Дорнын хуанлигаар туулай жилд биднийг юу хүлээж байна вэ? Энэ тухай та бүхэнд ерөнхий зурхай болон таны төрсөн жилээр бэлтгэн хүргэж байна. Олон орны аман зохиолд туулайг гэрлэлт, хайр дурлалын билэгдэл гэж үздэг.
Тэгэхээр ирэх жилд хүн бүрийн зүрх сэтгэл хайр дурлалаар илүүтэй бялхах нь. Түүнчлэн туулай романтик, үнэнч зан чанарыг билэгддэг тул энэ жил гэрлэвэл амжилттай бат бэх гэр бүл болно хэмээн зурхайчид үзэж байна. Дорно дахины зурхайн ухаан судлаачид ирэх туулай жил алт гол үнэт металл байх болно хэмээн өгүүлж байна. Ийм болохоор нэг нэгэндээ ирэх оны амжилтыг билэгдэн алтан эдлэл бэлэглэ. Туулай хайр дурлалыг билэгдэхийн зэрэгцээ маш ухаантай гэж дорно дахиныхан үздэг тул ирэх жил шинжлэх ухаантай холбоотой болон ажил мэргэжилдээ туйлаас дуртай хүн бүрд ивээлээ өгнө. Гэхдээ туулай бас зүрх муутай, аймхай гэдгийг санах хэрэгтэй. Түүний энэ чанар зарим хүнд нөлөөлж шийдвэр гаргахад хүндрэл учирч болзошгүй.Хэрвээ та хонь, морь /ялангуяа гал морь/ нохой, үхэр, луу жилд төрсөн бол ирэх онд амжилт дүүрэн байх нь.
ХУЛГАНА ЖИЛ
Хулгана жилд төрсөн хүмүүсийг ирэх онд олон шинэ зүйл хүлээж байна. 2011 онд та өрсөлдөгчдөөсөө олон зүйл сурах болно. Хулгана жилтэнүүд энэ онд найз нөхдийн хүрээнээс хальж, шинэ харилцаа холбоо тогтоосноор нууцлагдмал боломжуудыг нээнэ.
Ирэх жил та амьдралыг үзэх үзлээ бага зэрэг өөрчлөх хэрэгтэй болно. Ингэснээр та нийгэмд тэргүүлэх байр суурь эзлэн, амжилт олох ба бүхий л эхэлсэн ажилдаа дэмжлэг олно. Ирэх жил бүхнийг хаяж, тайван амармаар санагдсан ч гэлээ урагшаагаа зүтгэснээр материаллаг амжилтанд хүрэх болно. 2011 онд аль болох сайн үйл ихийг хий. Дэлхий бөөрөнхий тул хийсэн үйлдлийн үр шим эргээд хэд дахин үржиж танд ирнэ гэдэгт итгээрэй. Энэ жил та гуниглаж уйлмаар санагдсан ч үргэлж инээмсэглэн, баяр хөөртэй байна.
2011 онд хувийн амьдралд онцгой баяр хөөр тохиолдоод байхгүй. Энэ нь та хоолойгоор татсан их ажилтай, юун хайр дурлал гэж бодсонтой холбоотой. Хань ижилдээ хамтдаа байж амрах нь хамгийн чухал зүйл болоод байна гэдгийг ойлгуулахыг хичээ. Дахин сануулахад сайн үйл хийснээр танд баялаг ирнэ гэсэн дүрмийг байнга хэрэгжүүлэх хэрэгтэй.
ҮХЭР ЖИЛ
Үхэр жилд төрсөн хүмүүс бүр багаасаа эхлэн өөрийн үзэл бодол нь төлөвшсөн байр сууриндаа бат зогсдог, зорилго тэмүүлэлтэй өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Гэхдээ 2011 он таны хувьд өөрөөр эргэж магадгүй. Үйл явдал таны төсөөлж байснаас өөрөөр болзошгүй байна. Хэрвээ та байр сууриндаа бат бэх итгэл төгс зогсож буйгаа дахин мэдрэхийг хүсвэл уйгагүй ажиллах хэрэгтэй. Үхэр жилтнүүд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш их ажиллах хэрэгтэй болно. Ийнхүү мятрашгүй ажилласны эцэст үхрүүдийг шагнал урамшуулал хүлээх болно.
Хувь тавилан өөрөөр эргэвэл найз нөхдөөсөө тусламж ав. Та тэдэнд сэтгэлээ нээвэл илүү найрсаг, энгийн харилцаа үүснэ. Аливаа зүйлийг хийхдээ хүч хэрэглэх, их зан болон бардам зан гаргах хэрэггүй. Эдгээр зан чанар танд ашигтай зүйл огт авчирахгүй. Туулай жил үхрүүдийг илүү зөөлөн сайхан сэтгэлтэй болгоно. Та бүхэн энэ жил нөхөрлөлийн болон санхүүгийн асуудлууд дээр чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно.
Гэр бүл, хувийн амьдралын тухайд үхэр жилтэнүүд манлайлагч хэвээр байна. Үхэр өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийн төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байдаг нь бүх хүнд таалагддаг. Ийм учраас ирэх онд та бүхний хайр хүндлэлийг хүлээхийн зэрэгцээ томоохон хариуцлага үүрэх болно.
БАР ЖИЛ
Та олны анхаарлын төвд байж, хүн бүр таныг хүрээлээсэй гэж хүсдэг үү? Хэрвээ тийм бол 2011 онд таны хүсэл жинхэнэ утгаараа биелнэ. Туулай жилд та урд жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртэнэ. Ийм учраас та эргэн тойрныхоо хүрээлэл дунд гол дүрийн хүн болохдоо эртнээс дасах хэрэгтэй. Бар жилтэнүүд амьтныхаа шинж чанарыг хадгалсан хүчтэй, зоригтой хүн тул өөрөөсөө сул дорой хүмүүсийгхамгаалах болно. 2011 онд бар жилтнүүдийн хувьд буяны үйлс хамгийн эхний ээлжинд явна. 2011 онд бар жилтэнүүд цаашдын амьдралаа төлөвлөж эхлэнэ.
Та дандаа сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн амьдарч ирсэн. Гэхдээ одоо илүү төлөвлөгөөтэй, зорилго чиглэлтэй хөдлөх хэрэгтэй. Маргаан зөрөлдөөнөөс зайлсхийх хэрэггүй, нөхцөл байдлыг эцэст нь хүртэл шийдвэрлэхийг хичээ. Хувийн амьдрал дээр ч мөн адил дипломат ёс ноёрхох болно. 2011 онд харилцаа таны гол зэвсэг болох болно. Таны итгэдэг болон таныг үнэлдэг хүмүүс тантай хамт байснаар ажилд тань амжилт аяндаа урсан ирэх болно. Өөдрөг үзэл, бүх зүйлийг зөв хийдэг, өөртөө итгэлтэй байдал тань олон хүнийг араасаа дагуулах болно. Гэхдээ стратеги, төлөвлөгөөний талаар мартаж болохгүй.
ТУУЛАЙ ЖИЛ
Таны жил орж байна. Өнгөрсөн жилийн хөдөлмөрийн үр шимийг дүгнэх цаг болсон. Та амьдралын төвд байх ба таны эргэн тойронд амжилт, аз тойрох болно. 2011 онд таныг таагүй явдлууд тойрч гарна. Гагцхүү өөрт таалагдсан зүйлээ хий, хүсэхгуй байгаа ажлаа хийх гэж өөрийгөө албадахын хэрэггүй. Туулай жилтнүүд 2011 онд мөнгийг тун амархан олох болно. Мөнгөний урсгал аяндаа хөврөн орж ирнэ. Энэ жил та шинэ үйл хэрэг эхэлж, бизнес нээвэл амжилт авчирах юм байна. Таны зан чанар тэр дундаа бодлогтой алхам сайн зөв совин тань таныг баян болоход туслана. Туулай жилтнүүдэд зөвлөхөд хэрэгтэй гэж бодож байгаа зүйлээ хий. Ингэснээр амжилт таныг дагалдах болно. Эрүүл мэндийн хувьд сөрөг өөрчлөлтүүд гарахгүй. Од эрхсийн нөлөөгөөр таныг амгалан тайван байдал, баялаг хүрээлэх бөгөөд стресс, мэдрэлийн ядаргаа зэрэг таагүй илрэлүүд тэр бүр гараад байхгүй нь. Ер нь ирэх жил таны хувьд тун таатай жил болох болно.
Харин 2011 онд хувийн амьдралын тухайд зөрчилдөөнтэй, хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Үүнийг шийдвэрлэхийн тулд алхам бүрээ сайтар тунгааж, үйлдлээ төлөвлөж, нөхцөл байдал хэрхэн өндөрлөж болох тухай сайтар бод. Эрсдэл хийх хэрэггүй. Эцэст нь хэлэхэд нууцаа дотроо хадгалж сур. Чалчаа яриа ямар ч сайн зүйлд хүргэхгүй. Үүнээс бусдаар таныг сүүлийн хэдэн жилд тохиогоогүй гайхалтай жил хүлээж байна гэдэгт итгээрэй.
ЛУУ ЖИЛ
2011 онд таны тухай ярьж, хүмүүс өөрийг тань анзаарч, хүч хөдөлмөрийг үнэлээсэй гэж хүсч байгаа бол хариуцлагаас бэргэх хэрэггүй. Ирэх жил та юу ч хийгээгүй, ердөө ямар нэгэн үйлдэл хийхийг тушаасан байлаа ч гэсэн таныг амжилт хүлээх болно. Энэ жил луу жилтэнүүд бүхий л шинэлэг зүйлд өгөөмөр нээлттэй сэтгэлээ гаргах болно.
Гэхдээ ирэх онд өр зээлтэй холбогдох хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Таныг Фортуна гариг ивээж мөнгөнд хүрэх дөт замыг зааж өгөх болно. Олон санаат оргож буцдаггүй гэсэн үгийг санаж томоохон хэрэг дээр анхаарлаа төвлөрүүлвэл хүссэн үр дүндээ хүрэх болно. Амлалт өгөхдөө болгоомжтой ханд. Хэн нэгэнд ам гарсан бол зайлшгүй биелүүлэхээс аргагүй болно. 2011 онд гэр бүлийн амьдралд хүссэн бүхэндээ хүрэхийн тулд хүч чадал гаргах хэрэгтэй.
Та энхрийлэл, хайр, ойлголцол, дулаан уур амьсгалыг хүсэх ба үүнийг олж авахын тулд хайртай хүнээ өөрөө маш сайн халамжлах хэрэгтэй. Хэн нэгнийг хүмүүжүүлэх гэсний хэрэггүй. Та өөрөө ч төгс хүн биш гэдгээ санаарай. Ирэх жил ерөнхийдөө төвөгтэй байх хэдий ч сонирхолтой байх болно. Та хялбар аргаар биш ч гэлээ шинэ оргилд хүрч чадна. Ертөнцийг байгаа чигээр нь хүлээн авбал амжилт таны талд байх болно.
МОГОЙ ЖИЛ
Могой бол цэцэн ухааны билэг тэмдэг. Энэ жилд төрсөн хүмүүс ирж буй үеийг өөртөө ашигтайгаар эргүүлэхэд хангалттай ухаантай. 2011 он урьд өмнө баигаагүй гайхалтай жил болох болно. Та ямар ч зорилго өмнөө тавьсан байлаа ч хялбархан шийдэж чадна.
Ирэх жил та бусдын саналыг хүндэтгэж, х ү м ү ү с т итгэж, тэднийг үнэлэх зан чанарт суралцах шаардлагатай болно. Мэдээж зарим хүмүүс тань шиг ажил гүйцэтгэж чадахгүй л дээ. Гэхдээ үүнээс нь болж тэднийг хүндэтгэхгүй байж болно гэж үү? Хүн бүрт өөрийн сайн тал байдаг, түүний зэрэгцээ та төгс хүн биш гэдгээ санаарай.
Ирэх онд та өөртөө атаа хорсол хуримтлуулахгүй байх нь гол зорилго тань. Таны сэтгэл хөдлөл мөн л ийм хариултыг авах тул сайхан сэтгэлээр хандаж сур. Таныг хэт ихээр доромжилж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн ч гэлээ нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд уучилж сур. Таныг гомдоосон хүн өөрөө ухамсарлаж, өршөөл гуйх цаг ирнэ. Ер нь ирэх жил өнгөрсөн жил шиг үйлдэл хийж болохгүй. 2011 онд олон өөрчлөлт гарах тул ертөнц болон хүрээлэн буй зүйлсэд хандах хандлагаа бага зэрэг өөрчлөх хэрэгтэй.
МОРЬ ЖИЛ
Маш хурдан сэтгэж, голоо олсон шийдвэр гаргаж чаддаг таны авъяас 2011 онд амжилтанд хүрэхэд туслах болно. Гэхдээ гайхалтай чадваруудаа яаруу зангаар орлуулж болохгүй. Хэрвээ та хэт яарсан шийдвэр гаргавал төлөвлөгөө нуран унах болно. Тушаалд захирагдаж, дүрэм мөрдөхөд бэлэн бай. Ингэвэл та өөртөө чөлөөт цаг бий болгож өөрт таалагдсан зүйлээ хийх боломжтой болно. Морь жилд төрсөн хүмүүсийн хувьд 2011 онд олон жилийг шийдвэрлэх хэрэгтэй болно. Амьдрал чинь аандаа өөрчлөгдөж, төлөвлөгөө биелж байгаа гэдгийг та нүдээрээ харах болно.
Ерөнхийдөө ирэх жил морь жилтнүүдийн хувьд таатай жил байх болно. Морь жилтнүүд ирэх онд мөнгөөр эрсдэл гаргахгүй байх хэрэгтэй. Ирэх жил таны хувьд санхүүгийн ажиллагаа бүтэлгүйтлээр дуусч магадгүй тул морь жилтнүүд мөнгөний асуудлыг шийдвэрлэхэд таагүй жил байх болно.
Харин хайр дурлалын хувьд та амжилттай гялалзах болно. Таны дур булаам байдлын өмнө олон хүний тэвчээр алдагдаж, шүтэн бишрэгчид ч олширох нь. Мэдээж хүмүүст таалагдахын тулд нийтийн үзэл бодолтой зөрчилдөх шийдвэр гаргаж болохгүй. хэрвээ од эрхсийн энэ зөвлөгөөг даган мөрдвөл таныгхүндлэл, хайр дурлал, нөхөрлөл хүрээлнэ.
ХОНЬ ЖИЛ
Хонь жилд төрсөн хүмүүсийг 2011 онд таатай боломжууд хүлээж байна. Анхааралтай байж, боломжуудаа алдахгүй байхыг хичээ. Ирэх жил та өөрийн хүчиндээ илүүтэйгээр итгэж, амжилт таны талд байх болно. Гэхдээ бүх зүйлс амар хялбар бүтчихгүй. Амжилтанд хүрэхийн тулд та янз бүрийн саад тотгорыг давах болно. 2011 онд таны амьдрал та заавал ялах ёстой тэмцээнтэй адил байна. Таныг гайхалтай шагнал хүлээж байгаа тул саад тотгороос бүү ай.
Гэхдээ хөндлөнгийн зөрчилдөөн, танд хамаагүй асуудалд хошуу дүрэх хэрэггүй. Хэрвээ та өөрт хамаагүй хэрэгт хутгалдвал хэрүүл маргаан үүсч, бусдын шүүмжлэлийн бай болно Та төрөлхийн дипломат хүн, үүнийгээ амьдрал дээр ашигла. Найз нөхөдтэйгээ ойр байж, танилуудынхаа зөвлөгөөг сонс. Мэдээж танд зориг дутна. Тийм учраас та зоримог, шийдвэр гаргах чадвартай найзтай болохыг хичээ. Та хоёр хамтдаа уулыг ч эргүүлж чадна. 2011 онд эрүүл мэнддээ сайтар анхаар. Хүндээр өвчлөхгүйн тулд цаг тухайн бүрд нь эмчид хандаж, өвчнөө хүндрүүлэхгүй байх хэрэгтэй. Та цэвэр агаарт зугаалж, зөв хооллож, сайн унтаж амрах хэрэгтэй.
Мөн шаардлагагүй зүйлд хүч чармайлт гаргаж биеэ зовоох хэрэггүй. Товчхон хэлэхэд амьдралын эрүүл хэв маягийг бий болго. Та маш сайн зөв совинтой гэдэгтээ итгэ. Ирэх жилд таны зөн совин олон зүйлд тусална.
БИЧ ЖИЛ
2011 онд бүх зүйл дээр ашиг хайх хэрэгтэй. Та өөрт таалагддаг ажилдаа бүх эрч хүчээ чиглүүлэх тул санхүүгийн байдал тогтвортой байна. Өөртөө илүү асуудал үүсгэх хэрэггүй, ө ө р т байгаа зүйлдээ сэтгэл хангалуун б а й 2011 онд бич жилтэнүүд гэнэт уйдаж эхэлж магадгүй. Хүмүүст хэрэгтэй ямар нэгэн үйл ажиллагаа эрхэл, ингэснээр та бусдын хайр хүндэтгэл, талархлыг хүлээнэ. Ирэх жил төлөвлөсөн бүх зүйлээ хэрэгжүүлэх гэж ханцуй шамлан дайрч болохгүй. Аливаа зүйлд нарийн тогтсон дараалал, сайтар бодож олсон арга хэрэгтэй.
Энэ жилд бич жилтнүүдийн уран бүтээлийн авъяас нээгдэх бололтой. Туулай жил бич жилтэнүүдийн хувьд хөрөнгө оруулалт хийхэд таатай байна. Айж болгоомжлохгүйгээр шинэ зүйлд ч хөрөнгө оруулж болно. Таны хөрөнгө оруулалт материаллаг баялаг авчирахын зэрэгцээ сэтгэлийн амар амгаланг ч бий болгоно. Хэрвээ бич жилтэнүүд бүх зүйлд анхааралтай, шүүмжлэлтэй хандаж чадвал 2011 он тэдний хувьд бүхэлдээ таатай, амжилттай жил болно.
Хувийн амьдралын тухайд бич жилтэнүүд хүмүүсийг соронзон адил татаж, хүмүүс түүнтэй цаг үргэлж санал нэг байна. Та амьдралаас юу хүсч, түүндээ хэрхэн хүрэхийг мэддэг. Гэхдээ 2011 онд стрессээс зайлсхийх хэрэгтэй гэдгийг санаарай.
ТАХИА ЖИЛ
2011 он нөхцөл байдлыг өөрчилснөөс байгаа чигээр нь хүлээн авах нь дээр юм байна гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ирэх онд та үр ашигтай амьдрахын тулд тайван амгалан байдлыг эрхэмлэ. Аливаа дүрэм журамд ч гажуудал бий гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хүн болгон алдаа гаргаж болно, бусдыг буруу үйл хийснийх нь төлөө зэмлэж болохгүй. Хүмүүс юу хийж, яаж амьдрах нь тэдний хэрэг.
Хэрвээ та энэ зөвлөгөөг дагаж чадвал таныг таатай уур амьсгал, нөхөрлөл хүлээх болно. 2011 онд зүүдэндээ онцгой анхааралтай ханд. Зүүд биелдэг гэдэгт та итгэдэг үү? Энэ онд танд ганцхүү зөнч зүүд зүүдлэгдэх болно. Та хүмүүст хэрэгтэй хэрэггүй зөвлөгөө өгч, зааварлах гэвэл хүмүүс танд гомдох болно. Санхүүгийн асуудлын хувьд гагцхүү өөрийнхөө итгэп төгс байгаа үйл хэрэгт л мөнгө зарцуул. Хувийн амьдрал тань урдын адил төвөгтэй асуудлаар дүүрэн. Тахианууд хэцүү араншинтай, тэднийг хайрлана гэдэг амаргүй. Хэрвээ та ханиа хайж байгаа бол өөрт чинь огт хэрэггүй бардам зангаа тат. Ингэвэл үр дүнд хүрэх болно. Энэ жил хосоо олох магадлал өндөр байна. Хайрлаж хайрлуулах боломжийг бий болго. Таныг аз жаргал хүлээж байна.
НОХОЙ ЖИЛ
Нохои жилд төрсөн хүмүүс энэ жил бүх, зүйл нь сайхан байна. Ажил хэрэг анхнаасаа л бүтэмжтэй урагшлах хэдий ч арвин амжилттай байхын тулд хүч чармайлт гаргах хэрэгтэй. Нохой жилтнүүд тооцоотой байж, төлөвлөгөө гаргаж сурвал санхүүгийн арвин амжилттай байх болно. Төсвөө гаргаж чадсанаараа өндөр үнэ хаян худалдан авч, урьд нь хүчирч чадахгүй мэт санагддаг байсан зүйлээ ч өөрийн болгож авна.
Хэрвээ зөв төлөвлөж чадвал үнэтэй зүйлс худалдан авах, аялал зугаалгад ч илүүчлэх мөнгө хангалттай гарна. Амжилт, орлого, аз жаргалаа бусадтай заавал хуваалц. 2011 он таны хувьд хөрөнгө оруулалтын жил гэдгийг санаарай. Та хүмүүст сайн үйл хийвэл тэд ч мөн таныг ядарсан үед хаяхгүй. Нохой жилтнүүд ирэх онд өөртөө бага зэрэг амралт өгч, гэртээ ихэнх цагийг өнгөрөөх нь зүйтэй. 2011 онд эрүүл мэндтэй холбоотой хүндрэлтэй асуудал үүсэхгүй, харин та шинжлэх ухаан, ертөнцийг танин мэдэх үйлд илүүтэй татагдана. Хайр дурлалын харилцаанд өрсөлдөгч гарч ирнэ. Мэдээж таагүй зүйл болох ч гэлээ та өрсөлдөгчдөөсөө огтхон ч айдаггүй хүн шүү дээ.
Таны гол тактик бол асуулт тавьж хариулт аван үнэнийг мэдэх явдал. Таны энэ зан байдал хувийн амьдрал, ажил хэрэг, найз нөхөд, хамт олонтойгоо харилцах харилцаан дээр ч асуудлыг шийдэх төгс арга байх болно. Хэрвээ танд ямар нэгэн эргэлзээ гарч ирвэл яаруу шийдвэр гаргах хэрэггүй. Шалга, баримт ол. Ирэх жил та бүх зүйлдтооцоотой, няхуур байж чадвал бүх зүйл амжилттай байх болно.
ГАХАЙ ЖИЛ
Гахай жилд төрсөн хүмүүс амьдралын баяр баясгалантай, өөдрөг үзэлтэй гэдгээрээ бусдаас ялгардаг. Гагцхүү таны энэ зан чанар найз нөхдийн хүрээгээ тэлж, 2011 оныг хөгжилтэй өнгөрөөх боломж олгоно. Гэхдээ хамгийн гол нь хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгээ санаж, зугаа цэнгээнд толгойгоо мэдүүлж болохгүй.
2011 онд гахай жилтнүүд амьдралд юу чухал вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Та бүх зүйлийг зөв хийвэл ирэх оны өдөр бүхэн амжилттай ирээдүйд оруулах хувь нэмэр байх болно. Чадлынхаа хэрээр биш чадлаасаа хэтэрсэн зүйл хийж чаддаг тань толгой эргэм амжилт.дагуулах болно. Гэхдээ өөрийн эрхэлж буй ажилдаа илүү анхаарал тавих хэрэгтэй. Ингэж чадвал та өдөр шөнөгүй ажиллаж, санхүүгийн болон сэтгэлийн таашаал авах болно.
Таны хулчгар зан ирэх онд жаахан “гай” болж магадгүй. Өөрийнхөө хүчинд итгэвэл амжилт аяндаа хүрч ирнэ. Нээлттэй илэн далангуй байж сур. Төрөлхийн л нуугдмал зантай гахай жилтнүүд энэ зангаасаа болж алдах нь бий. Өөртөө асуудал үүсгээд хэрэггүй, аливаа асуудлын шийдвэрийг хойш бүү тавь. Энэ зөвлөгөө ажил, хувийн амьдрал, эрүүл мэндэд ч хамаатай. 2011 онд та урьдчилан сэргийлэх нь үр дагаврыг устгахаас хамаагүй дээр гэсэн уриатай байна. Ямар ч зүйл өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг сана. Үргэлж зугаа цэнгэл хөөж, амарч аялаад байвал ажил цалгардана гэдгийг санаарай.