2010-03-23
Таван настай хүү эцгийнхээ машиныг хулгайлан “зугаалжээ”

Их Британийн Өрнөд Суссикс тойргийн цагдаа нар хулгайн машин унаж яваад осол хийсэн этгээдийг эмнэлэгт авчирсан байна. Машины хулгайч нь ердөө таван настай гэнэ. Тэрбээр эцгийнхээ жип машиныг, хулгайлан унаж хөл хөдөлгөөн ихтэй замаар зургаан км орчим яваад, тоосгон хана мөргөн зогсжээ. Дуудлагаар очсон цагдаа нар нус нулимсандаа хутгалдсан “хулгайчийг” Гэгээн Ричардсийн эмнэлэгт хүргэжээ.

Эцэг нь хүүгээ болон машинаа алга болсныг цагдаад мэдэгдсэнээр “хэрэгтэн” хэн болохыг төвөггүй тогтоожээ. Суссиксийн замын цагдаа Марк Руан “Урьд нь ийм явдал гарч байгаагүй. Замын осол гарах боломж 100 хувь байсан. Тэр хүү ч тухайн үед хөдөлгөөнд оролцож байсан хүмүүс ч бүгд азтай. Гэхдээ жолооч нар “Мицибуши” загварын жип машин дүрэм зөрчиж байгаа талаар болон жолооных нь ард жаахан хүүхэд байна гэдгийг 999-д мэдэгдсэн” гэжээ. Бага зэрэг доргисноос өөр гэмтэлгүй хүүг цагдаа нар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Хүүгийн болон эцгийнх нь нэр овгийг олон нийтэд мэдээлсэнгүй.

Бичсэн: EDUCATION | цаг: 10:41 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


хахаха...
хүний нас богиносхын хэрээр хүүхдийн ухаан улам айхтар болоод байхымдаа...Цөвүүн цагийн Зэвүүн багацуулаа гэж...
Бичсэн: Зоригт ван цаг: 12:54, 2010-03-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1811356 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax