2009-11-28
ЁС СУРТАХУУНТ ХАКЕРУУД ӨРСӨЛДӨНӨ

«Цагаан малгайт» ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээн ирэх сарын 5-6-нд болно. Ёс суртахуунтай хакерын үйл ажиллагааг Монгол Улсад дэлгэрүүлэх, авьяаслаг залуусыг нээн харуулах, тэднийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий «Ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээн»-ийг «Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв - MonCIRT» ТББ зохион байгуулж байна.

Оролцогчдыг овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, холбоо барих утас, мэйл хаягаар нь бүртгэх аж.
Тэмцээнийг 13 үе шаттай зохион байгуулахдаа өмнөх үеийг давсан оролцогч дараагийн шатанд орох хэлбэрээр даалгавар нь хөнгөнөөс хүнд рүү чиглэх юм. Ингэхдээ сүлжээнд нэвтрэх, сүлжээнд холбогдсон компьютерт нэвтрэх, «web», «DNS», «E-mail», «Database» серверт довтлох, цахим хуудас дахь мэдээлэл өөрчлөх зэрэг даалгавар гүйцэтгэнэ.

Эхний байрт шалгарсан хакерт нэг сая төгрөг, хоёрдугаар байрт 600 мянган төгрөг, гуравдугаар байрт 300 мянган төгрөг, тусгай байрт 200 мянган төгрөгийн урамшуулал олгох юм.

Б.Оюун
МОНЦАМЭ

Бичсэн: EDUCATION | цаг: 15:09 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1825771 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax