2009-12-03
Дотуур хувцас байгаагvй бол хvн төрөлхтөн оршин тогнохгvй байжээ

Хvн судлалын эрдэмтэд “Хэрвээ дотуур хувцас байгаагvйсэн бол хvн төрөлхтөн гэж байхгvй байсан” гэдгийг саяхан батласан юм. Vvнийг vнэн гэдгийг олон орны эрдэмтэд хvлээн зөвшөөрсөн.

Бидний дээд өвөг хоёр хөл дээрээ зогсож явдаг болсон vеэс эхлэн тэдний vржлийн эрхтэн нь бусад амьтдынхыг бодвол биеийнхээ доод талд ямар ч хамгаалалтгvй нээлттэй болж ирсэн.

Нууц эрхтэнээ ил гаргаад сvргээрээ амьдрах хэрэг гарсан бол жинхэнэ гамшиг гэгч л болох байсан. Учир нь сармагчин өвгөөсөө авч vлдсэн амьтанлаг шинжээрээ бол бэлэг эрхтэнээ ижил хvйстэндээ vзvvлнэ гэдэг нь дайтъя гэсэнтэй адил юм. Харин эсрэг хvйстэндээ ичимхийгээ ил гаргаж vзvvлнэ гэдэг нь эвсэлцье гэсэнтэй утга нэг болно. Тэгэхээр хэрвээ хvмvvс нvцгэн амьдрахаар шийдсэн бол зөвхөн даарч хөрөөд ч зогсохгvй нэг бол байнга хээлтvvлэгт орж, эсвэл бие биенээ алж хядаад байх байсан. Vvний vр дvнд хvн төрөлхтөн хорвоогийн хөрснөөс өөрөө өөрсдийгөө л арчих байсан учир бидний аврагчаар өнөөх алдарт модны навч дорхноо тодорсон.
Харин vvнээс нэлээн хойхно эртний египет эрчvvд хоёр хормогч зvvдэг байсан гэнэ. Нэгийг нь урдаа, нөгөөхийг нь хойноо. Хойнох хормогч нь урдахаасаа том байсан төдийгvй схенти гэсэн нэр өгч ч амжсан байдаг нь тvvхэнд тэмдэглэгдэж ирсэн юм. Эмэгтэйчvvд нь мөрөвчтэй богино банзал өмсдөг байсан нь дотуур хувцасны vvргийг гvйцэтгэдэг байсан ч хөхний даруулга хэрэглэдэггvй байж. Харин хvйтэрхээр эдгээр дотуур хувцасан дээрээ ангийн арьсаар хийсэн гоёл өмсдөг байсан. Эртний Грек эмэгтэйчvvд хөх дээш нь өргөх зорилгоор цээжээ нарийхан даавуугаар ороодог байсан. Тvvхчидийн олсон эртний грекийн дурлалын захианд Ґ”Би чиний хөхийг өргөх тууз чинь болохсон” гэж бичсэн байдаг ажээ. Харин өнөөдрийн бvсгvйчvvдийн хэрэглээд байгаа хөхний даруулгыг францын барималч Огюст Роден 1910 онд зохион бvтээсэн. Тэр нvцгэн биеэ зуруулах хvvхнvvдийг бариу бэлхvvсэвчээ тайлахыг хvлээж суухдаа тэсэлгvй уурладаг байсан нь хөхний даруулга зохиоход хvргэсэн гэнэ. Эртнээс нааш хvмvvс дотуур хувцасыг тухай хvнийхээ биеийн сvнсийг тээж явдаг эдлэл гэж итгэж ирсэн бөгөөд тvvнийгээ хаяж гээх эсвэл бусдад өгөх юм бол сvнсээ худалдсантай адил гэж vздэг. Дотоож олон янзын хэлбэр загвар өнгөтэй байдаг нь эзэмшигчийнхээ сэтгэлийг илтгэсэн хэрэг болдог. Сэтгэл судлаачид дотоожных нь өнгөөр тухайн хvний зан чанарыг тодорхойлож болдог гэлцдэг. Дотоожных нь өнгөөр хvний зан чанарыг хэрхэн тодорхойлж болохыг одоо танилцуулъя.
Улаан-тачаангуйг илэрхийлнэ. Ийм өнгийн дотоожийг илvvд vздэг хvн бол тvрэмгий нэгэн байх ба хувийн жаргалыг хөөгч.
Шар-бууж өгөгч, хvлцэнгvй хvн.
Ягаан-ширvvн, хатуу байр суурьтай нэгэн.
Хvрэн улаан ба чернилэн ягаан-тооцоотой, амиа бодсон.
Ногоон-харьцангуй романтик, гэнэн.
Улбар шар-мөрөөдөгч, туршигч
Хvрэн-хичээнгvй, урвагч
Хар-идэвхтэй, бэлгийн харьцаандаа эрсдэл хийхээс буцахгvй
Саарал-хулчгар
Цэнхэр-соёлтой, маш мэдрэмжтэй, уриалагхан
Хөх-хvйтэн, залхуу
Цагаан-зөвхөн цагаан дотоожийг л сонгодог хvний тухай юу ч ярилтгvй. Тэр цогц хvн.
Дотоожны олон янзын өнгө, хийцэн дээр өнгөрсөн онд Австрийн хувцас зохион бvтээгч Рейнлинд Грульмер шоколадаар хөхний даруулга бvтээсэн нь жинхэнэ шуугиан тарьж байсан. Амтат лифчикний vнэ 150 ам доллар гэнэ. Тусгай дулаан баригч материал дунд хийсэн шоколадыг хөхний даруулганы аяган байрлууладаг ба биед зvvсэн байхад тэр нь эмэгтэй хvнд ямар ч хvндрэлгvй. Гагцхvv бvсгvй өөрөө мөн тvvний хөхний халамжлагч даруулга руугаа гараа оруулж дарахад шоколад хайлж хөхөнд тvрхэгдэнэ.
Дотоож эзнийгээ гоёхоос гадна хамгаалж байх vvрэгтэй. Харин заримдаа тэд эзэндээ өвчин авчирч, хэвтэрт оруулдаг төдийгvй vхэлд ч хvргэдэг. Дотоож биед ором гаргах буюу хөдөлгөөнд хязгаарлалт болох нь архаг бэртэлд хvргэдэг. Энэ нь нуруу нугасны ба зvрх судасны өвчтэй болох ба гvйлгэх умайн цусан хангамж муудах, харшил vvсгэдэг төдийгvй хавдартай ч болгох нь бий. Хэргийн учир нь жижигдсэн дотоож хялгасан судаснуудыг хааж байдгаас болдог. Тиймээс дотоож болон хөхний хувцасаа авахдаа ханиа сонгож буй мэт анхааралтай байхыг эрvvл ахуйчид сануулдаг нь илvvц хэрэг биш. Эрvvл ахуйч эмч нар өдөр бvр дотоожоо солихыг зөвлөдөг боловч vvнийг ягштал баримтладаг нь цөөхөн гэнэ. Судалгаанаас харахад франц эрчvvдийн 61, эмэгтэйчvvдийн 94 хувьь, испани эрчvvдийн 48, эмэгтэйчvvдийн 87 хувь, орос эрчvvдийн 28 хувь, эмэгтэйчvvдийн 64 хувь нь дээрх зөвлөгөөг дагадаг гэнэ. Иймэрхvv маягаар олон орны 10 хvний дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй нь өчигдөрийн өмссөн дотоожийг өнөөдөр өмсөхдөө ер юман чинээн тоодоггvй аж.
Харин 2002 онд Пасма арлын удирдлага бvсгvйчvvдээ дотоож өмсөхийг хориглосон шийдвэр гаргасан бөгөөд vvнийгээ тэд барууны хэв загварыг дуурайхгvй, харийн соёлыг өөрсдөө нэвтрvvлэхгvй гэдгээр тайлбарлаж байгаа юм. Тус арлын бvсгvйчvvдийн нь дотоож өмсөх эрхийнхээ төлөө жагсаал цуглаан хvртэл хийж тэмцсэн боловч олигтой vр дvнд хvрээгvй эрvvл ахуйчид зах зээлийг эзэлсэн хөвөнөн дотуур хувцасыг худалдаж авахгvй байхыг анхааруулж байна. Хэргийн учир нь хямд хөвөнг хурааж авахын тулд Дундад Азид диоксид хэрэглэж хялбар аргаар хурааж авдаг. Диоксидыг хөвөнгийн ургамалд хvртээхэд навч нь ишнээсээ амархан салж унадаг. Диоксид нь эмэгтэйчvvдийн арьсанд улайлт, загатнаа vvсгэдэг. Эрчvvдийн хувьд бол vргvйдэлд ч хvргэдэг ба хөрөлт ч vvсгэнэ. Хар өнгийн дотуур хувцас авахдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хараар будсан эдлэлийг хөлсөрхөг хvмvvс хэрэглэхэд чийгээр дамжиж хар будагч бодис нь биед хурдан нэвтэрч бөөрний vйл ажиллагааг алдагдуулдаг.

Монголын нэг өдөр (2003-43).

Бичсэн: EDUCATION | цаг: 14:17 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


дээр үед монголчууд ямар дотуур хувцас хэрэглэж байсын болоо тэ ирмэх
Бичсэн: dadido цаг: 20:28, 2009-12-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1740109 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax