2009-12-08
Хичээлийн хуваарь хийхэд юу анхаарах вэ?
Сургуулийн хичээлийн хуваарийг хийхэд сургуулийн удирдлагаас маш олон зүйлийг харгалзан үзэх шаардлагатай болдог. Хичээлийн хуваарь хийх ажлыг багш нартайгаа зөвлөлгөөн хийн хамтдаа хийгээд үз. Багш нар нөхцөл байдлыг илүү сайн ойлгож аван тэдний хооронд үл ойлголцол маргаан багасч, тэдний ажиллах урам зориг, хариуцлага нь дээшилнэ.

Хичээлийн хуваарь гаргахдаа нууж хаалгүй аль болох ил тод хий

Хичээлийн хуваарийг нийт багш нарын хамтын бүтээл болго.

Хичээлийн хуваарь гаргасан шийдлүүдээ сайн тайлбарлаж өг.

Хичээлийн хуваарь хийхэд гарч буй асуудлуудыг ил гаргаж тавь.

Ил тод байснаар хамт олонч уур амьсгалыг бий болгоно.

Чухал мэдээллүүдийг багш нартаа эхлээд танлцуул. Анги, кабинетийн боломж, багш нарын мэргэжил г.м.

"Багш нарын хүсэлтийг аль болох харгалзах" зарчмыг баримтлан хичээлийн хуваарь хий.

Ийм зөвлөлгөөн дээр багш нарын үгийг сайн сонс

Зуны амралт эхлэхийн өмнө энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулбал зүгээр. Бүх ангиуд болон тэнд орох хичээлүүдийг хүснэгтээр харуулсан А3 форматын цаасыг багш нарт тараан өгнө. Хичээл бүрийн дэргэд багш нар нэрээ бичихэд нь зориулсан хоосон нүд байна. Анги бүрийн хичээлүүдээр дуудан ямар багш энэхүү хичээлийг орох хүсэлтэй байгааг нь асуу. Магадгүй зарим хичээлд хэд хэдэн багш саналаа өгнө . Анги удирдсан багшийг мэдээж тухайн ангид тэргүүн ээлжинд оруулна. Ихэнхи нүд бөглөгдсөний дараа хурлаа албан ёсоор дуусгана. Ингээд үр дүнг хананд хадаж нийтэд үзүүлнэ. Чөлөөтэй илэн далангүй санал бодлоо солилцсон багш нар хурлын дараа ч үргэлжлүүлэн санал бодлоо солилцоцгооно. Сургуулийн удирдлага ч бас цаг гаргаж энэ үеэр гарах шүүмжлэл болон саналуудыг сайн сонсож авах хэрэгтэй.

Хичээлийн жилийн эцсээр багш нарын зав гарахгүй их ажилтай байх нь олонтаа тул зөвлөгөөн хийлгүйгээр зөвхөн уг хүснэгтээ багш нарын өрөөнд тавьж санал авсан ч болно шүү дээ.

Тусгайлсан хүсэлтүүдийг биелүүлэхийг хичээ

Зөвлөлгөөний эцэст багш нараас ирэх хичээлийн жилд онцгойлон хүсэх зүйл байгаа эсэхийг асуу. Мэдээж бүх хүсэлтийг биелүүлэх боломж бага. Гэхдээ л асуух нь зүйтэй. Сургуулийн удирдлагаас багшийн хувийн хэрэгцээг ойлгож дэмжих хүсэл их байхыг мэдэх тусмаа тэд харин ч их нааштай ханддаг.

Хичээлийн хуваарьтай холбогдуулан аль болох нүүр тулсан ярилцлага явуулж, цогцоор нь авч үзэх нь их ач холбогдолтой байдаг. Нэг багш нь орой эрт гарч хүүхдээ цэцэрлэгээс авах шаардлагатай байхад нөгөө багш олон автобус дамжсаар эхний цагт амжиж ирэхэд хүндрэлтэй байж болно шүү дээ. Энэ бүхнийг зохицуулах нь тийм ч хүндрэлтэй асуудал биш. Аль аль талаасаа хичээж, ойлголцох л хэрэгтэй юм.

Сурган хүмүүжүүлэх ухааны талаасаа

Тоо, физик зэрэг хүнд төрлийн хичээлүүдийг дараалуулан оруулахаас зайлсхий. Үдээс өмнөх 3-4 дэх цагийн хичээл дээр хүүхдүүдийн хүлээн авах чадвар хамгийн сайн байдаг нь судалгаагаар нотлогдсон байдгийг багш нартаа сануулахад юунд илүүдэх вэ. 12-14 цагт идэвхи нь сулардаг тул энэ үеэр дуу хөгжим, биеийн тамир зэрэг хөдөлгөөнт хичээлүүдийг түлхүү оруулах хэрэгтэй байдаг. Анги танхимын хүрэлцээнээс болоод үүнийг ягштал баримталж чадахгүй ч аль болох анхаарч үзэх нь зүйтэй юм.

Багш нарт хариуцлага үүрэх боломж олго

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн шинэ хуваарийг багш нартаа өгч хамт олны хурлаар авч хэлэлцэнэ. Ингээд зохицуулах асуудлуудаа шийднэ. Хамтарч оролцон, зөвшилцөж шийдвэрлэсэн болохоор шинэ хичээлийн хуваарь нь багш нарын хувьд удирдлагаас тулгасан дэглэлт бус харин аль аль талынхаа хэрэгцээг харгалзсан хүлээн зөвшөөрөх ёстой хүчин зүйл гэж ойлгогдоно. Багш нар роботууд биш учраас өвчтэй чөлөөтэй г.м. ямар нэг байдлаар хичээлээ зааж чадахгүй үе гарна. Энэ үед адил мэргэжлийн багш хичээлийг нь нөхөн орох боломжтойгоор хичээлийн хуваариа хийх нь зүйтэй.
Бичсэн: EDUCATION | цаг: 17:00 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730629 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax