2011-05-31
Yahoo hack гэдэг луйвраас болгоомжил

Сүүлийн үед  сайтуудад энүүгээр yahoo эмайлийн пассворд олно. Таньд ямар ч програм хэрэггүй бөгөөд зааврыг дагахад хангалттай. Би туршиж үзлээ өөрийнхөө email ийг явуулсан чинь над дээр миний нууц үг ирчихлээ зэрэг заавар зөвлөгөө ихээр гарах болсон. харамсалтай нь бид өөрсдийн гэнэн зандаа хөтлөгдөн найзуудынхаа нууц үгийг мэдэх гэсэн биш өөрсдөө балардаг байна.
 

1-р алхам Sign In дарж өөрийн гэсэн email руу орно

2-р алхам New E-mail бичих хэсэг рүү орно.

3-р алхам To гэсэн хэсэг дээр y_get_pas@yahoo.com гэж бичнэ

4-р алхам Subject гэдэг дээр Forgot Password гэж бичнэ

5-р алхам email ийн эхний мөрөнд өөрийн эмайл хаягаа бичнэ.

2-р мөрөнд өөрийн нууц үгээ бичнэ. 3-р мөрөнд password олох гэж буй хүнийхээ email ийг бичнэ. 4-р мөрөнд password ийг чам руу явуулах системийг кодыг идэвхжүүлэх кодыг бичнэ. Энэ код                                                                           

emailscriptget.password%nd&reset,youpassword0link$script%cmd.pagevicmit.hkyubnimonpsslnkrcvd

Дээр цэнхэрээр бичсэныг хуулж бичнэ

 5-р мөрөнд өөрийн эмайл хаягаа бичиж дуусгана. Тэгээд илгээхэд болно. Yahoo гийг систем таны эмайл ийг шалгаж үзэн пассвордыг тэр даруй хандан 1-с 2 минутын дотор илгээх болно.

 За амжилт. Хэрвээ та энэ маршрутаар ажиллаж бусдын нууц үгийг мэдэхийг хүссэн бол нэн даруй нууц үгээ өөрчлөхийг зөвлөж байна. Учир олон сая хэрэглэгчдийг өөртөө нэгтгэсэн yahoo сайт нь нууцын маш өндөр зэрэглэлтэй учир маш чадварлаг цөөхөн хакер л бусдын нууц үгийг эвдэж чаддаг аж. Харин дээрх тохиолдолд бол луйварчид таны нууц үгийг мэдэхийн тулд ашиглан явуулж буй зугаа юм байна. Би нууц үг ирэх нь үү гээд туршиж үзлээ. Мэдээж ирээгүй бөгөөд харин би өөрөө нууц үгээ луйварчдад сайн дураараа хэлж өгсөн болж таарлаа.
 
С.Намар http/guren.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 09:58 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782508 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax