Хүн бүхэн л өөрийн ажил, мэргэжилдээ дуртай. Гэхдээ зарим хүн зөвхөн өөрийн эрхэлж байгаа ажлаа илүүд үздэг бол нэг хэсэг нь өвөрмөц, сонин ажил хийхийг хүсдэг. Дэлхийн хамгийн өвөрмөц, мэргэжил юу бол. Судлаачид хамгийн сонирхолтой 10 мэргэжлийг нэрлэжээ. Үүнд:
Үнэр мэдрэгч, бохины чанар шалгагч, загас, далайн амьтдын эмч, үр тариа ялгагч , мал хээлтүүлэгч эмч, нохойн хоолны чанар шалгаж амтлагч, эрчүүдийн дотуур хувцас зохион бүтээгч, хөхний даруулга зохион бүтээгч, бэлгэвчний хамгаалалт болон аюулгүй байдлын баталгааг шалгагч. Хүний амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой тэд хэрэглэгчийн эрх ашгийн төлөө нүд үл цавчин ажиллана.
Үүнээс гадна ойрын 10 жилд хамгийн их эрэлттэй байх ирээдүйн мэргэжлийн жагсаалтыг мөн гаргасан байна. Төрөл бүрийн инженер, хими, физик, биологийн мэргэжилтнүүд ямар ч байсан одоогийнх шигээ эрэлттэй байх нь.
Одооноос эхлэн байгаль, экологийн чиглэлээр сурвал ирээдүйд моодонд орох аж.
IT болон компьютерийн мэргэжилтэн, нанотехнологич, сансарын технологи зэрэг салбарын мэргэжилтнүүд хамгийн эрэлттэй байна. Түүнчлэн саран дээр ажиллах уурхайчин их хэрэгтэй байх гэнэ.