2010-11-05
ТОП-20 сургуулийн уралдааны журам

2010 оны “Шилдэг менежменттэй ЕБС”  ТОП – 20 сургууль шалгаруулалт явагдаж байна

 Зорилго:

   Тэргүүний сургууль, захирлуудыг дэмжих замаар сургуулийн удирдлагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, сургалтын шинэ тогтолцоон дахь сургуулийн менежментийг дээшлүүлснээр  боловсролын  үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино.

Зохион байгуулах үйл ажиллагаа:

1. ЕБС–ийн шилдэг менежменттэй сургуулийг шалгаруулахад Бага, дунд боловсролын холбогдох хууль, тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

2. “ Шилдэг менежменттэй ЕБС “ ТОП – 20 сургуулийг удирдлага зохион байгуулалтын талаархи шалгуур үзүүлэлт, статистик мэдээ тайланг харгалзан хийгдсэн сургуулийн өөрийн үнэлгээ, орон нутгийн боловсролын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын хамтарсан хөндлөнгийн үнэлгээ, зохион байгуулагчдын зүгээс хийх чанарын баталгаажуулалтад тулгуурлан шалгаруулна.

3. Шилдэг менежменттэй сургууль /ШМС/ шалгаруулах ажлыг Бага, дунд боловсролын менежментийн зөвлөлийн бүрэлдэхүүн “ Хөдөөгийн сургуулийн захирлуудын холбоо ”“ Нийслэлийн захирлуудын зөвлөл ”“ Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо ” “ Монголын хөдөөгийн боловсролын төв” –үүд хамтран зохион байгуулж, Чанарын баталгаажуулалтын түвшинд Боловсролын Хүрээлэн, Улсын мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын албанаас төлөөлөл оролцно.

4 . Шилдэг менежменттэй сургууль /ШМС/ шалгаруулах ажлыг хоёр жилд нэг удаа явуулна. 2004, 2006, 2008 онд амжилттай зохион байгуулагдсан  ба 2010 оны шалгаруулалт эхэлж байна.

 

Шилдэг менежменттэй сургууль шалгаруулах ажлын үе шат.

Шилдэг менежменттэй сургууль /ШМС/ шалгаруулах ажлыг үнэлгээний гурван үе шаттай зохион байгуулж, улсын хэмжээнд төв комисс, хот аймгийн хэмжээнд салбар комисс, сургуулийн түвшинд өөрийн үнэлгээний баг дүгнэнэ.

1.ШМС – ийг аймгуудад энэ журмын 6-ийн 2-т заасан комисс сургуулиас ирүүлсэн өөрийн үнэлгээний тайланд үндэслэн шалгаруулж төв комисст нэг сургуулийн материалыг ирүүлнэ. Нийт 21 аймгаас тус бүр нэг сургуулийн материал төвд ирнэ.

2. Нийслэлд Дүүргийн Боловсролын хэлтэс, НЗЗ, – өөс бүрдсэн комисс дүүрэг бүрээс 1 сургуулийг шалгаруулж ирүүлэх ба Төв комисст УБ –аас 9 сургуулийн материалыг ирүүлнэ.

 4 .Төрийн бус өмчийн сургуулиуд МХХБДС холбоо нь сургуулиас ирүүлсэн өөрийн үнэлгээний тайланд үндэслэн 5 сургуулийг шалгаруулж төв комисст материалыг ирүүлнэ.

5. Улсын хэмжээнд нийт 35 сургуулиас шилдэг 20 сургууль шалгарна.

5.Шалгаруулалтын үе шат, хугацаа

I шат 2010 - 10 сарын 01- ээс 11 сарын 20 сургуулийн өөрийн үнэлгээ

II шат 2010 -11-20 –аас 2010–12-20 хөндлөнгийн үнэлгээ хийгдэж төвд шалгарсан материалыг ирүүлнэ.

III шат 2011-01-01 –аас 2011-01-15, 20- ны дотор материалаа ирүүлж чанарын баталгаажуулалт буюу эцсийн шалгаруулалт хийгдэнэ.

6. Шалгаруулалтын үе шат, хугацааг нарийн баримтлан ажиллах ба шагналыг багш нарын баяраар дүүрэг, орон нутгийн удирдлагууд гардуулна.

Жич : Холбоо барих утас 99088171, 99170164, 99245570, Сургуулиуд тайландаа сүүлийн 2 жил болон 12 жилийн тогтолцооны шинэчлэлийн өнөөгийн байдлыг баримт нотолгоотой бичиж, 4-р зүйлд заасан 10 шалгуур, 30 үзүүлэлтийн дагуу 10-15хх,  хэвлэлийн хуудсанд багтаан бичиж хавтаслан ирүүлэх ба эх материалыг  / recom_erdenee@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it /E-mаil хаягаар ирүүлнэ.

 

 

 

ХСЗХ, НЗЗ, ХХСХ-ын удирдах зөвлөлүүдийн

хамтарсан хурлаар хэлэлцэж батлав 2003-12-10,

2010онд шинэчлэн боловсруулав.

“ Шилдэг менежменттэй ЕБС “ ТОП – 20 сургууль

шалгаруулах журам.

 

Нэг: Зорилго

Тэргүүний сургууль, захирлуудыг дэмжих замаар сургуулийн удирдлагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, сургалтын шинэ тогтолцоог хөгжүүлэн сургуулийн менежментийг дээшлүүлснээр  боловсролын  үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино.

 

Хоёр: Нийтлэг үндэслэл

1. ЕБС–ийн шилдэг менежменттэй сургуулийг шалгаруулахад Бага, дунд боловсролын холбогдох хууль, тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

2. “ Шилдэг менежменттэй ЕБС “ ТОП – 20 сургуулийг удирдлага зохион байгуулалтын талаархи сургуулийн өөрийн үнэлгээ, орон нутгийн боловсролын байгууллагын хөндлөнгийн үнэлгээ, зохион байгуулагчдын зүгээс хийх чанарын баталгаажуулалтад тулгуурлан статистик мэдээ тайланг харгалзан шалгаруулна.

3. Шилдэг менежменттэй сургууль /ШМС/ шалгаруулах ажлыг “ Хөдөөгийн сургуулийн захирлуудын холбоо ”“ Нийслэлийн захирлуудын зөвлөл ”“ Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо ” “ Монголын хөдөөгийн боловсролын төв” үүд хамтран зохион байгуулж, Чанарын баталгаажуулалтын түвшинд Боловсролын Хүрээлэн, Улсын мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын төлөөлөл оролцно.

4 . Шилдэг менежменттэй сургууль /ШМС/ шалгаруулах ажлыг хоёр жилд нэг удаа явуулна. 2004, 2006,2008 онд амжилттай зохион байгуулагдсан.

5. Шилдэг менежменттэй сургууль /ШМС/ шалгаруулалтанд оролцсон сургуулийн батламжийн хүчинтэй байх хугацаа 4 жил үйлчилнэ.

 

Гурав: Шилдэг менежменттэй сургууль шалгаруулах ажлын үе шат.

Шилдэг менежменттэй сургууль /ШМС/ шалгаруулах ажлыг үнэлгээний гурван үе шаттай зохион байгуулж, улсын хэмжээнд төв комисс, хот аймгийн хэмжээнд салбар комисс, сургуулийн түвшинд үнэлгээний баг дүгнэнэ.

1.ШМС – ийг аймгуудад энэ журмын 6-ийн 2-т заасан комисс сургуулиас ирүүлсэн өөрийн үнэлгээний тайланд үндэслэн шалгаруулж төв комисст нэг сургуулийн материалыг ирүүлнэ.

2. Нийт 21 аймгаас тус бүр нэг сургуулийн материал ирнэ.

3. Нийслэлд Дүүргийн БХ, НЗЗ, – өөс бүрдсэн комисс дүүрэг бүрээс 1 сургуулийг шалгаруулж,Төв комисст 9 сургуулийн материалыг ирүүлнэ.

 4 .Төрийн бус өмчийн сургуулиуд МХХБДС холбоо нь сургуулиас ирүүлсэн өөрийн үнэлгээний тайланд үндэслэн 6 сургуулийг шалгаруулж төв комисст материалыг ирүүлнэ.

5.Шалгаруулалтын үе шат, хугацаа

I шат 2010 оны  - 10 сарын 15- ээс 11 сарын 20 сургуулийн өөрийн үнэлгээ

II шат 2010 -11-20 –аас 2010 оны – 12- 20 хөндлөнгийн үнэлгээ хийж материалыг төвд ирүүлнэ.

III шат 2011 -01-01 –аас 2011 оны- 01-15 дотор чанарын баталгаажуулалт буюу эцсийн шалгаруулалт хийгдэнэ.

6. Шалгаруулалтын үе шат, хугацааг нарийн баримтлан ажиллах ба шагналыг багш нарын баяраар гардуулна.

 

Дөрөв: ШМС шалгаруулах үзүүлэлт.

Шилдэг менежменттэй сургууль /ШМС/ шалгаруулахад дараах шалгуур, үзүүлэлтүүдийг ашиглан бүх шатны комисс тоон болоод чанарын үзүүлэлтүүдээр тооцох аргачлалын дагуу дүгнэнэ.

1.Сургуулийн эрхэм зорилго, зорилт, стратеги төлөвлөлт.

·         Сургууль эрхэм зорилго, зорилтоо оновчтой тодорхойлсон байх

·          Сургуулийн стратеги төлөвлөлтийн шинэлэг талыг тодорхой гаргасан, хэрэгжүүлсэн байх

·          Сургуулийн хичээлийн жилийн зорилт хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгаа байдал.

2.Сургуулийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, менежментийн багийн ажлын чадавхи

 Сургуулийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтын оновчтой байдал.Сургуулийн эрх зүйн дотоод орчны бүрдэлтийг сайжруулсан байдал Сургууль олон нийтийн оролцоо, ил тод байдал бүрдэл

3.Сургалтын тогтолцооны, технологийн шинэчлэл.

Сургалтанд нэвтрүүлж байгаа шинэлэг ажил  Багш нарын хөтөлбөр боловсруулалтын түвшин 12 жилийн сургалтын тогтолцооны шинэчлэл, хэрэгжилтийн байдал

4.Сургуулийн чанарын удирдлага, үнэлгээний тогтолцоо.

·         Сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, өөрийн үнэлгээг хийх тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлж байгаа байдал.

·          Суралцагсдын авъяасыг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажил.

·          Сурлагын стандартын биелэлтийн улсын шалгалтаар тогтоосон индекс.

5.Хүний нөөцийн хөгжил, багшлах боловсон хүчний бүрэлдхүүн.

·         Багш нарын дунд мэргэжлийн зэрэг, боловсролын цолтой багшийн эзлэх хувь.

·          Ажлын байранд багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлсэн байдал.

·          Сүүлийн 2 жилд багш нараас аймаг, хот, улсын уралдаанд оролцсон байдал

6.Сургалтын орчны бүрдэлт, материаллаг баазын хангалт.

·         Дотоод нөөц бололцоо, сургууль хөгжүүлэх санг ашиглаж сургалтын материаллаг орчныг бүрдүүлсэн байдал.

·          Хичээлийн зориулалтын байрны хүрэлцээ, хангамж, ашиглалтын коэффицент

·          Байгууллагын үндсэн хөрөнгийн дунд сургалтын техник хэрэгслийн хөрөнгийн эзлэх хувийн жин.

7. Судалгаа шинжилгээний ажлын чадавхи.

·         Багш нарын судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулж буй байдал.

·          Улсын шилдэг илтгэлийн уралдаанд оролцсон байдал.

·          Багш нараас боловсруулж гаргасан эмхтгэл ном, гарын авлагыг нийтийн хүртээл болгосон байдал

8.Төсөв санхүүгийн менежмент.

·         Төсөвт зардлын хэмнэлт, хэтрэлт, төсвийн зөрчилгүй ажилласан байдал.

·          Нийт зардалд хувьсах зардлын эзлэх хувь, өөрийн орлогын эзлэх хувь.

·          Төсөвт зардалд ном, сэтгүүл авах зардлын эзлэх хувийг нэмэгдүүлсэн байдал.

9. Сурагчдын авьяас чадварыг хөхүүлэн дэмжих, чадварт суурилсан сургалтын технологийн хөгжил.

·         Суралцагсдаас хот, улс, олон улсын олимпиадад оролцож гаргасан амжилт.

·          Суралцагсдаас соёл урлагийн уралдаан тэмцээнд оролцсон байдал амжилт.

·          Спортын уралдаан тэмцээнд гаргасан амжилт.

10. Багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа байдал.

·         Багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хийж буй ажил.

·          Багш ажиллагчдад олгосон тэтгэмж урамшууллын хэмжээний өсөлт.

·          Багшийн цалингийн сарын хөдөлмөрийн хөлсний дундаж индекс

Сургуулийн захирлын манлайлал.

(ажилласан жил, гавъяа шагнал, сонгуулт ажил, гэх мэт...)

 

Тав : Тоон болон чанарын үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох аргачлал.

1. ШМС шалгаруулах тоон болон чанарын үзүүлэлтүүдийг шат шатны үнэлгээний багийн гишүүд байгууллагын өөрийн үнэлгээний тайлан, орон нутгийн боловсролын байгууллагын хөндлөнгийн үнэлгээ, удирдлагын шинжилгээ, статистик мэдээ тайлантай харьцуулан дүгнэнэ .

2. Сургуулиуд тайландаа зөвхөн сүүлийн 2 жил, өнөөгийн байдлыг баримт нотолгоотой бичиж, 4-р зүйлд заасан 10 шалгуур, 30 үзүүлэлтийн дагуу 10-15 хэвлэлийн хуудсанд багтаан бичиж хавтаслан ирүүлэх ба, эх материалыг / recom_erdenee@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it /Meil хаягаар ирүүлнэ . Дээрх 30 үзүүлэлтээс 8 - г нь индекс тооцох аргачлалын дагуу бодож гаргана. Энэ нь нийт 90 оноо байна. Сургуулийн захирлын хувийн манлайлалыг үнэлгээний баг 1-10 хүртэл оноогоор дүгнэнэ.

3 .Үнэлгээний баг тоон болон чанарын үзүүлэлтүүдийг тус бүр

Маш сайн –3

Хангалттай сайн - 2

Хангалттай - 1

Хангалтгүй - 0 оноогоор дүгнэнэ.

Нийт дээд оноо 100 байна.

4.Шалгаруулалтад ирсэн нийт 36 сургуулийн материалыг дүгнэж хөдөөгийн сургууль, хотын сургууль, төрийн бус өмчийн сургууль гэсэн гурван ангиллын дагуу комиссийн гишүүдийн тавьсан онооны нийлбэр дүнгийн дарааллаар жагсаан, хөдөөгийн 11, хотын 6, төрийн бус өмчийн 3 сургуулийг тус тус шалгаруулж, “ Шилдэг менежменттэй ТОП– 20 ” сургуулиар өргөмжлөн цом, өргөмжлөл, шилдэг менежерүүдийн монтаж, батламж зэрэг шагналуудыг олгоно.

5. Шалгаруулалтад ирсэн сургуулийн материалууд нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: - Arial үсгийн фондоор 12 pt хэмжээтэй 10-15 хэвлэлийн хуудас байна. - Холбогдох баримт материалын хуулбар, фото зургаар баримтжуулсан байна. - Нийт материалыг электрон хэлбэрээр CD –нд буулган хамт ирүүлнэ - Ирсэн материалыг буцаан олгохгүй тул төв комисст ирүүлэх материалын өөрт үлдэх хувиа урьдчилан тооцсон байна.

 

Зургаа: ШМС шалгаруулах комиссийн бүрэлдхүүн, гишүүдийн ёс зүй, үүрэг хариуцлага.

1. ШМС шалгаруулах шат шатны комиссийн гишүүд бодитой, үнэн зөв, шудрагаар үнэлэх үүрэгтэй.

2. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг сургуулийн зөвлөлийн дэргэдэх үнэлгээний баг гүйцэтгэнэ.

3. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг БСГ –ын сургуулийн удирдлага хариуцсан мэргэжилтэн, статистик хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын байцаагч, ХСЗХолбооны салбар зөвлөлийн дарга, НЗЗ –ийн гишүүн, ХСХ –ны гишүүнээс бүрдсэн үнэлгээний баг үнэлнэ.

4. Гуравдугаар шат буюу төв комисст. ХСЗХ-ны тэргүүн, НЗЗ- ийн дарга, МХХБДСХ –ны тэргүүн нар болон Боловсролын Хүрээлэн, Улсын мэргэжлийн хяналтын албанаас оролцсон бүрэлдхүүнтэй үнэлгээний баг дүгнэнэ.

4. Шаардлагатай гэж үзсэн, оноо тэнцсэн тохиолдолд комисс тухайн сургуулиудын үйл ажиллагаатай очиж танилцаж болно. Энд гарах зардлыг тухайн сургуулиуд хариуцна.

 

Долоо: Үзүүлэлтийг тооцох аргачлал.

4.Сургуулийн чанарын удирдлага, үнэлгээний тогтолцоо.

·         Суралцагсдын авъяасыг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажил.

      S = S 1 / S 2         S 1 - Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт, секц, сонгон, дугуйланд хамрагдагсдын тоо. S 2 – Нийт сурагчдын тоо.

·          Сурлагын стандартын биелэлтийг улсын шалгалтаар тогтоосон индекс. C = 2C10 + S8 + C4 / 4 C10= 3(A+B) +2(C+D) / n C8 = 2(A+B) + (C+D) / n C4 = (A+B) +(C+D) / n A, B – стандартын биелэлтийг дундажаас дээш төвшинд хангасан сурагчид C, D- стандартын биелэлтийг дундач, түүнээс доош түвшинд хангасан сурагчид. n – нийт хамрагдсан сурагчид.

5. Хүний нөөцийн хөгжил, багшлах боловсон хүчний бүрэлдхүүн.

·          Багш нарын дунд мэргэжлийн болон боловсролын зэрэг, цолтой багшийн эзлэх хувь. B = 3a + 2b + c / d     a – Мэргэжлийн зөвлөх зэрэгтэй, ур чадварын нэмэгдэлтэй багш удирдах ажилтны тоо.    b – Тэргүүлэх зэрэгтэй багш, удирдах ажилтны тоо.  c - заах аргач зэрэгтэй багш, удирдах ажилтны тоо. d – Нийт багш, удирдах ажилтны тоо.

6. Сургалтын орчны бүрдэлт, материаллаг баазын хангалт.

·         Сургалтын материаллаг орчныг бүрдүүлсэн байдал. К = К 1 / К 2         K 1 – Сургалтын шаардлага хангасан /гэрчилгээтэй / кабинет               К 2 – Сургалт явуулах зориулалтын анги танхим.

·          Хичээлийн зориулалтын байрны хүрэлцээ, хангамж, ашиглалт. Х = Х 1 / Х 2        Х 1 – Суралцаж байгаа хүүхдийн тоо.       Х 2 - Хичээлийн байрны хүчин чадал.

·          Төсөвт зардалд сургалтын тоног төхөөрөмж авах зардлын индекс Т= Т т /Т Н     Т т – Төсөвт зардалд тоног төхөөрөмж авах зардал              Т н – Нийт төсөвт зардал. 3.8. Төсөв санхүүгийн менежмент.

9.- 1 Суралцагсдаас хот, улс, олон улсын олимпиадад оролцож гаргасан амжилт.

R = 2N 1 + N 2 +N 3 / N 3 N 1 - Багш сурагчдын улс, олон улсын олимпиадад, шилдэг итгэлийн уралдаанд оролцсон эхний 3 байрын арифметик дундаж N 2 – Багш сурагчдын аймаг, хотын олимпиадад, шилдэг итгэлийн уралдаанд оролцсон эхний 3 байрын арифметик дундаж N 3 –Нийт оролцогчдын тоо

10. Багш ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа байдал.

·         Багшийн цалингийн дундажийн индекс Ґ = Ґ 1 / Ґ 2         Ґ 1 - Багш нарын сарын хөдөлмөрийн хөлсний дүн Ґ 2 - Нийт багш нарын тоо

 

Найм : ШМС шалгаруулах үйл ажиллагааны тогтолцоо, арга зүй

·         Шилдэг менежменттэй сургууль шалгаруулах үйл ажиллагааны тогтолцоо, аргачлал, арга зүй, зохион байгуулалтын ерөнхий бүтцийг схемээр /Боловсрол судлал сэтгүүлд 2008-№-1д/ үзүүлэв.

·         Зохион байгуулагчид: “ Хөдөөгийн сургуулийн захирлуудын холбоо ” -ны Тэргүүн /Ph.D/Д.Эрдэнэ “ Нийслэлийн захирлуудын зөвлөл ” –ийн тэргүүн З.Балжинням “ Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо ” -ны тэргүүн /Sc.D/Ж.Санжаа

      Монголын хөдөөгийн боловсролын төв ТББ

 

 

ДҮГНЭЛТ

Сургуулийн дотоодын болон хөндлөнгийн оношлогоо үнэлгээ хяналт – шинжилгээ нь тавьсан зорилтын хэрэгжилтийн зөв чиглэлийг батлах, гарсан гажуудлыг залруулах хамгийн тохиромжтой үед нь илрүүлж зөв чиглэлд нь оруулахад дэмжлэг үзүүлж менежментийг сайжруулах хөшүүрэг болдогоороо шинэлэг учраас энэ арга зүйг боловсролын байгууллага, сургуулийн удирдлагууд эзэмшиж практикт нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Хөндлөнгийн үнэлгээний багийн ёс зүйн асуудал нь сургуулийн өөрийн үнэлгээтэй нягт холбоотой. Ёс зүйн гол дүрэмд сургууль хамт олны бие даасан байдал, мэргэжлийн чадавхийг хүндэтгэх, хэн нэгний өөрийн гэсэн мэргэжлийн ур дүйн хязгаартай байдлыг хүлээн зөвшөөрөх, мөн үнэлгээний даалгаврыг цэвэр мэргэжлийнхээр нь хадгалах зэрэг болно.

Өнөөгийн манай ЕБС –иудын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, мэдээлэх ажил нь  илт үгүйлэгдэж, бодлогын түвшинд боловсронгуй болгох асуудал нийгэмд хүлээлт үүссэн хэвээр байгаа. Сургуулиудыг аттестатчилах, шалгах ажил нь хөндлөнгийн хяналтын чиг үүрэгтэй ба хяналт, шалгалт нь өмнөх нийгмийн үндсэн гол ажил байсаар ирсэн ч сургуулийн хөгжилд үзүүлсэн нөлөө төдийлөн сайн байгаагүй. Энэ тогтолцоо нь бидний ажлыг дээд газраас ирж л үнэлнэ гэсэн ойлголтыг нийгмийн сэтгэл зүйд суулгаж өгсөн нь өнөөг хүртэл байсаар байна.

ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ:

 Хөндлөнгийн үнэлгээг баталгаажуулж сургуулийг зэрэглэх боломжийг харах, боловсролын үйлчилгээ хүртэгсдийг бодит мэдээллээр хангах, сургуулийн нэр хүндийг өсгөх, шилдэг тэргүүн туршлагыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйл ажиллагаа юм.

 ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ:

 Орон нутгийн БСГ, Дүүргийн боловсролын хэлтэс, НЗЗ, Хөдөөгийн сургуулийн захирлуудын холбооны орон нутгийн салбар зөвлөлийн дарга, ХХБДСХ, Төрийн захиргааны байгууллагын боловсролын асуудал эрхэлсэн түшмэл, хяналтын байцаагч, Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран гүйцэтгэснээр үнэлгээний арга зүйд суралцах бодитой болох талаасаа илүү үр дүнтэй. Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн бодлого боловсруулагчид, эцэг эх, суралцагсдыг мэдээллээр хангахад гол ач холбогдолтой.  Тийм ч учраас манай аймаг нийслэлийн БСГ, БХ нь хянаж шалгадаг байгууллага биш мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Монголд хянаж шалгадаг статустай ганцхан байгууллага бий тэр нь Улсын мэргэжлийн хяналтын алба юм.

СУРГУУЛИЙН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ:

 Сургуулийн зөвлөлийн дэргэдэх үнэлгээний баг зохион байгуулна. Үнэлгээнд сургуулийн үйл ажиллагаанд оролцогчид буюу сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчдыг  өргөнөөр оролцуулсан байна. Энэ нь боловсролын үйлчилгээ үзүүлэгчдээс чанарт тавьж байгаа гол үнэлгээ гэдгийг онцгой анхаарах.

Жич: Бидний 2004, 2006, 2008 онд зохион байгуулсан “ ШМС шалгаруулах ” үйл ажиллагаанд орон нутгийн төр захиргааны байгууллага, боловсролын удирдлага идэвхтэй хамтран ажиллаж өндөр үнэлгээ өгсөн явдалд талархлаа илэрхийлье. Мөн энэ ажлын хүрээнд явуулсан мэдээлэл, сурталчилгааны дүнд сургуулиудын нэр хүнд өсч үйлчлүүлэгчдийн хүрээ нэмэгдэж, гаргасан ном болон “Боловсрол судлал” сэтгүүл залуу захирлуудын ширээний ном болж байгаад зохион байгуулагчдын зүгээс сайшаан тэмдэглэж байна.

Энэ удаагийн шалгаруулалтын дараа бид журамд заасны дагуу Монгол улсын хэмжээний шилдэг 50 захирлын намтар, ажлын үр дүнг тусгасан ном гаргахаар төлөвлөж байна.

 

Бага, дунд боловсролын менежментийн зөвлөл

Бичсэн: EDUCATION | цаг: 15:50 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737435 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax