2011-02-09
16 дахь удаагийн "Японоор хэн сайн ярих вэ" уралдаан



Япон улсын элчин сайдын яам, Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы Төвөөс хамтран “Японоор хэн сайн ярих вэ” уралдааныг доорх нөхцлийн дагуу зарлаж байна. Уг уралдаанд түрүүлсэн нэг хүнийг 15 хоног Японд аялах Япон сангийн хөтөлбөрт Японы ЭСЯ-наас дэвшүүлэх болно. Япон хэл сурч судалж буй та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


1/ Хуваарь

Шалгаруулалтын 1-р үе шат /бичгийн шалгалт/

Өдөр цаг: 2-р сарын 26 /Бямба гараг/ Цугларах цаг 9:30/
Байр: Монгол-Японы төв
Шалгалт: Япон хэл, япон хэлээр зохион бичлэг

Эхний  10 байр эзэлсэн хүмүүс дараагийн шат болох “Японоор хэн сайн ярих вэ” уралдаанд оролцоно.

“Японоор хэн сайн ярих вэ” уралдаан

Өдөр цаг: 3-р сарын 19-ний /Бямба гараг/ 14:00 цагаас
Байр: Монгол-Японы төв


2/ Бүртгэл

Хугацаа: 2-р сарын 14 /Даваа гараг/-өөс 2-р сарын 18 /Баасан гараг/ хүртэл 13:00-17:00 цагийн хооронд
Байр: Монгол-Японы төвийн 1 давхрын хүлээлгийн танхимд
Бүртгэлийн хураамж: Бүртгэл үнэгүй
Шаардагдах зүйлс: Биеийн байцаалт, зураг 2 хувь /3х4см/
Уралдаанд оролцогч нь:

  • Япон хэлний багш байж болохгүй.
  • 18-54 насны (2011 оны 2-р сарын 1-ний байдлаар) Монгол улсын иргэн байна.
    • ЕБС-ийн сурагчид оролцох боломжгүй.
  • 6 сараас дээш хугацаагаар Японд амьдарч байсан болон өнгөрсөн 5 жилд 1 долоо хоногоос дээш хугацаагаар Япон улсад зорчиж байсан хүн уралдаанд оролцох боломжгүй.
  • Япон улсад суралцах болон судалгаагаар явахаар төлөвлөж байгаа хүн оролцох боломжгүй.

Японы ЭСЯ, Япон хэлний багш нарын холбоо,
Монгол-Японы Төв

Лавлах утас: 310879

Бичсэн: EDUCATION | цаг: 16:34 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774367 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax