Санхvvгийн зөвлөгч, сэтгэл судлаачдын vзэж байгаагаар хvvхдэдээ зvгээр л мөнгө өгөх нь тун буруу ажээ. Эцэг эх нь санхvvгийн хувьд хөл дээрээ бат зогсч чадсан ч гэлээ энэ нь хvvхдvvд ирээдvйд тэдний адил ажиллаж, баян тансаг амьдарна гэсэн баталгаа хараахан биш юм. Ийм учраас хичнээн баян байлаа ч хvvхдvvддээ мөнгөний vнэ цэнийг эртнээс ойлгуулах нь чухлыг мэргэжлийн хvмvvс зөвлөж байна.
Оросын нефтийн “ТНК-ВР”, хөнгөн цагаан vйлдвэрлэлийн “Саул” компанийн тэргvvн Виктор Вексельберг ярихдаа “Хvн бvр хvvхэд байхаасаа эхлэн мөнгөтэй зөв харьцах дадалд суралцах ёстой гэж би vздэг. Тэгвэл заавал баян эцэг эхийнхээ гарыг харахгvйгээр амьдралд хөлөө олж чадна” гээд 15 настай хvv нь 3000 долларын vнэтэй тоглоомын карт худалдаж авахын тулд өөрөө ажил хийдэг тухай дурджээ. Ядуу амьдралыг цэвэр өөрсдийн хvчээр ялж, амьдралдаа хvрэлцээтэй мөнгөтэй болсон зарим эцэг эхчvvд хvvхдvvдээ мөнгөнд бараг л “умбуулдаг”. Эд баялаг тэднийг шинэ байр сууринд хvргэсэн, мөнгө олохоор хөлсөө урсгаж байсан тэр цаг одоо vр хvvхдэд нь давтагдах ёсгvй гэж тэд vздэг байна. Ийм гэр бvлд өсч байгаа хvvхдэд моторт дугуй эсвэл хуучин машин авахын тулд мөнгө хураах сонирхол угаасаа төрөхгvй. Тэртэй тэргvй эцэг эх нь бартаат замын будаг нь ханхалсан цоо шинэ машин аваад өгчих юм хойно. Хvvхэд эцэг эхийнхээ бий болгосон баялагт хvндэтгэлгvй хандаж хэвших нь тун осолтой гэдгийг мэргэжлийн хvмvvс олон жишээгээр батлахыг оролдож байна. Тэдний vзэж буйгаар мөнгийг хvссэн vед “тэнгэрээс унаад ирдэг” зvйл мэтээр vнэлдэг хvvхдэд хөдөлмөрлөж байж тvvнийг олох, ухаалгаар зарцуулах дадал төлөвшдөггvй байна.Ертөнцийн бvхий л материаллаг амьдрал мөнгөн дээр суурилдаг хэрнээ сургуульд хэрхэн мөнгөтэй харьцах талаар бараг юу ч заадаггvй нь тун харамсалтай. Сургууль, гэр бvлийн аль алинд нь энэ талын хvмvvжлийг олгох талаар бодолцохгvй бол байдал цаашид улам бvр хяналтаас гарна гэдгийг мэргэжилтнvvд анхааруулж байгаа юм.
ГЭРИЙН СУРГАЛТ
Яагаад гэдэг нь тодорхойгvй ч олон эцэг эхчvvд хvvхдийн дэргэд санхvvгийн асуудал хэлэлцэхийг буруу гэж vздэг байна. Хvvхэд гэр бvлийнхээ санхvvгийн нууцыг бусдад дэлгэж болзошгvй учраас уу. Уг нь хvvхэдтэйгээ мөнгөний талаар ярилцах нь тэдэнд санхvvгийн боловсрол олгохын салшгvй нэг хэсэг гэдэгтэй бvгд санал нийлдэг. Гэр бvлд тохиолдсон мөнгөний бэрхшээлийг хэлэлцэхдээ хvvхдээ оролцуулсан эцэг эхчvvд хичнээн ухаалаг бөгөөд ашиг тустай санаа, санаачлага тэдний зvгээс гарч байгааг гайхаад бардаггvй. Эсрэгээр санхvvгийн хvндрэлээ хvvхдээсээ хичнээн их нууцална, тэд төдийчинээ хvндээр тусгаж авдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ талаар хvvхэдтэйгээ ярилцахдаа заавал нухацтай байх албагvй. Таны толгойд эргэлдэж байдаг мөнгөтэй холбоотой санаа бодлоо ил гаргаж хэлж байвал энэ нь таны хvvхдэд vнэ цэнтэй туршлага болно.Хvvхдэд vнэгvй зvйл гэж хаана ч байдаггvй гэдгийг байнга тайлбарлаж өгч байх хэрэгтэй.
УРАМШУУЛАЛ БVХЭН ӨӨРИЙН БОСГОТОЙ
Хvvхэддээ долоо хоногт нэг удаа халаасны мөнгө өгчихөөд байвал тэд өөрсдөө мөнгөтэй харьцаад сурчихна гэж олон эцэг эх vздэг. Өгөөд л боллоо гэж хандах нь буруу юм. Долоо хоногт тогтмол хэмжээтэй мөнгө авдаг хvvхдийг бодвол тодорхой vvрэг хvлээгээд тvvнийгээ хэрхэн биелvvлснээс авах мөнгөний хэмжээ нь хамаарч байдаг хvvхэд тvvнийгээ зарцуулахдаа хавьгvй чадварлаг байдаг. Хvvхэддээ өгдөг мөнгөний хэмжээг даалгасан vvрэг даалгаврыг хэрхэн биелvvлж байгаатай нь байнга уялдуулж байх нь хvvхдэд мөнгөний vнэ цэнийг ойлгуулах хамгийн шилдэг арга юм. Бvр жаахан хvvхэд ч тэр, ажил сайн хийвэл хангалттай урамшуулдаг гэдгийг ойлгодог байна. Жишээ нь, дөрвөн настай хvvхэд тоглоомоо хурааж, ороо засч чадна. Vvнийг нь заавал биелvvлэх vvрэг болгож, vр дvнгээр нь тухай бvрд нь урамшуулж байх хэрэгтэй. Нас нь бага ч юуны төлөө мөнгө авч байгаагаа маш сайн ухаарч, ингэснээр тvvнд нэг ёсны vvрэг хvлээх чадвар төлөвшиж эхэлдэг. Том хvvхдэд арай илvv нухацтай даалгавар өгөх нь vр нөлөөтэй. Жишээ нь, 14 настай хvv хvссэн моторт дугуйгаа авах хуримтлалын сангаа оюун ухаанаа зарж /хvvхдийн сэтгvvлд гардаг vгийн сvлжээ байнга бөглөж/ олсон мөнгөөрөө эхлvvлж болно. Мөн хичээл сурлагад нь гарсан амжилтыг байнга урамшуулж байх хэрэгтэй. Хөвөгч хvvтэй /сурлагын дvнгийн байдлаар хэлбэлзэж байдаг/ хадгаламжийг хvvхдийнхээ нэр дээр нээж болно. Ийм тохиолдолд хvvхэд улирлын дvнгийн жагсаалтаа сургуулийн захиргаанаасаа авчирч өгөөд улирал бvр хvvгээ бодуулна. Онц, сайн дvнгээс нь хамаарч хадгаламжийн жилийн хvv нь тодорхой хувиар өсч байдаг. Жишээ нь, Орост “Сурагчийн” гэдэг нэртэй хадгаламж /жилийн хvvгийн хэмжээ нь 10 хувь/ байдаг бөгөөд сурагч улирлын эцэст “4” ба “5” гэсэн амжилт vзvvлсэн тохиолдолд энэ улиралд бодогдох хvv нь хоёр пунктээр нэмэгдэж жилийн 12 хувь бvх дvн нь “5” бол 14 хувийн хvv бодож өгдөг байна.
БЯЦХАН ЗАХИРАЛ
Vvргээ сайн биелvvлснийх нь төлөө хvvхдээ шагнахдаа мөнгийг нь шилэн хоргонд /мөнгө нь хэрхэн өсч, их болж байгааг хvvхэд тань харж байхын тулд/ хийж байвал тун зvгээр. Тэгээд хvvхэдтэйгээ хамт дэлгvvр явах тоолондоо хуримтлалаасаа мөнгө гаргаж тоглоом авч болохыг тvvнд сануулна. Эхний vед тэр янз бvрийн дэмий зvйл авах л болно. Хэсэг хугацааны дараа нvдэн дээр нь өсч байгаа мөнгөнөөсөө байнга авах нь тvvнд харам санагдаж зарим нэг аар саар хvслээсээ татгалзаж эхэлдэг. Мөнгө өөрийнх нь /тэгээд ч хөдөлмөрлөж олж байгаа/ учраас аль болох өөрт чухал гэсэн зvйлдээ л зарах хэрэгтэйгээ ойлгож эхэлж байгаа нь энэ. Нэг vгээр хэлбэл чухлыг чухал бишээс нь ялгадаг болж байна гэсэн vг. Энэ бол маш том амжилт.
Арай том болохоор нь банкинд нэр дээр нь хадгаламжийн данс нээлгэж сард өөрт нь зориулж зарцуулдаг мөнгийг гарт нь өгчихөж байх хэрэгтэй. Яаж зарцуулах нь хvvхдийн өөрийнх нь шийдэх асуудал. Мэдээж vvнд хяналт шаардлагатай. Энэ сард хэдийг, юунд зарцуулсан гэдгийг нь бичгээр /тайлан маягаар/ гаргуулж анхааралтай танилцаад хэрвээ тэр зардлаа хэтрvvлсэн бол дараагийн сард өгөх мөнгөнөөс нь хасах, хэмнэлт гаргаж тvvнийгээ хадгаламжийнхаа данс руу хийсэн бол тодорхой хэмжээгээр урамшуулдаг байх хэрэгтэй.
Мөнгө амаргvй олдож, амархан дуусдаг гэдгийг хvvхдийн толгойд бат суулгаж өгдөгөөрөө энэ арга хамгийн шилдэг нь юм.
АЛДААНААС БVV БӨӨЦИЙЛ
Хvvхэддээ мөнгө зарцуулах эрх чөлөөг олгосон хэрнээ алхам бvрийг нь заах гээд байдаг буруу хандлага олон эцэг эхчvvдэд ажиглагддаг. Алдаа гаргахгvйгээр тэд яаж туршлага суух болж байна. Нэг жишээ дурдая л даа. Southwest Airlines компанийн хувьцаа эзэмшдэг 14 настай америк охин Pepsi-гийн шинэ рекламыг харангуутаа өөртэй нь ижил насны бvх хvvхдvvд энэ ундааг ууна гэж vзсэн байна. Тэгээд хувьцаагаа зарж оронд нь Pepsi-гийн хувьцааг авахаар шийдсэнээ аавдаа хэлжээ. Аав нь “ Энэ бол чиний хөрөнгө учраас зарах эсэхээ мэдээж чи өөрөө шийднэ. Гэхдээ эхлээд брокертой зөвлөх хэрэгтэй” гэв. Тэр vед охины эзэмшиж байсан хувьцааны ханш маш тvргэн өсч байсан учраас зарвал буруудна гэдгийг аав нь мэдэж байсан ч хэрхэн мөнгөө өсгөх талаар санаачлага гаргасан охиныхоо урмыг хугалахыг хvсээгvй аж. Брокерын зөвлөсний дагуу охин хувьцааныхаа хагасыг зарсан бөгөөд vvний ачаар дансаа улайлгахаас аврагдаж чадсан байна. Хэзээ ч мартахааргvй сургамж болсон энэ тохиолдол охинд асар их туршлага өгсөн юм.
Vнэт цаасны талаар хvvхдэддээ энгийн жишээгээр тайлбарлаж, эндээс ч гэсэн мөнгө олох боломж тvvнд байгааг ойлгуулах цаг нэгэнтээ болжээ. Өөрөө чадахгvй бол мэргэжлийн хvнээр зөвлөгөө өгvvлж болно шvv дээ. Томчуудын толгойд ороогvй шинэ, сонин санаа хvvхдээс гардаг гэдгийг мартаж болохгvй.
Орчуулсан Д.ОТГОНЦЭЦЭГ