2011-2-10
Гитлерийг тохуурхаж чадсан цорын ганц хvн
Амьдралдаа маш олон дvрийг бvтээж байсан товгор малгай, томдсон өмд, багадсан пиджактай явдаг алдарт кино од бол яахын аргагvй Их Британийн хошин урлагийн жvжигчин Чарли Чаплин юм. Тvvний бvтээсэн олон дvрийг та бид мэднэ.Тэрээр 1914 онд анх кино урлагт хөл тавьж 1967 он хvртэл нийт бvрэн хэмжээний 81 кинонд тогложээ. Бvтээсэн дvр бvрдээ сэргэлэн цовоо, овжин нэгний дvрийг бvтээж байсан. Тvvний хамгийн анхны кино нь 1915 онд тоглосон "Vйлдвэрийн компани" юм. Жvжигчин маань өөрийн хөгжилтэй бөгөөд гунигтай дvрээрээ тэр vеийн нийгмийн vнэн мөн чанарыг харуулахыг хичээдэг байжээ.
Нэг удаа тэрээр өөрийгөө Германы тэргvvн болбол Адольф Гитлерээс илvv төр улсаа удирдаж чадна гэсэн утгатай кино хийхэд Гитлер тvvнийг ална гэж сvрдvvлж байсан гэдэг. Харин нь Чарли хариуд нь "Чи намайг алахын тулд Герман улсын бvх хvнийг алах хэрэгтэй болно" хэмээн амыг нь таглаж байсан удаатай. Vнэхээр ч Чаплин Германд байтугай дэлхийд Гитлерээс илvv алдартай нэгэн байсан юм.. Чаплин өөрийн сvvлийн хоёр киног Англид хийсэн. Тvvний хамгийн сvvлчийн кино нь "Боловсон залуугийн алхаа" гэсэн нэртэй байсан аж. Чаплин дөрвөн удаа гэрлэж байсан ба дөрвөн хvvхэдтэй байсан. Тvvний сvvлийн хайр нь Оона О-Ниел юм.
Бичсэн: EDUCATION | цаг: 06:09 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


tiim shuu
Бичсэн: EDUCATION цаг: 09:18, 2011-2-10 | Холбоос | |


схан бичлэг бна...
Схан жүжигчин шүү тиймаа....
Бичсэн: luna цаг: 08:31, 2011-2-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1509738 удаа нээгдэв.
idiomatic-dormant