°Насны ангилал
- Хүүхэд (16 нас хүртэл)
- Насанд хүрэгчид (16 нас ба түүнээс дээш)
Жич: мэргэжлийн дуучид хамаарахгүй
°Бүртгэл
2011 оны 2 дугаар сарын 14-18–ны өдрийн 13:00 - 17:00 цагийн хооронд Монгол-Японы төв дээр явагдах бөгөөд оролцох хүсэлтэй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Биеийн байцаалт (Насанд хүрэгчид – иргэний үнэмлэх, хүүхэд – төрсний гэрчилгээ)
- Цээж зураг 2 хувь
Бүртгэлийн хураамж: байхгүй
° Шалгаруулалт
Шалгаруулалтыг 2 үе шаттай явуулна.
Урьдчилсан шалгаруулалт: 2011 оны 2 дугаар сарын 27-ны өдөр (Ням) 9:30 цагаас Монгол-Японы төвд (Дууны сонголт чөлөөтэй, фонограммгүй. Хамтлагаар оролцож буй тохиолдолд зөвхөн гоцлол дуучид оролцоно.)
Эцсийн шалгаруулалт: 2011 оны 3 дугаар сарын 12-ны өдөр (Бямба) Монголын хүүхдийн ордонд, үзэгчидтэй (Урьдчилсан шалгаруулалтын дүнд ангилал тус бүрээс шалгарсан эхний 15 дуучин оролцоно. Эхлэх цаг болон тавигдах болзол, шаардлагын талаар урьдчилсан шалгаруулалтын дараа жич мэдэгдэх болно.)
Жич: Шалгаруулалтын явцад шүүгчид, уралдаанд оролцогчдын дуулах чадвар, япон хэлний дуудлага, сонгосон дуугаа хэрхэн мэдэрч буй, мөн тайзан дээр биеэ авч яваа байдал зэргийг анхаарч шийдвэрээ гаргах болно. Хамтлагаар оролцох тохиолдолд гоцлол дуучны чадварыг гол болгон дүгнэнэ.
Японы ЭСЯ
Харилцах утас: 320777