2011-02-01
Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй
a)    Хөтөлбөр боловсруулах үндсүүдийг судалсан байна.
  • Сургалтын социологийн үндэс - сургалт нь хүүхэд   нийгэмших төлөвших үндэс, хамтын харилцаа болохыг
  • Сургалт – Хүний хөгжлийг хангах нөхцөл.
  • Сургалтыг зохион байгуулахдаа хүүхдийн гарвал шинж, танин мэдэхүйн түвшин болон хувь хүний ба нийгмийн  хэрэгцээнд суурилах антропологийн үндсийг
  • Суралцахуйн сэтгэл зүйн үндэс болох  хүүхэд яаж суралцдаг зүй тогтлыг үндэслэн багш  яаж,  хэрхэн сургах вэ? гэсэн  хандлагыг тусгах, өөрөөр хэлбэл хүүхэд мэдлэгээ өөрөө зохиомжлон бүтээдэг гэсэн конструктивизмын үзэл баримтлалыг, мөн мэдээлэлийн идэвхтэй боловсруулалтын  когнитив онолын үзэл баримтлалд тулгуурлан боловсруулна.
b)    Боловсролын стандартыг уншиж судлан ойлгосон байх
c)    Сурах бичгийн агуулга болон арга зүйг сайтар судлана.
d)    Хөтөлбөрийн бүтэц, инвариант загварыг ойлгосон, түүнийг үндэслэн хөтөлбөрөө боловсруулна.
1.    Хөтөлбөрийн нэр:                                                                            
 .......................нэгж хичээлийн хөтөлбөр
..................    ээлжит хичээлийн  хөтөлбөр
2.    Хичээлийн хэлбэр: Үйлийн баримжааг ялган таних, үйлийн баримжааг эзэмшихүй, үйлийн баримжааг ялган таних хэлбэрийн хичээлийн аль нь болохыг тодорхойлж бичнэ.
3.    Хамрах хүрээ:
Хамрах хүрээг тодорхойлохдоо:
  • Боловсролын  түвшин бага, суурь бүрэн дунд гм Үүнийг Стандартын кодоор ч илэрхийлэх боломжтой. Ж-нь: 2ГХ – суурь боловсролын гадаад хэл, 1МХ Бага боловсролын монгол хэл гм
  • Мөн ангийн онцлогийг авч үзнэ. (гүнзгийрүүлсэн эсвэл жирийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги)
  • Хамрах хүрээг тодорхойлохдоо суралцагчийн онцлогийг  тодорхойлох хэрэгтэй. Энэ нь хүүхдийн өмнөх төсөөллийг судалж тодорхойлсныг илтгэнэ. Тухайлбал, юуг ойлгож мэдсэн, ямар  чадвартай, танин мэдэхүйн аль төвшинд ажиллах боломжтой хүүхдүүд байна  байна вэ? гэдгийг багш урьдчилан судалсан байна. Тухайн нэгж хичээлийг судлахад бэлэн бус сурагчид, түрүүлж яваа сурагчдаар юуг хийлгэх ямар даалгадар, бүтээлч ажлуудыг өгч болох талаар тооцно.
Өмнөх төсөөллийг судлан илэрүүлэхийн ач холбогдол нь сургалтын арга зүйг боловсруулахад хялбар дөхөм бөгөөд цаашид ямар арга зүйгээр ажиллах болон багш сурагчдын хийх үйл ажиллагааг тодорхойлдог гэдгийг санах нь зүйтэй.
4.    Хичээлийн хэрэгцээг тодорхойлох
Нийгмийн болооод хувь хүүхдийн хэрэгцээ юу байх вэ? гэдгийг олж харж тодорхойлно.
  • Хүүхдийн суурь хэрэгцээ болох харилцах, хөгжих, судлах, өөрийгөө илэрхийлэх гм хэрэгцээг  хангах нөхцлийг бүрдүүлсэн хичээл байна.
  • Танин мэдэхүйн хэрэгцээ: сэтгэх, төсөөлөх, бодох, бие биенээ сонсох, сурсан зүйлээ бусадтай хуваалцах, хамтран бүтээх, судлах, үнэлүүлэх хэрэгцээ гм
5.    Хичээлийн интеграци. Гадаад(хичээл хоорондын уялдаа холбоо) ба дотоод.(сэдэв хоорондын уялдаа холбоо)
6.    Хичээлийн зорилго, зорилт
Зорилгыг тодорхойлохдоо  цогц чадамжаар нь ерөнхий байдлаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл ямар мэдлэг, чадвар, дадал хандлага төлөвших вэ? гэдэгт анхаарна.
Зорилтыг тодорхойлохдоо стандартад заасан айн хүрээн дэх мэдлэг, чадваруудыг харгалзан тухайн сэдвийн К1, К2, К3 К4 бүрийг  тодорхойлно.
Ж-нь: мэдэх, ялгах, тодорхойлох, ангилах, зохиох, дүрслэх, дүгнэлт гаргах, ухаарах гэх зэргээр нарийвчлан тодорхойлно.
7.    Хичээлийн агуулга:
Агуулгыг тогтолцоонд нь авч үзнэ. Энэ үүднээс агуулгын хувьд судлах мэдлэг, ур ухааныг тус тусад нь гаргана. Мэдлэгийг тодорхойлохдоо юуг судлах хэрэгтэйг, харин ур ухааныг тодорхойлохдоо мэдсэн зүйлээ хэрхэн хувиргах замаар юуг хийж болохыг тодорхойлно. Ж-нь Эрүүл мэндийн хичээл дээр “Гарын ариун цэвэр” сэдэв.
 Мэдлэг: гар ямар эрхтэн болох, гарыг хэрхэн угаах арга, дараалал, саванг хэрхэн хэрэглэх зэрэг  судлагдхуун байх
Ур ухаан: гарын ариун цэвэр сахихын ач холбогдлыг ярих тайлбарлах , угаах дэс дараалалыг тодорхойлох, бохир гарын хор холбогдлыг тайлбарлах, бусдад гар угаах талаар зөвлөх чадвартай болох, гараа хэрхэн хайрлах арчлах  гм
8.    Үйл ажиллагааны төлөвлөлт
Хичээлийн ямар үе  шатанд юуг хэрхэн хийх талаар тусгана.
  • Сэргээн санах үе шатанд сэдэлжүүлэх, хүүхдийн өмнөх төсөөлөл дээр ажиллах
  • Утга санааг ойлгох үе шатанд асуудал дэвшүүлэх, турших, судлах зэргээр шинэ материалтай танилцах
  • Бататгал хэрэглэх үе шатанд утга санааг хэрхэн ойлгосоноо батлах, засаж залруулах, үнэлгээ хийх чиглэлийн үйлүүд төлөвлөнө. Сурагчдыг сэдэлжүүлэх нь хичээлийн үе шат бүрт  байна гэдгийг анхаарах (сонирхолтой хэрэглэгдэхүүн, дасгал ажил, сэтгэл зүйн дасгал, хичээлийн агуулгыг тусгасан  тоглоом гм)
Хичээлийн үйл ажиллагааны төлөвлөлтөд хичээлийн элемент бүтцийг авч үзэх. Тухайлбал: зохион байгуулалт, гэрийн даалгавар шалгах, өмнөх төсөөлөл дээр ажиллах, шинэ материалтай танилцах, бататгах, үнэлгээ,  гэрийн даалгавар өгөх.
9.    Арга зүй
Хичээлийн агуулга, хүүхдийн танин мэдэхүйн төвшин, чадвар, нас сэтгэхүйн онцлог зэргийг харгалзан аргаа сонгон авна. Аргаа хэрэгжүүлэхдээ тодорхой аргачилал гаргаж  үйлүүдийг нарийвчлан төлөвлөнө.
Сурах болон сургах үйлийн аргууд байна.  Идэвхжүүлэх, мэдлэг бүтээлгэх, практик үйлийн аргууд, ярианы аргууд, бүтээлч сэтгэлгээний аргуудыг хослуулан хэрэглэх нь зүйтэй.
10.    Хичээлийн хэрэглэгдэхүүн
Хэрэглэгдэхүүн нь агуулгын хүрээнд, мэдлэг бүтээлгэхүйц, хүүхдийн бодох сэтгэх, бүтээлч үйл ажиллагаанд татан оруулахуйц, сонирхолтой, бодит байдлыг гаргаж чадсан хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хийж бэлтгэхэд анхаарах. Шууд номоос хуулбарлахгүй байх багш тодорхой зорилготойгоор хэрэглэх зориулалтаар багшийн бэлтгэсэн үзүүлэн, материалууд байна.
11.    Сургалтын орчин
Сэтгэл зүйн, үйлийн орчин, материаллаг орчныг хэрхэн бүрдүүлж байгааг тодорхойлон бичнэ.
12.    Үнэлгээ
Үнэлгээний ямар хэлбэрийг ашиглах,(хамтын ба өөрийн үнэлгээ) стандарт бус үнэлгээний арга зүйг тодорхойлох, танин мэдэхүйн түвшний шалгуурыг гаргах (сэргээн санах түвшин, танил нөхцөлд мэдлэгээ хэрэглэх, танил бус нөхцөлд мэдлэгээ хэрэглэх, бүтээлч үйлийн түвшин), үнэлгээний жишиг даалгавар боловсруулах, үнэлгээ хийх арга зүйг боловсруулах Ж-нь тестийн арга, унших, ярих арга...



Хөтөлбөрийн шалгуур:
  • Хөтөлбөрийн бүтэц зарчмыг баримталсан байх
  • Хичээлийн зорилго зорилтыг оновчтой тодорхойлсон эсэх
  • Хичээлийн агуулгын хүрээнд мэдлэг, ур ухааны тогтолцоог зөв оновчтой гаргасан байдал
  • Хичээлийн арга оновчтой бөгөөд сургалтыг үр дүнтэй зохион байгуулах нөхцөл болж чадсан эсэх
  • Хэрэглэгдэхүүнийг стандарт шаардлагын дагуу боловсруулсан байдал
  • Үнэлгээний арга зүйг оновчтой тодорхойлсон байдал
эх сурвалж: http://3erdene.edu.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 15:12 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


яг үнэн мэдээлэдл оруулж өгөөрэй хичээл ашиглалаа шүү
Бичсэн: enhzaya (зочин) цаг: 21:43, 2015-03-20 | Холбоос | |


цэцэрлэгийн хөтөлбөрийг боловсруулах арга зүйг удахгүй байршуулна. Эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа учир тэрийг хүлээж байна.
Бичсэн: EDUCATION цаг: 12:33, 2013-09-23 | Холбоос | |


Сайн б.а уу цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөр боловсруулах талаар оруулж өгөхийг хүсье
Бичсэн: зочин (зочин) цаг: 22:19, 2013-08-26 | Холбоос | |


sain uu
Bagshiin mergejliin hun burt zoriulagdsan mash chuhal medeelel baina.Surguulidaa hairtai...
Бичсэн: Зочин (зочин) цаг: 16:32, 2011-12-09 | Холбоос | |


Их сайхан хэрэгтэй мэдээлэлтэй блог байна. Харин харагдах байдлаа сайжруулбал зүгээр юм уу?. Амжилт хүсьё
Бичсэн: Б.Норовсүрэн (зочин) цаг: 22:05, 2011-02-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774461 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax