2011-01-18
“Зургаан настай хүүхдийн сурах хөгжих хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин ”

 
Хураангуй

Ёрөнхий  боловсролын   сургуулийг  12  жилийн  тогтолцоонд   шилжүүлэх   болсноор   6   настай   хүүхдийг   сургуульд   элсүүлэх   болсон   нь   тэдний    нас   сэтгэц   физилогийн онцлогт тохирсон сургалтын орчинг яаж бүрдүүлэх вэ? Тэднийг сургуульдаа ирэх дуртай байх, сурах хөгжих хэрэгцээнд нь нийцсэн сургалтын орчинг бүрдүүлэх нь чухал гэсэн санааг дэвшүүлж байна.

Түлхүүр үг

Сургалтын орчин, материаллаг орчин, сэтгэлзүйн орчин, үйлийн орчин, харилцаа

Судалгааны ажлын шаардлага:

Манай улс ЕБ-ын 11 жилийн сургуулийн тогтолцоонд шилжээд удаагүй байгаа ч 12 жилийн тогтолцоонд шилжих зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болж байна. Энэ нь нэг талаас бага, дунд боловсролын тогтолцоог Олон улсын жишигт нийцүүлэхтэй холбоотой ч нөгөө талаас хүүхдээ 6 настайгаас нь сургуульд оруулах сэтгэл зүйн бэлтгэл эцэг эхэд бий болсон нь бас нэг нөхцөл болж байна. Ийнхүү 2008-2009 оны хичээлийн жилээс ЕБ-ын сургуульд 6 настай хүүхдийг сургах эрх зүйн үндэслэл бий болсонтой холбоотойгоор тэдний нас сэтгэц физилогийн онцлогт тохирсон сурах хөгжих хэрэгцээнд нийцсэн  сургалтын орчин бүрдүүлж, бодит орчинд турших хэрэгцээ урган гарч  байна. Боловсролын шинэчлэлд багшийн “хөгжил” хүүхдийн хөгжил гэдэг асуудал чухлаар тавигдаж байгаа өнөө үед хүүхдийн хөгжилд иж бүрэн үйлчлэх орчныг бүрдүүлэх нь бидний хойшлуулшгүй зорилт болж байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн бүх талын хөгжил орчноос шууд хамаарна. Иймээс ч зарим судлаачид хүүхдийн бүх талын хөгжлийн дотоод хүчин зүйл нь хэрэгцээ сонирхол гадаад хүчин зүйл нь орчин юм гэж үздэг байна. Үүнтэй уялдаад хүүхдийн сурах орчныг тэдний хэрэгцээ сонирхолд нь нийцүүлэн бүрдүүлж чадвал хүүхэд аяндаа хөгжих юм.

Судалгааны ажлын зорилго:

6 настай хүүхдийн нас сэтгэц физилогийн онцлог, сурах хөгжих хэрэгцээнд нийцсэн, сургалтын орчин бүрдүүлж, сургалтын бодит орчинд туршин магадлахад оршино.

 

Судалгааны зорилтууд:

6 настай хүүхдийн сургалтын орчин нь нас, сэтгэц, физиологийн онцлогт тохирч байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх

1.                  6 настай хүүхдийн сонирхол хөгжлийн хэрэгцээнд нийцсэн сургалтын материаллаг орчин бүрдүүлэх                                                                                   

2.                  6 настны үйлийн орчинг бүрдүүлэх арга зүй

3.                  6 настны сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлэх

4.                  6 настай хүүхдийн сурах хөгжих хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин нь тэдний сурах идэвхид нөлөөлж байгаа эсэхийг судлах

Хамрах хүрээ: Хэрлэн 1-р сургуулийн туршилтын 1а анги,  туршилтын бүлгүүд, гадаадын орнуудын ангийн орчны загвар

Судалгааны судлагдахуун:

 6 настай хүүхдийн нас бие сэтгэцийн онцлогийн тохирцыг магадлан тогтооход чиглэсэн доор дурдсан үйл явц болно.

1.    Хүүхдийн хөгжилд тухайн насны хүүхдийн нас, сэтгэцийн онцлогт тохирсон сургалтын орчны үзүүлэх нөлөө

Ийм орчинд хүүхэд хөгжих болов уу? / Хавсралт1 /

Зургаан настныг сургадаг АНУ болон барууны орнуудын туршлагыг үзвэл, хүүхдийн сурах, хөгжих, амрах орчныг голдуу бүлгээр ажиллах хэлбэрээр ширээгээ засч анги дотроо шийдвэрлэсэн төвүүд  бүхий орчинд хичээллэдэг юм байна.

Ийм орчныг Соросын сангийн “Алхам алхмаар” хөтөлбөрийн хүрээнд зарим сургууль дээр байгуулж амжилттай туршсан нь бий.

Харин азийн орнуудын хувьд ерөнхийдөө тусгай төв, амрах булан г.м. зүйл байхгүй байдаг бөгөөд ширээ сандлын хувьд хүүхэд бүрт тусдаа байх юм. Хичээлийнхээ онцлогоос хамаараад голдуу  манай уламжлалт суудлын хэлбэрээр,“П” маягаар,зарим үед бүлгээр ажиллах хэлбэрээр ширээгээ засч хичээллэдэг.

 

 

 

 










Folded Corner: Нийгэм болоод хувь хүний эрэлт хэрэгцээ



Folded Corner: Хүүхдийн өмнөх мэдлэг, чадвар, туршлага буюу хүүхдийн дотоод нөөц

 

 

 

 

 


Folded Corner: Сургалтын орчинFolded Corner: Хүүхэд өөрийгөө нээх, дотоод нөөцөө илрүүлэх боломж                    

Folded Corner: Хүүхэд төвт сургалтFolded Corner: Эцэг эх, олон нийтийн оролцоо                          

 

                                                   







Oval: НИЙГЭМ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Oval: ХҮҮХДИЙН АМЬДРАХ ОРЧИН

 

 


Oval: ХҮҮХЭД ТӨЛӨВШИХ ОРЧИН                                                          

 

 

 

 

 

 

 

 

 

 


Нэг:  Судалгааны хэсэг

6 настай хүүхдийн сурах хөгжих хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин нь

·         Аюулгүй гэрэл гэгээтэй, хөгжилтэй

·         Сэтгэл хөдөлгөсөн ,сонирхолтой байнга өөрчлөгддөг

·         Тэнд байж тоглож наадах хүсэл төрүүлдэг

·         Өөрийгөө илэрхийлэхийг дэмждэг

·         Туршилт эрэл хайгуул хийх боломжтой

·         Найз нөхөд үе тэнгийнхэнтэйгээ чөлөөтэй харилцдаг

·         Элэгсэг дотно , халуун дулаан уур амьсгал бүхий орчин хэрэгтэй.

Бид, энэ удаад сургалтын орчинтой холбоотой дээрх олон асуудлуудын “тухай” нь биш гагцхүү тулгамдаад байгаа асуудлыг шийдэхэд тодорхой жишээ баримтанд тулуурлан сургалтын орчныг хэрхэн бүрдүүлж болохыг өгүүлэх болно. Ялангуяа зургаан настны нас сэтгэхүйн онцлогоос хамаарч сэтгэл зүйн таатай орчин, бүтээлч үйлийн орчныг тэдний сонирхол хэрэгцээнд нийцүүлэн хэрхэн бүрдүүлж болох тухай дэлгэрэнгүй жишээ орууллаа.

    Ингэхдээ  зургаан настныг сургах талаар тодорхой туршлага хуримтлуулсан зарим орны туршлага, 2007-2008 оны хичээлийн жилд 6 настны туршилт хичээл заасан багш нарын бүтээсэн сургалтын орчин, мөн туршилтад хамрагдаагүй ч шинэлэг хэлбэрээр орчноо бүрдүүлж ажилладаг зарим сургууль багшийн туршлагыг жишээ болгон орууллаа.  







Text Box: АНГИ  БОЛ  ХҮҮХДИЙН СУРЧ, ХӨГЖИХ ХОЁР ДАХЬ ГЭР МӨН.

Right Arrow Callout: Анги танхимын орчин ямар байх вэ?

 

 

 

 

 

 

 

 


ХОЁР.  ҮНДСЭН ХЭСЭГ

Down Ribbon: ХҮҮХЭД, СУРГУУЛЬДАА БАЯР  ХӨӨРТЭЙ , ЯАРЧ ИРДЭГ ОРЧИН  БҮРДҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ . 

 

 


2.1.         ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДИЙН СОНИРХОЛ, ХӨГЖЛИЙН                 ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ НЬ

Сургалтын материаллаг орчинд:

·         Суруулийн барилга байгууламж, зам талбай түүнд тавигдах эрүүл ахуйн шаардлага

·         Анги танхим, түүнд тавигдах эрүүл ахуйн шаардлага

·         Сургалтын хэрэглэгдэхүүн, түүнд тавигдах эрүүл ахуйн шаардлага зэрэг ойлголтууд багтдаг.

     / Зургаан  настны сургалтын материаллаг орчны талаар гаргасан БСШУ-ы сайдын    

        Тушаалын   хавсралт /  2007 он

Сургуулийн дотоод орчин ямар байх вэ? Япон, Швейцарь, Монгол  /Хавсралт3 /

·         Байрлуулсан самбарын агуулгатайгаа уялдуулан  хонгилын ханыг зурган чимэглэлтэйгээрбудсан байдал. / Хасралт 4 /

·         Цагаан толгойн баярт зориулж сурагчпын бүтээлийг  хонгилын хананд дэлгэж үзүүлсэн байдал. / Хавсралт 5 /

·         Зургаан настныг сургадаг АНУ болон барууны орны туршлагыг үзвэл, хүүхдийн сурах хөгжих , амрах орчныг голдуу бүлгээр ажиллах хэлбэрээр ширээгээ засч анги дотроо шийдвэрлэсэни төвүүд бүхий орчинд хичээллэдэг юм байна. Швейцарь / Хавсралт 6 /

·         Харийн азийн орнуудын хувьд ерөнхийдөө тусгай төв, амрах булан гэх мэт зүйл байхгүй байдаг бөгөөд ширээ сандлын хувьд хүүхэд бүрт тусдаа байх юм. Хичээлийнхээ онцлогоос хамаараад голдуу манай уламжлалт суудлын хэлбэрээр “П” маягаар, зарим үед бүлгээр ажиллах хэлбэрээр ширээгээ засч хичээллэдэг. Япон / Хавсралт 7 /

·         Ийм орчныг Соросын сангийн “ Алхам алхмаар “  хөтөлбөрийн хүрээнд зарим сургууль дээр байгуулж амжилттай туршсан нь бий. Монгол /Хавсралт 8/

·         Цагаан толгойн үед сурагчдаар уншуулах эхүүдээ байрлуулсан байдал. Монгол / Хавсралт 9 /

·         Ангийн хананы дээд хэсэгт байрлуулсан төрсөн өдрийн галт тэрэг. Япон       / Хавсралт 10 /

·         Дүрслэх урлаг-технологийн хичээлээр сурагчдын хийсэн бүтээлүүдийг даранк модон дээр байрлуулсан байдал. Монгол / Хавсралт 11 /

·         Ангийн булангаа сонирхолтой хэлбэрээр хйиж даранк модон дээр байрлуулсан байдал. Монгол / Хавсралт 12

·         Ангийнхаа хүүхдүүдийн нэрийг саланги цаасан дээр бичиж байрлуулжээ. Үүнийг багш хичээлийн явцад янз бүрийн байдлаар ашигладаг./ Хавсралт 16

·         Төрсөн өдрийн галт тэрэг. / Хавсралт 17 /

·         Тухайн сурагч өөрийгөө зурсан. / Хавсралт 21/

·         Хаягдал материал ашиглан зохион бүтээсэн зүйлүүдийг нь хонгилд тусгай ширээн дээр байрлуулсан байдал. / Хавсралт 24 /

·         Ангийн арын хананд байрлуулсан цэцгийн голд хүүхдүүд нэрээ бичсэн дугуй цаасаа наажээ. / Хавралт 25/

·         Дээрх ангийн бүдүүвчийг зургаар үзүүлсэн байдал. /Хавсралт 26/

·         Дээрх ангийн зохион байгуулалтаар хичээллэж буй байдал. / Хавсралт 27/

·         Багш, цаг үеэ олж ийм байрлалаар ойр харьцах нь хүүхдэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх таатай нөхцөл болдог байна. / Хавсралт 28 /

 

Япон

 
Дээрхээс харвал ази болоод европын орнуудын ангийн зохион байлуулалт гаднаасаа бага зэрэг ялгаатай харагдаж байгаа ч аль аль нь хүүхдийн хөгжил төлөвшилд  адилхан эерэг нөлөөлөх орчин харагдаж байна. Тийм ч учраас манай орны нөхцөлд хэрэглэж туршиж үр дүнд хүрсэн жишээ олон байдаг. ГЭХДЭЭ манай орны хувьд анги танхим хүрэлцээ муутайгаас  анги дүүргэлт их байдаг. Иймээс хөдөлгөөнт төвүүдтэй орчныг тэр болгон шууд авч хэрэгжүүлэх боломжгүй. Харин хүн ам цөөнтэй хөдөө сум суурин газарт өөрсдийн дотоод нөөцөө ашиглаж чадвал төвүүд бүхий ангийг сургалтад ашиглаж болох талтай

  Ангид анхаарвал зохих маш чухал асуудал бол “багшийн мэдлийн талбай”, “сурагчийн мэдлийн талбай” гэсэн ойлголт байдаг. Багшийн мэдлийн талбай их байх тусам хүүхдийн хөгжих орчин хумигдаж байдаг. Тэгэхээр ангид хүүхдийн мэдлийн талбай ямар байхаас хүүхдийн хөгжил хамаарна .

   Үүнээс үүдээд ангид хүүхдийн нүдний өмнө харагдах орчинд нь ерөнхийдөө ХҮҮХДИЙН  БҮТЭЭЛ болон хүүхдийн гэсэн тодотголтой зүйлүүд байх нь ээ. Тэгвэл ангийн хананы бүх зайг сурагчдад зориулахын тулд даранк модыг  тэдний гар хүрэх зайд юмуу хүүхдэд харагдах зай талбайд  хадаж тогтоогоод дээр нь бариултай конопоор өлгөх зүйлээ тогтоож болно. Энэ арга нь хот хөдөө хаана ч олдоцтой материалаар хямд зардал гаргаж орчноо  бүтээх арга юм. Даранк модоо  эгнээ хоорон ойролцоогоор 30 см орчим зайтайгаар ханандаа хадах нь тохиромжтой байдаг.



 

 

 

 


  Даранк модон дээрээ хүүхдийн бүтээлийг байрлуулахаас гадна багш тухайн хичээлийнхээ холбогдолтой материалыг өлгөж, өөрөөр хэлбэл хичээл болгон дээр өөрчлөгдөж байх хөдөлгөөнт орчныг бий болгож чадна. Энэ нь угтаа кабинетын “царцанги” хөдөлгөөнгүй,  байнга өлгөөтэй байдаг самбарыг халж, хөдөлгөөнт кабинетыг сургалтад оновчтой ашиглах боломжийг нээж өгөх болно.        

Боломжтой газар, ялангуяа сүүлийн үе баригдаж байгаа сургуулийн өргөтгөл байранд ангийн хойд талд зориулалтын самбар байрлуулсныг манай багш нар ашиглаж байгаа ч сургууль бүрт ийм боломж байхгүй учир дээрх аргыг санаа өгөхийн учир оруулсныг дараах зургаас харна у

   Манай нөхцөлд сургуульд орж ирж буй хүүхдүүд бүгд цэцэрлэгээр дамжих боломжгүй байна. Энэ тохиолдолд олон хүүхдийн дунд орж ирсэн хүүхдүүд дасч дадталаа удаан байдаг. Иймээс багш юуг анхаарах вэ? гэвэл ангид байгаа бүх юм бидний юм, манай ангийн юм, бид хамтдаа хэрэглэх учиртай гэдгийг ойлгуулах нь чухал. Үүнийг дараах зураг дээр тайлбарлая. Дээрх жишээнээс үзвэл, багш “ Хүүхдүүд минь бие биедээ туслаарай, талархсанаа илэрхийлээрэй, битгий хувиа хичээгээрэй...” г.м.-ээр хэлээд өнгөрснөөс илүү ОРЧИН НЬ ӨӨРӨӨ ХҮҮХДЭД “БАГШ” болж байна. Нөгөөтэйгүүр хүүхдийн ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЦЭЭГ бага ч гэсэн хангаж буй хэрэг юм.

Боломжтой бол ангид гурваас дөрвөн ширхэг самбар байвал сайн. Энэ нь хөдөлгөөнтэй, хөдөлгөөнүй хэлбэр хосолсон байвал сайн. Бүх самбар ханад байх шаардлагагүй, дугуйтай, нааш цааш нь зөөж болохоор асмбар их тохиромжтой. Ханын самбар том хэмжээтэй, хүүхдийн хараа, өндөрт тохирсон байх нь зохистой. Сургалтын орчны иж бүрдлийн нэг хрэсэг болгосон агнийн ханад юу байрлуулах нь зохситойг харуулсан хэд хэдэн загварыг харна уу.

Үүнээс дүгнэлт хийхэд ангийн ханан дээр тухайн хичээлийг сурч мэдэхэд зориулагдсан сургалтын хэрэглэгдэхүүн, нөгөө талаас сурагчдын хийж бүтээсэн зүйлийг байрлуулах чухал байгааг харуулж байна.  Хүүхдийн бүтээлийг ил тод, анхаарал татахаар байрлуулах нь чухал. Хүүхдийн өөрийн бүээтсэн урлал нь сурах үйлийн орчин бүрдүүлэхэд ихээхэн нөлөөтэйг бусад орны туршлагаас харагдаж байна. Манай туршлагатай багш нар үйл ажиллагаанд цөөнгүй байдаг.   

Text Box: САМБАР- ХҮҮХЭД МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ТАЛБАЙ. Right Arrow Callout: Ангийн самбар ямар байх вэ?

2.2.ЗУРГААН НАСТНЫ ҮЙЛИЙН БОЛОН СЭТГЭЛ ЗҮЙН ОРЧИН, ТҮҮНИЙГ БҮРДҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

  Сургалтын орчин гэдэг ойлголт өргөн агуулгатай ч анхлан сургуульд орж буй  сурагчдынхаа нас зүйн болон хувийн онцлогийг харгалзан сургалтын материаллаг бус орчныг өөрөөр хэлбэл бүтээлч үйлийн (багш-сурагч, сурагч-сурагчийн харилцаа болон харах,ажиглах,хүртэх,сэтгэх үйлдэл) болон сэтгэл зүйн (сурах бүтээх эрмэлзэл сонирхол, баяр баясгалан, өөртөө итгэх итгэл,зөөлөн дулаан уур амьсгал) таатай орчныг бүрдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Зургаан настнууд сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй улс. Тэд түм буман “Яагаад?” гэсэн асуулт тавьж тэр болгоны тоогоор хариулт хүсч байдаг. Үүнд зарим эцэг эхчүүд хайхрамжгүй хандах, хариулахаас цааргалах байдал ажиглагддаг. Харин сургуулийн алтан босгыг алхан орохдоо “багш” хэмээх эрхэм хүнд юм мэдэх юмсан, сурах юмсан гэдэг оргилуун хүслээ нуулгүй илэрхийлдэг. Үүнийг нь л дэмжиж ажиллах нь багшийн гол үүрэг гэж ойлгож болно.

    Ингэснээр тэдэнд сургуульдаа дандаа баяр хөөртэй ирж, ямар ч шахалт албадлагагүйгээр эрдэм номдоо шамдан суралцах сэтгэгдэл төрүүлнэ. Энэ л хамгийн чухал. Жишээ болгож “ Төрсөн өдрийн галт тэрэг”-ийг танилцуулъя.

Ямар нэг зүйлээр (хөөсөнцөр, картон болон ватум цаас г.м.) 13 ширхэг галт тэрэг хийнэ. Галт тэрэгний толгойноос гадна 12 ширхэгийг хийж буй учир нь 12 сарыг илэрхийлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хэн хэн, хэдэн сард төрснөөрөө тухай тухайн галт тэргэнд сууна гэсэн үг.Галт тэргээ улирал улирлаар нь ялгаж өөр өөр өнгөөр хийж болно. Үүний тулд хүүхдүүдээр өөрсдийг нь зуруулж, төрсөн өдөр, өөрийнх нь нэрийг тус тус бичүүлж төрсөн сарынх нь галт тэргэн дотор суулгаж наана.Өөрийгөө хэрхэн зурснаар нь тухайн хүүхдээ таньж ч болох талтай. Ангийн багш ч гэсэн өөрийгөө зурж төрсөн сарынхаа галт тэргэнд хүүхдүүдтэйгээ хамт суувал бүр сонирхолтой байх болов уу.Дараа нь ангийнхаа арын хананд аль болох өндөрт 1дүгээр сараас 12дугаар сар хүртэл дэс дараалан байрлуулна.Галт тэрэгний цуваагаа тодорхой орчинтой нь хийе гэвэл нар, үүл, төмөр зам зэргийг нэмж байрлуулж болно.Бүр нарыг инээлгэж, үүлнээс нь бороо оруулж, галт тэрэгний яндангаас утаа суунаглуулж ч болно.Ангидаа “Төрсөн өдрийн галт тэрэг”-ийг аялуулснаар хүүхдэд хүртээмжтэй орчин бүрдээд зогсохгүй бие биенээ таних, хүндэтгэх,баяр хөөртэй байх нэг нөхцөл бүрдэнэ.

 Багш энэхүү галт тэргийг ашиглан хүүхдийн мөрөөдөмтгий, үлгэрийн сэтгэлгээнд нь түшиглэн “ Бид энэ гоё галт тэргээрээ 6 жил хамтдаа аялна.” гэдэг ч юм уу, бүр хичээлдээ ч ашиглаж болно. Үүнээс гадна зөвхөн галт тэргээр биш, машин, онгоц, пуужин, автобус зэргээр ч аялж болох юм.

Орчин үед аль ч шатны сургалт нь суралцагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлах болжээ. Тэгвэл гэр бүл, цэцэрлэгийн  орчноос орж ирсэн 1-р ангийнханд  хичээл дээр тоглох хэрэгцээ нь байн байн илэрч хичээл сургалтыг тоглоом мэт хүлээж авдаг.Үүнийг шууд  хорихын оронд энэ хэрэгцээнд нь тохируулан сургах аргаа оновчтой сонгож хичээлээ төлөвлөх хэрэгтэй

Ялангуяа энэ насныханд сургах тоглоом (pedagogical game)- оор дамжуулан сургалтаа захион байгуулбал жинхэнэ эрэлтэд нийцсэн сургалт болж чадна. Иймээс бид сурах бичигтээ сургалтыг тоглоомжуулах чиглэлээр багагүй зүйлийг төлөвлөж оруулсан билээ.

Үүний зэрэгцээ хувь хүний өөрийгөө нээх, амьдралд хэрэгтэй мэдлэг мэдээлэл, чадвар төлөвшлийг олж авахад нь багш ямагт дэмжлэг үзүүлж ажиллах учиртай.

Тухайлбал, хүүхэд гараараа барьж хүртэж мэдрэх явцад тэдний ухааны ур, харааны ур, гарын ур хөгждөгийг харгалзан янз бүрийн материалаар эд юмс зохион бүтээх ажлыг (практик үйлийн аргыг) хичээлдээ бага багаар зориуд төлөвлөн оруулж явах нь зүйтэй болов уу.

    Зургаан настан аливаа зүйлийг өөрөө хийнэ, чадна гэсэн бодолтой улс. Иймээс багш сурагчдаар гарын дорх материалаар энгийн, хялбар зүйлийг хийлгэхээр төлөвлөж ажиллахыг зөвлөж байна. Жишээ нь, Сонингийн цаасаар тоглоом хийх аргачлалыг хүүхдэд ойлгомжтой байдлаар үзүүлсэн ч багш тэднийг үлгэрлэн дагуулж хийхээс гадна хийж чадахгүй сурагчдад гэрийнхэнтэйгээ хамтран хийх даалгавар өгч ч болох юм. Ингэвэл  хүүхдүүд, тоглоомоо өөрсдийн гараар хийсэндээ баярлаад зогсохгүй худалдаж авсан бэлэн тоглоомноос илүү сонирхох болно.Энэ нь бага ч гэсэн хөдөлмөрийн амтыг мэдрэх эхлэл болно.

Хөдөлгөөний хэрэгцээ

 
 Ерөөсөө хэрэгцээ сонирхолд нь нийцсэн таатай орчинд л хүүхэд хөгжиж төлөвшинөүр тодруулбал,хүүхэд багшийн бүрдүүлсэн орчинд л өөрийн туршлагадаа үндэслэн, өөрийн хэмнэлээр хөгжиж чадна.Хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн сургалтын орчин бүрдүүлэхийн тулд юуны түрүүнд,шавиа ажиглаж, судалж, таньж, мэдрэхээс эхэлнэ.

   Хүүхдээ  маш энийн зүйлээр таньж судалж болно. Тухайлбал, хичээлийн шинэ жилийн эхэнд багш ангийнхаа хананд хүүхдийн тоогоор өнгө өнгийн цэцгийг цаасаар хийж наасан байна. Харин цэцгийн голыг үлдээж түүнд таарсан дугуй цаасыг хүүхэд бүрт тарааж өгнө. Тэрхүү цаасан дээр өөрсдийнх нь  нэрийг бичүүлнэ. Дараа нь хананд байрлуулсан цэцэгнүүдээс сонгож, тэр цэцгийнхээ голд нэрээ бичсэн дугуй цаасаа наана.

   Эндээс хананы аль хэсэгт байгаа цэцгийг хэн сонгов гэдгээр нь хүүхдээ таньж болно. Жишээ нь хамгийн доор байрласан цэцгийг сонгож авсан хүүхэд бол “Харьцангуй бүрэг ичимхий, өөрийгөө нээх дургүй, юмны хойно хоцордог” байж болох юм гэдэг дүгнэлт хийж болно. Харин хамгийн дээд хэсэгт байрлуулсан цэцггйг сонгож авсан хүүхэд бол “Харьцангуй нүүрнэмгий, бусдыгаа манлайлагч, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг” байж болох талтай гэнэ.  Энэ мэтчилэн хүүхдийн сонирхож байгаа зүйл хийж буй үйлдлээр нь судалж таньж болдог юм гэдгийг манай туршлагатай багш нар ярьдаг. Сурагчаа хэн болохыг нь зөв танихын тулд бүр удам угсаа, гарваль шинжийг нь сайтар судалж, түүнд заяагдсан оюуны боломж, чадвар чадамжийг нь зөв тогтооно.Шавиа сайн танихын тулд багшаас материаллаг зүйл огтхон шаарддаггүй, хэний ч хамаа харьяалалгүй бүрдүүлж болдог сэтгэл зүйн таатай орчинг эхлээд бий болгох хэрэгтэй.

·         Багш – удирдлага

·         Багш – багш

·         Багш – эцэг эх

·         Багш – сурагчийн

 харилцан ойлголцсон, халуун дулаан харилцаа тогтооно.

   ХАРИЛЦАА. Хүүхэд харьцангуй олон хүүхэдтэй хамт хичээллэх болсноор хамт олны дунд биеэ авч явах, бусадтай харьцах чадвар хэр төлөвшсөний шалгуур эхэлдэг. Энэ үед зарим хүүхэд өмнөхөөсөө өөр зан байдал гаргаж эхэлж ч болно. Тухайлбал, яриа хөөрөөтэй, сэргэлэн цовоо байсан хүүхэд үг дуу цөөнтэй болох нь бий. Ямар байх нь багш танаас шууд хамааралтайг бодолцон хүүхдээ байнга хөхүүлэн дэмжиж, бага ч болов амжилтыг нь дөвийлгөн сайн талыг нь илрүүлэн ажиллавал тэдэнд сурах асар их урам зориг өгдгийг манай үе үеийн багш нарын туршлага бэлхнээ харуулж байна.

 Иймээс бусадтайгаа хэрхэн харьцах, өөрийгөө хэрхэн илэрхийлэх талаар байнга үлгэрлэн заах нь чухал.      Ер нь хичээлийн явцад харилцан ярих, санаа бодлоо илэрхийлэх нь хүүхдийн хэл яриа сэтгэхүйг хөгжүүлээд зогсохгүй бие хүн өсөн дэвжих, , бусадтайгаа хүндэтгэлтэй харьцах, орчноо танин мэдэх баяр баясал, сэтгэл зүйн аятай уур амьсгалыг бүрдүүлж байдаг. Хүн, авч буй бүх мэдээллийнхээ 80 хувийг харилцааны явцад хүлээж авдгийг сэтгэл зүйчид нотолсон байдаг.Үүнийг онцгой анхааран ажиллана биз ээ. Харилцаатай холбогдож хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлэх, ярианы чадварыг нь хөгжүүлэх, ард түмний үе уламжлан ирсэн үнэт зүйлийг сэргээх гэх зэрэг олон асуудлууд гарч ирнэ. Түүгээр ч барахгүй харилцааны орчин, анги танхимын зохион байгуулалт ч чухал болж ирнэ. Тухайлбал, харилцаанд харилцагч талуудын хоорондын зай, суудал байрлал чухал ач холбогдолтойг харгалзан сурагчид анги нийтээрээ өөр хоорондоо чөлөөтэй ярилцах тохиолдолд дараах байдлаар анги зохион байгуулалт хийвэл тохиромжтой байдаг.

Ерөөсөө харилцаа бол бие  хүн оршин тогтнох, нийгэмших зайлшгүй нөхцөлүүдийн нэг юм. Иймээс сургуульд орсон анхны өдрөөс л хүүхдэд, багш болон бусад нөхөдтэйгөө зөв харилцах сэтгэл зүйн таатай орчныг энэ мэтчилэн жижиг гэлтгүй анхааран үзэж  сургалтаа зохион байгуулаарай. Тухайлбал, хичээлийн явцад багш, сурагчтай  аль болох нэг төвшинд, ижил тэгш төвшинд харилцахыг эрхэмлэх өөрөөр хэлбэл, хүүхдээ хүндэлж харьцаж байна гэж ойлгож болно. Гэхдээ багш байнга биш, тодорхой тодорхой үед ийм байрлалаар хандаж харьцана гэсэн үг. Үүнийг дараах зургаас харна уу.Тэгш хамран сургах орчин бүрдүүлсэн байх  (inclusive iducation) Тэгш хамралт нь харилцан адилгүй мэдлэг чадвар, хөгжил төлөвшилтэй хүүхдүүд бусад бүх хүүхдийн нэгэн адил сургууль ба хичээлийн анги танхимд амжилттай сурч хөгждөг байх тэрхүү өөрчлөлтийг гардан хийх үйл явц юм.....

 

 

 

 

 

 

 

Дүгнэлт

Хуучин шигээ сандал, самбар, ширээтэй сургалтын орчинд 6 настнуудыг сургана гэж  бодохын ч хэрэггүй юм.

1.    6 настай хүүхдийн сургалтын орчинг бүрдүүлэхэд нэлээдгүй хөрөнгө мөнгөний асуудал шаардагдана. Үүнийг тухайн сургууль өөрсдийн бололцоогоор болон, тухайн орон нутгийн хандивлагч байгууллагын тусламжтайгаар тохижуулж болно.

2.    Цэцэрлэгээс орж ирж байгаа ид тоглох насандаа байгаа хүүхдүүд учир тоглоом зайлшгүй байх нь ажиглалтаас харагдлаа. Намар хүүхэд бүр эрэгтэй нь машин , буу гэх мэт. Охид нь  барби хүүхэлдэй зэргийг цүнхэндээ авч явдаг нь ажиглагдсан.Үүнээс үндэслэн тоглоом байх юм байна гэхдээ сэтгэхүй хөгжүүлсэн байна. Тавиур дээр байгаа сургалтын хэрэглэгдэхүүн нь тоглоомын хэлбэрээр хийгдсэн. Баг бүлгээр тоглоход зориулагдсан байвал зохимжтой.

3.    Ангид намхан тавиур дээр чөлөөтэй авч тавих зориулалттайгаар бүх зүйлийг байрлуулах нь хүүхэд бүр зав чөлөөндөө дуртай зүйлээ авч хэрэглэдэг.

4.    Азийн хөгжлийн банкны тусламжаар туршилтын 6 настай ангиудад хүүхэд тус бүр суух ширээ сандал, хичээлийн хэрэглэл, цүнх тавьдаг тусдаа ханын тавиур, телевизор , DVD, хөгжим , ус буцалгагч Багшийн ширээ сандал, самбар өгч тусалсан нь маш их ач тусаа өглөө.

·          Үүний үр дүнд

·         Завсарлагаанаар хөгжмийн аянд дуулж бүжиглэх

·         Цайны цагаар  болон чөлөөт цагаараа хүүхэлдэйн кино үзэх

·         Хөдөлгөөнт гимнастик телевизор харж хийж сурсан нь хөдөлгөөний эвсэл сонсголыг сайжруулсан.

·         Манай хүүхдүүд хичээлдээ 100% ирэх дуртай гэж эцэг эх хүүхдээс авсан судалгаагаар харагдсан.

·         7 настай ангид орсон 6 настнууд  энэ ангид оръё гэж маш их хүсэл тавьж байв. Манай эцэг эхчүүд ч хүүхдүүд нь сурч хөгжих нөхцөл нь бүрдсэн ийм ангид хүүхдээ сургаж байгаадаа сэтгэл хангалуун байцгаадаг.

 Анги дүүргэлт их учир ихэнх сургуулиудын ангийн багтаамж муу учир ангид хүүхэд чөлөөтэй байхад бэрхшээлтэй байв. Загвар ангийн журмаар гадаад дотоодын ангийн загвараас санаа аван тохижуулж 2 удаа БСШУЯ, боловсролын хүрээлэнд шалгуулж сайн үнэлгээ авсан.

Тоглоомын өрөө сургалт явуулах өрөөнөөс тусдаа байвал ангийн багтаамжинд нөлөөлөхгүй юм. 6 настнуудын цүнх нь тусдаа ханын тавиурт байх нь их зөв юм байна. Цүнх нь өөрт байхаар цүнхэндэх юмаа олохгүй ухаад суучихдаг нь больж , цаг т хэмнэлттэй.  Бүтээлийн самбар ангийн хананд байх нь их ач холбогдолтой хүүхэд хүүхдээсээ суралцдаг юм байна.

Зургаан настны сургалтад суралцах орчин хамгийн чухал ч гэсэн нэгмөсөн цогцоор нь хийчихдэг зүйл биш, харин байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байх тасралтгүй үйл явц юм.

 

 

Ном зүй :

1,    Загвар анги байгуулах тухай / БСШУЯ / УБ 2007

2.       6 настай сургалтын орчин. Сургалт семинарын материал УБ,2008

3.       6 настай хүүхдийн сурах хөгжих хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин. УБ 2008 он

4.       Модуль 3,4 гарын авлага  OUTREACH 2007, 2008

5.       Тэгш хамран сургах бодлого / Англи / , / БСШУЯ / , УБ 2004

Ц.Наранцэцэг, Ш.Оюунцэцэг, Д.Алтанцэцэг, Ө.Хадаа


 

Хэнтий Хэрлэн-1 сургууль. Бага ангийн багш, Боловсрол судлалын магистр Д.Алтанцэцэг


 

Бичсэн: EDUCATION | цаг: 11:58 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1764869 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax