Япон улсын элчин сайдын яам, Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы Төвөөс хамтран “Японоор хэн сайн ярих вэ” уралдааныг доорх нөхцлийн дагуу зарлаж байна. Уг уралдаанд түрүүлсэн нэг хүнийг 15 хоног Японд аялах Япон сангийн хөтөлбөрт Японы ЭСЯ-наас дэвшүүлэх болно. Япон хэл сурч судалж буй та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
1/ Хуваарь
Шалгаруулалтын 1-р үе шат /бичгийн шалгалт/Өдөр цаг: 2-р сарын 26 /Бямба гараг/ Цугларах цаг 9:30/
Байр: Монгол-Японы төв
Шалгалт: Япон хэл, япон хэлээр зохион бичлэг
Эхний 10 байр эзэлсэн хүмүүс дараагийн шат болох “Японоор хэн сайн ярих вэ” уралдаанд оролцоно.
“Японоор хэн сайн ярих вэ” уралдаанӨдөр цаг: 3-р сарын 19-ний /Бямба гараг/ 14:00 цагаас
Байр: Монгол-Японы төв
2/ Бүртгэл
Хугацаа: 2-р сарын 14 /Даваа гараг/-өөс 2-р сарын 18 /Баасан гараг/ хүртэл 13:00-17:00 цагийн хооронд
Байр: Монгол-Японы төвийн 1 давхрын хүлээлгийн танхимд
Бүртгэлийн хураамж: Бүртгэл үнэгүй
Шаардагдах зүйлс: Биеийн байцаалт, зураг 2 хувь /3х4см/
Уралдаанд оролцогч нь:
- Япон хэлний багш байж болохгүй.
- 18-54 насны (2011 оны 2-р сарын 1-ний байдлаар) Монгол улсын иргэн байна.
- ЕБС-ийн сурагчид оролцох боломжгүй.
- 6 сараас дээш хугацаагаар Японд амьдарч байсан болон өнгөрсөн 5 жилд 1 долоо хоногоос дээш хугацаагаар Япон улсад зорчиж байсан хүн уралдаанд оролцох боломжгүй.
- Япон улсад суралцах болон судалгаагаар явахаар төлөвлөж байгаа хүн оролцох боломжгүй.
Японы ЭСЯ, Япон хэлний багш нарын холбоо,
Монгол-Японы Төв
Лавлах утас: 310879