2011-01-10
ЧАНАРТАЙ ҮНЭЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ



Хураангуй:    Багш нь сургуулийн хүрээнд сургалтыг     зохион байгуулах үүрэгтэй бөгөөд ингэснээр бүх түвшний үнэлгээн дэх давуу  байдал, стандартчилагдсан тестийн оноо  зэрэг явцуу хүрээний үнэт зүйлсээс илүүтэйгээр суралцагчдын сурлагын  хмжилтыг дэмжджг байна.

    Учир юу гэвэл сурагчдын мэдлэг чадвар дадлыг үнэлэх үнэлгээгээ бодитой чанартай үнэлж гэмээ нь  суралцагчид хөгжих, сурч байгаа үйл ажиллагаандаа сэтгэл хангалуун байх юм. Багш бүр сургалтын явцад  суралцагчдыг үнэлэх үнэлэх үнэлгээний аргаа нарийн боловсруулж, чанартай үнэлгээний 5 түлхүүрийн зарчмаар үнэлгээ хийх нь үр дүнг улам сайжруулах талтай юм.

   Өмнөх модулийн судалгааны өгүүлэлд суралцагчдыг бодитой үнэлэх  үнэлгээний аргыг боловсруулж, тэднийг идэвхтэй суралцах нөхцөлийг бүрдүүлсэн бол энэ удаа түүнийгээ улам боловсронгуй болгож үнэлэх үнэлгээний явцад чанартай үнэлгээний 5 түлхүүрийг  хэрэгжүүлж  үнэлгээндэх өөрчлөлтийг гаргахыг зорилоо.

 

Түлхүүр үг: Багш, суралцагч, үнэлгээний 5 түлхүүр

 

Удиртгал:

 

     Үнэлгээ нь суралцагчид тухайн судлагдахууныг  судлах явцад болон судалсны дараагаар эзэмшсэн байх цогц чадамжуудыг хэр зэрэг эзэмшсэн болохыг тодорхойлох үүднээс хийгдэж буй сургалтын нэг хэсэг. [ 7 ]

 Миний бие Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Англи Улсын Эксетерийн Их Сургууль, Дани Улсын Боловсролын Хөгжлийн Төвийн хамтарсан Европын Холбооны Темпусын “ OUTREACH “  төслийн 4 модуль сургалтанд хамрагдаж 1-р модульд өөрийнхөө практик үйл ажиллагааг шинжлэн үнэлэх, мэдлэг , арга барил эзэмших, өөрийнхөө мэргэжил үйл ажиллагааны хувьд хаана байгаагаа эргэүүлэн оношлох, эзэмшсэн мэдлэгээ ашиглан эсээ бичиж байсан бол 2-р модульд өөрийн практик үйл ажиллагааны ололт дутагдлыг гүнзгийрүүлэн эргэцүүлэх мэргэжлийн хувьд цаашид юу хийх, яаж хөгжих асуудлаар эсээ бичиж, 3-р модулиар шийдвэрлэвэл зохих асуудлыг тодруулан , судалгааны чиглэлээ сонгож, судалгааны    чиглэлээр өгүүлэл бичлээ. 1-3-р модулийн хугацаанд өөртөө дүгнэлт хийж  , бусадтай хамтран ажиллаж, тулгамдаж байгаа асуудлаа нарийвчлан судалж,бэрхшээлээс гарах хүртэл тодорхой үр дүнд хүрсэн ажлуудыг хийж түүндээ урамшин хөгжиж  байгаагаа мэдэрч байгаа билээ.

    Ер нь суралцагчдыг үнэлэх үнэлгээгээ боловсронгуй болгосноор багш ч хөгжих, суралцагч ч хөгжих боломжийг  олж харснаар энэ чиглэлээ улам боловсронгуй болгохын төлөө чармайн ажиллах, бодитой үнэлэх үнэлгээний арга дээр чанартай үнэлнгээний 5 түлхүүрийг хослуулах нь  илүү нухацтай арга болохыг үйл ажиллагаан дээрээсээ ухаарлаа.

Чанартай үнэлгээ хийх  5 түлхүүр

 

Түлхүүр 1: Юуг ? Даалгаврууд тодорхой бөгөөд тохирсон байх

Түлхүүр 2: Яагаад. Зорилтуудаа оновчтой тодорхойлох.

Түлхүүр 3: Яаж ? Даалгавар, зорилтууд болон үнэлгээний аргуудыг хослуулан сонгох

Түлхүүр 4: Хэр зэрэг ? Сургалтын талаар дүгнэлт  хийхдээ суралцагчдын гүйцэтгэлээс хүрэлцэхүйц хэмжээгээр түүвэрлэн хэрэглэх

Түлхүүр 5: Хэр бодитой. Сурах үйл явцыг гажуудуулахаас ангид, шударга байх

 

1.Тодохой бөгөөд тохирсон даалгаврууд 

 

Бид юуг үнэлэх гээд байна вэ? ямар мэдлэг, учир шалтгааны тайлбар бүтээгдэхүүн, оюун ухааны онцлог нь суралцагчдын сурлагын амжилтанд чухал юм бэ? суралцагч нь тэднээс юу хүсэн хүлээж буйг ойлгодог уу? суралцагчид үнэлүүлэх явцад харуулахыг хүссэн мэдлэг ур чадварт соёлын болон хэлний хүүчин зүйлс нөлөөлж байна уу? [ 5 ]

     Үнэлгээг бодитой эхний түлхүүр нь тодорхой, тохирсон даалгавруудтай байх явдал юм. Даалгаврууд нь багш юу заах,суралцагчид юу сурах гэж байна гэдгийг маш нарийвчлан тодорхойлсон агуулгын нэг хэсэг юм. Бидний ажлын гол ойлголт бол юуг сургасан байх ёстой вэ гэдгийг тодорхойлох явдал юм.

Даалгаврын хэлбэрүүд:

        Суралцагчдад зориулсан даалгаврыг зэрэглэх төрөл бүрийн арга зам байдаг. Даалгаврыг зэрэглэх нь суралцагчдаар юуг мэдүүлж, юуг хийлгэх чадвартай болгохыг бид хүсч байна гэдгээ  сайтар шүүн тунгаахад тусална.

Мэдлэг ба ойлголт: Суралцагчид ямар фактуудыг бүрэн төгс мэдэж байна вэ , Ямар мэдээллийг тэд сэргээн санаж чадаж байна, тэд юу ойлгож байна, үнэлгээний өмнө тулгардаг асуудал нь тухайн судлагдахууны мөн чанар болсон үнэ цэнэтэй мэдлэг, ойлголтыг хөгжүүлэхэд чиглэдэг.

Учир шалтгаан ба дадал: Суралцагчид бүлэг бүлгээр ялган салгаж,зэрэглэж, анаиз хийж чадаж байна уу,тэд юу сурснаа нэгтгэн дүгнэж, синтез хийж чадаж байна уу, үзэгдлийн үнэ цэнийг баталж, үнэлж дүгнэж чадаж байна уу, учир шалтгааны даалгаврыг үнэлснээр аливаа зүйлийг суралцагчид сайн хийж байна уу, муу хийж байна уу гэдгийн ялгааг тодорхойлдог.

Ур чадвар : Суралцагчдыг сайн уншуулах, бүлгээр бүтээлчээр ажиллуулах, бусдад танилцуулга хийх, гадаад хэлээр ярих, туршилт ажил төлөвлөх зэрэгт сургах ур чадвар бидэнд байдаг. Ур чадварыг шалгах үнэлгээний гол асуудал нь  ямар нэг зүйлийг яаж сайн хийлгэх вэ гэдгийг тодорхойлоход ошино.

Үр дүн бий болгох чадвар: Даалгаврын бас нэг хэлбэр нь суралцагчдын бий болгосон бүтээгдэхүүн бөгөөд энэ нь суралцагчид мэдлэг, учир шалтгаан, тусгай бүтээлч ур чадвартай болсныг илтгэх бодит баталгаа мөн.

Дур сонирхол:  Багш суралцагчдын сургуульд хандах хандлага, үүрэг хариуцлага, тэсвэр хатуужил, уян хатан зан чанар, сурах хүсэл зэрэг тэдний ерөнхий хандлага оюун ухааны төлөвшилд нэлээд санаа тавьдаг. Хичээлийн өмнө тулгардаг гол асуудал нь суралцагчид идэвхтэй сурах үйл явцыг сонгож, анги танхимын таатай орчин бий болгох явдал юм. Үнэлэхдээ суралцагчдад сурах сэдэл тэмүүлэл хэш зэрэг бий болж, энэхүү үр дүнг хэрхэн ашиглах вэ гэдийг тодорхойлох явдал болно.

Тохирох зорилтыг оновчтой тодорхойлох:

 

    Бид яагаад үнэлдэг вэ, үнэлгээний талаарх мэдээллийг хэрхэн ашиглах вэ, хэн, ямар шийдвэр гргахын тулд, үнэлгээний зорилттой холбоотойгоор соёлын ба хэлнйий зөрчил үүсэх үү, Түлхүүр 2 нь үнэлгээг сайн хийхэд туслах үнэ  цэнэтэй зорилтуудыг агуулдаг. Үнэлгээ нь хэрэгцээтэй мэдээллээр хангадаг бөгөөд суралцагчдыг хохироох, хавчих хэрэгсэл байх ёсгүй. Багш суралцагчид хэрхэн сурч тэдний гүйцэтгэлийг хэрхэн үнэлж улмаар сургалтанд хэрэгцээтэй зүйлиг хэрхэн сайжруулах талаар ойлгож байхыг хүсдэг.

3. Даалгавар,зорилтууд болон үнэлгээний аргуудыг тохируулан сонгох:

       Үнэлгээг чанартай хийх з дахь түлхүүр нь даалгавар, зорилт,  аргуудыг сонгох явдал юм. Сайн үнэлгээ  хийнэ гэдэг нь сургалтын зорилттой уялдсан үнэлгээний сайн аргуудыг  сонгох, улмаар нийтээр хүлээн зөвшөөрч, үнэлүүлэх юм.

Судлаач Стиггинс үнэлгээний 4 аргыг тайлбарлажээ. [ 5 ]

1. Сонгох хариултын арга

2. Эсээ бичлэгийн арга

3. Гүйцэтгэлийн үнэлгээний арга

4. Хувь хүнтэй харилцах арга

 

4.Сургалтын талаар дүгнэлт хийхдээ суралцагчдын гүйцэтгэлээс хүрэлцэхүйц хэмжээгээр түүвэрлэн ашиглах.

 

     Үнэлгээ гэдэг нь даалгавар гүйцэтгэх ганцхан загвар, тестээс илүү  өргөн хүрээнд хамаарагдах ойлголт юм. Суралцагчдын юу мэдэж байгааг болон өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэх хэр чадвартайг бодитой үнэлж чаддаг байхын тулд багш нар суралцагчдын сурах үйл ажиллагааны талаар дүгнэлт хийх зорилгоор тэдний гүүйцэтгэлийн түүвэрт анализ хийх хэрэгтэй. Сургалтын өргөн хүрээний даалгаврууд нь илүү олон түүврүүдийг шаарддаг. Жишээ нь , ганцхан эсээбичих,математикийн бодлого бодсоныг үнэлэх үнэлгээ нь багшид тухайн суралцагчийн бичих болон, асуудал шийдэх чадварыг үнэлэх үнэлгээ болж чадахгүй.

     Иймээс бодитой дүгнэлтэд хүрэхэд маш олон баталгаа олж авахыг шаарддаг. Сайн төлөвлөсөн үнэлгээ нь суралцагчдын сурах үйл явцын талаар бодитой дүгнэлт хийхэд тус дөхөм болохуйц загварыг олон төрлийн даалгавруудаас сонгож авах боломжийг багшид олгоно.

 

5. Хэр бодитой, Сурах үйл явцыг гажуудуулахаас ангид, шударга байх:

     Үнэлгээ нь хэр бодитой байна. Бид тэднийг үнэлж  байна гэж бодож байгаачлан үнэхээр бодитой үнэлгээ болж чадаж байна уу? Суралцагч сурах үйл явцаас  мөн бидний үнэлгээнээс ашигтай талыг олж авч байгааг бид мэдэж байна уу? Багш үнлгээ хийх үйл явцыг төлөвлөж байхдаа юуг үнэлж байна, яагаад үнэлэх шаардлагатай байна гэдгийг сайтар мэдэж байдаг ба эдгээр зорилтыг үнэлэх зөв замыг л сонгож авдаг.

    Багш хэр зэрэг үнэлэх вэ гэдгээ мэддэг ч харамсалтай нь өөрийнхөө зорилгын төлөө эсвэл суралцагчийн төлөө үйлчлэхгүй байгаа үнэлгээг л  хийж дуусгах боломжтой байдаг. Өдөр тутмын хичээлийн зааврыг сурагчид урьдаас мэдээгүй, хангалттай цаг хугацаагүй байдаг ба суралцагчдад урьдаас шаардлагатай бүх ур чадварууд төдийлөн байхгүй, тэд сургалтанд хүссэн дэс дарааллын дагуу хариу үйлдэл хийдэггүй. Үүнтэй ижил зүйл үнэлгээнд бас тохиолддог.Эхний 4 түлхүүрт хазайлт гажуудал хязгаарай байх, шударга байх тухай өгүүлсэн. Цаашид  хазайлтыг маш ихээр агуулж байдаг стандартчилагдсан тестийн талаар бодож үзэх шаардлагатай. Учир нь ийм үнэлгээ нь суралцагчдад байгаа мэдлэг туршлагад ч, тухайн орон нутгийн сургалтын хөтөлбөртэй ч төдийлөн сайн зохицдоггүй. Дараах хүснэгтэд үнэлгээний үйл явцад гардаг хэзэйлтыг харуулна.

 

Суралцэгчдын үнэлгээн дэх хазайлтууд

Үнэлгээтэй холбоотой үзүүлэлтүүд

Уншиж бичихээсбусад чадварыг үнэлэхдээ у нших, бичих аргыг их хэрэглэдэгОйлгомжгүй , хүнд үг хэллэг хэрэглэхСуралцагчдад ойлгомжгүй хэлээр үнэлэхСуралцагчдын суралцах арга барилын онцлогийг харгалзалгүй, нийтлэг үнэлгээний аргыг ашиглахДаалгавар гүйцэтгэх заавар нь тодорхой бус байхДаалгаврын жишээ нь зарим суралцагчдын хувьд ойлгомжгүй, нийлэг биш  байхҮнэлгээний арга зүйг эзэмшилгүйгээр үнэлгээг буруу хийхГүйцэтгэлийн чухал аспектуудыг тооцолгүй, тодорхой бус шалгуураар үнэлэхСорилын түлхүүр тохирохгүй байх, олон зөв хариулттай байхЯвцуу хүрээндтодорхойлсон шалгуур хэрэглэх

Суралцагчидтай холбоотой үзүүлэлтүүд

Суралцагчид ямар нэгэн шалтгаанаар ядарсан, ууртай, өвчтэй, эсвэл анхаарал сарнисан байхСуралцагчид тестийн үед тогтоосон журм, хугацаа,бусад зохион байгуулалтыг мөрдөхгүй байх 

Орчинтой холбоотой үзүүлэлтүүд

Шуугиантай буюу анхаарал сарнихаар орчинҮнэлгээг хийж буй хүний субъектив хандлаг/    сэтгэл  зүйн таагүй байдал нөлөөлөх

 

 

 

Үндэслэл:

 

   Алив зүйлийн учрыг ухааран ойлгож, үнэнд хүрэх, улмаар сэтгэхүй нь хөгжин бие даан сурч боловсрох арга ухаантай болоход ерөнхий боловсролын сургуулийн багш нарүнэлэмжийн их үүрэгтэйг хүн бүр хүлээн зөвшөөрдөг.

    Миний бие 10 гаруй жилийн өмнөөс өөрийн гэсэн арга барилтай болсон хэдий ч сурагчдыг үнэлэх үнэлгээний аргаа улам боловсронгуй болгон бүтээлчээр хослуулан хэрэглэх арга замыг хайж ирлээ. Эрэл хайлтын арга замаа суралцагчаа хэрхэн зөв  ойлгох тэднийг зөв бодитой үнэлж урамшуулах нь бурмаар тэжээхээс урмаар тэтгэ гэсэн ардын цэцэн үгийг бодож, тухайн хичээлээр сурагчдын хийж бүтээсэн, бичиж боловсруулсан, шинжлэн судалсан, дүгнэлт гаргасан, дасгал дадлага ажил хийсэн , цэвэр зөв бичсэн , уран тод ярьсан, ухаалаг хариулт өгсөн зэрэг бүхий л үйл ажиллагаа болон идэвх чармайлт нь зохих хэмжээгээр байнга үнэлэгдэж дүгнэгдэж байдагт хамгийн гол учир байгаа билээ. Дээрх үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд чанартай үнэлгээний 5 түлхүүрийг хэрэглэхийг зорилоо.

 

Судалгааны зорилго:

 

    Чанартай үнэлгээний 5 түлхүүрийг хэрэгжүүлснээр суралцагчид амжилттай суралцах, өөртэй итгэлтэй, өв тэгш хөгжих боломж бүрдэх.

 

Судалгааны зорилт:

 

Шинэ үнэлгээний зарчмыг үнэлгээний 5 түлхүүртэй хослуулан туршихҮр дүнг тооцож судлахЯмар бэрхшээлийг даван туулах вэ, тодорхойлох

 

Таамаглал:

 

 Багш үнэлгээний олон талын хувилбар, үнэлэх  арга хэлбэрээ сонгоогүйгээс зөвхөн нэг талыг барьж үнэлэх, үйл явц болгоныг  системтэй тэмдэглэж үнэлээгүйгээс багш, суралцагч, эцэг эхийн хооронд зөрчил үүсэх, суралцагчид хичээлд сонирхолгүй болох шалтгаан болно.

 

Судалгааны объект:

 

Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 9 а ангийн суралцагчид

 

 

 

Судалгааны судлах зүйл:

   

Чанартай үнэлгээний 5 түлхүүрийг хэрэгжүүлэх , турших

 

Судалгааны арга:

Анкетын аргаЗорилтод бүлгийн ярилцлагаАжиглалтын арга

Судалгааны онол практикийн ач холбогдол:

      Боловсролын харицаанд  оролцогч гол субъект болох суралцагчаа зөв үнэлэх нь багш бидний үнэлгээний үүрэг зарчмыг баримталсан ёс зүйн хэм хэмжээнд байх ёстой үүргийн нэг юм.Тэднийг бодитой үнэлснээр, үнэлгээг бодитой тодорхойлсноор суралцагч тухайн шинжлэх ухааны хичээлд хандах хандлага өөрчлөгдөж, суралцагч өөрсдийгөө үнэлж, бусдыгаа үнэлэх арга барилд суралцаж,нөгөөтэйгүүр нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлж чаддаг, суралцагчид  мэдэх сурах гэсэн эрмэлзэл хэний ч шахалт шаардлагагүйгээр өрнөх олон талын ач холбогдолтой болох юм.

 

Судалгаа явуулах үе шат:

Судалгааны ажлыг 2008-04-10аас 2008-05-10 хүртэлх хугацаа

 

    Багшлах үйл ажиллагааны явцад миний өмнөө тавьдаг зорилтын нэг бол ямагт суралцагчаа дээдлэх тэднийг  хөгжүүлэх чанартай үнэлэх, идэвхтэй сургалт зохион байгуулах явдал. Монгол Улсын Гавьяат багш Д.Төмөрийн ярьсанчлан “ Хичээл дээр сурагч үр ашиггүй суух, цаг нөгцөөх, өөртөө үл итгэх зэрэг бүтээлч бус үйлдэл..... Хичээл дээр багш сурагчдыг хянах, сурагчид багшийг хянах, сурагч сурагчаа хянах, ссуралцагчид бие биенээсээ суралцах, багш сурагчийнхаа үйл ажиллагаанаас санаа олж авах,сурагч өөрийгөө үнэлэх хянах зэрэг олон үйл ажиллагаа харилцан уялдаатайхамт явагддаг нь бидний хичээлийн онцлог бөгөөд бид үүндээ урамшин, ямар ч тохиолдолд уурлаж, уцаарлах,хатуу шаардах,зэмлэх зэрэг эерэг бус хандлага  огт тохиолдохгүй” [ 1 ] гэсэн туршлагатай сайн багшийн олон арван жилийн хөдөлмөрөөр бахархаж явдаг юм. Хэдийгээр би хэдхэн жил багшилж байгаа гэлээ ч сурган хүмүүжүүлэх ажилдаа дуртай,хүүхдийг гэсэн сэтгэлтэй байснаар ажлын дөр суусаар байх болно. Гагцхүү хэзээ ч шантаршгүй зориг тэвчээр надаас гарах юм.

    Суралцагчдад өгсөн даалгавар тодорхой тохирсон байх зарчмаар ажиллахад даалгавар өгөхийн өмнө сурагчдын хүлээн авсан мэдлэг чадварыг хичээлийн өдөр тутмын үйл явцаар оношилж хэнд ямар даалгавар өгөхөө тодорхой болгоно гэсэн үг. Учир нь хүүхэд бүрийн хүлээж авах оюуны чадвар харилцан адилгүй байдаг учраас багш түүнийг нарийн тооцож, даалгавраа боловсруулах юм. Харин ганцхан даалгаврын хүрээгээр сурагчдыг үнэлнэ гэдэг нь учир дутагдалтай харин даалгаврын хэлбэрүүдийг солбин янз бүрээр тооцож үнэлэх нь суралцагч аль нэг талаараа хөгжих боломжийг бүрдүүлнэ.

Түлхүүр 1-ээс тусгаж авсан асуултууд

Миний суралцагчдад өгч буй даалгавар нь бүх суралцагчдад хэрэгтэй юу, Суралцагчдад өгсөн даалгавар тохирсон эсэхийг өөрөөсөө асууж, даалгавар гүйцэтгэж буй гадаад байдлыг анхаарч ажиглах.Миний суралцагчдад өгч буй даалгавар нь бүгдэд тодорхой байна уу.Суралцагчдын мэдлэгт, харилцаанд, утгыг олоход хамгийн чухал ойлголтыг даалгавраар өгч чадаж байна уу.

 

Багш даалгаврыг өгөхдөө буюу өгсний дараа эдгээр асуултыг өөрөөсөө асууснаар сурагчидтай ажиллах үйл ажиллагаа оновчтой болж харагдлаа.

Түлххүр 2. Эсээнд суурилсан хэлэлцүүлэг

   Дараах жишээ нь багш үнэлгээний зорилгоо нарийн тодорхойлоогүй үед юу болж болох талаар дурдав.

   Суралцагчдад  нэг долоо хоногт эсс бичих даалгавар өглөө. Суралцагч бүр нэг сэдэвт эсээний 3 ноорог бичих бөгөөд багш эсээ бүрийг хэлээлцүүлэх байв. Эхний нооргийг хэлэлцүүлэх явцад багш суралцагчдаас эсээний гол санаан дээр анхаарлаа хандуулахыг зөвлөв. Суралцагсад гол сэдвээ баяжуулна гэдгийг мэдэж байв.

     Сурагч Б....... бага хурлыг тэсэн ядан хүлээж байлаа. Тэрээр өөрийн сэдвийн дагуу оюуны дайралт хийх аргыг ашигласан бөгөөд бүлгээрээ энэ сэдвийг багцалж  бусадтай ярилцахаар төлөвлөжээ. Тэрээр ангийн хамгийн ард суудаг ч энэ удаа өөрийгөө илэрхийлэх хамгийн сайн аргыг олсон байна. Харин тэр хүүхдийн эсээг багш үзэж үг үсгийн ба дүрмийн нэлээд алдаа байгааг тэмдэглэж Б....эсээндээ маш их алдаа байгааг мэдэж багшийн түүнд юуг хэлсэнг анхаарч чадсангүй. Багш түүнээс нэлээд асуулт асуух гэсэн боловч Б....... эсээгээ шүүрэн авч  эргэн суув.

 Дээрхээс үвэл багш бүх суралцагчдыг үнэлэх ёстой байсан ч бүгдтэй нь холбоо тогтоож чадаагүй нь Б.......ийн горьдлогыг талаар болгов. Иймээс суралцагч өөрийн хийж гүйцэтгэж буй ажлын зорилгыг сайтар ойлгох багш суралцагчдынхаа өгч байгаа мэдээлэлд анхааралтай хандах нь хамгаас чухал. Үүнээс үзэхэд бид үнэлгээ хийхийн өмнө суралцагчдынхаа чадварыг эргэцүүлж боддог байх ёстой. Суралцагчид өөрт байгаа мэдлэгийн хэрээр үр дүнтэй хариултыг танд өгч болох тийм арга замаар загварчилж, бичигдсэн үнэлгээ байх хэрэгтэй юм. Ингэснээр үнэлгээниий эцсийн үр дүн утга учиртай, шийдвэр гаргахад ашигтай байх болно.

     Хэрэв дээрх жишээнд даалгаврын зорилгыг суралцагчид өөрсдийнхөө санааг хэрхэн сайн илэрхийлж чадаж байна гэдгийг тодорхойлсон бол хлэлцүүлэг дэвшүүлсэн санаан дээр голлон явагдах байсан. Б....... үгзүйн болон дүрмийн хэлэлцүүлэгт бэлдээгүй байсан бөгөөд зөвхөн эсээний    санаан дээр онцгой анхаасан байна. Тэрээр даалгаврт бэлдэж, энэ тал дээр өөрийнхөө давуу талыг харуулахаар чин сэтгэлээсээ хийсэн ч түүний үгзүйн болон дүрмийн чанарын үнэлгээ төдийлөн сайн байсангүй.

    Түлхүүр 2-оос тусгаж авах асуултууд:

Суралцагдыг яагаад үнэлдпэг вэҮнэлгээнд үндэслэн ямар шийдвэрийг гаргаж болох вэ.Суралцагчдад өөрийн үнэлгээг хийх чадварыг бий болгохын тулд үнэлгээний үйл ажиллагааг хэдийд ашиглах вэ.

 

Түлхүүр-3 : Багш нар үнэлгээ хийх явцдаа үүсч болох зүйлээс сэрэмжлэх үүднээс жендерийн ялгааг мэдэж байх ёстой. Суралцагчдын дунд асуулт тавих, хэн гар өргөж байгааг дуудах нь суралцагчдын мэдлэгийг үнэлэх тийм ч сайн арга биш байж болно. “ Багш асуултад хариулт авахын тулд суралцагчдыг аравны есөн секунд л хүлээдэг болохыг судалгаа харуулжээ. Энэ хурд хөвгүүдэд тохирч, анги доторх ярилцлаганд хамгийн түрүүнд орох дуртай байдаг ажээ. Хэрэв багш хүлээх хугацаагаа 3-5 секундээр урртасгавал охидод оролцох боломж олгох юм байна. Хугацаа олгосноор илүү бүтээлч зөв хариулт авах боломжтой болдог  [ 5 ]

     Түлхүүр 3-аас авах асуултууд :

Үнэлгээг сайжруулахын тулд даалгавар зорилгоо оновчтой  үнэлэх аргыг сонгох талаар өөртөө байнга асуулт тавьж дүгнэхСайн аргуудыг хослуулан ашигладаг ууЭх хэлээ судалж байгаа суралцагчдад ямар арга үр дүнгүй байж болох вэ, гэдэг асуултуудыг тавьж хариу нотолгоо олж чадна.

 

Сургалтын талаар дүгнэлт хийхдээ суралцагчдын гүйцэтгэлээс хүрэлцэхүйц хэмжээгээр түүвэрлэн ашиглах, хэр зэрэг мэдээллийг цуглуулж чадах вэ гэсэн асуултын хариултыг суралцагчийн хичээлд оролцох өдөр тутмын үнэлгээ, хариултын оноо, дасгал дадлагын гүйцэтгэл, бие даан ажиллах чадвар зэргийг нэгтгэн дүгнэж болно. Үүнд:

Өдөр тутмын үнэлгээний таблицБүлэг сэдвийн дүн үнэлгээБие дааж  ажиллах чадварын үнэлгээЯрих, бичих_ мэдээлийг боловсруулах бусадтай харьцах харьцаа зэрэг олон талын чадварыг харж, харьцуулан дүгнэж,тэмдэглэл хөтлөн үр дүнг дахин нягталсны дүндсуралцагчдын мэдлэгийн түвшин, ахицыг харж болно.

Өөрөөр хэлбэл багшийн төлөвлөсөн ганцхан үйл явцаар түүнд хэрэгтэй бүх мэдээллийг өгөх боломжгүй боловч суралцагчдынхаа нийгэм соёлын  ирээдүйн төлөвшил, тэдний давуу талын талаар  мэдэх, түүнчлэн цаашдаа үнэлгээг хэрхэн төлөвлөх дүр зургийг гаргаж авахад туслах болно.

Түлхүүр 4-өөс тусгаж авсан асуултууд:

Үнэлгээний олон хэлбэр ашиглан суралцагчид юу сурснаа харуулах боломжийг өгч чадаж байна уу.Маш бага мэдээлэлд үндэслэн гаргасан шийдвэр гэдгийг мэдрэх үедээ цаг хугацааг тооцдог уу.

 

Сурах үйл явцыг гажуудуулахаас ангид, шударга байх.

 

Багш суралцагчийн өдөр тутмын хичээлийн үед багшаас сурагчид руу хандаж асууан асуултанд зарим сурагчид дуугарахгүй суух үе байдаг. Багшийн асуултанд хариулахгүй байх, дуугүй байхыг мэдэхгүй байна, сонирхохгү байна гэж үнэлэх нь буруу юм.

      Сурган хүмүүжүүлэх харилцаанд соёлын болоод зан төлөвийн ялгаатай байдлыг тооцох ёстой. Жишээ нь: зарим хүүхэд меланхолик хэв шинжтэй байдаг тул шинэ нөхцөл дасан зохицох чадвар сул байгааг багш тооцох хэрэгтэй.

Түлхүүр 5-аас тусгаж  авах  асуултууд:

Үнэлгээ нь хүүхдийн мэдлэгийг шалгахад чиглэж байгаа тохиолдолд ярих чадвар, мэдлэг хоёрыг ялгаж үзэж болох уу.Багш суралцагчдынхаа соёлын талаар хангалттай сайн мэдэж байна ууТодорхой тооны суралцагчид нутгийн аялга ашиглаж байгаа учраас тэдний эсрэг санамсаргүйгээр буруу хандлага гаргаж байна уу.  Гэсэн  асуултуудыг өөртөө тавьж эдгээр асуудлыг үйл ажиллагаандаа эргэх холбоотойгоор хэрэгжүүлснээр суралцагчаа ойлгож уян хатан, хувилбартай,нотолгоо баримт нэлээд цуглуулж бодитой үнэлснээр суралцагчид хичээлд хандах хандлага сайжирч, идэвхтэй, бусадтай ажиллах харилцаандаа   алдаа гаргахгүй суралцах ирмүүн хүсэлтэй, урамтай үйл болсныг суралцагчдынхаа сэтгэл санаа, оюуны хөгжлөөр нь дүгнэсэн юм.

 

Дүгнэлт:

 

 

     Суралцагчдын мэдлэг чадвар дадлыг  чанартай үнэлгээний 5 түлхүүрээр үнэлснээр:

Багшид:

 

Суралцагчдын мэдлэг, чадвар дахь ололт дутагдлыг илрүүлэх төдийгүй багшаас үнэлгээний үед суралцагчдыг таних ялгаатай олон талыг харах боломж олгодог.Суралцагчдыг нарийн судалснаар тэдэнд өгч буй даалгаврын зорилт тодорхой, үнэлэхэд хялбараас гадна суралцагчидтай ажиллах ажиллагаа улам боловсронгуй ойлгомжтой болсон.Зөв хэрэгжүүлсэн үнэлгээний шалгуур нь ажлын ачаалыг оновчтой зохицуулах боломж бүрдүүлнэ.

 

Суралцагчдад:

 

Сурагчдын мэдэх сурах гэсэн эрмэлзэл хэний ч шахалт шаардлагагүйгээр өрнөнө.Багш, сурагчийн харилцаа үнэхээр зөв боловсон, энэрэнгүй эерэг болно.Сурсан мэдсэнээ багшдаа шалгуулж, үнэлүүлэх  чин хүсэлтэй болж өөрсдөө шаардана.Хүүхэд бүр гэрийн даалгаврыг бие даан бүтээлч, заавал хийнэ.

 

Эцэг эхчүүдэд:

 

Багш, сурагч, эцэг эхийн гуравласан холбоо сайжирна.Суралцагч сурах зорилгоо өөрөө ухамсарласнаар эцэг эхчүүд шахаж  шаардах хэрэггүй болно.Хүүхдийнхээ суралцах үйл ажиллагаа, сургалтанд сэтгэл хангалуун болно.

 

 

 

Ном зүй

 

 

 

 

“Багш” сонин УБ, 2008 ¹2“Багш судлаач “ Модуль3 , OUTREACH төслийн ном 2006 он“Бүтээлч багш” Модуль 4

                                                               OUTREACH төслийн ном  2007 он

“Боловсролын шалгалт“ УБ, 2003 он“Глобаль соёлын нөхцөл дэх суралцагчийн үнэлгээ“ УБ,2006 он“ Судалгаа шинжилгээний арга зүй” Д.Ванчигсүрэн......УБ,2001 он“Сургалтын үнэлгээний олон хувилбарууд” С.Түмэндэлгэр........нарын УБ,2006 он“Сурагчдыг үнэлэх, дүгнэх “ УБ, 2001 он

 

 Хэнтий. Тэмүүжин ЦС-ийн МХУЗ-ын багш, Боловсрол судлалын магистр А.Соёлмаа

 

 

 

 

 

 

 

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 09:38 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


sain bn u?
sn bnu? uyni omno enehu medeelliig orulsan tanid bayrlasna ilerhiiley. bi MUBIS.n ouytan yma. minii buteelch daalgavariin sedew UNELGEE yma. ta nadad zowlogo ogooch bi ooriin buteelch daalgawriin sedewiig nariivchlan sudlah gsn yma getel yag uynas ehlehe mededguie mon unelgee gsn sedewiin tsar huree mash ih ym dan unelgee gj hiiher burheg bolod bnaa. tiimes ta nadad ene sedwiig yag ali talaas n sudalwal dr we? talaar zowlogoo ogch tus bolooch.
Бичсэн: Зочин цаг: 23:59, 2013-04-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1764878 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax