2009-11-12
Судалгааны баримт мэдээллийг боловсруулах

1.Цуглуулсан мэдээ баримтаа төрөлжүүлэн ангилах /ажиглалт, ярилцлага, бүтээл, тэмдэглэл, бусад гм/. Ингэхдээ бүгдийг нь давхар нягталж шаардлагатай бол тэмдэглэл хийж авах нь хожим хэрэг болно. Мэдээллийг үнэлэхдээ дараах асуултуудыг ашиглаж болох бөгөөд асуулт бүрт баримтын төрөл бүрээс оруулан харуулахыг хичээнэ. Үүнд:

- тухайн баримт чухам юуг өгүүлж байна вэ?

- юун өгүүлж/харуулж чадахгүй байна вэ?

- ямар зүйл /үг хэллэг, зан үйл, хандлага, үзэгдэл гэх мэт/ дээрх баримтанд давтагдаж байна вэ?

- эдгээр баримтанд олзуурхууштай, шинэ соргог, эсвэл сэтгэл зовоосон/асуудал дэвшүүлсэн ямар мэдээлэл агуулагдаж байна вэ?

- дээрх мэдээ баримтнаас ямар мэдээлэл авах боломжгүй байна вэ?

 

2.Судалгааны баримт бүрийг дээрх байдлаар ангилсны дараа доорхи асуултуудын дагуу нэгтгэнэ. Ингэхдээ мөн тэмдэглэл хөтөлнө.

- бүх баримтыг нягталж үзэхэд ерөнхий ямар дүр зураг харагдаж байна вэ?

- эдгээр үзэгдлийн орчин нөхцөл нь юу вэ? /ангийн/сургуулийн/

- дээрх ерөнхий зүр зурагт тохирохгүй/зөрчилдөж байгаа ямар зүйл байна вэ?

- эдгээр баримт мэдээллийг уншихад ямар сэтгэгдэл төрөв?

- судалгааны асуудлыг тодруулахад ямар баримт нотолгоо болж, харин ямар нь нотолгоо болж чадахгүй байна вэ?

 

3.Дараах асуултын дагуу судалгааны баримтаа дахин нягтлах

- баримт мэдээлэлд хийсэн интерпретаци нь тухайн орон нутаг болон сургуулийн уламжлал, үнэт зүйлстэй хэр нийцэж байна вэ?

 

4.Эцэст нь судалгааны баримтаа боловсруулах явцад хийсэн бүхий л тэмдэглэлээ эргэж хянана.  Хариулт/тайлбар давтагдаж байвал тусгайлан тэмдэглэнэ.

-судалгааныхаа асуултыг илүү тодруулах зорилгоор баримт цуглуулах арга хэрэгслээ өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу? Тийм бол яаж өөрчилж болох вэ?

-судалгааны маань асуултын томъёолол хэр тохиромжтой байна? Цуглуулсан баримт нь таны үзэл бодолд нөлөөлж судалгааны фокусыг илүү тодруулах боломж олгож байна уу?

-цуглуулсан мэдээ баримтан дээр тулгуурлан өөрийн мэргэжлийн үйл ажиллагааны ямар хэсгийг өөрчлөх шаардлагатай вэ?

 

5.Хамтран ажиллагч багш, удирдагч эсвэл сургагч багштайгаа дээр өгүүлсэн сүүлийн 3 асуултаар ярилцаж санал солилц. Ингээд судалгааныхаа дараагийн үе шатуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхэл.

 

Бичсэн: EDUCATION | цаг: 09:35 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774064 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax