2010-03-29
Өсвөрийн улсын аварга шалгаруулах “РОБОКОН – 2010 - ӨНДӨРХААН” VIII тэмцээний удирдамж

Өсвөрийн улсын аварга шалгаруулах “РОБОКОН – 2010 - ӨНДӨРХААН” VIII тэмцээний удирдамж

2009.11.10

Зорилго:

Хүүхэд багачуудад роботын загвар зохион бүтээх хөдөлгөөнийг дэмжин сурталчилах,тэдний авьяас чадварыг нээн мэргэжлийн чиг  баримжаа олгох

            1. Тэмцээн явагдах ерөнхий ойлголт

  Багууд  хоёр роботтой байх ба ”БААТАР”  робот нь тоглолтын талбайд хамгийн өндөр хэрэмийг барьж  дуусхад “ ХААН ” робот хэрэмийнхээ оройд гарсанаар тоглолт өндөрлөнө . 

Ш  Эхлээд ”БААТАР”   робот гараанаас гарч 200x200x200 хэмжээтэй 9 ширхэг модон матн шоог/нэг бүрийн жин 800г ихгүй / зөөж аль болох өндөр хэрэмийг байгуулж дуусаад

 “ ХААН ” роботыг хэрмийн оройд гарах нөхцлийг бүрдүүлж, бэлэн болсоноо  дуут дохио эсвэл улаан туг өргөж мэдэгдээд эргэж бариандаа ирж байрласан байна.

Ш  “ ХААН ”   робот гараанаас гарч  хэрмийн оройд гараад дуу хөгжим дуугаргаж, бүжиглэснээр тоглолт өндөрлөнө.

Ш  “Баатар” робот дохио өгөөгүй байхад “Хаан” робот тоглолт эхэлвэл тооцохгүй

 

            2.Тавигдах шаардлага “ ХААН ” робот

·         Робот нь цахилгаан тэжээл хөдөлгүүр зэрэг цахилгаанаар ажилладаг төхөөрөмж эд ангиудыг ашиглахыг хориглоно

·         Робот нь пүрш, резин, ус, салхи гэх мэтийг  ашиглаж хөдөлгөөний эх үүсвэрээ  авсан байна.

·         Оврын дээд хэмжээ 400x400x400 мм ихгүй  байх бөгөөд гараанаас гараад сунаж агшиж  болно

·         Жин хамаарахгүй

             3.Тавигдах шаардлага “ БААТАР ” робот

·         Гар удирдлагатай утасны урт -3 м ээс багагүй

·         Хүчидлын дээд хэмжээ 24v

·         Оврын хэмжээ 600x600x600

·         Дээд жин тэжээлийн хамт 15кг- аас ихгүй

           

 

4.Тавигдах шаардлага “ БАГУУД ”

·         Жигд хувцас эмбелемтэй

·         Багийн фото танилцуулага

·         Багийн туг

·         Роботын техникийн баримт бичиг

·         Роботын аюулгүй ажиллагаа


Хориглох зүйлс  -  ! ! !

“ ХААН ” робот

v  Оврын хэмжээ хэтэрсэн

v  Цахилгаан тэжээл хөдөлгүүр, цахилгаанаар ажилладаг төхөөрөмж эд ангиудыг ашигласан 

v  Заасан жингээс хэтэрсэн

v  Зөвхөн талбайн шүүгчийн зөвшөөрлөөр тамирчин талбайд орж болно хэрэв зөвшөөрөлгүйгээр талбайд орсон бол тоглолтоос хасагдана.

                “БААТАР ” робот

v  Оврын хэмжээ хэтэрсэн

v  Заасан жингээс хэтэрсэн

        5.Тэмцээний журам

Ш  Шүүгч багийг гараанд дуудаж эхэлсэнээр хугацаа тоологдож бэлтгэл хугацаа  2 минут

Ш  Бэлтгэл хугацаа  2 минутандаа багтаж талбайд гараагүй бол тоглолтоос  хасна

Ш  Шүүгчээс зөвшөөрөл авсны дараа нэг удаа дахин тоглолтонд орох эрхтэй

Ш  Тоглолтыг дахих тохиолдолд, дахин гараанаас гаргана

Ш  Тоглолтын нийт хугацаа 10 минут

Ш  Эсрэг талын роботонд саад учируулж болохгүй

Ш  Заагдсан хэмжээ хэтэрсэн бол тэмцээнээс хасна.

 

 

 

       6. Дүгнэх  журам:

v   “ ХААН ”   робот  тоглолтын талбайд амжилттай саадгүй хүрсэн бол-    5 оноо

v  “ ХААН ” робот   хэрмийн оройд амжилттай гарсан бол 20 оноо

v  “ ХААН ”  робот Оройд гараад дуу хөгжим гаргасан бол-5 оноо

v  “ ХААН ”  робот Бүжиглэж байвал-5 оноо

v  ‘’Баатар” робот нэг шоо авч байрлуулах бүрд  2 оноо

v  Бүрэн хожил хийсэн бол шагналын 100 оноо

           7.Шагнал урамшуулал

1-р байр  аваргын цом алтан бүс өргөмжлөл мөнгөн шагнал

            2-р байр мөнгөн бүс өргөмжлөл мөнгөн шагнал

            3-р байр хүрэл бүс  өргөмжлөл мөнгөн шагнал

            Тусгай шагнал:

·          Уран шийдэлтэй найдвартай ажиллагаатай  роботонд ‘’ШИЛДЭГ НАЙДВАРТАЙ РОБОТ ” шагнал

·         Хамгийн сайн сурталчиллагаа хийсэн, өнгө үзэмж,хийц сайтай роботонд “ШИЛДЭГ ДИЗАЙНТАЙ РОБОТ” шагнал

·         Хамгийн сайн зохион байгуулалтай баг “ ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТЭЙ БАГ”    роботын техникийн бичиг баримтажлын зураг, кинематик схем тооцоолол, эдийн засгийн тооцоо,фото зураг ,жигд хувцас, туг , багийн дэлгэрэнгүй  фото танилцуулагаА3цаасан дээр дэлэгмэл хэлбэрээр хийсэн байна,    шалгаруулан

 

8.Тэмцээн явагдах хугацаа ба бусад

ь  Баг тамирчдын байрнаас бусад зардлыг өөрсдөө хариуцана

ь  2010 оны 05-р сарын 07 өдөр 18.00 цагт техникийн зөвөлгөөн хийх тул багш дасгалжуулагч нар бэлэн байхыг мэдэгдье

ь  Баг бүр тэмцээнд оролцох эрхээ 10,000төг  тушааж авна

ь  Тэмцээн  2010 оны 05-р сарын 08 өдрийн 10.00 цагт  Хэнтий аймгийн Өндөрхаан хотод болно

 

 



Өсвөрийн улсын аварга шалгаруулах  “РОБОКОН – 2010 - ӨНДӨРХААН” VIII тэмцээнийг зохион байгуулагч:

 

·         БСШУЯам

·         Хэнтий аймгийн ЗДТГазар

·         Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз

·         Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЗДТГазар

·         Хэнтий аймгийн БСГазар

·         Хэнтий аймгийн ХТГазар

·         Хэнтий аймгийн БТСГазар

·         МУБИС Дүрслэх Урлаг Технологийн Сургууль

·         Монголын Робот сонирхогчдын холбоо

·         Монголын Технологийн боловсролын холбоо

·         Хэнтий аймгийн Хэрлэн сумын IV сургууль

 

Тэмцээнийг хариуцан зохион байгуулагч:

Хэнтий аймгийн ХАН ХЭНТИЙ цогцолбор сургууль

Өсвөрийн улсын аварга шалгаруулах  “РОБОКОН – 2010 - ӨНДӨРХААН” VIII тэмцээнийг ивээн тэтгэгч:

·         Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз

·         Хэнтий Ус ХХК захирал  Н.Базарханд

·         Оч манлай ХХК захирал  Д.Батболд

·         Цэн трейд ХХК захирал  Ш.Ганбат

·         Хөвчийн Жонон ХХК    Амгалан

·          

 

 

 

Харилцах хаяг;    e-mail  leda_04@yahoo.com

                                    99087984 , 93060503  Л, Эрийнтовч

                                    99089749                       С,Мөнхцэцэг

 

 

 

 

 

УРНААР ЗӨГНӨХ ГЭГЧ УХААРЧ МЭДЭХЭЭС ЧУХАЛ

1X1M

1X1M

2X2M

20CM

20CM

20CM

9.76M

Хэрэм барих талбай

Баатар роботын гараа

Хаан роботын гараа

Хэрэм хийх 20x20x20 шоонууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


40CM

20CM

                                                                                                                                 

12,2MMMM

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 13:21 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


bataa
hooe naadah MOBI chin iveen tetgen gej baahan hoshigruulaad eces suuld nx hulahdsan suragtai
Бичсэн: Зочин цаг: 16:30, 2010-05-06 | Холбоос | |


saraa
hentiihen medej bgaa shuudee tiishee yaraad boloo shuu dee
Бичсэн: Зочин цаг: 16:28, 2010-05-06 | Холбоос | |


жррү
ene chin harin davgui hoorhon yum bolood bgaa yum bn shuu ene talaar yamar huntei holbogdoj boloh ve
Бичсэн: Зочин цаг: 16:27, 2010-05-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1811549 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax