Бурхан Будда Бэлvбанад оршин ахуйд тvvний шавь бодь садваа Диванамсал тvvнд хандан утга гvнзгий vг цөөн их арвис тарнийн увьдасыг хайрлан соёрхоо хэмээн алга хавсран залбирч хvндэтгэн мөргөв.
Бурхан багш тvvнд –Мааний зургаан vсгийн арвис тарни vvний тулд хумхын тоосны тоотой сацуу ертөнцийн оронд зорчсон бөгөөд олон зуу сая живаа бурхадыг хvндэтгэн vйлдэвч би тэр бурхадаас эс олсон. Харин би Марбучод бурханаас энэ арвис тарнийн увьдасыг сонссон бөлгөө хэмээн ”Ом мааний бад мэ хум” гэж адисламагц газар зургаан зvйлээр хөдлөв. Тэр цагт ганга мөрөний ерөн есэн элсэний ширхэгтэй сацуу бурхан хуран цуглав. Хумхийн тоосны тоотой сацуу бодьсадваа хуран чуулав. Билиг барамидын vvднээс орших болов. Бас тэнгэрийн гучин хоёр аймаг, дөрвөн махаранза дөрвөн зvгт сахин оршив. Бодсадваа Дивванамсэлийн шар vсний нvх бvхэнд бурхад оршоод та тэр адил чандамань, эрдэнэ мэт олз оллоо гэж сайшаав.
Маанийн зургаан vсгийн утга чанарын
тайлбар уншлага оршвой
“Ум”-аас гэрэл сацран
Тэнгэрийн ертөнцөд тусаад
Тэнгэр нарын vхэн егvvтгэх
Зовлонг арилган
Аръяабалын хутуг цогт зохио!
“Ма”-аас гэрэл сацран
Асурын ертөнцөд тусаад
Асури нарын хэрэлдэх тэмцэх
Зовлонг арилган
Аръяабалын хутуг цогт зохио!
“Ни”-ээс гэрэл сацран
Хvний ертөнцөд тусаад
Хvн нvгvvдийн төрөх, өтлөх ба
Өвдөх ба vхэл болох
Зовлонг арилган
Аръяабалын хутуг цогт зохио!
“Бад”-аас гэрэл сацран
Адгуусны ертөнцөд тусаад
Адгуусан нугуудын тэнэг хэлгийт
Зовлонг арилган
Аръяабалын хутуг цогт зохио!
“Ми”-ээс гэрэл сацран
Бирдийн ертөнцөд тусаад
Бирд нvгvvдийн өлсөх ба ундаасах
Зовлонг арилган
Аръяабалын хутуг цогт зохио!
“Хум”-аас гэрэл сацран
Тамын ертөнцөд тусаад
Там нугуудын халуун ба хvйтэн
Чанагдах, тvлэгдэх
Зовлонг арилган
Аръяабалын хутуг цогт зохио!
Тарнийн эрхист шингэхээр
Сацрах хураах
Зохилдох болой.