2009-11-20
Яагаад Bluetooth гэж нэрлэгдэх болов?

Та бvхний сайн мэдэх гар утсанд "Bluetooth" гэх утас, холбоос ашиглалгvй гар утаснаас утасны хооронд мэдээлэл солилцдог тохирогоо байдгийг хvн бvр мэдэх байх.Тэгвэл энэ нэрний vvсэл хаанаас гарсан тухай уншигч та бvхэнд толилуулья.

Энэ нэр томъёо XX зууны vеийн Данийн хаан Харалд Блутvvт буюу Цэнхэр шvдэт Харалдаас гаралтай ажээ. Ихээхэн дайн байлдаан хийж байсан Харалд хаан vvнээс залхаж, хөрш зэргэлдээ орнуудтайгаа эв нэгдэлтэй байх дипломат бодлогыг баримталж улс орныхоо ихэнх овог аймгийг эвлэрvvлэн Дани, Норвегийг нэгтгэж чаджээ. Тvvний гадаад бодлогын нэгэн адил vлгэр дуурайл бvхий бодлогыг агуулсан Bluetooth технологийг ашиглан гар утаснаас зурагт, автомашин, чихэвч болон бусад зvйлстэй мэдээлэл солилццог билээ. Bluetooth-ийн лого нь Харалд хааны нэрний Н болон В гэсэн латин vсгээс бvрддэг юм. Bluetooth технологийг 1994 онд Шведийн гар утасны "Ericsson" компани анх vйлчилгээнд нэвтрvvлсэн байна.

1998 оноос энэ vйлчилгээ хэв маягаа бvрэн олж, Bluetooth-ийн тусгай сонирхол бvхий бvлэглэл vvсгэн IBM, Intel, Nokia, Toshiba, Ericsson компани албан ёсны гишvvн болжээ. Зургаан сарын дотор энэ санаачлага ажилттай хэрэгжин бусад компаниуд Bluetooth технологийг бvтээгдэхvvндээ ашиглах болов. Bluetooth технологи нь нэг секундэд нэг мегабит багтаамжтай мэдээлэл, дуу зэргийг дамжуулах зориулалттай юм. Энэ технологи анх таван метрийн хvрээнд утас болон бусад тоног төхөөрөмжид мэдээлэл дамжуулах боломжтой байжээ. Одоо, харин мэргэжилтнvvд зайг уртасган 10 хvртэл метрийн хvрээнд хvргэсэн байна. Bluetooth-ийн хамрах хvрээ, vр дvн, мэдээ дамжуулалтын хурд улам нэмэгдэж байгаа.

Бичсэн: EDUCATION | цаг: 11:20 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1741761 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax