2011-01-21
Японы эрдэмтэд арслан зааныг амилуулна



Саяхан Японы эрдэмтэд дэлхий дахиныг шуугиулсан нэгэн мэдэгдэл хийсэн байна. Тэд 4-5 жилийн дараа ген судлалын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтыг ашиглан эрт дээр үед устаж үгүй болсон арслан зааныг клоны буюу хувилах аргаар дахин төрүүлж амьдруулах гэж байгаа ажээ. Энэ тухай Их Британийн " Дейли Телеграф" сонинд бичсэн байна.

Японы Киотогийн Их сургуулийн профессор Акира Иритани 5 мянган жилийн өмнө үхсэн, одоо мөнх цэвдгийн мөсөн дор байгаа арслан зааны биеийн зөөлөн эдээс дээж авах зорилгоор энэ зун Оросын Сибирийг зорихоор төлөвлөж байгаа гэнэ. Улмаар уг зөөлөн эдийн эсүүдийн ДНК -г Африкийн зааны өндгөвчинд суулгах юм байна. Үр тогтоох үйл явц дор хаяж хоёр жил үргэлжлэх ба хээл тээх хугацаа нь 600 хоног ажээ. Өөрөөр хэлбэл, 4-5 жилийн дараа " Юрийн галавын цэцэрлэг" кинонд гардаг нүсэр биет арслан зааны тугал мэндлэх гэнэ.

А. Иритани өөрийнх нь туршилт амжилттай болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Учир нь Японы эрдэмтэн Терухико Уакаяма 16 жилийн турш хөлдөөсөн байсан хулганын эсээс өөр хулганыг клоны аргаар хувилж чадсан юм. Түүнээс гадна, арслан заан нь харьцангуй цөөхөн жилийн буюу 5- хан мянган жилийн өмнө мөхсөн тул түүнийг дахин амилуулах магадлал өндөр байгаа бол " Юрийн галавын цэцэрлэг"-т гардаг динозаврууд 65 сая жилийн өмнө устан алга болж, одоо зөвхөн яс нь л үлдсэн билээ.

Өмнө нь аварга арслан зааныг дахин амилуулах нь техникийн шалтгаанаар боломжгүй байсан бөгөөд учир нь хэт хүйтнээс болж, генүүд гэмтэж байжээ. А. Иритани хэлэхдээ, " одоо техникийн асуудал шийдэгдсэн, зөвхөн чанарын шаардлага хангахуйц зөөлөн эдийн дээж хэрэгтэй байна" гэжээ. source:inet.mn

Б.Адъяахүү      

Бичсэн: EDUCATION | цаг: 10:47 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774566 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax