2010-01-25
Өөрийгөө хvндлэж, хайрлаж чаддаг уу?
Өөрийгөө хvндлэж, хайрлаж чаддаг хvн л бусдыг хайрлаж, хvндлэж чаддаг гэдэг. Харин та өөрийгөө хvндлэж, хайрлаж чаддаг уу?

1. Төрж байгаа бодол санаа, гаргаж байгаа зан авиртаа сэтгэл хангалуун байдаг уу?

2. Та өөрийгөө бvтэлгvй хvн гэж vздэг vv?

3. Та хvмvvсийн ая эвийг олох гэдэг vv?

4. Янз бvрийн нөхцөл байдалд ямаршуу зан авир гаргаж, юу ярьж байснаа өнгөрсөн хойно нь эргэн санаж, өөр хvмvvс таны оронд байсан бол яах байсан бол гэж боддог уу?

5. Олны нvдэн дээр магтуулахаас ичдэг vv?

6. Удаан хугацаагаар ганцаар байж чадах уу?

7. Сэтгэл санаа болон тохь тухтай амьдрал хоёр хоорондоо салшгvй холбоотой гэж боддог уу?

8. Ямар нэгэн таагvй зvйл болох гэж байгаа мэт мэдэрмж олон төрдөг vv?

9. Бодол санаагаа илэрхийлэхэд бэрхшээлтэй байдаг уу?

10. Шаардлагатай vед амьдарч байгаа орчныхоо уламжлал, шаардлагыг эсэргvvцэн «vгvй» гэж хэлж чадах уу?



Тайлал

2-9-р асуултанд «vгvй» , 1-10-р асуултанд «тийм» гэсэн хариу өгсөн бол тус бvр 5 оноо.



35-50 оноо

Өөрийгөө цөөнгvй сул талтай, төгс биш хvн гэдгийг сайн мэддэг ч та элдэв сагсуурал, хэтрvvлэлгvйгээр өөрийгөө хайрлаж, хvндлэж чаддаг хvн байна. Та өөрийгөө хvмvvст хэрэгтэй, амьдрал тань утга учиртай гэдгийг мэдэрдэг. Ингэснээрээ эргэн тойрондоо болж байгаа зvйлст өөдрөг хандаж, ажил тань гол төлөв бvтэмжтэй байдаг. Өөрийн болон өрөөлийн давуу талыг vнэлж, хvндлэж чаддаг болохоор элдэв маргаан, зөрчилдөөнөөс холуур явж чаддаг. Ойр дотны тань хvмvvс танд хэцvv vед танд найдаж болохыг мэддэгтэйгээ адил танд тус болоход бэлэн байдаг.



15-30 оноо

Та өөрийгөө хайрлаж хvндэтгэх талаар тун бага боддог бололтой. Өөрийн давуу талаа тэр бvр ашиглаж чаддаггvй бөгөөд өөрийн болон өрөөлийн сул талыг хэт анхаардаг. Yvнээсээ болж өөрийгөө vзэн яддаггvй юм бэ гэхэд, өөртөө сэтгэл дундуур явах нь олон гэж болно. Сэтгэл санаа нь тавгvй байгаа хvн бусдад анхаарал халамж тавьж чадахгvй нь мэдээж. Харин танаас анхаарал халамж авахгvй байгаа хvмvvс эргээд танд халуун дулаан, илэн далангvй харьцах нь юу л бол. Өөртөө өөртөө хэрхэн хандаж байгаатай холбоотой энэ болон өөр олон асуудлын талаар сайтар бодож, оройтойгvй дээр нь засч, залруухалыхг хичээгээрэй.



0-10 оноо

Таны өөрийгөө хайрлаж, хvндэлдэггvй гэж баттай хэлж болно. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг vг байдгийг мартаж таагvй муу зvйл хэзээ болох нь бол гэж дотроо байнга тvгшсээр нэг мэдэхнээ л нөгөө зvйл нь тохиолдчихсон явдаг. Yгvй гэж vv? Заримдаа өөрийгөө vзэн ядаж, vл итгэх тань дэндэж илт алдаартай буруу шийдвэр гаргах нь ч бий. Энэ мэтээр өөртөө хvний шиг хандаад байвал хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгvйн дээр бусдад ч гэсэн аз жаргал хайрлаж чадах нь юу л бол. Оройтойгvй дээр нь өөртөө хандах хандлагаа өөрчлөх цаг иржээ. souce; olloo.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 09:40 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730568 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax