2010-03-03
Бясалгал vйлдсэний ач буян нь маш их.
    Бясалгалыг тvвд хэлнээ ГОМ гэх бөгөөд энэ нь дадал болгох хэмээх утга бvхий vг юм. Өөрөөр хэлбэл, өөрийн сэтгэлийг буянт сайн бvхэнд дадуулна гэсэн vг юм.

Бясалгал vйлдэхийн гол зорилго нь сэтгэлийг номхтгож буян номын мөрд одуулахуй болой. Тиймээс бясалгал бол сэтгэлийг буянд дадуулахуй vйл бөгөөд суртахуун юм. Хэдийгээр маш олон төрлийн бясалгалын ёс байдаг боловч тэдгээрийг ерөнхийд нь хоёр том төрөл зvйлд ангилан vздэг юм. Тэдгээр нь ажиглахуй бясалгал болон төвлөрөхvй буюу агуулан барих бясалгал зэрэг болой. Эхний ажиглах бясалгал гэдэг нь ямарваа сэдвийг сайтар нягтлан шинжлэхvй сэтгэлийн vйл юм. Ийнхvv бясалгах даа бид тухайн сэдвийн талаархи өөрийн онолын сэтгэлгээ, vзэл бодол зэрэгт дулдуйдан уг сэдвийг сайтар шинжлэх vvднээс ямар нэг буянт сайн сэтгэлийг төрvvлэн дадуулдаг болно. Жишээлэхэд, асрал хайр болон энэрэн нигvvлсэхvйн сэтгэлийг бясалгах нь ажиглан бясалгахуйн vйл юм.

Жишээлэхэд, Асрал хайрын сэтгэлийг бясалгах. Өрөөл бусдын амгалан жаргаланг эрхэмлэж эгээрэн хvсэх нь асрал хайрын сэтгэл юм. Асрал хайрын сэтгэлийг бясалгахдаа бид энэ ертөнцийн хамаг амьтан, ерөөс хамаг амьтан зовлонгоос гэтэлж, гагц амгалан жаргалан лугаа насад барилдахыг эгээрэн горилж байдгийг дурьдан санана. Ийнхvv хамаг амьтны чинхvv гэгээрлийг дурьдан бясалгах vед "Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа хагацашгvй болвол хичнээн гайхамшигтай сайхан байхсан билээ" хэмээх хvсэл хvчтэй төрнө. Ийм хvсэл эгээрэл чухамтай төрж гэмээ нь бид асрал хайрын сэтгэл бvхий болж буй хэрэг юм. Амьтдыг зовлонгvй байгаасай хэмээх хvсэл нь нигvvлсэхvйн сэтгэл юм. Нигvvлсэнгvй сэтгэлийг ажиглан бясалгахдаа эхлээд амьтдын зовлонг дурьдан бясалгана.


Өөрийн таньж мэддэг хийгээд эс таних хvмvvсийн тухай, улмаар адгуусан амьтад хийгээд бусад амьтдын зовлонгийн тухай дурьдан санана. Тэд бvгдэд бие, сэтгэлийн ямарваа нэгэн бэрхшээл шаналал байдаг. Жишээлэхэд санаа зовних, гуниж гутрах зэргээр сэтгэл хөдөлж, сэтгэл санаа тайван бус, шаналан зовж байх зэргийг дурьдаж болно. Амьтдын зовлонг дурьдан санаж, тэд бvгд зовлонгоос гэтлэн амгалан лугаа учрахыг хvсч байдгийг дурьдан бодно. Хамаг амьтад зовлон vгvй байвал ямар сайхан бэ гэсэн бодол хvсэл төрөх нь нигvvлсэхvйн сэтгэл юм. Тэгэхээр энэ бvхэн ажиглан бясалгахуйн жишээ юм. Хоёр дахь нь агуулан барих буюу төвлөрөхvй бясалгал. Ямарваа нэгэн зvйлд алгасралгvйгээр нэг зvйл дээр сэтгэлээ тогтоон барих нь сэтгэлийн төвлөрөх эрдэм чадвар юм. Төвлөрлийг дадуулах нь тун чухаг. Бидний өдөр тутмын амьдралд ч сэтгэлийн төвлөрөл нэн хэрэгтэй байдаг юм. Учир нь бид ямарваа хийж буй зvйлдээ сайтар төвлөрч чаддаг байх нь их чухал зvйл билээ.

Ялангуяа, буян номын мөрд сэтгэлээ тогтоох нь нэн чухал чадвар юм. Жишээлэхэд, бид хоосон чанарыг илтэд онохын тухайтад төвлөрөхvй бясалгалыг дадуулдаг билээ. Юмс өөрийн уг мөн чанараасаа vнэхээр бvтсэн бус хэмээх бодитбайдлыг таньсан сэтгэл нь хоосон чанарыг оносон билгvvн юм.

Бурханы сургааль ёсоор хоосон чанарыг оносон билгvvн нь зовлон бvхний ёзоорыг таслах эм юм. Бидний зовлон мунхагийн сэтгэлээс vvдэлтэй бөгөөд хоосон чанарыг таньсан сэтгэл нь vvний ерөндөг болно. Хоосон чанарыг оносон сэтгэлийг олохын тухайтад бид тун ид хvчийг агуулсан сэтгэлтэй байх шаардлагатай. Хоосон чанарыг зөвхөн мэдлэгийн төдийд өнгөц мэдэх нь хангалттай бус, гvнд нь орж vзэх хэрэгтэй. Урт удаан хугацаанд тогтвортойгоор хоосон чанарын утгыг бясалгах сэтгэлийг сайтар дадуулах нь бидний хувьд маш чухал зvйл юм.

Бусад аливаа номын увдисын тухайтад ч мөн энэ адил болой. Жишээлэхэд, тvрvvнд тайлбарласанчилан асрал, нигvvлеэнгvйг танихыг хvсвэл тэдгээр сэтгэл дээр тогтон бясалгаж чаддаг байх хэрэгтэй. Эдгээрийг ажиглан бясалгаад "Зовж шаналсан бvхэн зовлонгоосоо ангид байгаасай" гэсэн нигvvлеэхvй сэтгэл, мэдрэмжийг төрvvлээд нигvvлеэхvй сэтгэлтэй нэгэн болгохын тухайтад тэр бодол дээрээ төвлөрөн тогтоно.

Төвлөрч чадах нь тун чухал. Сэтгэлээ сайтар агуулан төвлөрvvлэхэд суралцеан байхыг бяр ихтэй гартай зvйрлэж болох юм. Гартаа бяргvй бол мод хагалах зэрэг хvч шаардагдах ажлыг хийж чадахгvйд хvрнэ. Бидний сэтгэл ч яг vvнтэй адил. Сэтгэлээ төвлөрvvлэн тогтоож чадахгvй одоогийн бидний сэтгэлийг сул дорой гэж хэлж болох юм. Тогтсон бясалгалуудын нэг болох өөрийн амьсгал дээр сэтгэлээ агуулан барих бясалгалыг vйлдэхийг оролдох vед бид vvнийг хялбархан мэдэж болно. Амьсгал авах гаргахын аясаархи хэвлий тус газрын хөдөлгөөнийг өөрийн сэтгэлийг тогтоон барих орон болгон зөвхөн тvvн дээр төвлөрөн анхаарахыг хичээх хэрэгтэй. Ийнхvv нэгэн зvйл дээр төвлөрөн бясалгахын цагт та бvхэн сэтгэл байнга төрөл бvрийн бодолд алгасарч байдгийг дорхноо ойлгоно. Сэтгэлийг нэгэн зvйл дээр тогтоох нь тун ч амар хялбар бус. Ийм л учраас бидний сэтгэл сул дорой юм.

Гол төлөв амьсгалаа төвлөрөх орон болгон агуулан барих бясалгалыг vйлддэг. Гэвч өөр ямар ч орон дээр төвлөрч болох ба амьегалаас гадна нэгэн бурхан дvрслэл нь тун тохиромжтой орон болдог. Өөрийн сэтгэлдээ бурханыг дvрслэн төсөөлнө. Энэ нь өөрийн нvдээр харсан бус сэтгэлээр төсөөлсөн дvрслэл хийгээд зөвхөн энэ дvрслэл дээр сэтгэлээ төвлөрvvлэхийг хичээнэ. Тvрvvнд хэлсэнээр амьсгалыг бясалгалын орон болгохдоо амьсгал авах гаргах тоолонд хөдлөх хэвлий тус газрын хөдөлгөөнийг авч болно. Энэчилэн бясалгах vед гол анхаарах зvйл нь: "Сэтгэлээ зөвхөн тэр мэдрэмж дээр тогтоон, г,агц амьсглах мэдрэмжийг анхаарч байх. Өдриин туршид хийсэн зvйлийн тухай эсвэл бясалгал өндөрлөсний дараа хийх зvйлийн тухай элдэв бодол зэрэг өөр орон луу сэтгэл тань алгасрах тохиолдолд vvнийг мэдэж байх нь тун чухал. Дуу чимээ, бодол зэрэг аливаа алгасралд автагдахгvй, сэтгэлээ сатаарсан даруйд нь мэдэж байх хэрэгтэй.

Бодол зэрэг ямарваа алгасралд сатаарснаа мэдээд бодлоо орхин сэтгэлээ дахин орондоо төвлөрvvлнэ. Хэрэв бясалгалын vед сэтгэл тань алгасраад байвал тухай бvрд нь сэрэмжтэй байж, бодлоо орхин амьсгал зэрэг бясалгалын орноо дахин барина.


Бясалгал vйлдэхдээ хэрхэн суух вэ?
Завилж сууж чаддаг бол тун сайн. Газар сууж бясалгаж чадахгvй бол сандал дээр сууж болно. Энэ vед хөлийн ул тазарт бvтнээрээ хvрсэн байх шаардлагатай. 10-15 см-ийн зузаантай олбог дээр урд ирмэг дэээр нь суувал завилсан хәл тань газарт тулан суудал чинь баттай байх болно. Нуруу цэх шулуун байх нь бясалгалын vед хамгийн чухал. Нурууны доод хэегийн яс шулуун байж газраас ургасан мэт тулсан байна. Олбог суудлаа өөрийн биеийн доод хэегээр бага зэрэг дарсан байдалтай сууна. Биеийн энэ хэсэг нь модны vндэс мэт биеийн бусад хэсэг нь модны бие, салаа мөчир адил мэдрэгдэнэ. Ингэснээр биеэ хvчлэлгvй, сул чөлөөтэй байж чадна. Зvvн гар дээр баруун гараа тавин, эрхий хурууг хvрэлцvvлэн барина. Гараа өвөр дээрээ байрлуулах ба эрхий хуруунууд нь хvйснээс хоёр хуруу доор байрлана.Мөрөө тэгш сул байлгана. Тохойгоо биедээ хэт наалгvй, хэт салгалгvй биенээсээ бага зэрэг зайтай барина.

Бас нэг чухал хэсэг бол толгой. Толгойгоо хэт унжуулж болохгvй, гэвч бага зэрэг бөхийлгөн эрvvгээ ялимгvй дотогш болгоно. Өөр нэг чухал зvйл нь ердийнхөөрөө амьегалаа авч гаргана. Бидний энэ бясалгалын vед амьсгал ердийн байна. Ямар нэгэн тусгайлсан амьегалын дасгал хийхгvй юм. Амьегалыг гадагш дотогш гvйлгэхдээ алгуур хvчлэн шамдалгvй унтаж байх vеийнх шиг байна.

Бясалгал нь сэтгэлээр vйлдэх дасгал юм. Vйлдэх ёстой зvйл маань хэвлий тус газартаа амьегалын мэдрэмжийг л анхаарч байх нь юм. Бидний сэтгэлд байнга байдаг тэрхvv бодлын хэлхээг гадна гудамжинд орхисон мэтээр төсөөлөн амьегалаа л анхааран төвлөрнө. Бясалгал vйлдэхийн урьд бясалгалын сэдлийн тухай ярих нь хамгийн чухал зvйл юм. "Энэ бясалгал бусдаасаа юугаараа ялгаатай юм бэ?" хэмээн хvмvvс асуудаг юм. Би vргэлж "Бид Бурханы шашны бясалгал vйлддэг" гэж хариулдаг. Бурханы шашны бясалгал vйлдэхийн өмнө Бурхан, Ном, Хутагтын чуулганд аврал айлтган, Бодь сэтгэлийг vvегэх дөрвөн шад залбирлаа уншина.

Бурханы шашинтан хvн ямарваа номын vйлийг хийхийн урьд Гурван чухаг эрдэнэдээ аврал айлтган хэрэв Их хөлгөний мөрөөр одогч бол хамаг амьтны тусыг бодсон сэтгэлийг vvсгэнэ.

Бурхан, Ном, Дээдсипн чуулганд Бодийн хутагт хvртэл авралыг айлтгамуй.
Аяа миний vйлдсэн өглөг тэргvvтэн буяны чуулганаар
(ялангуяачлан энэхvv бясалгалыг vйлдсэний буянаар) Амьтныг нигvvлсэгч бурхан бvтэхболтугай хэмээн залбиран уншина.

Би шавь нартаа бясалгалын өмнө асрал хайр, нигvvлеэхvй сэтгэлийг төрvvлэхийг байнга анхааруулдаг. Бясалгал vйлдсэний ач буян нь маш их. Бясалгал vйлдэхийн дээдийн зорилго нь гэтлэхvй хийгээд бодийн хутаг боловч энэ насны зуурдын тус бас их юм. Бидний сэтгэл тайван амгалан, илvv тодорхой болно. Тайван тогтуун байж, сайн сайхан амьдарна. Өөрт тохиолдох зовлон бэрхшээлийг амар хялбар давах болно. "Бясалгал vйлдсэнээр хураасан буян бvхнээ зөвхөн өөрийн тусад зориулахгvй, бусдын тусд зориулъя. Энэхvv бясалгалыг vйлдсэний буянаар би хамаг амьтныг зовлонгоос нь ангижруулан, амгалантай нь учруулах болтугай" хэмээн сэдлийг vvсгэх хэрэгтэй. Амьсгалын болоод бусад ямар ч төрлийн бясалгал vйлдэхийн өмнө ийнхvv сайтар бодох нь тун чухал юм.

Бичсэн: EDUCATION | цаг: 17:09 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


bayarlalaa
bi ali boloh zov hiihiig hiicheene eee harin dahiad iluu ih medelliig hezee tavih bol?
Бичсэн: Зочин цаг: 19:08, 2010-04-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737223 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax