2009-11-12
Үйлийн судалгаа: Тулгуур асуудлууд

Яагаад үйлийн судалгаа хийх шаардлага гарч байна вэ?

Мэргэжлийн ажлынхаа бодит байдал, орчин нөхцлөө сайтар таньж мэдсэнээр өөрийн мэдлэг чадвар, ажлын арга зүй, итгэл үнэмшлээ эргэн цэгнэж үйл ажиллагааныхаа чанарыг дээшлүүлэхийн төлөө ажиллана гэсэн өргөн утга агуулагдаж байгаа билээ.

 

Үйлийн судалгаа хийхийн ач тус юу вэ?

Уламжлалт судалгаагаар таамаглал дэвшүүлж, тэдгээрийг туршин онолыг бүтээдэг байсан бол үйлийн судалгаа нь асуудлыг шийдвэрлэх, өөрчлөлт авчрах тухайд юм. Иймээс үйлийн судалгаа нь өөрөө маш бүтээлч үйл ажиллагаа. Түүний ашиг шимийг багш сурагч хоёр хоёулаа хүртэх боломжтой. Судалгаа хийх явцад ямар ч хүн хүрээлэн буй орчин, өөрийн мэдлэг, чадвар, туршлагын талаарх ойлголтоо гүнзгийрүүлснээр хөгжлийнхөө түвшинд үнэлгээ дүгнэлт өгч, хэрэгцээ шаардлагаа сайтар мэддэг болно. Багшийн хувьд хийсэн судалгааны үр дүн нь өөрийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг сайжруулах, суралцагчийн хувьд илүү сайн сурч хөгжих боломжуудыг тус тус нээж өгнө. Ингээд судалгааны ач холбогдлыг сайтар ойлгохын үүднээс бага сургуулийн багшийн  хийсэн судалгааг жишээ болгож авч үзье.

 

Ерөнхий мэдээлэл: бага ангийн багш Сувдаа өөрийн сургуулийн нэгэн багштай математикийн хичээл дээр хүүхдүүдэд тохиолдож буй бэрхшээлийг судлахаар хамтран ажиллах болжээ. Тэд 6 настай хүүхдүүдэд хичээл заадаг. Сувдаа багш ангид хасах үйлдэл хийх, математикийн хэлийг ойлгоход бэрхшээлтэй тулгардаг 8 хүүхэд байсан учраас судалгааны чиглэлийг ингэж тогтжээ.

 

1-р шат. Одоогийн нөхцөл байдлыг үнэлэх.

Сувдаа багш аливаа судалгаа хийхийн өмнө зайлшгүй шаардагдах зөвшөөрлийг хүүхдүүдийн эцэг эх, сургуулийн удирдлагаас авснаар судалгааны ажлаа эхэлжээ. Ингээд дараах ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэжээ. Үүнд:

А.мэргэжлийн холбогдолтой материал цуглуулж уншиж танилцах /математик заах арга зүйн чиглэл, түүний дотор хасах үйлдлийгзаах арга техникийг голложээ./

Б.дээрх үйл ажиллагаанаас олж авсан шинэ туршлага, мөн өөрийн сургуулийн багш нарын санал зөвлөмж дээр тулгуурлан судалгааныхаа аргыг сонгожээ. Ингэхдээ хэд хэдэн аргыг сонгосон байна.

В.бэрхшээлтэй тулгарч буй 8 хүүхдээ хичээл дээр ажиглах хэсэг рүүгээ орлоо. Эхдээд тэдгээрийн хүсэл сонирхол, хэрэгцээ, тулгарч буй бэрхшээлийг өөрсдөөс нь тодруулах үүднээс хүүхэд тус бүрээс, дараа нь фокус бүлгийн ярилцлага авав. /тэд хичээлд хэрхэн оролцдог, хэнтэй харьцдаг, юу сонирхдог, тооны хичээлээр тодорхой ямар зүйл дээр бэрхшээлтэй байдаг, хичээлийн материал тэдний бодит амьдралд хир ойр байдаг гэх мэт/ ярилцлага авч байх мөн ажиглалт хийж байх үедээ нарийн тэмдэглэл хөтөлнө.

 

2-р шат. Мэдээ баримтаа боловсруулах

Ажиглалт ярилцлагын дараа хамтран ажилладаг багш нартайгаа санал солилцов. Мөн тэмдэглэлээ дахин нягталж үзэж байтал зарим нэг эцэг эхтэй уулзаж ярилцах нь зайлшгүй санагдав. /энэ нь хүүхдийг амжилттай сургахад багш, эцэг эх ойр дотно ажиллах шаардлагатайн бодит жишээ болжээ./  Судалгааны баримтааса өөрийн арга зүй, үйл ажиллагааг өөрөөр зохион байгуулж турших хэдэн санаа олж авчээ. Тухайлбал:

А.”Хүүхдийн яриа”: хүүхдүүдийг баг, хэсгээр, хосоор ажиллуулбал харилцаанд орж ойлгоогүй зүйлээ бие биенээсээ асууж тодруулах боломж илүү нээгдэнэ.

Б.”Судалж буй зүйлийг бодит амьдралд ойртуулах”: ялангуяа тооны хичээл дээр судалж буй үйлдлүүд нь тэдний өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагад нийцэх ёстой.

В.”дээрх насны хүүхдүүд хийсвэрлэн сэтгэх арай болоогүй”: тооны хичээлээр зураг зурах зэргээр тодорхой, бодит материадл ашиглах нь илүү үр дүнтэй байж магадгүй юм.

 

3-р шат. мэдээ баримтаа ашиглан судалгааны асуултаа нарийвчлах

Сувдаа багш гарсан үр дүнгээ өөрийн суралцагсад, хамтран ажиллаж буй багш нар, зарим эцэг эхэд танилцуулж тэдний санал бодлыг сонслоо. Ингээд хамтарч буй багштайгаа хоёулаа сууж цаашдын ажлаа тогтож төлөвлөв. Мөн судалгааныхаа асуултыг хэд хэдэн удаа өөрчилж эцсийн байдлаар дараах байдлаар томьёолов.

Хэрвээ математикийн хэлийг ойлгох, хасах үйлдэл хийхдээ бэрхшээлтэй тулгардаг 8 хүүхдийг бодит материал ашиглуулан бусадтай нь баг бүлгээр 6 долоо хоногийн турш ажиллуулбал дээрх хугацааны дараа тэдний мэдлэг, ойлголт, чадвар хэрхэн сайжрах бол?

Дээрхээс харахад Сувдаа багш асуултаа маш тодорхой боловсруулсан байна. Тухайлбал:

-Хүүхдийн тоо

-Бэрхшээл

-Арга зүй

-Хугацаа

-Гарах үр дүн зэргийг багтаасан байна.

 

4-р шат. туршилтын үр дүнд эргэцүүлэл хийх

6 долоо хоногийн туршилтын дүнд ямар эерэг үр дүн, өөрчлөлт гарахыг таамаглан жагсаалт гаргажээ. Мөн судалгааны явцад ямар саад бэрхшээл гарч болохыг урьдчилан харахыг хичээлээ.

Гарах байх гэж найдаж буй эерэг үр дүн

Санаа зовж буй зүйл

Хасах үйлдлийг ойлгоход чухал ач холбогдолтой математикийн нэр томьёо, хэлийг ойлгодог болох

Эхэн үед магадгүй зарим хүүхэд өөрийнхөө хийж гүйцэтгэсэн дасгал даалгаврын талаар ярихыг хүсэхгүй байж болох юм.

Хасах нэмэх үйлдлийн холбоо хамаарлыг ойлгох, ойлгосноо илэрхийлж чаддаг болох

Зарим хүүхдэд логик хамаарлыг ойлгоход нэмэлт туслалцаа хэрэг болж болзошгүй

Сурч мэдсэн хасах үйлдлээ бодит амьдралтай холбож тайлбарлаж чаддаг болох

Өөрийн бодол санаагаа ойлгомжтой илэрхийлж чадахгүй байж магадгүй

Баг бүлгээр ажиллаж сурах

Бусадтай хамтран ажиллаж сурахад зарим хүүхдэд туслах шаардлага гарч болзошгүй

Математикийн хичээлдээ илүү сонирхолтой болох байх

Бусадтай адил хэмжээнд сайн хийж чадахгүй байгаа хүүхдүүд санаагаар унаж магадгүй

 

5-р шат. Шинэ үйлийг турших

Сувдаа багш эхлээд бодит амьдралын жишээн дээр тулгуурлан хасах үйлдлийг ашиглах дасгал даалгавруудыг боловсруулав. Ингээд хүүхдүүдээ хосоор, эсвэл дөрөв дөрвөөр нь баг болгоод дасгал хийлгэлээ. Эхлээд загвар болгох зорилгоор бодит материал ашиглан хасах үйлдлийг хийж, ингэхдээ хийж буй үйлдэл бүрээ чангаар тайлбарлаж, тухайлбал “эхлээд юуг анхаарах хэрэгтэй билээ?”, “одоо юу хийх хэрэгтэй болж байна?”, “орхигдсон зүйл байхгүй биз?”, “сая хийсэн зүйлээ эргээд харья. Ямар хариу гарав?”, “саяын тоонуудыг ашиглан нэмэх үйлдэл хийвэл юу гарах бол?” гэх зэргээр хүүхдүүдээ хичээлдээ оролцуулж байлаа. Ингээд хүүхдүүдээ дасаж ирэхээр нь баг бүлгээр нь бие даалган ажиллуулж, харин өөрөө ажиглан шаардлага гарвал туслалцаа дэмжлэг үзүүлж байв.

 

6-р шат. Мэдээ баримт цуглуулах

А.шинэ үйлийг туршихад хүүхдүүд хэрхэн хандав?

-Ажиглалт хийх. Ажиглалт нь тодорхой зорилготой. Үүнийг хийхдээ Сувдаа багш дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулж тэмдэглэл хөтөлж байлаа. Үүнд:

Хүүхдүүдийн хандлага/сэтгэл хөдлөл /баярлах, инээх, зөвшөөрч толгой дохих, сэгсрэх, бие биерүүгээ харж суусан байдал, харц гм/

Тодорхой дасгал гүйцэтгэхдээ хйиж буй үйлдлүүд /ямар материал ашиглаж юу хийв?/

Хүүхдүүдийн яриа /тэдний дэвшүүлж буй санаа, таамаглал, тайлбар, асуулт гм./

Түүнчлэн зарим хүүхдүүдийг онцгойлон ажиглах хуваарь гаргаж ажилласан байна. Энэ нь долоо хоногт 2 удаа 20 минутын хугацаатай хүүхдүүдийн ерөнхий хандлагыг /үзсэн хичээлээ амьдралтай холбож байгаа байдал, өөрийн саналыг ойлгомжтой илэрхийлэх, бие биетэйгээ харилцах гэх мэт/ илрүүлэх зорилготой хийгдсэн байна. Ингэхдээ бас л нарийн тэмдэглэл хөтөлж байв. Үүнд мөн анхаарал татсан, цаашид нарийвчлан судлах зүйлсийг ч тухай бүрт нь оруулж тэмдэглэв.

Ингээд сүүлчийн долоо хоногийн Даваа гаригт эргээд фокус бүлгийн ярилцлагыг 15 минут хэртэй авав. Үүндээ хүүхдүүдийнхээ юу сурсныг өөрсдөөс нь тодруулж санаа бодлыг сонсохын сацуу өөрийн саналыг бас танилцуулав. Харин Мягмараас Баасан гариг хүртэл өдөр бүр 2 хүүхэдтэй ганцаарчлан уулзаж ярилцлага авч хүүхэд бүрийн санаа бодлыг илүү сайн тэмдэглэж авсан байна. Ийм маягаар анги нийтийн, мөн хүүхэд тус бүрийн хандлагыг харуулсан хангалттай мэдээлэлтэй боллоо.

Б.Шинэ нөхцөл байдлын анализ

Цуглуулсан бүх мэдээ баримтаа бүгдийг нягталж ижил төстэй, ялгаатай байдлаар нь ангиллаа. Ингэхдээ дараах зүйлсийг олж илрүүлэхийг хичээлээ. Үүнд:

-Олон удаа тохиолдож буй аливаа асуудал, бэрхшээл

-Давтамж: ямар үйл олон удаа тохиолдов, ямар зүйл олон удаа яригдав, ямар нь огт ажиглагдаагүй вэ гм

-Ажиглагдсан зүйлийн холбогдол: ганц нэгээр хийгдсэн үйл зэрэг хийгдсэн зүйлс

-Ерөнхий хандлага: давтамжаар нь дүгнэж ямар байгааг тогтоох

Мэдээ баримтаа унших явцдаа юуны тухай өгүүлж байгаагаар нь ангилж нэр гарчиг өгч тэмдэглэж явав. Жишээлбэл, “стратеги” гэдэг үг хэд дахин тааралдахад ийм нэртэй категори гаргаж тэмдэглэгээ хийж байв. Зарим хүүхэд математикийн хэлийг ойлгох стратеги, даалгаврыг хийж гүйцэтгэх стратегийн тухай бичсэн нь саяын тогтоосон категорийг нарийвчлан дотор нь “хэл”, “гүйцэтгэл” гэж ангилах боломжтой болголоо. Ийм маягаар бүх баримтаа нарийвчлан судалсан байна. Үүнийг хийхдээ яаравчлан дүгнэлт хийхийг урьтал болгохгүй байх нь их чухал. Мөн санахад илүүдэхгүй маш чухал зүйл бол гаргасан дүгнэлтээ хэрхэн үзэх явдал юм. Судалгааны мэдээ баримт нь тодорхой үйл, хандлагыг илүү тодруулж, тэдгээрийг сайтар таньж мэдүүлэх нэг ёсны “гэрэлтүүлэг” болж байгаа болохоос бүх зүйл ерөөсөө ийм байдаг гэдгийг харуулж байгаа явдал биш юм. Иймээс дүгнэлт хийхдээ ерөнхийлөл хийхээс болгоомжлох нь зүйтэй. Гэхдээ гарсан үр дүнгээ өөрийн практикийн жишээн дээр тулгуурлан цаашид юуг анхаарах, юу хийх талаар зөвлөмж боловсруулж байна.

Судалгааны эцэст Сувдаа багш хийсэн бүх ажил /4-р шаттай харьцуулан/, гарсан үр дүн, өөрийн сурч мэдсэн зүйл, хийх/өөрчлөхөөр төлөвлөсөн цаашдын ажлаа бусдадаа танилцуулж тэдний санаа сэтгэгдлийг сонсож авсан байна.

 

Ажиглалтын жишээ.

Математикийн хичээлээр хасах үйлдэл хийж сурах стратеги

Ажиглах хичээлийн элементүүд

Баг

Ерөнхий хандлага

Асуудлын талаар ярилцаж буй байдал

Хасах үйлдлийг бодит амьдралтай холбож чадаж байгаа байдал

Бодит материал ашиглаж буй байдал

Өөрийн санаа бодлыг бусдад танилцуулж буй байдал

Мягмар гариг 10:15-10:50

Тэмдэглэл хийсэн 10:30-10:45

1-р баг

Болд

Бат

Дорж

Ням

Болд

Бат √√ МС

Дорж √√МС

Ням √МС

Бат √

Дорж √√

МС*1

МС*2

Ням √

Болд √√√

Бат √√

Дорж √ БЗ

 

Болд √

Бат √

Дорж √ ЕЭ

 

Лхагва гариг 10:15-10:50

Тэмдэглэл хийсэн 10:30-10:45

 

2-р баг

Баяр

Сайхан

Хэрлэн

Бурмаа

Баяр МС

Сайхан ЕЭ

Хэрлэн ЕЭс

Бурмаа √√√ МС

Баяр √√

МС

Сайхан √√

Хэрлэн √ БЗ

 

Баяр√

Сайхан√√√

Хэрлэн ЕЭс

Бурмаа √√ БЗ

Баяр√√√

Сайхан √√

Хэрлэн ЕЭс

Бурмаа √√

Пүрэв гариг 14:00-14:40

Тэмдэглэл хийсэн 14:20-14:35

 

1-р баг

Болд

Бат

Дорж

Ням

Болд √√ МС

Бат √√√

Дорж √√

 

Болд √√

Бат √√ ЕЭ

Дорж √БЗ

 

Болд √√√

Бат √√

Дорж √√

Ням√√√

Болд √√√

Бат √√

Дорж √√

Ням √√

Баасан  гариг 14:00-14:40

Тэмдэглэл хийсэн 14:20-14:35

 

2-р баг

Баяр

Сайхан

Хэрлэн

Бурмаа

Баяр √√√

Сайхан √√√√√

МС

Хэрлэн√√√√ ЕЭ

Бурмаа√√√√

Баяр√√ МС

Сайхан √

Хэрлэн √БЗ

 

Баяр√√√√

Сайхан √√√√√√ МС

Хэрлэн√√√  

Бурмаа√√√

Баяр√√√

МС

Сайхан√√

Хэрлэн √√√√

Бурмаа√

 

Тэмдгийн тайлбар:

Оролцсон байдал  - -√

Маш сайн - - МС

Бага зэрэг  --БЗ

Ерөнхийдөө эерэг—ЕЭ

Ерөнхийдөө эсрэг - -ЕЭс

*1 Дорж: “манайх 8 морьтой байсан. Түрүүчийн долоо хоногт аав 5-ыг нь өвөөгийнд авааччихсан болохоор одоо 3 л үлдсэн”

*1 Баяр: “наадах чинь зах дээр ямаа аваачиж зарахтай л адилхан юм байна ш дээ”

*2 Баяр: “манай хажууд 5 айл байдаг байсан. Манайхтай гэрээ нийлүүлбэл 6 гэр байсан гэсэн үг. Гэхдээ 2 айл өвөлжөө рүүгээ нүүсэн тул 4 айл үлдсэн”

*1 Сайхан: ярианд оролцох ч үгүй, бусдыг ажиглаад гунигтай байлаа

*1 Ням: санаа өөдрөг байсан. Гэхдээ үе үе л хөмсгөө зангидаад байгаа нь ажиглагдсан.

Гол ололт

Гол дутагдал

Мэдээ баримтаа боловсруулахад хэрэг болох зан үйлийг тэмдэглэх боломж олгосон

Шилжилт өөрчлөлтийг тэр бүр олж харахад хүндрэлтэй байсан

Тодорхой, онцлог зүйлийн талаар мэдээлэл олж авах боломж бүрдсэн

Нүүрний хувирал, пауз гэх мэт зарим мэдээллийг тэмдэглэж авах боломж хомс байсан

Нарийн хуваарь хийсэн нь дараа эргэн санахад их чухал байсан

Ажигласнаа тэмдэглэж байгааг минь хараад хүүхдүүд янз янзаар хандсан. Иймээс ангийн өөр нэг хэсэгт хүүхдүүдээсээ хол очиж ажиглалт хийвэл арай дээр байх ч юм уу.

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 09:33 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774505 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax