2011-04-14
Чин гүрний түшмэг улсуудаас гагц Монгол тусгаар тогтносны нууц

Ертөнцийг хэн маань эрхшээх вэ буюу “чулууны” домог -с хүргэж байна. Илүү дэлгэрэнгүйг уншия гэвэл нийтлэлийн төгсгөлд байгаа хаягаар орж уншаарай.


Чин гүрний түшмэг улсуудаас гагц Монгол тусгаар тогтносны нууц


Нэр хүнд нь Өмнөд хятадаас Якут хүртэл, Японаас Перс хүртэл түгсэн, Европ дахин амьд Будда гэдэг Чингис хааны их гүрний голомт шинэ тулгар нууцлаг Монгол Улсын хаан, Төвд үндэстэн, Жавзандамба хутагтын наймдугаар хувилгаан, товчдоо Богд хаанд нэгэн чулуу байжээ. Тэр чулуун дээр ертөнцийн ирээдүйн тухай бичиг тодрон гардаг бөгөөд түүнийг нь гагцхүү Богд хаан л унших бөлгөө. Чулуу ертөнцийн ирээдүйг хэлэх цаг нь болохоор Богд хааныг дуудна. Хаантан хэнтэй ч ярьж байсан орхин одоод тусгайлан бэлтгэсэн өрөөндөө орж цагаан хувцас өмсөөд хоёр гурван цагаар ертөнцийн ирээдүйн талаар мэдээд гарч ирэхдээ ихэд ядарчихсан байдаг байлаа. Улаан орхимж, шар дээл өмсдөг хаан бясалгал хийхээр орохдоо цав цагаан хувцас өмсөнө. Гарч ирээд гарын бичээч хоёр ламыг дуудуулан юу мэдсэнээ бичүүлнэ. Тэр нь далд ёгт утгатай, үлгэрлэвээс Нострадамусын лүндэн лугаа адил бөлгөө. Тэгээд амрахаас өөр аргагүй болтлоо сульдсанаа хэлнэ. Лам нар түүнийг дамжлан исэрт нь зална. Хаан заримдаа шөнө дөлөөр ч босч, чулууны бичиг унших нь бий. Үүнийхээ заримыг “Богдын лүндэн” хэмээх шаштир болгон гаргасан гэх агаад түүнийг нь олоход бэрх, олдвол тайлж уншихад бэрх ажээ. Бэрх бэрхдээ Нострадамусын түлхүүрээс ч бэрх ажээ.

Тусгаар тогтнолыг нь булаахаар хуйвалдаан зохион байгуулж байгаа Хятадын консул, дорнын шашны нууц сектэд уруу татагдаад, өрнийн маягийн ойлгомжгүй мэдлэг олж авсан ч басхүү гайхалтай мэдрэмжийн ид шидийг олсон барон Унгерн, эсбөгөөс харилцааны чухал асуудал ярилцахаар ирсэн Оросын элчин сайд хэн ч бай Богд хааныг ийнхүү одоход буцахаас аргагүй болдог ажээ. Харин энэ чулууг олж авахыг мянга мянган жил ертөнцийн бүх хаад, ерөнхийлөгчид, адал явдал хайгчид, тагнуулын байгууллагынхан хүсдэг байв. Гэвч энэ чулуу бол өөрөө очих гэсэн хүндээ очиж, явах гэсэн цагтаа явж одох ба түүнийг хэн ч эрхшээж үл чадмой.

Богд хааны нэр сүр өрнө зүг Иран, Афган, дорно зүг Хятад, Солонгос, Япон, хойд зүг нохой хөлөгтний орон хүрч алдаршсан агаад ертөнцийг эзэгнэгч чулууны эзэн учраас бүгд бишрэн шүтмүй. Манжийн төр унахад энэ чулуу Богд хутагтад ирж, тэрээр хаан болсон гэлцэнэ. Сонирхолтой нь чулуу Манжаас бус Ойрадаас иржээ. Энэ чулуу хүслийг биелүүлэгч. Монголчуудын хүсэл биелсэн агаад Чин гүрний харъяат ба түшмэг улсуудаас гагц цөөн Монгол, Богдын шавь халх, чулууг дамжуулагч ойрадын хагас л тусгаар тогтносон улс болсон гэнэм. source; http://greathistory.blogspot.com/
Бичсэн: EDUCATION | цаг: 13:43 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


door ni bgaa blog ruu orood ooroo saitar unshaad zohiogchtoi ni holboo bariad naad asuultaa asuuj blii shd. eh survaljiig ni tabisan bgaa
Бичсэн: edu цаг: 10:19, 2011-04-15 | Холбоос | |


зөгнөлт зохиол юмуу, ид шид байдаг гэдэгт итгүүлэх гэсэн хэн нэгэн хүний зохиоон үлгэр юмуу.
Бичсэн: tamerlan13 цаг: 19:31, 2011-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782290 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax