2010-2-10
Хэлээ сайжруулах юмсан.
Кино үзэх дургүй хүн байхгүй. Киногоор хүнийг уйлуулж, уурлуулж, инээлгэж, бас аливааг ойлгуулж болно. Бас киногоор дамжуулж хэл ч сурж болно. Кино үзэх нь дуртай  зүйлээ хийхийн хажуугаар хэл сурах шалгарсан аргуудын нэг. Нэг удаа StarTV-ээр Friends-ын  хэдэн анги үзээд яагаад ч юм их таалагдсан. Хожим нь Friends-ыг хэд дахин давтаж үзсэн  дээ. Friends хөгжилтэй, америк амьдралын хэв маяг соёл (хэл сурахад эдгээр ойлголтууд  тун чухал) зэргийг тод томруун харуулдаг. Дээрээс нь энгийн амьдралыг харуулдаг  учраас үг хэллэг нь ч энгийн. Эхэндээ кинонд гарч буй joke-үүдийг ойлгох нь битгий хэл  зарим хэсгийг нь огт ойлгохгүй ч байж болно. Гэхдээ цөхөрч болохгүй үзээд л байх  хэрэгтэй. Яваандаа ойлгодог, инээдэг жинхэнэ утгаар нь enjoy хийдэг болно. Тиймээс үзээд алдахыг зөвлөе. Friends бүтнээрээ http://www.cititube.mn/list.php?cat=serials&ganre=40&page=1 дээр байналээ.

Уран сайхны кино ч ялгаагүй. Манай телевизүүдээр киног орчуулна гэж ёстой хайран юмыг яйран болгоно гэдэг л болж байна. Буруу орчуулгатай, орчуулга уншиж байгаа нь ч таарч, дээрээс нь киноны амин сүнсний нэг хэсэг болох дууны эффектүүд будаа. Киног ингэж үзээд үзсэн болохгүй шүү дээ. Харин Supervision HBO-г Монгол хадмал орчуулгаар гаргадаг нь тун авууштай санагдсан. Ер нь болж өгвөл киног англи бол англи хэл дээр нь англи хадмал орчуулагатай үзэх хамгийн үр дүнтэй. Дээрхи cititube сайт дээр олон кино шууд үзэж болохоор тавигдсан байналээ.

Энэ бол хий ном шагайж сурсан сураагүйн хооронд өөрийгөө хуурахаас хамаагүй илүү үр дүнтэй арга шүү гэдгийг онцлон хэлмээр байна. Амжилт хүсье!
source: tetgeleg.wordpress.com/

Бичсэн: EDUCATION | цаг: 12:22 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1509742 удаа нээгдэв.
idiomatic-dormant