүсийг сэрдэн шалгаж эхлэхэд Скотленд-Ярдынхныг түлхэжээ.
30-аад ажилчид долоо хоногт гурван удаа Халлоуэй шоронд хоригдож байгаа хүмүүсийг таних ажиллагаа зохион байгуулж эхэлсэн байна.

Нэг удаа очихдоо тэд дөнгөж дөрвөн хүн л таньж мэднэ. Ингэж танихад ажлын 90 цаг зарцуулагдах бөгөөд хожимоо үр дүн нь голдуу алдаатай гарна.

Френсис Гальтон хурууны хээг буюу дактилоскопияг мөрдөн шалгах ажиллагаанд нэвтрүүлжээ.
Хүний биеийн болон оюуны чадавхийн талаар судалгаа явуулж байсан Саут-Кенсингтон гэх музейн лабораторид шинэ шинжлэх ухаан бүтээгдэж эхэлсэн юм.

Тэрээр 500 хүний 5000 хурууны хээг судалж үзсэн бөгөөд бүх л насаар огтхон ч өөрчлөгддөггүй болохыг тогтоосон юм.

Тэр ч бүү хэл гэмтсэний дараа ч бүрмөсөн эдгэрч хуучин хэвэндээ ордог болохыг тогтоожээ.
Гальтоны найз нь их сонин хоббитой хүн байлаа.

Тэрээр бүх л насаараа хүмүүсийн хурууны хээ цуглуулсан байна. Гальтон найзынхаа цуглуулгыг сонирхож, сайтар судалсны дараа өөрийн гэсэн цуглуулгатай болж эхэлсэн байна. Гальтоны тушаалаар Саут-Кенсингтонд ирж байгаа бүх хүмүүсийн хурууны хээг цуглуулж эхэлсэн юм.

Хэсэгхэн хугацааны дараа папилляр шугам үндсэн дөрвөн зургийг бий болгодог юм байна гэдгийг ойлгож авлаа.
Харин тэдгээр нь салбарлан бусад зураг бий болох ажээ.

Гальтоны үед амьдарч байсан нэгэн хүн түүний статистик дээр тулгуурлан 10 хурууны 20 тодорхой хэсгийг авч үзэх юм бол 4660377 зуун тутамд дөнгөж сая ижил төстэй хурууны хээ тааралдана гэдэг тооцоог хийсэн байх юм.



1892 онд "Finger prints" /"Хурууны хээ"/ хэмээх ном хэвлэн гаргасан бөгөөд түүндээ судалгааныхаа ажлыг танилцуулжээ.

Эхлээд шүүхийн мэргэжилтнүүд түүний ач холбогдлыг үнэлээгүй бөгөөд дээр дурьдсанчлан энэхүү аргыг Скотленд-Ярд зөвхөн 1900 оноос л өргөн хэрэглэж эхэлсэн байх юм.

Ингээд дактилоскопийн арга криминалистикт түүхэн эргэлт болон хувирсан билээ.
Хурууны хээг 1905 онд шүүхийн хурлын үеэр анх удаа хэрэглэж үзсэн байна.
Харин 1911 онд гайхамшигт үйл явдал болжээ.

Францын нийслэл Парис хотоос Леонардо до Винчигийн алдарт зураг болох "Жокондаг" хулгайлан авсан юм.

Зургийн хүрээн дээр хурууны хээ үлдсэн бөгөөд түүнийг үндэслэн хулгайчийг олж илрүүлжээ. Дэлхий дахинаа энэ хэргийг илрүүлэн сүр дуулиан дэгдмэгц Гальтоны аргыг хүлээн зөвшөөрч, дактилоскопи Европ, Америк, Япон, Орост нэвтэрч эхэлсэн юм...

Бичсэн: EDUCATION | цаг: 13:43 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774860 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax