2010-12-17
Монголд Англи хэлний албан ёсны шалгалт авдаг төвүүд
АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хүсвэл түвшин тогтоох шалгалт өгч, тухайн сургууль, хөтөлбөрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог.
Монголд iBT TOEFL, SAT, GRE, IELTS, GMAT, TOEIC шалгалтыг ту тус авч байна. Түвшин тогтоох эдгээр шалгалтуудын талаар тодорхой мэдээлэл, тэдгээрт бэлдэх сурах бичиг, материалууд БЗМТ-н номын санд байдаг.
Шалгалтад хэрхэн бүртгүүлэх, бэлдэх тухай
Доорхи шалгалтуудад оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Шалгалтуудыг хаана хаана, хэзээ өгч болох тухай мэдээллийг үнэгүй тараагддаг шалгалтын товхимолоос олж мэдэх хэрэгтэй. Эдгээр товхимолуудад таны өгөх тухайн шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлан жишээ хавсаргасан байх ба бүртгэлийн маягт, шалгалтын үнийг хэрхэн төлөх, яаж бүртгүүлэх тухай мэдээллийг агуулсан байдаг.

БЗМТ-с дараахи шалгалтуудыг өгөх хүсэлтэй хүмүүсийг манай номын сангаас авч ашиглаж болох сүүлийн үед хэвлэгдсэн шалгалтын ном, сурах бичиг, аудио кассет зэргийг хэрэглэн бие даан өөрийн онцлогт тохирсон арга барил хөгжүүлэх замаар бэлдэхийг санал болгодог.

• TOEFL:
Англи хэлээр сургалт нь явагддаг гадаадын аливаа сургуульд элсэхийг хүссэн англиас бусад хэлээр яригч орны иргэд хэлний мэдлэгийн түвшин тогтоох энэхүү шалгалтыг өгөх шаардлагатай болдог. Шалгалтыг хэрхэн өгдөг, яаж бүртгүүлэх тухай мэдээллийг http://www.toefl.org хуудаснаас олж үзэх боломжтой.

INTERNET BASED TOEFL - IBT TOEFL
Интернет ТОЕФЛ (Internet Based TOEFL – iBT TOEFL) нь хүмүүсийн англи хэлний чадварыг илэрхийлэх унших, бичих, сонсох мөн ярих чадварыг шалгадаг. Интернет ТОЕФЛ-н хамгийн гол давуу тал нь тусгайлан зохиогдсон програм хангамжийн тусламжтай шалгалт өгөгчдийн хэд хэдэн чадварыг зэрэг шалгадагт оршино. ETS нь интернет сүлжээг ашиглан дэлхий даяар жилд 30-40 удаа Интернет ТОЕФЛ шалгалтыг зохион байгуулж авах хамгийн хүртээмжтэй, найдвартай шалгалтын системийг бий болгож байна.
Интернет ТОЕФЛ (iBT TOEFL)-н тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.toefl.org вэб хуудаснаас авна уу.


iBT TOEFL шалгалтын төлбөр: 150$

iBT TOEFL шалгалтын төвүүд

Орчлон сургууль (STN13078A) СБ дүүрэг Залуучуудын өргөн чөлөө 11

UNAERP (STN11074A) "Suld-Inүest" TTC, Сүхбаатар дүүрэг Оюутны гудамж-24, 8-р хороо, Утас:330013

Jet Англи хэлний сургууль (STN11344A) СБ дүүрэг Утас: 88000123, 327610

Батбуянт (STN10415A) ЧГ дүүрэг,Бага тойруу 13-р байр

ШУТИС (STN11009A) Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж Утас: 327438

Study сургалтын төв (STN12131A) СБ дүүрэг 1-р хороо Сөүлийн гудамж Од плаза

Success (STN12687A) ЧГ дүүрэг 4-р хороо Зоос гоёл 311 тоот Утас: 99843200, 96663196

Stern International Education & Traүel Agency (STN11490A) Таван Богд Плаза 202 тоот

JM Century Global Ltd (Int Edu Centre) (STN11749A) БЗ дүүрэг, 13-р хороолол Бизнес Плаза
Paramita хэлний сургууль, Дархан (STN11976A) Дархан-Уул аймаг
Техникийн сургууль (STN13123A) Орхон аймаг, Эрдэнэт хот Отгобилэгийн гудамж

• SAT:

Өгөгдсөн хэд хэдэн хариултуудаас зөвийг нь сонгох хэлбэрээр явагддаг уг шалгалт 3 цаг үргэлжлэх бөгөөд хэлний болон математикийн ерөнхий мэдлэгийг сорино. Ихэвчлэн АНУ-н сургуулиудад баклаврын зэрэг горилон сурахад шаардагдана. Тодорхой мэдээллийг http://www.collegeboard.com хуудаснаас олж үзнэ үү?

SAT шалгалтын төлбөр 71$

SAT шалгалтын төв
Улаанбаатарын олон Улсын Их Сургууль
Олимпын гудамж, 4-н улирал цогцолбор Хан-Уул дүүрэг Улаанбаатар Монгол улс
Утас:976-70160010/20, 976-70160012

• GRE:
Энэхүү шалгалтыг баклавраас дээш шатны зэрэг буюу магистр, докторын зэрэг горилон суралцах тохиолдолд өгөх шаардлагатай болно.Хаана хэзээ өгч болох тухай мэдээллийг http://www.gre.org/splash.html хуудаснаас авна уу?

GRE шалгалтын төлбөр: 180$

GRE шалгалтын төв
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 3-р байр, 503 тоот

• GMAT:
GMAT-н шалгалтыг эдийн засаг, санхүү, менежмент, бизнесийн чиглэлээр баклавраас дээгүүр зэрэг горилон сурахыг хүссэн тохиолдолд өгөх хэрэгтэй болдог. Бусад мэдээллийг http://www.gmac.com/ хуудаснаас авах боломжтой.
GMAT шалгалтын төлбөр: 250$
GMAT шалгалтын төв
Success төв
Чингэлтэй дүүрэг
Утас: 91903196, 99843200
Цахим шуудан: ss.success@gmail.comЭ
• IELTS:
International English Testing System нь Англи, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад ажиллаж суралцахад шаардагддаг англи хэлний түвшин тогтоох шалгалт юм. IELTS нь сонсох, унших, бичих, мөн ярих гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. http://www.ielts.org

Шалгалтын төлбөр 146$

Шалгалтын хуваарь

6/13- 2009 08/22-2009, 10/4-2009, 12/5- 2009

IELTS шалгалтын төв
ESP сан
Ш.Х. 840
Сүхбаатар дүүрэг 8-р хороо /Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн хойд талд 3 давхар барилга/

Улаанбаатар
210613
Утас: +976 11 324313, 70160010, 70160020
Факс: +976 11 324313
Цахим шууданl: ielts@esp.mn
Web: http://www.esp.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 10:08 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1739849 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax