2011-02-10
Бүгд Найрамдах Солонгос улсын визний материал бүрдүүлэх дэс дараалал
(I шат)  Визний анкетийг бөглөх
■ Визний анкетийг ЭСЯ болон Төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас олгоно.
‐  ЭСЯ‐ны цахим хуудасны Монгол хэл дээрх виз олгох журам (ЭСЯ‐ны цахим хуудасны монгол хэл дээрх цонхноос)‐ыг татаж авч болно.
■ Визний анкетийг солонгос эсвэл англи хэлээр бөглөх шаардлагатай
(Овог нэрийг гадаад паспортон дээр тэмдэглэсэн англи галигаар бичнэ)
※ БНСУ‐аас Монгол Улсад суугаа ЭСЯ‐ны вэб хуудас: http://mng.mofat.go.kr

(II шат) Зорчих ангиллын дагуу бичиг баримтыг бүрдүүлэх :
■ Зорчих ангиллын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж хавсаргана.
■ Монгол хэл дээрх бүх бичиг баримтыг солонгос хэлээр орчуулах шаардлагатай.
※  Нийгмийн даатгал болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.

(III шат) Визний материал шалгах хураамж төлөх  
■ Визний материал шалгах хураамжийг Хаан банкид тушааж баримтыг хавсарган өгнө.
※  Визний материал шалгах хураамжийн баримтан дээрх овог нэр нь гадаад паспортан дээрх англи галигтай адил байна.
※  Интернэтээр мөнгөн шилжүүлэг хийх боломжгүй тул виз мэдүүлэгч өөрийн биеэр  тушаана.
■ Уг хураамж нь виз олгох хураамж биш зөвхөн визний материал шалгах хураамж тул татгалзсан хариу авсан тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
■ Дагалдан явах насанд хүрээгүй хүүхдийн хувьд ч гэсэн тусдаа визний хураамж төлнө.
※  Визний материал шалгах хураамж
‐  90 хоног хүртэлх хугацаатай нэг удаагийн визний хураамж : 30 ам доллар
‐  90 хоногоос дээш хугацаатай нэг удаагийн визний хураамж : 50 ам доллар
‐  Олон удаагийн визний хураамж : 80 ам доллар

※  Хаан банкны 5038005602 (Хүлээн авагч: БНСУ‐аас Монгол Улсад суугаа ЭСЯ)

(IV шат ) Визний материал мэдүүлэх
Визний материалыг мэдүүлж, олгосон бүртгэлийн дугаараар визний хариу авна.

(V шат) Визний ярилцлага
■ Их дээд сургуульд суралцах (D‐2), Хэлний бэлтгэлд суралцах (D‐4), Солонгосын иргэнтэй гэр бүл болох (F‐2) зорилгоор виз мэдүүлэгчтэй ярилцлага хийнэ.
■ Ярилцлаганы цагийг виз мэдүүлэгчдэд утсаар мэдэгдэнэ.
■ Ярилцлаганд ирэхдээ бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авч ирнэ.

(VI шат) Визний материалыг шалгаж хариу олгох
■ Богино хугацааны виз 2 долоо хоног, гэрлэлтийн виз 1‐3 сарын дараа хариу нь олгогдоно.(Визний материал шалгах хугацаа нь материал мэдүүлсэн газартай хамааралгүй)
■ Визний материалыг шалгаад виз дарагдсан гадаад паспортыг виз мэдүүлэгчид буцаан олгоно.
-   Визний татгалзсан хариу авсан тохиолдолд БНСУ‐ын хууль журмын дагуу гадаад   паспортыг буцаан олгохдоо виз олгохоос татгалзсан шалтгааныг бичгээр мэдэгдэнэ.
※  Татгалзсан шалтгааны талаар утсаар ямар нэгэн тайлбар хийхгүй болохыг анхаарна уу.
※  ЭСЯ‐нд визний материал мэдүүлсэн тохиолдолд долоо хоног бүрийн мягмар гарагт 16:00‐18:00 цагийн хооронд визний хариу олгоно.
■ Виз олгохоос татгалзсан хариу авсан иргэн тодорхой хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд хариу авсан өдрөөс хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх эрхтэй болохыг анхаарна уу
☞  БНСУ‐ын ЭСЯ‐наас олгосон виз нь БНСУ‐д нэвтрэн орох баталгаа бус зөвхөн тус улсад нэвтрэхийг санал дэвшүүлж байгаа бөгөөд хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг БНСУ‐ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас гаргах болохыг анхаарна уу.

2.Визний тухай ерөнхий мэдээлэл
А. Нийтлэг үндэслэл
□ БНСУ‐д зорчиж буй иргэдийн визний ангиллыг ерөнхийдөө дараах байдлаар ангилан үзнэ:
(Богино хугацааны нэг удаагийн визний тухай)
1. Бизнес (С‐2) : Оршин суух хугацаа 90 хоног
2. Богино хугацааны нийтлэг статус (С‐3) : Оршин суух хугацаа 90 хоног
(Аялал жуулчлал, төрөл садныдаа зочлох, хурал семинарт оролцох, эмчилгээ гэх мэт)
3. Их дээд сургуульд суралцах (D‐2) : Оршин суух хугацаа 6 сараас 1 жил
4. Хэлний бэлтгэлд суралцах (D‐4) : Оршин суух хугацаа 6 сар
5. Гэрлэлт (F‐2) : Оршин суух хугацаа 90 хоног
→ Солонгост очоод гадаадын иргэний үнэмлэх авсан тохиолдолд урт хугацааны оршин суух визээр солих боломжтой.
6.Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах (E‐9) : Оршин суух зөвшөөрлийн хугацаанд
※ БНСУ‐д 35 төрлийн зорчих ангилал байдаг бөгөөд дээрх ангиллын визнээс бусад мэдээллийг ЭСЯ‐ны 328898 дугаарын утаснаас лавлана.
(Олон удаагийн зорчих виз)
■ Бизнес(C‐2) болон богино хугацааны нийтлэг статус(C‐3)‐тай визний хувьд хүчинтэй хугацаа нь 1 жил болно.
□ E‐9 ангиллын хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаас бусад ашиг орлого олох зорилгоор  хөдөлмөр эрхлэх нь зорчих ангилалд харшилсан хууль бус үйлдэл бөгөөд хөдөлмөр   эрхлэх зорилгоор Солонгос руу зорчих гэж буй нь тогтоогдсон тохиолдолд виз олгогдохгүй болохыг анхаарна уу.

Б. Визгүйгээр БНСУ‐д зорчих тухай
□ Дараах тохиолдолд БНСУ‐д визгүйгээр зорчих эрхтэй
1.  Дипломат болон албан паспорт эзэмшигч : 30 хоног
2.  Сүүлийн 2 жилийн хугацаанд 4‐ээс дээш удаа эсвэл нийт 10‐аас дээш удаа ямар нэгэн зөрчилгүйгээр БНСУ‐д зорчсон иргэн : 30 хоног
3.  Дамжин өнгөрөх виз : 30 хоног

‐ АНУ, Япон, Австрали, Шинэ Зеланд, Канад улсын визтэй Монгол Улсын иргэн эдгээр оронд зорчихын тулд БНСУ–аар дамжин өнгөрөх эсвэл дээрх орноос БНСУ–аар дамжин Монгол Улсад буцаж ирэх тохиолдолд 30 хоног хүртэл БНСУ–д визгүй зорчих эрхтэй
※ Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас шалгах үед зорчих орон хүртэлх онгоцны билетийг үзүүлэх шаардлагатай.
В. Олон удаагийн зорчих виз

□  Олон удаагийн виз мэдүүлэгчдэд богино хугацааны бизнес(С‐2) болон нийтлэг статус(С‐3)‐тай виз олгогдох ба олон удаагийн виз мэдүүлэгч нь өөрийн хамрагдах ангиллын дагуу материал бүрдүүлж өгнө.
□  Дараах нөхцөлд хүчинтэй хугацаа 1 жил, байх хугацаа 30 хоногийн олон удаагийн виз мэдүүлж болно :

1. Төрийн албан хаагч эсвэл төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж буй хэлтсийн даргаба түүнээс дээш албан тушаалтан
2. БНСУ‐д тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн компанийн үйлчлэгч мөн хэлтсийн дарга ба түүнээс дээш албан тушаалтан
3. БНСУ‐д сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа эсвэл нийт таваас дээш удаа зорчсон хүн
4. БНСУ‐тай хамтран эрдэс баялаг,эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах мөн БНСУ‐ын улсын аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар солонгост зорчин, гэрээ хэлэлцээр хийх гэж буй хүн
5. БНСУ‐ын иргэнтэй гэр бүл болсон МУ‐ын иргэн ба түүний үр хүүхэд
6. OECD(Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага)‐ын гишүүн оронд оршин суух зөвшөөрөлтэй иргэн мөн OECD‐ын гишүүн оронд (БНСУ‐аас бусад) сүүлийн хоёр жилд хоёроос дээш удаа зорчсон хүн
7. Олон улсын төлбөрийн кредит карт эзэмшигчид дотроос VIP хэрэглэгч (“Gold”, “Platinum” карт эзэмшигч)
8. Төр засгийн тусгай болон өндөр албан тушаалтны хувьд Дипломат төлөөлөгчийн газрын даргын хүлээн зөвшөөрч буй хүн (Үүнд: Томоохон аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагатай ажилтан хамрагдана)
9. Бизнес(C2), нийтлэг (C3) статусын олон удаагийн зорчих визтэй хүний эхнэр, нөхөр, насанд хүрээгүй хүүхэд

※  OECD‐ийн гишүүн орон (нийт 30 улс)
‐ Европ: Австри, Бельги, Чех, Дани, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Итали, Люксимбург, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Польш, Португал, Словак, Испани, Швед, Швейцари, Турк, Англи
‐ Ази : Япон, БНСУ
‐ Хойд Америк: АНУ, Канад, Мексик, Австрали

□ Эмчилгээ,амралт сувилалд эмчлүүлэх зорилготой өвчтөн болон тухайн өвчтөнийг асран хамгаалах эхнэр, нөхөр, үр хүүхэд болон эцэг, эх,эмээ,өвөө нь 1 удаа зорчихдоо 90 хүртэлх хоног(Хүчинтэй хугацаа 1 жил) виз мэдүүлэх боломжтой

□ Виз мэдүүлэгч нь БНСУ‐д өмнө нь зорчиж байхдаа БНСУ‐ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас анхааруулга авч байсан (Хууль дүрэм зөрчин торгууль төлж байсан гэх мэт) болон түүнээс дээш хэмжээний шийтгэл хүлээж байсан тохиолдолд олон удаагийн зорчих виз олгох боломжгүй.

□ Олон удаагийн визний хураамж : 80 ам доллар


Г. Визний мэдүүлэг хүлээн авах ажлыг төлөөлөн гүйцэтгэх байгууллага

□ БНСУ‐аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам нь визний мэдүүлэг хүлээн авах ажлыг төлөөлөн гүйцэтгэх байгууллагыг сонгон тогтоож, удирдан чиглүүлнэ.
□ Визний мэдүүлэг хүлээн авах ажлыг төлөөлөн гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны ерөнхий чиглэл нь дор дурдсаны дагуу байна :
① Визний материалыг бүртгэн авч ЭСЯ‐нд хүлээлгэн өгнө
② Визний материал шалгагдсаны дараа гадаад паспортыг буцаан олгоно.
③ Визний талаарх мэдээллийг өгнө

□ Төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ‐ын ЭСЯ‐наас тогтоосон хэмжээний хүрээнд үйлчилгээний хураамжийг авна.
□ Төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн хураамж авах буюу дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох журмын дагуу хариуцлага тооцно.

Д. Виз олгох зөвшөөрлийн дугаар

□ БНСУ‐ын Хилийн шалган нэвтрүүлэх албанаас олгосон зөвшөөрлийн дугаартай тохиолдолд визний анкет болон хураамж, гадаад паспорт(хуулбар), визний зөвшөөрлийн дугаарын хамт мэдүүлж виз авна.

■ Визний зөвшөөрлийн дугаартай хүмүүс төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар дамжихгүй БНСУ‐ын ЭСЯ‐нд ирж виз мэдүүлэх ёстойг анхаарна уу (ЭСЯ‐ны ажлын  цагаар материал хүлээн авах боломжтой).
※ Визний зөвшөөрлийн дугаарыг анкетны баруун дээд хэсэгт тэмдэглэнэ.

3.Визний ангиллын тайлбар болон шалгуурын түвшин

А. Бизнес (С‐2)

О Харьяалагдах хүн :

‐ Гадаадын компани Солонгост төлөөлөгчийн газар нээх, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг Солонгост үүсгэн байгуулах гэж буй хүн
‐ Худалдаа наймаа хийж хувиараа бизнес эрхлэгч
‐ Солонгосын төрийн болон хувийн байгууллагын урилгаар гэрээ хэлцэл хийх гэж буй хүн
‐ Техник тоног төхөөрөмжийн импорт, экспортын үйл ажиллагаа эрхлэгч, холбогдох хүмүүс /Угсрах, хянах зэрэг ажил эрхлэн цалин хөлс авах тохиолдолд хамрагдахгүй/
※ Үйлдвэрийн газар ажиллах хүч хангах болон мэргэжил дадлага эзэмших сургалтанд хамрагдах тохиолдолд нэг удаагийн виз олгохгүй.

О Виз олгох шалгуур :

‐ Зах зээлийн судалгаа, гэрээ хэлцэл байгуулах, худалдаа наймаанаас бусад автомашин задлах болон ачих зэрэг хөдөлмөр эрхлэх хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй
‐ Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын татварын газраас авсан тодорхойлолтон дээрх татвар төлөлтийн хэмжээгээр тухайн байгууллагын идэвхитэй үйл ажиллагааг тодорхойлж, удирдлагын олгосон албан томилолтын бичиг, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрээр тухайн байгууллагын ажилтан гэдгийг батлах шаардлагатай.
‐ Бизнесийн зорилгоор дахин зорчих гэж буй тохиолдолд өмнөх явалтын бараа бүтээгдэхүүн худалдан авсаныг нотлох баримт хавсаргах шаардлагатай.

Б. Богино хугацааны нийтлэг статус (C‐3)
О Харьяалагдах хүн :

‐ Аялал жуулчлал, дамжин өнгөрөх, эмчилгээ, төрөл садныд зочлох, нөхөрсөг тоглолт хийх, төрөл бүрийн үйл ажиллагаа, хурал семинарт оролцох, соёл урлаг, дадлага, сургалтанд хамрагдах, шашны арга хэмжээнд оролцох, эрдэм шинжилгээний материал цуглуулах болон бусад зорилгоор богино хугацаанд зорчих хүн /Зорилго нь ашгийн төлөө бол хамрагдахгүй/

О Виз олгох шалгуур :
▶ Аялал жуулчлал : Аялан жуулчлах санхүүгийн өндөр чадавхитай эсэх
▶ Төрөл садныд зочлох, хуримын ёслолд оролцох : Санхүүгийн чадавхи болон төрөл садны холбоог нарийвчлан гаргасан байх
▶ Хурал, семинар, арга хэмжээнд оролцох : Уригч болон уригдагчийн ажил төрлийн холбоо (ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэх), Уригдагчийн мэргэжил (нийгмийн даатгалд хамрагдсан эсэх)
▶ Эмчилгээний зорилгоор зорчих : Эмчилгээний зорилгийн үнэн бодит байдал, санхүүгийн чадавхитай эсэх
▶ Монгол дахь Солонгосын хөрөнгө оруулалттай компаний ажилтан Солонгост зорчих :
Тус компанид ажиллаж буй эсэх, аялалын зорилго гэх мэт

В. Их дээд сургуульд суралцах (D‐2)
О Харьяалагдах хүн :

‐ Техник мэргэжлийн коллежээс дээш боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагаас зөвшөөрөгдсөн бакалавр, магистр, докторын сургалтанд суралцах буюу эрдэм шинжилгээний судалгаа хийх гэж буй хүн
О Виз олгох шалгуур :
‐ Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургууль төгссөн диплом болон дүнгийн хуулбар жинхэнэ эсэх
‐ Суралцах болсон шалтгаан болон суралцах төлөвлөгөө хир бодитой, үндэслэлтэй эсэх
‐ Сургууль төгссөн дүн, хэлний чадвар болон суралцах чадвар
‐ Сургалтын зардлыг төлөх санхүүгийн чадавхи
※ Визний ярилцлага хийнэ
※ Харьяа сургуулиасаа суралцах зөвшөөрлийн бичиг авсан байсан ч визний ярилцлагаас   шалтгаалан виз олгогдохгүй татгалзсан хариу гарч болохыг анхаарна уу.

Г. Хэлний курс (D‐4)
О Харьяалагдах хүн :
‐ Их дээд сургуулийн харьяа хэлний курст суралцаж буй хүн
‐ Их дээд сургууль(D‐2)‐ийн түвшинд нийцэх байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн  болон бусад боловсролын байгууллагад суралцаж буй хүн
О Виз олгох шалгуур :
‐ Ерөнхий боловсролын сургууль, Их  дээд сургууль төгссөн диплом болон дүнгийн хуулбар жинхэнэ эсэх
‐ Хэлний курст суралцах болсон шалтгаан болон төгссөний дараах суралцах төлөвлөгөө хир бодитой, үндэслэлтэй эсэх
‐ Сургууль төгссөн дүн болон суралцах чадвар
‐ Сургалтын зардлыг төлөх санхүүгийн чадавхи
※ Визний ярилцлага хийнэ
※ Харьяа сургуулиасаа суралцах зөвшөөрлийн бичигтэй байсан ч визний ярилцлаганы үр дүнгээс шалтгаалан татгалзсан хариу гарч болохыг анхаарна уу.

Д. Гэрлэлт (F‐2)
О Харьяалагдах хүн :

‐ Солонгосын иргэн болон байнгын оршин суух эрх (F‐5) бүхий хүний эхнэр, нөхөр болон насанд хүрээгүй хүүхэд
О Виз олгох шалгуур :
‐ Гэрлэлтийн үнэн бодит байдал
‐ Бүрдүүлсэн материалын үнэн зөв эсэх
‐ Гэр бүл болоод амьжиргаагаа авч явах санхүүгийн бодит чадавхитай эсэх
※ Визний ярилцлага хийнэ

4. Үндсэн маягт
ㅇ Виз хүссэн анкет(Солонгос программ‐Хангыл)
ㅇ урилга(MS Word)
ㅇ урилга(Солонгос программ‐Хангыл)
ㅇ гэрлэлтийн урилга (MS Word)
ㅇ гэрлэлтийн урилга(Солонгос программ‐Хангыл)
ㅇ Монголд оршин суугч Солонгос иргэний эх оронд нь хугацаандаа буцаах батлан даалтын бичиг
ㅇ Монголд оршин суугч Солонгос иргэний эх оронд нь хугацаандаа буцаах батлан даалтын бичиг

Эх сурвалж : http://mngconsul
Бичсэн: EDUCATION | цаг: 18:20 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Дэндүү чирэгдэлтэй юм,
Бичсэн: Зочин цаг: 18:10, 2018-08-03 | Холбоос | |


Би сургалтын визний талаар мэдээлэл авах гэсэн юм
Бичсэн: Давааням Отготуяа (зочин) цаг: 20:00, 2016-11-09 | Холбоос | |


Виз хүссэн анкетаа энэ хуудсандаа байршуулчихвал зүгээр юм. Тэгвэл иргэд заавал Консулын газарлуу явж авах шаардлагагүй, чирэгдэл багатай болно.
Бичсэн: Зочин цаг: 18:14, 2014-05-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1783000 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax