байдаг. Ангиа засч тохижуул гээд багш нартаа үүрэг өгчих ч амархан л даа, гэтэл нөгөө багш нар маань үүнийг яаж гүйцэлдүүлэх билээ. Анги засах мөнгө олж ир гэж хүүхдүүдээ бүлтэгнүүлэх үү, ангиа засмаар байдаг хэмээн ангийн эцэг эхийн хурал дээр аргаа барж суух уу? Сэтгэж л чадвал ч бас арга чарга ч гэж байх юмаа. Мөнгөгүй гэж гомдоллож сууснаас өөрөө сэтгэх нь дээр юм гэж ОХУ-ын Челябинскийн нэгэн физик-математикийн лицейн захирал А.Е. Попов сэтгэсэн байна. Тухайлбал хичээлийн төрөл бүрийн кабинетүүдийн хаалгаар мөнгө олох арга байв. Гэхдээ энэ нь худалдаад, хаалгаа салгаад өгөөд явуулчихна гэсэн үг биш байв. Тус сургуулийн төгсөгчид хаалгануудыг хариуцан авч өөрсдийн үзэмжээр гоёх болжээ. Мэдээж нэр ус, зураг хөргөө тавина. Иймэрхүү “зар сурталчилгаанаас” олсон мөнгөөрөө кабинетүүдээ шинэчлэн төхөөрөмжилжээ. Алдар нэртэй болсон төгсөгчдийнхөө сууж байсан ширээг нь тэдний нэрэмжит болгон “худалдав”. Орлогоор нь нэгдүгээр давхраа тохижуулаад авч. Дуу хөгжмийн кабинетэд л гэхэд ноотны асар том зургууд өлгөөтэй байх ба тухайлбал нэгэн төгсөгч “ми” ноотонд 30000 рубль төлсөн байх юм. Одоо бүх ноот эзэнтэй болсон ба хөгжмийн өрөө ч энэ мөнгөөр тохижоод авчээ.
Манайхаас илүү юү гэхээс багагүй хүнд сурталтай ОХУ-д харин тэрээр хотын хамгийн хэцүү захирлаар тодорч албан хаагчидтай хэл амаа ололцож чаддаггүй гэнэ. Гэхдээ шавь нар нь нэг олимпиадаас нөгөө олимпиадад ялаад байгаа түүнийг тэд яаж ч чаддаггүй байна. Түүний шавь нараас олон физикчид, математикчид, программ зохиогчид АНУ-д байдаг ба тэр өөрөө арав гаруй ном биччихсэн, ОХУ-ын гавьяат багш хүн юм. Эдний сургууль ОХУ-ын хэмжээний туршилтын талбай болчихоод буй ажээ.
Хурлын заал , гуанзаа түрээслэн хурим найр хийлгэх үү гэж үү? Хэрхэвч үгүй! Ийм зүйлсийг хэзээ ч сургуулийн хаалгаар шагайлгаж болохгүй гэж захирал үздэг ажээ. Ер нь хүүхдэд согтуу хөлчүү, биеэ зөв авч явж чадахгүй байгаа хүмүүсийг харуулах ёсгүй юм гэж тэр үздэг байна. Мөнгө олох ч бас учиртай байдаг ажээ. Арга болгоныг хэрэглэж болохгүй зөвхөн тохирохыг тур тусмаа зөвхөн хүүхдэд тохирохыг хэрэглэх ёстой ажээ.
Д.Цагаан davalgaa.mn
Thank you, Good idea