2010-08-23
Google-ээс оновчтой хайлт хэрхэн хийх вэ?

Интернет бол өнөө vед бидэнд байгаа хамгийн том боломж. Vvнийг зөв ашиглавал толь, сурах бичиг, ТВ, сонин, хөгжим гээд бvх л зvйл чинь болж чадна. Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж өгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бvрээс хоорондоо сvлжээгээр холбогдсон компьютерvvд байгаа хэрэг, vvний цаана мэдээж хvн байгаа. Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бvрт байгаа интернет хэрэглэгчид бvрдvvлсэн байдаг.

Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зvйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна.
Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд Google гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зөв хэрэглэж чадвал…

Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?

Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рvvгээ ордог. Тэгээд хайх зvйлээ бичээд ENTER дардаг.

Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?

Зөвлөмжөө хамгийн энгийн амархнаас нь гvнзгий тvвшин рvv хvндрэх зарчмаар бэлдэнэ.
Хамгийн амархан нь мэдээж хайх vгээ оруулаад л болоо. Vvнийг хvн бvр мэддэг учраас илvvц нуршаад яахав.

Жишээлбэл та “Аватар” киног шууд vзэхээр хайж байгаа бол тvvнийгээ бичихэд маш олон vр дvн гарч бvгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь мэдэгдэхгvй.

Зорилгодоо хvрч чадсангvй юу.

Тэгвэл дараагийн тvвшин рvv орцгооё.
1. Тусгай тvлхvvр тэмдэгтvvдийг ашиглах. Vvнд хэд хэдэн тэмдэгт бий.

“+”  тэмдэг, vvнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл гуравдугаар ангийг нь хайна.

 “-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ vг байх ёсгvй гэсэн утгыг агуулна.

“~” тэмдэг, vvнийг ашиглан ижил утгатай vгнvvдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хvссэн боловч тэр vгнийхээ утгыг нь мэдэхгvй байгаа vед илvv тохиромжтой.

 “ОR” тэмдэг, vvнийг Boolean төрлийн vйлдэл гэдэг.

Ихэнх тохиолдолд I гэж бичдэг.Амьдрал дээр “бол”, “эсвэл” гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол “vacation London OR paris”  гэж хайх хэрэгтэй.

Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй.  Жишээ нь “XBOX 360 $250..$300″ гэж хайвал танд 250-300 долларын vнэтэй ХВОХ олдох болно. 

2. Тусгай vгнvvд ашиглах

“INTITLE” Энэ бол маш чухал тvлхvvр vг. Тухайн хуудасны нэршил буюу title-д байх vгээр хайдаг. Хамгийн тvгээмэл ашиглагддаг.

Та уг тvлхvvр vгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл “?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)” гэж хайвал та хvссэн дуугаа хайж олох боломжтой.

Жишээ нь: MC Sniper хамтлагын “Gloomy Sunday” хэмээх дууг хайх хэрэг гарвал “?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хvссэн vедээ шууд татахаар олж авч болно.

“INURL” URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягыг нь тодорхойлж өгөх. Жишээ нь “inurl:andromeda” гэвэл url-д нь andromeda гэсэн vг орсон бvх сайтыг олно.

Define: гэсэн комманд нь тухайн vгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Vvнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгvйгээр тухайн vгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.

Filetype: Энэхvv командыг өөрийн хvссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word “.doc”, Excel “.xls” Powerpoint “.ppt” өргөтгөл, Adobe Acrobat Reader “.pdf гэх мэт төрөл бvрийн файлыг хайж болох юм.

Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бvрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.

Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт “.mn”, боловсролын сайтуудаас хайх “.edu.mn”, “.edu” гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хvрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын vр дvнд зөвхөн АНУ-ын боловсролын “.edu” өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.

In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсvvдийг хооронд нь шилжvvлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.
Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo vйлчилгээгээр хязгаарлахгvйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог.
Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцvvд ашиглан тоо бодож болдог.

http://www.googleguide.com/help/calculator.html  хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай.

Бичсэн: EDUCATION | цаг: 17:37 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


баярлалаа
Бичсэн: EDUCATION цаг: 00:23, 2012-12-11 | Холбоос | |


мэдээллээ хадгалдаг архивтай болчоод өөр шинэ мэдээлэл заавал оруулаарй амжилт ок
Бичсэн: сма (зочин) цаг: 14:19, 2012-12-10 | Холбоос | |


thanks ih hereg bolloo гоё шүү ирмэх алга ташилт хайртай
Бичсэн: thanks (зочин) цаг: 17:11, 2011-02-21 | Холбоос | |


Их зүгээр мэдээлэл байна шүү. баярлалаа. Өөр гоё мэдээлэл оруулаарай. Амжилт гоё шүү
Бичсэн: Turbold цаг: 20:17, 2010-08-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1779220 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax