Цаасанд мөнгө зарлагадах хэрэггүй боллоо. Япон инженерүүд нэг хуудас цаасыг 1000 дахин ашиглаж болохуйц хэвлэгч үүсгэжээ. Уг төхөөрөмж цаасан дээрх хуучин текстийг ор мөргүй алга болгон шинэ мэдээллийг хэвлэн гаргадаг байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч та нүүр дүүрэн бичигтэй цаас хийсэн ч хүссэн зүйлээ хэвлэх боломжтой болж байгаа юм.
" PrePeat" принтер бусад хэвлэгч шиг бэх, хор ашигладаггүй бөгөөд зөвхөн хар өнгөөр хэвлэдэг аж. Хэвлэгчийн таган дээр “хэвлэх”, “цэвэрлэх”, “цэвэрлэх ба хэвлэх” гэсэн гурван товчлуур бий. Ийм төхөөрөмж хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэх ажлыг алхам урагшлууллаа гэж зохион бүтээгчид үзэж байна
Уг хэвлэгчийг худалдан авна гэвэл 5500 ам.доллар шаардлагатай. Гэхдээ ийм хэвлэгчид энгийн цаас биш тусгай цаас хэрэгтэй.