1912 онд тэрбумтан Жон Припант Морган аялалаар явахаар шийдэн усан онгоцны тийз захиалахаар зогсч байлаа. Гэтэл хуучин танил нь тааралдаж түүнийг энэ аялалаасаа татгалзахыг санал болгоод зогссонгүй, бүр сүүлдээ гуйж, гувшин сүрдүүлж ч үзсэн байна.
Хэсэг бодсоны эцэст тэрээр аялалаас татгалзжээ. Тэрбумтаны аялалыг саатуулагч эрийг Никола Тесло гэдэг байсан ба Америкчууд түүнийг Колорадогийн “Аянган хүн” гэж нэрлэдэг байв. Харин Морганы хоцорсон усан онгоц Титаник нэртэй байсан юм.
Зөн совингийн урсгал зөвхөн эрдэмтэдэд нээлттэй биш. Бараг бүх л яруу найрагчид зөн совингийн урсгалыг уран бүтээлдээ ашигласан байдаг. Тухайлсан цагт бичье гэснээрээ биш онгод нь орсон үедээ шүлэг тэрлэнэ. Уран зохиолоос ч чамгүй их нээлтийг олж болно. Зөгнөлт зохиолчид дэлхий ертөнцийг баялаг зөгнөлөөр дүүргэсэн. Тухайлбал ах дүү зохиолчид Стругацкий дууны ховсдох чадварыг зөгнөж нээсэн бол Иван Ефримов Якут дахь алмаазын ордыг зөгнөсөн бичсэн байдаг. Гэхдээ хүн төрөлхтөний амьдралд голлох үүргийг мэдээж эрдэмтдийн зөн совингийн дагуу хийгдсэн судалгаа шинжилгээ нээлтүүд гүйцэтгэсэн нь тодорхой. Эрт дээр үед ч эрдэмтэд танин мэдэх гол арга бол шинжлэх ухааны туршлагаас илүүтэй зөн совин гэдгийг ойлгож байсан.
Шинжлэх ухааны хүрээнд Хорватын тосгоноос Америкт ирсэн цагаач Теслээс илүү жишээ байхгүй байх. Энэ хүн генератор, трансформатор, соронзон талбайн туршилтууд, индукцийн цахилгаан хөдөлгүүрийг анх бүтээсэн ба өргөн зай дах утасгүй энергийн дамжуулалтын нууцад хамгийн ойрхон очсон нэгэн юм. Орчин үеийн Америкийн бүх л цахилгаан станцууд Никола Теслагийн санаан дээр суурилсан байдаг.
Түүний зөн совин нь бусадтай харьцуулалтгүй байсан нь мэдээж. Бараг гайхалтай үзэгдлийн хэмжээнд байсан гэхэд болно. Түүнээс биш хувиргалттай цахилгаанаар ажилладаг машины хөдөлгүүрээс эхлээд дамжуулагчгүйгээр холын зайнд энерги шилжүүлэх санаа зэрэг нээлтийг хийж чадахгүй байх байсан болов уу. Теслагийн амьдралд аливаа зүйлийг урьдчилан харах чадварыг илтгэх олон зүйлс тохиолдож байжээ. Нэгэн удаа тэрбээр найз нартаа бяцхан хүлээн авалтыг зохион байгуулсан байна. Харин найз нар нь энэ уулзалтын дараа Филадельфи руу галт тэргээр явах байв. Гэнэт Тесла тэднийг явуулмааргүй санагдан, галт тэрэгнээс хоцортол нь бараг хүчээр шахуу гаргахгүй байж чадсан нь найз нарынх нь хувьд аз болсон юм. Учир нь өнөөх галт тэрэг осолджээ. Эрдэм шинжилгээний ажлын туслахууд Теслаг бүтээлд нь ямар нэгэн гэмтэл гарахад гараа ч хүргэлгүй, харалгүй шууд л хаана нь гэмтэл гарсныг яг таг хэлдэг байсан тухай дурсдаг. Гэхдээ хэзээ ч андуурч байгаагүйг тэд онцолжээ. Ингэхэд далдын зөн совинг юугаар тайлбарлаж болох вэ?
Гоц авьяастай хүмүүст эрдэмтэд, яруу найрагчид, хөгжимчид орно. Тэд дээрээс ирсэн мэдээллийг хүлээж авах оюуны чадвартайгаас гадна тэр мэдээллийг боловсруулж буулгах чадамжтай аж. Ертөнцийн оюун бодол бүхнийг зохицуулахаар төлөвлөгдсөн байдаг байна. Никола Тесла залуу насандаа хүнд өвчнөөр өвдсөн нь гүйцэд эдгэлгүй, үе үе сэдэрдэг байв. Эхлээд цацарч буй гэрэл харсны дараа толгой нь таллаж өвдөх болжээ. Толгой өвдөх болгонд хачин гэрэлт дүрс нүдэнд нь харагдах болсон байна. Энэ тухай тэрбээр дурсамж тэмдэглэлдээ “Хурц тод өнгөтэй гэрэл харагдаж буй бодит обьектыг бүрхэж мөрөөдөл, бодол маань нүдний өмнө өрнөдөг байсан.Ингэж миний аялал эхэлсэн. Шөнө бүр, заримдаа өдөр ганцаараа үлдэхдээ энэ аялалаар аялдаг байлаа. Очиж байгаагүй газар, хот, улсад хүрч амьдран, найз нөхдийн хүрээлэл үүсгэж, хүмүүстэй танилцаж байсан юм.Итгэмээргүй ч гэлээ тэд надад миний гэр бүл шиг л үнэтэй байсан. Мөн энэ өөр ертөнцүүд яг л бодит юм шиг идэвхтэй өрнөлтэй байдаг” гэж бичсэн байдаг байна. Ихэнх хүмүүст энэ чадвар байдаг ч их, бага гэдгээрээ л ялгаатай.
Ингэхэд Тесла хаашаа аялаад байсан юм бэ? Өөрийн гайхалтай нээлтүүдээ хаанаас авчраад байсан болж таарч байна?
Нээлт бодож боловсруулсны үр дүн биш, бүр эцсийн үр дүн нь нарийн логикийн бүтэцтэй холбоотой хэмээн Эйнштейн үздэг байжээ. Үнэн хэрэгтээ агуу физикч өөрийн чадварыг дадал зуршилтайгаа холбодог байсан аж. Өөрөө түүнийгээ тэмдэгтэй, дүрстэй, элемэнттэй манан бүхий тоглоом гэж нэрлэдэг байв. Тэрбээр “Би ер нь тун ховор тохиолдолд үгээр боддог” гэж өөрийн нээлтүүдийн санааны тухай өгүүлж байжээ. Өөрөөр хэлбэл арифметикийн ухаанаар буюу тоогоор боддог гэж ойлгож болно. Таталцлын хуулийнхаа тухайд ч нээлт хийхдээ энэ санаа нь үгэн бүтцээс гараагүй гэж тодорхойлсон байдаг. Магадгүй энэ нь гоц авьяастай хүний ялгарах онцлог байж болох юм.
Оюун санаа нь оршин буй орон зайгаас ирж буй мэдээллийг зөвхөн хүлээн авч, нээх боломжийг олгоод зогсохгүй мөн тэр орон зайг тайлж уншиж,үгээр илэрхийлж, ирсэн мэдээллийг дамжуулах ч боломжтой. Ингэхдээ нэг ч утгыг алдагдуулахгүйгээр шүү дээ. Мэдээж энэ бүхэн дүрслэлийг хүлээж авах чадварын тусламжтайгаар явагдах нь ойлгомжтой. Үүний хамгийн тод жишээ болсон баллаж эсвэл дахин хуулахгүйгээр хөгжмийн бүтээлээ туурвидаг агуу Моцартыг дурдья. Түүний зохиосон хөжмийн бүтээлүүд урт удаан хугацааны туршид бодож боловсруулсан үйл ажиллагааны үр дүн гэхэд хэцүү. Харин ямар нэг дамжлагагүй гэнэтийн мэдрэхүйгээр орж ирсэн гэж болно. Аливаа санааг агуулж байдаг орон зай бүхий талбай бий гэсэн онолыг барууны эрдэмтэд аль хэдийн дэвшүүлсэн. XX зууны эхэн үеийн эрдэмтэн, академич Вернадский ноасферагийн тухай ойлголтыг анх гарган иржээ. Барууныхны хувьд энэ нь галзуу ч гэмээр онол байсан бол дорныхны хувьд энэ нь байдаг л ойлголтын нэг нь байлаа. Эртний Энэтхэгт акаша гэсэн ойлголт бий. Энэ нь хүний бодол, санаа хүрч үл болох хязгаарт хүрч, өнгөрсөн, ирээдүйд бичигдэн хадгалагддаг гэсэн үзэл аж. Мөн чанараараа орчин үеийн эрдэмтэд энергийн мэдээллийн талбай гэж үзээд байгаа зүйлтэй утга санаа нэг болж таарч байгаа юм. Үнэхээр бидний нүдэнд харагдаж байгаа ертөнцөөс өөр нарийн материаллаг ертөнц байдаг гэж үзэх санаанууд юм. Гэхдээ нарийн материаллаг ертөнц гэж юу вэ? Энэ бол мэдээллийн орон зай. Мэдээлэл материаллаг биш, харин мэдээллийг агуулагч нь материаллаг юм.
Энергийн мэдээллийн хүрээн дэх бясалгалын байдлыг мэдэхгүй хүн гэж байхгүй байх аа. Энэ нь өөртөө ямар нэг асуултыг тавьж өөрийн дотоод ухамсраасаа хариултыг хайдаг, хэсэг хугацааны дараа хаанаас ч юм хариултаа мэдэж авдаг.
Гарах гарцыг бид олохгүй байгаа үедээ хэчнээн бодоод ч хариултыг эс олж ядаж байтал гэнэт толгойд “Мэдээж шүү дээ, үүнийг ойлгож ядаад байх юм алга, ийм л байсан байна” гэсэн хариулт харван орж ирдэг шүү дээ.
Өөрийн зөн совингоор биш бусдын санаан дээр суурилан гайхалтай үр дүнд хүрч чаддаг эрдэмтэд үргэлж байсаар ирсэн. Гэхдээ зөн совингоороо нээлт хийдэг эрдэмтдийн хувьд ямар нэгэн сэтгэхүйн хязгаар гэж байгаагүй. Тэд төсөөлсөн бүх зүйлээ хийж чадна, бүр шинжлэх ухааны үүднээс боломжгүй гэж томьёолсон зүйлийг ч хийж чадна гэж үздэг.
Тесла дамжуулагчгүйгээр холын зайнд тог дамжуулж чадсан. Бүр түүний толгойд шулуун далавчгүй, төмрийн хайлшгүй шинэ онгоцны санаа байлаа. Тухайн үеийн эрдэмтдийн хувьд энэ шинэ төрлийн онгоц нь итгэж үл болох “зэрлэг” төлөвлөгөө мэт тусч байхад Тесла пуужин зохиож амжсан байлаа. Тэрбээр бидэнд зөн совин дээр суурилсан нээлтүүдийг хийсэн эрдэмтэн гэдгээрээ алдартай. Туслахууд нь түүнийг хэдэн цагаар сонин байдалд ордог байсныг дурдсан нь бий. Нүдээ анилгүй унтаж байгаа ч юм шиг.Түүний зүүднээс дахин давтахын аргагүй туршилтууд гарч байлаа. Ихэнх хүмүүс агуу нээлтүүдийн өмнө тулгардаг, гэхдээ тэдний ихэнх нь зүгээр л алгасаад цааш явдаг гэж Уинстон Черчиль хэлсэн байдаг. Магадгүй түүний зөв ч байж болох юм. Бид бүгд энэ зөн совингийн мэдээллийн талбайтай холбогдох чадвартай. Сайн хөгжсөн зөн совинчид сансарын ой ухаантай эсвэл мэдээллийн орон зайтай холбогдож чаддаг байна. Хариулт авахын тулд асуулт тавьж чаддаг байх хэрэгтэй. Хүн орчин үеийн физикийн талаар ямар ч ойлголт мэдлэггүй мөртлөө атомын бөмбөг хийх зааварын талаар мэдээллийг олж авсан. Тэгвэл энэ мэдээлэл хэтэрхий хийсвэр мэт санагдаж байгаа биз. Тэгэхээр бүх асуултад хариулт байдаг гэж ойлгож болно. Гэхдээ энэ мэдээлэл хий хоосон байхгүйн тулд мэдэж буй зүйлийнхээ талаар асуулт тавьж хариултыг хайх хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл ямар хариу хүсч байгаагаа зөв тодорхойлох. Эс бөгөөс тайлж уншиж чадахгүй хариулт нь хэтэрхий хийсвэр болно гэж ойлгож болох мэт санагдаж болох юм.
Хүн хариулт авахын тулд дүрслэх хэрэгтэй. Тэр дүрслэлээ зөв тодорхойлох нь чухал.
Архипилагийн арлуудын нэгэнд сармагчид гадил жимсийг элсэн эрэг дээрээс түүж иддэг байлаа.Гадилыг идэхэд элсэн ширхэг нь шаржигнан аманд дуугардаг байсан ч элсэн эргээс өөр газар гадилууд газар унадаггүй байсан байна. Нэгэн удаа нэг сармагчин багц гадилыг усанд угаан идсэнээс хойш хэдэн долоо хоногийн дараа Архипилаги буюу хоорондоо ойр ойрхон жижиг арлын сармагчид бүгд угаан иддэх болжээ. Хачирхалтай нь арлуудын хооронд ямар нэг холбох зам байхгүй байсан юм. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр энергийн мэдээлэл бүгдэд байдаг, бүр сармагчинд хүртэл. Гэхдээ төрөл зүйл бүр өөр өөрийн түвшинтэй. Өөр өөр газар нэгэн зэрэг хийгддэг нээлтүүд дэлхийн мэдээллийн системт талбайтай шууд холбоотой. Ижил цагт хийгдсэн нээлтүүдийн талаар багагүй жишээ бий. Бойль, Морриатын хууль, Ломоносов Лугиозийн хуулиуд гэх мэт.Бүтээлүүдээс дурдвал Маркони болон Поповын радио, галт тэргийг Стевенсон Тревитик хоёр зэрэг шахам зохион бүтээсэн, мөн Черепановын ах дүү ч галт тэргийг энэ цаг хугацаанд зохион бүтээсэн байлаа. Эйнштейн таталцлын хуулиа нийтэлж байхад энэ чиглэлээр дэлхий даяар олон ажил хийгдэж байжээ. Тодорхой цаг хугацаа нь ирэхэд санаа агаарт цацагддаг, тэднийг зөвхөн барьж, хүлээн авах л чухал аж. Гэхдээ цаг хугацаа нь болохоос өмнө хүн төрөлхтөн хүлээж авахад бэлэн болохоос өмнө мэдээллийг хүлээн авч өөр ертөнц рүү нэвтэрч чадсан ч хүмүүс байна.
Бидэнд илүү ойр орчин үеийн гэж болохоор жишээнүүдийг дурдвал Леонарда да Винчи онгоц, танк, усан онгоц, шүхэр гэх зэргийг хүн төрөлхтөнд хэрэг болохоос 2-3 зууны тэртээ зохион бүтээсэн байдаг. Мэдээллийн орон зай руу ийм гүн орж чаддаг хүмүүс маргашгүйгээр домог болон үлдсэн. Тесла өндөр хүчдэлийн энергийн дэлбэрэлтийг хэрэгжүүлж нэг дор 10 мянган онгоц, сая цэргийг ч устгаж чадна. Үүгээр зогсохгүй, дэлхийг устгаж болох дэлбэрэлтийг үүсгэж чадна гэдгээ мэдэгдэж байсан.Тунгусст болсон дэлбэрэлт үүний баталгаа нь болсон гэлтэй.1908 оны долдугаар сарын 30-ны өглөө болсон дэлбэрэлтээр 2200 кв км ойг газрын хөрснөөс арчсан. Дэлбэрэлтийн чимээ мянган км ийн цаана ч дуулдсан аж. Ийм хүчтэй дэлбэрэлт болж байхад асар том гэрэл гарах учиртай байдаг. Гэхдээ одон орон судлаачид ямар ч гэрэл олж хараагүй байна, Ойролцоогоор нэг сая тн жинтэй солир дэлхийн гадаргад унахад үүсэх дэлбэрэлтийн хүчтэй дэлбэрэлт Тунгусст болсон гэхээр ямар аюултай зэвсгийг Тесла бүтээж байсан нь илэрхий болно.Түүний санааг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс ижил төрлийн туршилтыг хийж байсан ч хэн нь ч түүний туршилтын үр дүнд хүрч чадаагүй. Учир нь Тесла ажиглагч, туслахуудынхаа өмнө юуг ч бичиж тэмдэглэдэггүй байсан ба бүгдийг толгойдоо хадгалж байсан аж. Эйнштэйн яг үүнтэй адил талбайн онолыг 1929 онд нээж, бүр хэвлүүлэхээр зэхэж байсан ч эцсийн мөчид татгалзаж, бүр амьдралынхаа сүүлийн мөчид дээрх гар бичмэл баримтуудаа өөрийн гараар устгажээ. Тэр хүн төрөлхтөнийг түүний нээлтийг хүлээж авах хүртэл хөгжөөгүй гэж үзсэн байна.
Аливаа нэг зүйл дээр удаан ажиллаж байгаа бол хэзээ нэгэн цагт үр дүнг нь үзнэ. Амьдрал өөрөө гарах гарцыг мэдээлэл болгон бидэнд илгээдэг. Энэ нь энергийн мэдээллийн орон зай. Зөвхөн гоц хүмүүсийн хувьд бодит зүйл биш асуулт тавьж буй бүх л хүмүүсийн хувьд бодитой юм. Өөрт тохиолдсон зүйлээ, бэрхшээлээ, шийдвэрлэхийг хүсч буй хариултыг өөрийнхөө дотроос хайгаад үзээрэй.
source: www.sonin.mn