2011-02-07
Сургалтын үйл явц дахь зөрчлүүд тэдгээрийг шийдвэрлэх арга зам



      Сургалтын явцын зөрчил: Сургалтанд оролцож  буй субьектүүд болох багш, сурагчдад бэрхшээлтэй  шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг багтаан  ойлгоно. Сургалтын явцад гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалах олон янзын зөрчил тохиолддог. Судлаачид зөрчлийг оновчтой шийдвэрлэсэн тохиолдолд сургалтыг хөдөлгөгч хүч болдог гэсэн санааг дэвшүүлсэн байдаг.

      Оросын эрдэмтэн Г.С.Костюк хүүхдийн сэтгэхүйн хөдөлгөгч хүчийг  тодорхойлохдоо: “Хүүхдийн хэрэгцээ хүслээр тавигдаж байгаа шаардлага тухайн хүний боломжийн хоорондын зөрчил, нийгмийн орчноос тавьж байгаа шаардлага түүнийг биелүүлэх дадал чадварын  хоорондын зөрчил, шинээр тавигдаж байгаа зорилго бүрэлдэн тогтсон сэтгэхүйн хүчин чадлын хэм хэмжээ хоёрын хоорондын зөрчил юм “ гэжээ.

      Мөн эрдэмтэн М.А.Данилов Сургалтын хөдөлгөгч хүчийг тодорхойлохдоо: “Сургалтаар дэвшигдэн гарч байгаа онолын болон практик зорилтууд нь сурагчдад байгаа оюуны хөгжил, мэдлэг чадварын хооронд үүсэх зөрчил нь сургалтыг хөгжүүлэх хүч юм” гэжээ.

      Хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн хөдөлгөгч хүч, сургалтын хөдөлгөгч хүч 2 нь хоорондоо ялгаатай боловч хоёул сургалтыг ахиулж  байдаг гол хүчин зүйл юм.

     

Зөрчил ямар тохиолдолд сургалтыг хөгжүүлдэг вэ?

·         Багш зөрчлийг олж  харж  мэдэрсэн

·         Зөрчлийг энгийн үгээр тодорхойлсон

·         Шалтгааныг  гүйцэд  олж  тогтоосон

·         Шийдвэрлэх арга замыг  олж  хэрэгжүүлж  чадсан  үед зөарчил сургалтыг хөгжүүлдэг.

 

         Судлаачид сургалтын явцад гардаг зөрчлийг олон янзаар  ангилсан.

 

1. Шийдвэрлэх хүрээгээр нь:

       А. Сургууль багш нарын хүрээнд шийдвэрлэх боломжтой зөрчлүүд

       Б. Сургууль багш нарын хүрээнд шийдвэрлэх боломжгүй зөрчлүүд

2.  Дотоод  агуулгаар нь :

       А. Боловсролын зорилго, агуулгатай холбоотой зөрчлүүд

       Б. Багшийн сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвар, ёсзүй, харилцаатай

            холбоотой зөрчлүүд

       В. Сургалтын зохион байгуулалт, орчин бүрдүүлэхтэй холбоотой холбоотой

           зөрчлүүд

3. Ач холбогдлоор нь:

       А. Үндсэн зөрчил – Сургалтанд  шууд нөлөөлөх

       Б. Үндсэн  бус зөрчил – Шууд биш боловч дам утгаар нөлөөлөх

Сургууль багш нар шийдвэрлэж  болохуйц  зарим зөрчлүүд:

1.    Сургалтын явц ба аргад холбогдох сургах, сурах хоёрын хоорондын аргазүйн  зөрчил юм.  Хичээлд энэ 2 үйл нь нэгдэлтэй байхын зэрэгцээ зөрчилтэй байдаг. Иймээс  багш сурагчийн ү/а-ны   зохистой харьцааг олж хичээл сургалтаа зохион байгуулах нь шийдвэрлэх арга юм. 

2.    Хичээлд анги нийттэй ажиллах, сурагч бүртэй ажиллах явдал нь зохион байгуулалтын хэлбэрт гарч буй зөрчил. Анги нийттэй ажиллах, сурагч бүртэй ажилах 2 нь бие биеэ үгүйсгэдэг өөр хоорондоо зөрчилтэй боловч хичээл бүрт зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Анги нийттэй ажиллах гээд хичээлийн хугацааг нэмэгдүүлэхгүй. Сурагч бүртэй ажиллана гээд сурагчдын тоог цөөрүүлэхгүй. Иймээс ганцаарчлах шаардлагатай сурагчидтай  хичээлээс гадуур дугуйлан, давтлага г.м  хэлбэрээр  ажиллана.

3.    Тухайн боловсролын стандартант заагдсан мэдлэг чадвар дадал нь сурагч бүрийн эзэмшвэл зохих хамгийн доод түвшинд боловсруулагдсан. Иймд сурагч бүрийн хүчин чадлыг дээд зэргээр дайчлах замаар сургалтын явцад хөгжүүлэх  хэрэгтэй.

4.    Сургалтын агуулгын академик болон прагматик талын хослолыг олж  боловсруулах. Өөрөөр хэлбэл мэдлэгээ практикт хэрэглэн жишээ баримтаар тайлбарлаж  чаддаг байх

5.    Сурагчдын мэдлэг, чадвар дадлыг үнэн зөв үнэлж дүгнэнэ гэдэг зөрчилтэй байдаг. Иймээс үнэлгээний шалгуур болон үзүүлэлтийг нарийвчлал сайтай боловсруулж  шударга зөв үнэлэх нь чухал

 

 

 

Сурган хүмүүжүүлэх зүй тогтол түүнийг ашиглах арга зүй.

 

Сурган хүмүүжүүлэх үзэгдэл, үйл явцын хооронд орших бодит түгээмэл   холбоо хамаарлыг сурган хүмүүжүүлэх зүй тогтол /закономерность-conformity with a law/ гэдэг.

 Судлаачид зүй тогтлыг  судалж түүний тодорхой нэг тал, хүчин зүйл, шинж зэргийг үндэслэн олон янзаар ангилсан байдаг. Тухайлбал судлаач Ю.К.Бабанский, В.И.Загвязинский,  И.Я.Лернер,  М.Н.Скаткин,  М.И.Махмутов нар:

·         СХҮЯ нь нийгмийн  зорилго агуулгаас шалтгаалах  ерөнхий зүй тогтол,

·         Сургалт  болон хүмүүжил нь нэгдмэл байх зүй тогтол,

·         СХҮЯ нь тогтолцоот шинжтэй болох зүй тогтол,

·         Үйл ажиллагаа хийх явцад хүүхэд хөгждөг зүй тогтол гэх зэрэг олон зүй тогтлыг  судалж  тогтоосон.

Зүй  тогтлыг  дотор нь:

·         а/ Дидактик

·         б/ танин мэдэхүй

·         в/ сэтгэлзүйн

·         г/ кибернетик

·         д/ социологийн

·         е/ зохион байгуулалтын  гэж  ангилдаг.

а/ СХ-лэх ажлын чанар үр өгөөж нь багш хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх зорилго чиглэл, арга барил нь оновчтой, бүтээлч уян хатан, идэвхжүүлэх нөлөөтэй байсан зэргээс шалтгаалдаг.

б/ СХ-лэх ажлын чанар өгөөж нь сурагч сурах арга барилыг эзэмшсэн байдал, /хурдан унших, зөв бичих, санаа бодлоо ойлгомжтой илэрхийлэх, бусдыг анхааралтай сонсох, цээжлэн тогтоох г.м / түүний сурах үйлүүд нь хэр идэвхтэй ухамсарласан, бие даасан, бүтээлч зэргээс шалтгаалдаг.

в/ Сурагч амжилттай сурах нь  хэрэгцээ, сэдэл тэмүүлэл, сонирхол, анхаарлын чанарууд  ой тогтоолт,  сэтгэцийн процессын хөгжил зэргээс шалтгаалдаг.

г/ СХҮЯ нь удирдан залагддаг процесс учир сурагчийн мэдлэг чадвар, арга барил,  нь багш ичээлийн явцад сурагч нэг бүрээс мэдээлэл авч эргэх холбоо тогтоох арга, агуулга  давтамжаас  шалтгаалдаг. 

д/ Мэдээлэл харилцааны технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед социологийн зүй тогтлууд улам хүчтэй илрэх болсон. Хүүхдийн амжилттай сурч хөгжих нь түүнийг хүрээлэн байгаа мэдээллийн орчны цар хүрээ, найз нөхөд гэр бүлийн  орчин, харилцааны уур амьсгалаас шалтгаалдаг.

е/ СХ-лэх үйл явцыг амжилттай өгөөжтэй явуулахад сурагчдын идэвх, мэдээлэлтэй  ажиллах  чадвар нь хичээлийн хуваарь оновчтой зохион байгуулалт, анги  дүүргэлт, багшийн цаийн ачаалал зэргээс шалтгаалж  байдаг.

Багш нар СХҮЯ-ыг амжилттай явуулахад эдгээр зүй тогтлыг мэддэг, тооцоолдог, харгалзан үздэг байх хэрэгтэй.

 

1.    СХ зүй тогтол материалыг уншаад зүй тогтол бүр дээр схем хийх.

2.    СХлэх зүй тогтол “Марофон бичлэг” хийх.  8-10 оюутан 1 баг болно.

a.    Бүх оюутнууд өөрийн дэвтэртээ өнөөдрийн хичээлтэй холбогдох өгүүлбэрийн эхний нэг үгийг бичнэ.

b.    Багш дохио өгөхөд нар зөв дэвтрээ дамжуулна.

c.    Дэвтэр хүлээн авсан оюутан үгийг утга санааг нь үргэлжлүүлэн бичнэ.

d.    Дахин дохио өгөхөд мөн дамжуулна.

e.    Энэ мэтээр өөрийнхөө дэвтрийг  өөртөө иртэл дамжуулна.

f.     Дэвтэр эзэндээ ирэхэд утга төгссөн өгүүлбэр болсон байх ёстой.

3.    Хичээлийн эхэнд оюутнуудаас цуглуулсан санаа буюу өмнөх мэдлэгийг редакторлана. Өмнөх мэдлэгт ямар өөрчлөлт орсоныг ярилцана. Өөрөөр хэлбэл СХ-лэх зүй тогтлын шинжүүдийг бичнэ.

4.    Даалгаварт: СХлэх зүй тогтол өөрийн тодорхойлолт гаргаж  ирэх.

 

 

 

Сургалтын  орчин  үеийн онолууд

 

1.    Сургалтын тухай зарим үзэл онолууд

2.    Сургалтын төрөл хэв маяг

1.    Прагматик үзэл санаа. Анх 19-р зуны төгсгөл үеэс гарч ирсэн. Гол үндэслэгч нь АНУ-ын судлаач Д.Дьюи. 19-р зууны 90-ээд оны үед тэрээр тухайн үеийнхээ сургуулийг судалсны үндсэн дээр 1899 онд “Сургууль ба нийгэм” хэмээх алдартай зохиолоо бичсэн. Д.Дьюигийн үзсэнээр тэр үеийн сургалтын хүндийн төв нь багш , сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, хичээл гэх зэрэг байв. Эдгээрт сурагч дасан зохицох ёстой байсан ба чамгүй цаг цаг хугацаа, хүч тэнхээ, зарцуулдаг гэж шүүмжилсэн. Энэ байдлыг өөрчлөн сургалтын хүндийн төв нь хүүхэд байх ёстой. Сургуульд орж байгаа хүүхдийн чадавхи, онцлог, эрэлт хэрэгцээ зэрэгт багш нар сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, хичээл сандал, ширээ г.м нь дасан зохицох хэрэгтэй гэж үзсэн. Сургалтын хүндийн төв нь хүүхэд болсон тохиолдолд мэдлэг , туршлага, өдөр тутмын амьдралын хэрэгцээ зэрэгт тулгуурлан сургалтыг зохион байгуулбал хүүхэд илүү сайн хөгжинө гэж  үзсэн. 

2.    Шавь төвтэй сургалт. Энэ ойлголтыг анх Францын нэрт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссо 1762 онд хэвлүүлсэн “Эмиль буюу хүмүүжлийн тухай” зохиолдоо хэрэглэсэн. Тэрээр багш сурагчдад ойлгохгүй зүйлийг хүчээр ойлгуулах гэсээр байгаад сурах сонирхолгүй болгож байна. Хүүхэд бодит амьдралаас хэрэгтэй зүйлээ өөрөө авч чаддаг. Тиймээс албадахгүй чөлөөтэй байлгавал хэрэгтэй бүхнээ өөрөө олж авна гэсэн санааг дэвшүүлсэн. Шавь төвтэй сургалт бол хүүхдийн авьяас, чадавхи, хэрэгцээ, сонирхол, эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн чөлөөтэй хөгжих боломжийг олгох хэрэгтэй гэсэн үзлийг гол болгосон прагматик сургалтын нэг чиглэл. Энэ сургалт нь АНУ, Европын олон оронд амжилттай хэрэгжиж байна. Шавь төвтэй сургалтанд сурагчийн төлөө сургууль байдаг. 

3.    Когнитив онол.  Когнитив-танин мэдэхүй. Үндэслэгч нь Щвейцарын нэрт сэтгэл зүйч Ж. Пиаже, судлаач Ж.Брунер, Ж.Гилборд, Б.Блум зэрэг хүмүүс юм. Когнитив онолд хүнийг танин мэдэх үйлийн идэвхтэй субьектод тооцдог. Когнитив онолын төлөөлөгчдийн үзлээр хүн зөвхөн мэдээлэл хүлээн  аваад зогсохгүй түүнийг  боловсруулж  чаддаг. Энэ утгаараа хүн бүр сэтгэгч ба бүтээгч болно. Хүний хөгжил нь мэдээлэл боловсруулах арга барил хир эзэмшсэнтэй ихээхэн холбоотой.

4.    Конструктив хандлага.  Консруктив гэдэг нь sonsraction  хэмээх Англи үгнээс гаралтай. Барих, зохион бүтээх гэсэн утгатай үг юм. Энэ хандлагын гол санаа бол  сургалтын явцад сурагч өөрийнхөө утга санаа, ойлголтыг бий болгох, магадгүй шинэ ухагдхуун, эд зүйл зэргийг зохион бүтээх боломжтой байх явдөл юм. Ингэвэл хүүхдийн танин мэдэх процесс идэвхжиж, бүтээлч чадавхи нь эрчимтэй хөгждөг байна. Энэ хандлага бий болоход прагматик үзэл, когнитив онол, хүмүүнлэгийн онол зэрэг ихээхэн тулгуур болсон бөгөөд тэдгээрийг цааш хөгжүүлэн баяжуулж боловсронгуй болгох арга замаар энэ хандлага бүрэлдэн бий болсон. Конструктив хандлага бий болоход нийгмийн бүтээлчээр сэтгэдэг бие хүнийг төлөвшүүлэх шаардлага ихээхэн нөлөөлсөн. Ийм хүнийг төлөвшүүлэхэд сургалт өөрөө бүтээлч шинжтэй байх хэрэгтэй болсон.

 

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774480 удаа нээгдэв.