2010-01-20
Хэрхэн хатуу дискийг Windows XP дээр форматлах вэ?
Хэрэв та Windows XP хэрэглэж байхдаа эсвэл инсталл хийж байхдаа хатуу дискээ форматлахыг хүсэж байгаа бол та зөв зөвлөгөөгөө уншиж байна. Шинэ Windows суулгаж байгаа бол хатуу дискэн дахь мэдээллүүдэдээ формат хийж цэвэрлэх нь их хэрэгцээтэй байх болно.

Бэлтгэл
Алхам 1.
Та компьютерийн хатуу дискэндээ формат хийх гэж байгаа бол түүн дээрх бүх мэдээлэл датагаа алдана гэдгийг байнга санах хэрэгтэй. Тэгэхээр юун түрүүнд хэрэгцээтэй бүх мэдээлэлүүдэдээ Back up буюу нөөцлөлтийг хийж өгөөрэй. Хэрхэн хийх талаарх мэдээллийг манай сайтын доорх линкээр орж үзээрэй. Хэрхэн back up хийх вэ?
Мөн түүнчлэн формат хийх, инсталл хийх гэж байгаа бол танд хэрэглээний програмуудыг агуулсан диск эсвэл 3-дагч хардвер дахин суулгалтад хэрэг болох болно.
Алхам 2.
Дахин нэг компьютер дээрх бүхнээ шалгаж үз. Дуу, зураг, документүүдээс гадна веб бросер дэхь дуртай вебүүдийн жагсаалт Bookmark , дэлгэцэн дэхь зүйлсүүд зэргээ дахин нэг шалга.
Алхам 3.
Бүгдийг нь формат хийхгүй хатуу дискэн дээрээ эсвэл шинэ CD, DVD дээр хадгал.
 
Хоёрдогч хатуу дискийг форматлах нь:
Алхам 1.

"My Computer" тэмдэгт дээр баруун товчоо дарж менюгээс Manage  гэснийг сонгон дар.
Алхам 2.
"Computer Management" гэж нэрлэгдсэн шинэ цонх гарч ирнэ. Түүнээс зүүн хэсэгт байрлах "Storage" гэснийг сонгон дар. Дараа нь select "Disk Management(local)" гэснийг цонхны баруун талаас давхар даран сонгоно.
Алхам 3
Ингээд гарч ирэх цонх дээр драйверууд тань жагсаалттай гарч ирэх болно. Мөр болгон өөр өөр драйверийнх бөгөөд мөн MB эсвэл GB хэмжээгээр бичигдсэн өнгөтэй хайрцаг өөр өөр драйверийнх болно. Дискний хуваалтыг мөн тэнд харуулсан байдаг.
Алхам 4.
Форматлах гэж байгаа драйверийн бүх хуваалтыг юун түрүүнд арилгах хэрэгтэй үүний тулд хуваалттай хайрцган дээр хулганы баруун товчоо дарж  "Delete Partition..." гэсэн сонголтыг хийнэ. Та драйвер дээрх бүхнийг цэвэрлэхээр шийдсэн хэрэгтэй мэдээллүүдээ нэгэнт нөөцлөөд авчихсан бол компьютерийн ямар ч анхааруулгад санаа зоволтгүйгээр YES товчийг дарж болно.
Алхам 5
Хэрэв та давхар буюу бүх дискэндээ формат хийх гэж байгаа бол жишээ нь: драйвер болгон өөр үсэгтэй "D:" or "F:" гэх мэтчилэн диск хуваалтыг тус бүрд нь арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуваалттай драйвер дээрээ баруун товчоо дарж "Delete Partition..." дарна гэсэн үг. Хэрэв зөвхөн ганц драйверт формат хийх гэж байгаа бол нөгөө драйверын хувуултыг арилгах шаардлагагүй дараагийн алхамд орж болно.
Алхам 6.
Ингээд формат хийгдсэн драйвер дээд хэсэгтээ хар өнгөтэй болсон байх бөгөөд хэмжээн хэсэгт "Unallocated" гэсэн бичиг гарсан байх болно. Дээрх зургаас харна уу? Үүн дээр хулганы баруун товчоо дараад "New Partition..." гэсэн сонголтыг дарахад шинэ цонх үүсэн гарч ирнэ.
Алхам 7.
Шинэ хуваалтыг үүсгэх цонх гарч ирэхэд Next буюу дараагийн гэсэн товчийг дарна. Дараагийн гарч ирэх хуудсан дээр  "Primary Partition" сонгож Next товч дарна. Одоо хэмжээг дээд хэмжээн дээр нь тохируулаад ихэвчлэн тохируулагдчихсан байдаг бөгөөд Next товч дарна. Ингээд шинэ драйверийн үсгийг автоматаар сонгочихсон байдаг ч хэрэв та хүсвэл өөр үсгийг меню дээрээс сонгон дарж болно.
Алхам 8. 
Төгсгөлд нь Шинэ хуваалтын хэрэглүүр шинэ хуваалтыг форматлах уу гэж асуух бөгөөд та "NTFS" сонгоорой энэ нь илүү хурдан аюул багатай байх болно. "Allocation unit size" гэсэн сонголтыг "Default." Хэвээр нь үлдээгээрэй. "Volume label" гэсэн хэсгэ дээр драйвераа юу гэж нэрлэмээр байна түүгээрээ бичиж өгнө ингэхдээ их энгийн нэрийг сонгож зай аван бичихээс татгалз. Хамгийн сүүлд драйвер тань шинэ бранд бөгөөд өмнө нь ерөөсөө хэрэглэгдэж байгаагүй бол "Perform a quick format" -г зөвөөр тэмдэглэж драйвер хэрэглэгдэж байсан бол зөвөөр тэмдэглэлгүй орхиорой. "Enable file and folder compression" гэсэн сонголтыг тэмдэглэлгүй орхиж Finish товчигй дарж дуусгана.
Алхам 9.
Ингээд хэрэглүүр форматлахад тодорхой хугацааг авах болно. Формат дуусах хүртэл та
"Computer Management" цонхыг нээлттэй байлгаж хэмжээн үзүүлэлт "Formatting" гэснээс "Healthy" гэж гарах хүртэл хүлээгээрэй. Формат бүрэн дууссаны дараа та шинэ драйвераа ажиллуулж болно.

Windows XP CD-нээс форматлах, суулгах:
Алхам 1.
Энэ хэсэгт Windows XP installation CD-нээс хэрхэн форматыг хийх талаар бичигдсэн. Энэ нь компьютерт Windows-н шинэ хуулбарыг суулгахад хэрэглэгддэг. Дээр хэлсэнчлэн формат хийнэ гэдэг бол тухайн драйвер дахь бүх мэдээллийг цэвэрлэх учраас хэрэгтэй мэдээлэлүүдэдээ зайлшгүй Back Up буюу нөөцлөлтийг хийгээрэй.
Алхам 2.
Windows XP installation CD-гээ CD драйвертаа хий.
Алхам 3.
"Press any key to boot from CD.." гэсэн бичиг компьютерт гарч ирнэ та ямар ч хамаагүй товч дар.
Алхам 4.
CD хэсэг хугацаанд хэрэгцээтэй файлуудыг гаргах гэж ачааллах болно. Ингээд дуусахад нь та Enter эсвэл Return-г дар.
Алхам 5.
Одоо Windows-г хаана суулгах талаар мэдээлэлтэй дэлгэц гарч ирэх бөгөөд энд л драйвер форматыг хийх юм. Дэлгэцийн доод хагаст компьютер дээрх бүх драйверууд хуваалттайгаа гарч ирнэ. Дээш доош гүйлгэх товчоо ашиглан "C:" дискээ идэвхижүүлэн  'D' товчийг дар. ("Unpartitioned space" буюу C: эсвэл D: гэсэн хуваалт байхгүй бол энэ алхмыг алгасаарай.) Дараагийн дэлгэцэн дээр  'L' товчийг дарснаар хуваалтыг арилгах юм.
Алхам 6.
Windows хаана суулгах талаарх мэдээлэлтэй дэлгэцэнд буцаж очиход доод хагаст байсан драйверийн жагсаалтанд тань "Unpartitioned space xxxxxMB" гэсэн бичиг байх болно. Түүнийг сонгон 'C' товчийг дар. Дараагийн гарч ирэх цонх хамгийн бага хамгийн их хэмжээг сонгох сонголтуудыг гаргаж ирэх бөгөөд энэ нь автоматаар хамгийн их дээр нь тохируулагдсан байдаг боловч давхар орсон тоог нь шалгаж enter дар.
Алхам 7.
Дахин Windows хаана суулгах тухай мэдээлэлтэй хуудсанд эргэн очиход энэ удаа "C: Partition1 [New (Raw)]xxxxxxMB" гэсэн бичиг гарах бөгөөд идэхижүүлэн enter дар.
Алхам 8.
Дараагийн цонх таниас аль системээр форматыг хийхийг сонгох юм. ТА NTFS-г сонгох нь илүү хурдан бас аюул багатай байх болно. Ингээд Enter эсвэл Return дар.
Алхам 9.
Ингээд форматлах үйл ажиллагаа эхлэх болно. Энэ нь ойролцоогоор хагас цаг эсвэл цагийн хугацааг авах болно. Та тэр хооронд амралт авч болно шүү дээ.

Анхааруулга: Зааврын дагуу ажиллах явцад элдэв асуудалтай тулгарвал мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. Гэхдээ үйлдлүүд их энгийн учир та хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Амжилт!


Бичсэн: EDUCATION | цаг: 09:47 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736916 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax