2009-12-08
Эвшээлт нь халдварт үзэгдэл гэнэ.

Хүн ихэнхдээ хэн нэгнийг эвшээхийг харах, эсвэл сонсоход л эвшээж эхлдэг аж. Тэгвэл эвшээхтэй холбоотой ямар нэг зүйл унших, тэр ч бүү хэл эвшээхтэй холбоотой ямар нэг зүйл сонсох нь хүртэл биднийг эвшээхэд хүргэж болзошгүй гэнэ. Энэхүү халдвар нь ганц хүнд бус хүн мичинд ч байдаг байна. Нэг эвшээх нь дунджаар 6 секунд үргэлжилдэг. Хүн эвшээх үед зүрхний цохилтын хурд 30 хувиар ихэсдэг байна. Хүмүүсийн 50-аад хувь нь хүмүүсийн эвшээхийг хараад шууд дуурайн эвшээлдгэдэг ажээ.

Эвшээлгэх нь хүн ядрах, нойр хүрэх эсвэл сэтгэл тавгүйтэхтэй холбоотойгоор өөрийн эрхгүй, гүн амьсгаа авах үйлдэл хэмээн тодорхойлж болох юм. Эвшээх үед хүний биеийн маш олон организм идэвхиждэг. Эхлээд амаа том ангайж, доод эрүү доошоо нээгддэг. Энэ үед дотогшоогоо аль болох их амьсгаа авдаг. Амьсгаа авахад уушги агаараар дүүрдэг. Гэдэсний булчин чангарч, өрц доошилдог. Дотогшоо сорогдсон агаар уушгиар дүүрч, бид тухайн агаарын нэг хэсгийг буцааж гадагшлуулдаг. Мөн эвшээснээр, ялангуяа өндөрлөг газар луу гарах үед чихэнд нөлөөлөх даралтыг багасгаж болдог. Энэ нь эвшээх үед хүний биед ямар өөрчлөлт гардагтай холбоотой тогтоц юм. Гэхдээ хүн, муур, нохой, могой, шувуу болон загас зэрэг маш олон амьтдын яагаад эвшээдэг болох, эвшээхийн ямар нэг ач холбогдол байдаг эсэх болон яагаад халдварладаг зэрэг нь нууц хэвээр байна.

За дээрх зүйлийг уншиж байхдаа та бүхэн дор хаяж нэг удаа эвшээх нь тодорхой юм байна. Сонин юм шүү.

Бичсэн: EDUCATION | цаг: 12:42 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


3 удаа эвшээлээ ярзайтал инээх
Бичсэн: Гүнж цаг: 21:47, 2009-12-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1740099 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax