Оюун ухааныг минь хөглөж онгод хайрласан ижий
Одтой нөхөрлүүлж буян түшсэн эцэг тэнгэр ээ
Багш та
Эцэсгүй дэлгэрэх цэцэгсийг ургуулах шимт хөрс
Эжий аавыг минь орлох эрдэнийн шидэт үрэл ээ
Багш та хормойноос чинь
Адис авмаар хүмүүн бурхан
Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаантан
Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан өглөө наран
Хойч үеийн бидний төлөө ирээдүйгээс ирсэн номуун илч билээ
Орчлонд ганцхан заяах амьдралаа
Олны үрсийн төлөө зориулсан
Ариун эрдмийн мөнхийн хөтөч
Ардын багш гэдэг бүхнээс эрхэм алдар аа