
Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья
Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрүү 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрүү 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрүү 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрүү 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.
Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрүү 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрүү 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж үхсэн.
Линкольн “Кеннеди” нэртэй театрт алуулсан бол Кеннеди “Линкольн” нэртэй машинд буудуулсан.
Линкольн үхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
намынх. Хоёул Ерөнхийлөгч болохын өмнө сенатор болохын өмнө сенатор байсан. Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрүү 100 жил. Тэдний нэр англиар 15 үсгээс бүрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гүйн дээврийн хонгилд баригдсан бол Освалвд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гүйн, театрт баригдсан. Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрүү 100 жил. Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгүй дэлхийн түүхэнд агуу том хоёр хүн төрнө гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Гитлер болон Кеннеди, шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрүүтэй төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Түүнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгүй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь үргэлжлүүлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдүйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдүйн Наполеон мөн төрийн тэргүүн болно. Тэгэхээр бусад онцлох үйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик. Ямар ч гэсэн ийм зүй тогтол анзаарагдахгүй өнгөрөхийн аргагүй source: zaluu.com