2011-02-08
Боловсролын агуулга, стандарт


Төлөвлөгөө:

Боловсролын стандартын үүрэг зориулалтБоловсролын  агуулгын үндсэн элементүүд

 

1.  Сургалтын технологийн салшгүй нэг хэсэг бол боловсролын стандарт, агуулгыг оновчтой боловсруулах явдал юм. Монгол улсын боловсролын тухай хуулинд зааснаар   боловсролыг

Сургуулийн  өмнөхБагаСуурьБүрэн дундДээд түвшингээр олгох ба түвшин бүр стандарттай байна гэжээ.

Стандарт- хэм хэмжээ, загвар жишиг шаардлага гэсэн утгатай англи үг. Боловсролын агуулгыг  стандартаар  тогтооно.

Стандартын  зориулалт нь:

·         Нийгмийн хэрэгцээг  /бүрэн дүүрэн/ хангах

·         Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх

·         Хүмүүсийн үйл ажиллагааг  зохион байгуулахад чиглэгддэг.

Боловсролын стандарт нь агуулга мөн чанарын хувьд нийгмийн захиалга, хувь хүний хэрэгцээг хангах, боловсролын үйлчилгээний чанарын түвшинг тогтоохын тулд тухайн шатны, боловсролын зорилго, агуулга, аргазүйн үндэс, орчин нөхцөл, үнэлгээнд бүхэлд нь тавигдах наад захын жишиг шаардлагын тогтолцоо, хэлбэрийн хувьд энэ тогтолцоог тодорхойлсон баримт  бичиг болно. Боловсролын стандартын үндсэн зориулалт нь боловсролын үйлчилгээний чанарын баталгааг хангахад оршдог. Сургууль багш нарын хувьд сургалтыг төлөвлөх, зохион байгуулахад тавигдах наад захын шаардлаыг тодорхойлсноор СХ-лэх үйл ажиллагаа чанартай, үр өгөөжтэй явагдана. Боловсролын стандарт нь хэрэгжүүлэх төлөвлөгөө, удирдамжийн баримт  бичиг биш, хэрэглэж мөрдөн  ажиллах  хэрэглэгдхүүн.

Боловсролын агуулга нь мэргэшлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичгүүдэд тусгалаа олно. Боловсролын агуулга нь  сургалтын  агуулгаас  ялгаатай.

            Боловсролын стандарт нь боловсролын зохих түвшинд суралцагсдын зайлшгүй эзэмшсэн байх боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг тодорхойлсон баримт бичиг мөн.

            Стандарт нь хөдөлшгүй зүйл биш бөгөөд стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, нийгмийн хэрэгцээнд зохицуулан өөрчлөх боломжтой байх ёстой. Стандартад заасан хэм хэмжээний хүрээнд сургууль багш нар олон хувилбартай, уян хатан арга барилаар ажиллах боломжтой бөгөөд боловсролын удирдлагыг ардчилах  нэг чухал хэрэглүүр.

            Боловсролын стандарт нь бусад төрлийн стандартыг бодвол хамгийн наад захын /минимум/ шаардлага дээр үндэслэн зохиогддог.

            Боловсролын стандартын үзүүлэлтэнд:

·         Хичээлийн шинжлэх ухааны багтаамж

·         Эзэмших чадвар дадлын элемент

·         Хэрэглээний хүрээ

·         Хичээлүүд хоорондын  уялдаа

·         Сурагчдыг үнэлэх шалгуур

Боловсролын стандарт нь бусдыг үнэлж дүгнэхэд ашиглах хэрэглүүр биш, өөрөө өөрсдийнхөө үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд ашиглаж баримтлах хэм хэмжээ. Үйлчилгээг чанартай блогхоын төлөө ажилласнаар л сургууль багш нар хөгжих болно. Боловсролын стандарт нь боловсролын үйлчилгээний чанарын баталгааг хангахад чиглэсэн баримт бичиг. Иймээс ни йгмийн хөгжлийн чиг  хандлагыг  дагаж  боловсронгуй болж  байх учиртай. Энэ утгаараа боловсролын стандарт нь сургууль багш нарын хөгжлийг хөтлөгч болдог.

 

2. Боловсролын стандарт  нь сургалтын агуулгыг боловсруулах үндэс болдог.  Боловсролын тухай хуульд “Боловсролын агуулга гэдэг нь  боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг хэлнэ”  гэжээ. Судлаач М.Н.Скаткин, И.Я.Лернер, В.В.Краевский нар боловсролын агуулга нь боловсролын тодорхой шатны суралцагчийн эзэмшвэл зохих байгаль, нийгэм, хүн, техник, урлаг, үйл ажиллагааны тухай мэдлэг, арга барил, бүтээлч чадвар, дадал, туршлага, үнэт зүйл зэргийн систем гэж үзсэн байна. Эдгээрээс үзвэл агуулга гэдэг нь өөртөө мэдлэг, чадвар, дадал, үнэт зүйлийг агуулж  байдаг байна.

Агуулгын үндсэн элементүүд:

·         Эзэмших мэдлэгийн тогтолцоо

·         Мэдлэгээ хэрэглэх чадвар, дадал, туршлага, бүтээлч үйл  жиллагаа

·         Үзэл бодол, үнэлэмж  хандлага

А. Мэдлэг бол сургалтын агуулгын үндсэн элемент. Мэдлэггүйгээр зорилго чиглэлтэй нэг ч үйл ажиллагаа байх боломжгүй. Сургалтын хөтөлбөр, сурах бичигт  дор дурдсан мэдлэгийн элемент оруулсан байх шаардлагатай.

-    Үндсэн ойлголт, ухагдхуун нэр томьёо

-    Өдөр тутмын болон шинжлэх ухааны баримтууд

-    үзэгдэл юмсын холбоо хамаарлын тухай шинжлэх ухааны хуулиуд

-    Хуулиудын холбоо хамаарлын тогтолцоо онол

-    Шнжлэх ухааны түүхийн тухай мэдлэг.

-    Үнэлгээ харилцааны хэм хэмжээний мэдлэг.

Б. Мэдлэг эзэмших аргын тогтолцоо юм. Сурах аргыг дотор нь практик үйлийн арга, оюуны үйлийн арга гэж  2 ангилна.

Сурах ерөнхий арга барил гэж суралцаж буй хүний гүйцэтгэх практик үйлээр тодорхойлогдоно. Тухайлбал: унших, бичих, бодох, зурах, төсөв зохиох, схем байгуулах, ном сурах бичигтэй ажиллах, сонсох

Оюуны үйл ажиллагааны арга барил гэдэг нь сэтгэлзүйн ойлголт бөгөөд хийсвэрлэн сэтгэх, жишин харьцуулах,  нэгтгэх, ерөнхийлөн дүгнэх, дүрслэн бодох, санаандаа төсөөлөх, ангилж  нэгтгэх зэрэг сэтгэхүйн үйлээр илэрнэ.

Оюуны болон практик үйлүүд нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд практик үйлдэл нь оюуны чадварыг их бага хэмжээгээр зайлшгүй шаардана.

В. Бүтээлч үйл ажиллагааны арга туршлага. Сэтгэхүйг хуулбарлах, бүтээлч гэж  2 ялгана. Сургалт хүмүүжлийн ажлын өнөөгийн зорилго бол сурагчдын бие даасан бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэх учраас сургалтын агуулгад бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх элементийг оруулах шаардлагатай. Тухайлбал:

·         Мэдлэг чадвараа шинэ нөхцөлд бие даан хэрэглэх чадвар

·         танин мэдэх зүйлийн дотроос шинэ асуудлыг олж харах

§  судалж байгаа зүйлийн гол ба гол бус шинжийг  ялгах

§  тухайн асуудлын боломжтой шийд, шийдвэрлэх арга зөрчилтэй байгааг олж харах

Г/ Бодит ертөнцөд хандах, харьцах, хэм хэмжээ /норм/ бие хүний төлөвшилтэй холбоотой асуудал юм.

Орчин үед сургалтын агуулгыг боловсруулахад дараах шаардлагыг харгалзах шаардлагатай.

                  а/ Сургалтын агуулгыг хүмүүнлэг хүүхэд төвтэй байх зарчимд чиглүүлэх

                 б/ Хичээл бүрийн агуулгын онол- практикийн /хэрэглээний/ зохистой

                    харьцааг тогтоож,  интеграцчилах, төрөлжүүлэх

                 в/  Агуулгад үндэсний болон дэлхий дахины соёлын үнэт зүйлсийг тусгах

                 г/ Хичээл хоорондын болон сэдэв хоорондын уялдаа залгамж холбоог

                      хангах.

                 д/ Өөрийн улс орны нийгмийн өнөөгийн ба хэтийн хэрэгцээ шаардлагыг

                      харгалзан үзэх гэх мэт.

 

Номзүй.

 

С.Батхуяг Боловсролын шинэчлэлд бага дунд боловсролын шинэ стандартын гүйцэтгэх үүрэг  Нээлттэй сургууль сонин  2004.02 сар ¹02 /51/С.Батхуяг Боловсролын стандарт сургалтын технологийн шинэчлэл  Нээлттэй сургууль сонин 2004.06 сар ¹06 /55/

 

 

 

Сургалтын  төлөвлөгөө, хөтөлбөр

 

1.    Сургалтын төлөвлөгөө

 2.  Сургалтын хөтөлбөр

 

1. Сургалтын төлөвлөгөө нь  сургуулийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр юм. Үүнд:

·         Хичээлийн жилийн бүтэц

·         Судлах бүх хичээлийн хуваарь

·         Хичээл тус бүрийг судлах  сургалтын цагийн хуваарь

·         Дадлага  ажлын  бүтэц  үргэлжлэх хугацаа зэргийг тодорхой тусгана.

Сургалтын төлөвлөгөө нь сургалт хүмүүжлийн ажил төлөвлөх, хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдхүүнийг боловсруулах, багшлах боловсон хүчнийг төлөвлөх гол үндэслэл болдог.

А.  ЕБС-ын төлөвлөгөө нь:

А. Ерөнхий  эрдмийн

Б. Гүнзгийрүүлсэн

В.Төрөлжүүлсэн

Г. Сонгон суралцах хэсгээс бүрэлдэнэ.

 ЕБС-ийн сургалтын төлөвлөгөө сургалтын аргазүйн төв байгууллага боловсруулж хуулиар эрх олгосон байгууллага нь баталгаажуулдаг.

Б.  Мэргэжлийн сургуулийн сургалтын төлөвлөгөө нь:

А. Ерөнхий суурь хичээл

Б. Мэргэжлийн суурь хичээд

В. Мэргэшүүлэх хичээл гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Мэргэжлийн сургуулиуд нь сургалтын төлөвлөгөөгөө өөрсдөө боловсруулж эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэн  баталгаажуулдаг.

2. Сургалтын хөтөлбөр. Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө агуулгын үлгэрчилсэн хүрээ зэрэгт үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсруулна. Сургалтын хөтөлбөр нь агуулгыг тодорхойлоод зогсохгүй зарчим, арга хэрэгсэл, зохион байгуулалт, шалгуурыг иж  бүрэн тусгасан удирдамж  баримт бичиг юм. Сургалтын хөтөлбөр нь:

А. Хичээлийн зорилт, зориулалт, онцлог, сонгон суралцагчдын мэдлэг чадварт тавигдах, сургалтын арга хэлбэрийг зааварчилсан товч тайлбар.Б. Судлах  бүлэг сэдвийн  агуулга, зарцуулах цагВ. Лаборатори, практикийн  ажлын сэдэвГ. Сургалтын хэрэглэгдхүүний жагсаалтД. Мэдлэг чадварыг үнэлэх арга хэлбэр, шаардлагаЕ. Ашиглах номзүй  зэргийг  тусгана.

Сургалтын хөтөлбөр нь дараах   2 хэлбэртэй байна.

-    Шугаман хөтөлбөр

-    Өргөжин тэлэх хөтөлбөр

Шугаман хөтөлбөр нь судлах зүйлийг давталгүйгээр алхам алхмаар шууд үзэж дуусгахаар төлөвлөдөг.

 

 

 

Өргөжин тэлэх хөтөлбөр сургалтын хугацаанд  судлах материалыг тодорхой шатлалаар өргөтгөн үзэхээр төлөвлөсөн байна.

Судлаачид хөтөлбөрийг боловсруулах олон янзын үзэл баримтлалыг боловсруулан хэрэглэж  ирсэн бөгөөд тэдгээрийг

·         хичээл төвтэй

·         суралцагч төвтэй

·         асуудал төвтэй

·         цөм төвтэй гэсэн 4 бүлэгт багтаан үзэж  байна..

            Сургалтын хөтөлбөрийг заах багш өөрөө урьдчилан боловсруулах бөгөөд түүний тулгуур нь боловсролын стандарт,  агуулгын үлгэрчилсэн хүрээ байдаг. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан цагийн тодорхой хувь нь багшийн мэдэлд  байх бөгөөд түүнд судлах зүйлийг  багш өөрөө төлөвлөдөг.

Киррикилюм бол нийгэм соёлын шаардлагыг харгалзан өөрчлөгдөх боломжтой, хөгжил нь нээлтэй динамик тогтолцоо болох нь харагдаж  байна.

 

 

           БОЛОВСРОЛЫН                   үнэлэх                   СУРГАЛТЫН

             СТАНДАРТ                          үнэлэгдэх              ХӨТӨЛБӨР

 

            Норматив                                                                 Удирдамж

 

Сургалтын хөтөлбөр багш мэргэжлийн ур чадвар хоёр хоорондоо салшгүй холбоотой ойлголт байдаг. Сургалтын хөтөлбөр нь багшаар дамжин сургах, суралцах  үйл ажиллагаан дээр буудгаас шинэ технологи, шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хариуцлага багш мэргэжилтэнд  оногддог.

Сургалтын хөтөлбөр буюу киррикилюм дараахь  бүтэцтэй байна. Үүнд:

·         Үндэслэл

·         Зорилго

·         Зорилт

·         Хамрах хүрээ

·         Агуулга

·         Аргазүй

·         Хэрэглэгдхүүн

·         Үнэлгээ эдгээр болно.

 

Бичсэн: EDUCATION | цаг: 10:43 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


англи хэлний боловсролын стандарт нийтэлж чадах уу
Бичсэн: Зочин цаг: 01:05, 2014-02-27 | Холбоос | |


Busad holboos dotor Bolovsroliin standart gesen holboos baigaa. tendees tataad abch bolno oo.
Бичсэн: EDUCATION цаг: 21:18, 2011-02-10 | Холбоос | |


Түүхийн хичээлийн стандартыг олж нийтэлж чадахгүй биз????
Бичсэн: luna цаг: 20:32, 2011-02-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774450 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax