МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ
ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ СУРГУУЛЬ
ФИЛОСОФИ-ДИДАКТИКИЙН ТЭНХИМ
Философи-дидактикийн тэнхимийн
20… оны… сарын …. ны өдрийн
хурлаар батлав.
“МЭРГЭЖЛИЙН ФИЛОСОФИ, АРГА СУДЛАЛ”
ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
/Докторантурын сургалтанд зориулав/
Шинэчлэн боловсруулсан ................... Т.Нэмэхжаргал. /Ph.D/
Улаанбаатар 2010 он
Хөтөлбөрийн бүтэц
1. Хичээлийн тодорхойлолт
2. Хичээлийн стандарт
3. Хөтөлбөрийн үндэслэл
4. Хичээлийн зорилго
5. Хичээлийн зорилт
6. Хичээлийн агуулга
7. Лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөө
8. Нөөц хэрэглэгдэхүүн
9. Сургалтын үйл ажиллагаа ба арга зүй
10. Багшийн үйл ажиллагаа
11. Докторантын үйл ажиллагаа
12. Үнэлгээ
13. Лекцийн товч агуулга
14. Бие даалтын ажил
15. Ном зүй
Нэг. Хичээлийн тодорхойлолт
1.1 Судлах улирал: I улирал
1.2 Заах багш: Т.Нэмэхжаргал, доктор /Ph.D/
1.3 Заах анги: Докторантын I анги
Хоёр. Хичээлийн стандарт
2.1 Индекс: DES 810
2.2 Хичээлийн нэр: Мэргэжлийн философи, арга судлал
2.3 Кредит цаг: 2 кредит цаг.
2.4 залгамж холбоо: Философи
Гурав. Хөтөлбөрийн үндэслэл
Мэргэжлийн философи хийгээд мэдлэгийн тогтолцоонд шинжлэх ухааны мэдлэгийн гүйцэтгэх үүрэг, шинжлэх ухааны мэдлэгийн өсөлт, хөгжил, онцлог, шалгуур, эрхэмнэл зэрэг шинжлэх ухааны философи асуудлын талаарх онолын мэдлэг нь судалгаа, шинжилгээний ажлын чухал үзүүлэлт мөн гэдгийг харгалзан үзэж “Мэргэжлийн философи, арга судлал” хичээлийн хөтөлбөрийг боловсрол судлалын чиглэлээр докторантурын сургалтанд хамрагдаж буй суралцагчдад зориулан “ерөнхий суурь хичээлийн” стандартад нийцүүлэн боловсруулав.
Дөрөв. Хичээлийн зорилго
Шинжлэх ухааны аливаа судалгаа мэдлэг үйлдвэрлэх, шинэ санаа дэвшүүлэх зорилготой байдаг. Энэхүү зорилгод нийцүүлэн суралцагчдад шинжлэх ухааны тухай философи төсөөлөл болон шинжлэх ухааны мэдлэг бүтээх, боловсруулах үйл ажиллагааны арга, арга зүйн талаар онолын мэдлэгийг дээшлүүлэх, магистрантурын холбогдох хөтөлбөрийг судалж эзэмшсэн мэдлэгтээ тулгуурлан философийн арга зүйн баримтлалыг судалгаа, шинжилгээний ажилдаа хэрэглэх дадал чадвар эзэмшихэд тус дөхөм үзүүлэхэд оршино.
Тав. Хичээлийн зорилт
- Философийн бие даасан салбар ухаан болох шинжлэх ухааны философийн үндсэн асуудлуудтай танилцах;
- Шинжлэх ухааны танин мэдэхүйн бүтэц, түвшин, философийн арга зүйн зарчмуудын талаар эргэцүүлэх,
- Тухайн мэргэжлийн философи асуудлыг задлан шинжлэх; шинжлэх ухааны философийн арга зүйн баримтлалыг судалгаа, шинжилггээний ажилдаа хэрэглэх ерөнхий арга зүйн баримжаа авах;
- Судалгаа, шинжилгээний ажлынхаа нийгмийн захиалга, хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг тодорхойлох чадварыг дээшлүүлэхэд тус тус оршино.
Зургаа. Хичээлийн агуулга
Сургалт | Нийт цаг |
Сургалтын нийт цаг | 64 |
Танхимийн сургалт | 16 |
Лекц | 16 |
Семинар | - |
Бие даалтын ажил | 48 |
Үнэлгээний хэлбэр | шалгалт |
Долоо. Лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Д/Д | Сэдэв | Цаг |
1 | Мэргэжлийн философи, арга судлал хичээлийн судлагдхуун. Шинжлэх ухааны философи | 2 |
2 | Шинжлэх ухааны мэдлэгийн өсөлт, хөгжил бүтцийн тухай философи үзэл баримтлал | 2 |
3 | Шинжлэх ухааны ёс зүй, эрхэмнэл | 2 |
4 | Сонгодог философи дахь танин мэдэхүйн арга зүйн хөгжил | 2 |
5 | Шинжлэх ухааны философийн арга зүйн орчин үеийн чиглэлүүд: Позитивизм | 2 |
6 | Шинжлэх ухааны парадигмын тухай, шинжлэх ухааны анархизмын тухай арга зүйн баримтлал. | 2 |
7 | Байгалийн ба нийгэм- хүмүүнлэгийн ухааны арга зүйн онцлог. Герменевтик арга зүй. | 2 |
8 | Шинжлэх ухааны судалгааны ажлын философи үндэслэгээ, аргачлал | 2 |
Найм. Нөөц хэрэглэгдэхүүн
1. Сургалт хувиарийн дагуу лекцийн танхимд (Б-201) явагдана.
2. Ном, сурах бичиг, эх сурвалж ашиглана.
3. LCD, прожектор ашиглана.
Ес. Сургалтын үйл ажиллагаа ба арга зүй
- Сургалт хичээлийн хуваарийн дагуу явагдана.
- Сургалтын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь лекц, бие даалтын ажил байна.
- “Сургалт бол багш сурагчийн хамтын ажиллагаа мөн” гэсэн зарчмыг үндэс болгон, хичээл тус бүрийн онцогтой холбогдуулан сургалтын идэвхитэй аргуудыг хэрэглэнэ.
- Бие даалтын ажил нь өгөгдсөн сэдвийн дагуу ном, сурах бичиг, эх сурвалж ашиглан эсээ, реферат бичих хэлбэрүүдээр явагдана.
- Бие даалтын ажлыг хичээл эхэлснээс хойш нэг сарын дотор багш хүлээн авна.
- Шалгалтыг хөтөлбөрт бичигдсэн асуултын дагуу боловсруулж, баталгаацуулсан тестээр авна.
Арав. Багшийн үйл ажиллагаа§ Хичээлийг сургалтын хөтөлбөрийн дагуу зохиосон сэдэвчилсэн төлөвлөгөөнд тулгуурлан явуулна.
§ Докторантыг хичээлийн хөтөлбөртэй болгон, уг хөтөлбөрийн дагуу ажиллах талаар заавар зөвлөлгөөг өгнө.
§ Докторантад шаардлагатай бол тухайн сэдвээр нэмэлт мэдээлэл, зөвлөлгөө өгнө.
§ Хичээл дээр докторант үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх, бүтээлч ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
§ Ирцийг бүртгэж, идэвхи, оролцоог байнга үнэлж, мэдээлж байна.
§ Бие даалтын ажлыг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор зохих үнэлгээг өгнө.
§ Хөтөлбөрийн шинэчлэлийн асуудалд анхааран, энэ талаар мэргэжлийн тэнхим, тусгай албадын болон суралцагчдын санал хүсэлтийг харгалзан үзнэ.
Арван нэг. Докторантын үйл ажиллагаа
§ Сургалтын хөтөлбөртэй байна.
§ Хичээлийн бэлтгэлээ ямагт хангасан байна.
§ Сургалтанд бүтээлчээр оролцоно.
§ Бие даалтын ажлыг заавар зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэнэ.
§ Бие даан ном, мэдээлэл цуглуулах, интернет ашиглан шаардлагатай гэсэн мэдээллээ олж, эзэмших чадвартай байна.
§ Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавина.
§ Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээлийн 70%-д суугаагүй докторант шалгалтанд орох эрхгүй болно.
Арван хоёр. Үнэлгээ
а/ МУБИС-ийн мөрдлөг болгож буй журмыг баримтлан ерөнхий үнэлгээг гаргана.
б/ Докторантын идэвхи, оролцоо, бүтээлч хандлага, судлан шинжлэх дадал чадвараа дээшлүүлэх хүсэл тэмүүлэл, бүтээлч хандлагыг үнэлгээний гол шалгуур болгоно.
в/ Бие даалтын ажлын гүйцэтгэлийг өөрийн судалгааны ажлын философи онол-арга зүйн үндэслэлийг боловсруулж реферат бичсэн үзүүлэлтээр гаргана.
г/ D үнэлгээг эсээ болон бие даалтын ажлын хамгаалалтын үнэлгээний дунджаар гаргана.
Арван гурав. Лекцийн товч агуулга
Лекц 1. Мэргэжлийн философи, арга судлал хичээлийн судлагдхуун.
Шинжлэх ухааны философи
Эрдэм шинжилгээний ажилд тавигддаг ерөнхий шаардлагууд. Эрдэм шинжилгээний ажлын философи онол-арга зүйн үндэслэгээ.
“Философи, шинжлэх ухааны судалгааны арга зүй” хичээлийг судлах хэрэгцээ, шаардлага, ач холбогдол.
Ердийн мэдлэг ба шинжлэх ухааны мэдлэг. Шинжлэх ухааны мэдлэгийн шалгуур. Шинжлэх ухааны танин мэдэхүй. Шинжлэх ухаан ба ердийн танин мэдэхүй. Мэдлэгийн системд шинжлэх ухааны эзлэх байр суурь.
Философи ба шинжлэх ухаан. Мэргэжлийн философи асуудал. Шинжлэх ухааны философи ба шинжлэх ухаан судлалын ялгаа. Философийн шинжлэх ухаанч чанарын статус. Философи мэдлэгийн бүтцэд шинжлэх ухааны философийн эзлэх байр суурь. Шинжлэх ухааны философийн судлагдхуун.
Арга, арга зүй хэмээх ойлголтууд. Шинжлэх ухааны судалгааны арга зүй.
Заавал уншиж судлах ном:
Канке В.А. Философи УБ., 2009. Бүлэг 2.6. х.290-292
Лешкевич Т.Г.шинжлэх ухааны философи /орч.,А. Энхбаатар / УБ., 2006. Х.5-34
Лодой Г.Философи ба шинжлэх ухааны арга зүй УБ., 2005. х.4-7
Чулуунбаатар Г. Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй УБ.,2001. Х.7-23
Лекц 2. Шинжлэх ухааны мэдлэгийн өсөлт, хөгжил бүтцийн тухай философи үзэл баримтлал
Шинжлэх ухааны үүсэл, хөгжил нь нийгэм, соёлын урт хугацааны хөгжил, өөрчлөлтийн үр дүн болох нь.
Шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн түүхийг үечлэх шалгуур: мэдлэгийг бүтээх арга, үйл ажилагааны үр дүнгийн талаарх таамаглал.
Шинжлэх ухаан жинхэнэ утгаараа бүрэлдэн төлөвшсөн үе.
Шинжлэх ухааны мэдлэгийг судлагдхууны онцлог, шийдвэрлэж буй асуудал, судалганы зорилго, судалгааны түвшингээс нь шалтгаалж ангилах нь.
Эмпирик судалгаа. Эмпирик ойлголт, хуулиуд. Шинжлэх ухааны судалгааны онолын түвшин. Метаонол. Онолын мэдлэг. Шинжлэх ухааны онолыг ангилах нь. Онолын тайлбарлал хийх ерөнхий зарчмууд.
Заавал уншиж судлах ном:
Канке В.А. Философи УБ., 2009. Бүлэг.2.6. х.292-306
Лешкевич Т.Г.шинжлэх ухааны философи /орч.,А. Энхбаатар / УБ., 2006. х.58-71. 100-117
Лодой Г.Философи ба шинжлэх ухааны арга зүй УБ., 2005. х.7-21. 89-109
Чулуунбаатар Г. Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй УБ.,2001х.51-68
Нэмж судлах ном:
Долгоржав Я. Танин мэдэхүйн ерөнхий арга зарчмууд УБ., 1999
БаатартогтохЦ. Нийгмийн шинжлэх ухааны судалгааны арга. УБ.2010 х.1-14
Лекц 3. Шинжлэх ухааны ёс зүй, эрхэмнэл
XXI зууны шинжлэх ухаанд тулгарч буй асудлууд. Шинжлэх ухааны хүмүүнлэг утга холбогдол. Ертөнцийн тухай шинжлэх ухааны зураглал. Шинжлэх ухааны зорилго-үнэний эрэл хайгуул мөн. Үнэний тухай философи үзэл, баримтлал. Шинжлэх ухааны мэдлэгийн тасралтгүй өсөлт.
Бие хүний хөгжил, төлөвшил ба орчин үеийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг.
Шинжлэх ухаан ба ёс суртахуун.
Шинжлэх ухааны нээлтийг амьдралд хэрэгжүүлэхтэй холбоо бүхий ёс зүйн асуудал
Судлачийн ёс зүй
Шинжлэх ухааны ба шинжлэх ухааны бус мэдлэгийн харилцаан дахь ёс зүйн асуудал
Шинжлэх ухааны диалог хийх соёл.
Заавал уншиж судлах ном:
Канке В.А. Философи УБ., 2009. Бүлэг 2.6. х.306-315
Дорждагва Т. Энхтунгалаг Т. Шинжлэх ухаан технологийн ёс зүйн асуудалд. /философи, шашин судлал. IV. 2006. ¹253 /30/, 213-218 дахь тал/
Нэмж судлах ном:
Чулуунбаатар Г. Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй УБ.,2001
Лекц 4. Сонгодог философи дахь танин мэдэхүйн арга зүйн хөгжил
Шинжлэх ухааны арга зүйн эх сурвалжууд. Эмпиризм ба рационализм бол танин мэдэхүй дэх арга зүйн гол чиглэлүүд болох нь. Эмпризмын арга зүйн баримтлал. Индукцийн аргыг хэрэглэх зарчмын тухай Ф.Бэконы үзэл баримтлал.
Рационализмын арга зүйн гол үндэслэлүүд. Танин мэдэхүйн хэлбэр, мэдлэгийн ангилал, түүний шалгуурын тухай Р.Декартын үзэл баримтлал.
Диалектик арга зүйн баримтлалын үндсэн зарчмууд.
Заавал уншиж судлах ном:
Канке В.А. Философи УБ., 2009. Iхэсэг. х. 292-299
Лодой Г.Философи ба шинжлэх ухааны арга зүй УБ., 2005. х.10-21
Лодой Г.Философийн түүх судлалын учир холбогдлын тухай Гегелийн баримтлал /философи, шашин судлал. VI 2007. ¹271/37/, 39-43 дэх тал/
Нэмж судлах ном:
Гомбосүрэн Ц. Философи. Сурах бичиг. УБ. 2008
Ч.Ган-Өлзий. Эдүгээгийн философид эхлэн орохуй. УБ. 2007.
Лекц 5. Шинжлэх ухааны философийн арга зүйн
орчин үеийн чиглэлүүд. Позитивизм
Шинжлэх ухааны философийн арга зүйн орчин үеийн чиглэлүүд. Позитивизмын түүхэн хэлбэрүүд: позитивизм, эмпириокритицизм, логик позитивизм, постпозитивизмын арга зүйн зарчмуудын онцлог. Мэдлэгийн объектив шалгуурын тухай. Верификацийн зарчим. Шүүмжлэлт рационализм. Фальсификацийн зарчим.
Аналитик философи. Хэл бол логик-философийн шинжилгээний судлагдхуун мөн.
Структуралист арга зүйн баримтлал. Хэл бол бие даасан утга, тэмдэгтүүд болох тухай. Нийгмийн үзэгдлүүд тэмдгэн бүтцүүд болох тухай.
Постструктуралист арга зүйн баримтлал. Дискурсив үйлдлийн тухай.
Заавал уншиж судлах ном:
Канке В.А. Философи УБ., 2009. Бүлэг 1.8, 2.6.142-159. 159-165
Лодой Г.Философи ба шинжлэх ухааны арга зүй УБ., 2005. 21-29
Ч.Ган-Өлзий. Эдүгээгийн философид эхлэн орохуй. УБ. 2007. х.211-216, 217-224
Нэмж судлах ном:
Гомбосүрэн Ц. Шинжлэх ухааны тухай философийн позитивист ба постпозитивизмын чиглэлүүд. УБ., 1998
Поппер К. Логика и рост научного познания. М.1988
Кун Т. Структура научных революции. М.,1977
Философия и методология науки. М., 1994
Лекц 6. Шинжлэх ухааны парадигмын тухай, шинжлэх ухааны анархизмын тухай арга зүйн баримтлал.
Шинжлэх ухааны мэдлэгийн өсөлт, хөгжлийн тухай философи үзэл баримтлалууд. Шинжлэх ухааны парадигмын тухай арга зүйн баримтлал. Т.Кун. Шинжлэх ухааны мэдлэгийн хөгжилд шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн үйл ажиллагааны ач холбогдлын тухай. Онолууд үл харьцуулагдах шинжтэй болох нь. Шинжлэх ухааны плюрализм.
Заавал уншиж судлах ном:
Канке В.А. Философи УБ., 2009. 1.8. х.299-306
Лодой Г.Философи ба шинжлэх ухааны арга зүй УБ., 2005. х. 24-29, 29-32
Нэмэхжаргал.Т. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал: ёс суртахууны болон шинжлэх ухааны үндэслэгээ. /Лавай сэтгүүлд УБ. 2010/
Нэмж судлах ном:
Джованни Реале и Дарио Антисери Западная философия от истоков до наших дней. Санкт-Петербург.1997
Зотов А.Ф., Мельвиль Ю.К. Западная философия ХХ века.,М.,1994
Лекц 7. Байгалийн ба нийгэм- хүмүүнлэгийн ухааны
арга зүйн онцлог.
Шинжлэх ухааны мэдлэгийг илэрхийлэх, хадгалах, дамжуулах арга хэрэгсэл. Шинжлэх ухааны судлагдхууны онцлогоос судалгааны арга үй шалтгаалах нь.
Байгаль шинжлэлийн ба нийгэм-хүмүүнлэгийн ухааны судалгааны аргын ялгааны тухай. Дильтей, Зикерт, Шлейермахер, Г.Гадамер.
Нийгэм-хүмүүнлэгийн ухааны судалгааны зарчим нь ойлгохуй мөн. “Текст”, “хэл”, “түүхийг эдүгээчлэх” хэмээх ойлголтууд.
Герменевтикийн эргүүлгийн зарчим.
Заавал уншиж судлах ном:
Канке В.А. Философи УБ., 2009.х.137-142.
Лодой Г.Философи ба шинжлэх ухааны арга зүй УБ., 2005.х. 3-362
Ч.Ган-Өлзий. Эдүгээгийн философид эхлэн орохуй. УБ. 2007. х.150-183
Эрдэнэбаатар Г. Нийгмийн хөгжлийн онол арга зүйн асуудалд. /философи, шашин судлал. V. 2006. ¹263/34/, 141-153 дэх тал /
Нэмж судлах ном:
Түүхийн судалгааны онол арга зүйн асуудал УБ., 1999
Гомбосүрэн Ц. Нийгмийн тухай философийн интеграль /нэгтгэгч/ хувилбарыг боловсруулах эхлэл /онол арга зүйн асуудал/ УБ., 1999
Бахтин М.М. К методологии гуманитарных наук.
Гадамер Г.Истина и метод. М.1988
Дильтей.В.Наброски к критике исторического разума.//Вопросы философии. 1988. №4.
Лекц 8. Шинжлэх ухааны судалгааны ажлын философи үндэслэгээ, аргачлал
Шинжлэх ухааны судалгааны ажлын онол-арга зүйн үндэслэлийг боловсруулахад философийн танин мэдэхүйн үүрэг. Шинжлэх ухааны ажлын төлөвлөлт. Шинжлэх ухааны судалгааны бүтэц. Шинжлэх ухааны судалгааны асуудал үүсэх нөхцөл, хэлбэрүүд. Судалгааны ажлын арга зүй, зарчмыг тодорхойлох нь. Судалгааны ажлын нийгмийн захиалга,шаардлага, ач холбогдлын тухай. Эрдэм шинжилгээний ажлыг бичих, тайлагнахад анхаарах зүйлс.
Заавал уншиж судлах ном, сурах бичиг:
Долгорсүрэн Ж. Багш оюутны эрдэм шинжилгээний ажилд зөвлөмж. УБ., 1999
Жадамбаа Б. Чимэдлхам Ц. Судалгааны арга зүй УБ., 2001 х.58-67
Канке В.А. Философи УБ., 2009. 2.6. х.290-292
Лодой Г.Философи ба шинжлэх ухааны арга зүй УБ., 2002.х.5-7, 56-65
Нэмж судлах ном:
Жамбалдорж Т. Энхээ Ц. Оюутны эрдэм шинжилгээний ажил хийх арга зүйн зөвлөмж. УБ. 1998
Чулуунбаатар Г. Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй УБ.,2001
Арван дөрөв. Бие даалтын ажил.
Бие даалтын ажлаар докторант тухайн хичээлээр эзэмшсэн онол-арга зүйн мэдлэгээ практик хэрэглээ болгох, өөрийн судалгааны ажлын философи үндэс болон нийгмийн захиалга, хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар дүн шинжилгээ хийх, судалгааны ажлын зорилго зорилтоо нарийвчлан тодорхойлох арга барил эзэмших зорилготой.
Бие даалтын ажил нь 2 хувилбартай байна.
Нэгдүгээрт, докторант өөрийн судалгааны ажлын философи асуудлаар дараах сэдвүүдээс сонгон эсээ бичнэ. Жишээлбэл, боловсролын удирдлагын ухаанаар судалгаа хийж буй докторант “Боловсролын философи асуудлаар, хэл шинжлэлийн ухаанаар судалгаа хийж байгаа тохиолдолд “хэлний” философи асуудлаар гэх мэт.
Эсээний үгийн тоо 5000 –аас доошгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Эсээ бичих сэдэв
1. Хэлний философи асуудал
2. Хүний философи асуудал
3. Боловсролын философи асуудал
4. Улс төрийн философи асуудал
5. Түүхийн философи асуудал
6. Нийгмийн философи асуудал
7. Соёлын философи асуудал
8. Урлагийн философи асуудал
9. Шинжлэх ухааны философи асуудал
10. Шинжлэх ухаан бол мэдлэг бүтээх үйл ажиллагаа мөн
11. Шинжлэх ухааны үүсэл, хөгжил
12. Байгалийн философи асуудал
13. Математикийн философи асуудал
14. Химийн философи асуудал
15. Физикийн философи асуудал
16. Техникийн философи асуудал
17. Спортын философи асуудал
18. Биологийн философи асуудал
19. Шинжлэх ухааны хүмүүнлэг утга холбогдол
20. Шинжлэх ухааны зорилго, эрхэмнэл
21. Шинжлэх ухаан бол мэдлэг бүтээх үйл ажиллагаа мөн
22. Шинжлэх ухааны үүсэл, хөгжил
23. Тодорхой шинжлэх ухаан ба философи
24. Нийгэм-соёлын хөгжилд шинжлэх ухааны эзлэх байр суурь, үүрэг
25. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- шинжлэх ухааны судалгааны үндсэн парадигм болох нь
26. Шинжлэх ухааны ёс зүй
27. Эрдэмтний ёс зүй
28. Шинжлэх ухаан судлал ба шинжлэх ухааны философи
29. Философи ба шинжлэх ухааны ялгаатай ба төсөөтэй талууд
30. Философи бол арга зүй мөн
Хоёрдугаарт, докторант дараах сэдвээс сонголт хийн реферат бичнэ.
1. “……. “ сэдэвт судалгааны ажлын философи үндэслэгээ
2. “…….” сэдэвт судалгааны ажлыг бичих, арга аргачлал
3. “…….” сэдэвт судалгааны ажлын төлөвлөлт
4. “ …….“ сэдэвт судалгааны ажлын философи-онол арга зүйн үндэслэгээ
5. “……. “ сэдэвт судалгааны ажлын нийгмийн захиалга, ач холбогдол
6. “ …….” сэдэвт судалгааны ажлын зорилго, зорилт
Эсээ болон рефератыг үнэлэхдээ дараах шалгуурыг харгалзана. Үүнд:
- Санаагаа үндэслэгээ, шалгууртай илэрхийлэх чадвар
- Судалгааны ажлын сэдвийн дагуу философи асуудлыг ойлгож буй байдал,
- Ишлэл зүүлт оновчтой хэрэглэж буй байдал,
- Ишлэл зүүлтэнд дүн шинжилгээ, тайбар хийх чадвар
- Хэл, найруулгын соёл, бичлэгийн стандарт хангаж буй байдал.
Арван тав. Ном зүй
1. Баттөмөр Б. Логик бодлого ба хэллэгийн логик. УБ., 1999
2. Боловсролын философийн үзэл баримтлал арга зүйн асуудалд.
УБ. 2009.// Суралцагчдад зориулсан гарын авлага.
3. БаатартогтохЦ. Нийгмийн шинжлэх ухааны судалгааны арга. УБ.2010
4. Ч.Ган-Өлзий. Эдүгээгийн философид эхлэн орохуй. УБ. 2007
5. Ганхуяг Ш. Түүхчлэх үзлийн талаар эргэцүүлэхэд. /философи, шашин судлал. V| 2007. ¹271 /37/, 83-95 дахь тал /
6. Гомбосүрэн Ц. Философи. Сурах бичиг. УБ. 2008
7. Гомбосүрэн Ц. Шинжлэх ухааны тухай философийн позитивист ба постпозитивизмын чиглэлүүд. УБ., 1998
8. Гомбосүрэн Ц. Нийгмийн тухай философийн интеграль /нэгтгэгч/ хувилбарыг боловсруулах эхлэл /онол арга зүйн асуудал/ УБ., 1999
9. Долгоржав Я. Танин мэдэхүйн ерөнхий арга зарчмууд УБ., 1999
10. Долгорсүрэн Ж. Багш оюутны эрдэм шинжилгээний ажилд зөвлөмж. УБ., 1999
11. Дорждагва Т. Энхтунгалаг Т. Шинжлэх ухаан технологийн ёс зүйн асуудалд. /философи, шашин судлал. IV. 2006. ¹253 /30/, 213-218 дахь тал/
12. Ж.Дьюи. Бие хүний сэтгэл зүй ба боловсрол. // Лавай.УБ.2005 №1
13. Ж.Дьюи. Ардчилал ба боловсрол. 1-р бүлэг. // Менталитет.УБ.2005.№3 /НУТ-ийн эрдэм шинжилгээний бичиг/
14. Жадамбаа Б. Чимэдлхам Ц. Судалгааны арга зүй УБ., 2001
15. Жамбалдорж Т. Энхээ Ц. Оюутны эрдэм шинжилгээний ажил хийх арга зүйн зөвлөмж. УБ. 1998
16. Канке В.А. Философи УБ., 2007
17. Лешкевич Т.Г.шинжлэх ухааны философи /орч.,А. Энхбаатар / УБ., 2006
18. Лодой Г. Өрнө дахины философийн товчоон /XVII-XVIIIзуун/
19. Лодой Г.Философи ба шинжлэх ухааны арга зүй УБ., 2002
20. Лодой Г.Философийн түүх судлалын учир холбогдлын тухай Гегелийн баримтлал /философи, шашин судлал. VI 2007. ¹271/37/, 39-43 дэх тал/
21. Монгол улсын шинжлэх ухаан ХХ зуунд. I, II боть. УБ., 1999
22. Муратхан А. Цэен Д. нар. Диссертаци боловсруулах арга зүйн зөвлөмж. УБ.,2000
23. Норовсамбуу С. Логик УБ.,1971
24. Нямдорж Ү. Логик ба диалектик /орч/ “Эрх чөлөө ба философи” сэтгүүлд
25. Нямсүрэн Ц. Лингвистик эргэлтээс постмодернизм хүртэл. /Дэлхийн философийн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын материал . УБ., 2005. 111-129дэх тал/
26. Т.Нэмэхжаргал. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал: ёс суртахууны болон шинжлэх ухааны үндэслэгээ. /Лавай сэтгүүлд УБ. 2010/
27. Т.Нэмэхжаргал. “Боловсролын уламжлал шинэчлэлийн асуудалд” /Лавай сэтгүүлд УБ. 2009/
28. Т.Нэмэхжаргал.. Боловсролын философийн тухай // МУИС. Философи, шашин судлал. УБ.2006. ¹ 253 /30/
29. Отгонбаяр М. Логик УБ2000
30. Ч.Пүрэвдорж, Т.Нэмэхжаргал. Орчин үеийн боловсролын чиг хандлага ба
үнэлэмж. //”Боловсролын шинэчлэл-хамтын ажиллагаа” ОУ-ын ЭШний
бага хурлын илтгэлүүдийн эмхтгэл. УБ.2006
31. Сумъяа Б. Судалгааны ажлын арга зүй. УБ.,2000
32. Түүхийн судалгааны онол арга зүйн асуудал УБ., 1999
33. Чулуунбаатар Г. Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй УБ.,2001
34. Философи I хэсэг. Философийн түүх. /орч.Ц. Нямдорж / УБ.,2002
35. Эрдэнэбаатар Г. Нийгмийн хөгжлийн онол арга зүйн асуудалд. /философи, шашин судлал. V. 2006. ¹263/34/, 141-153 дэх тал /
36. Юлина. Н.С. Хүүхдэд зориулсан философи. УБ.2005
Орос хэл дээр
1. Аришлов В.И. Синергетика как феномен постнеклассической науки. М.,1999
2. Бахтин М.М. К методологии гуманитарных наук.
3. Берков В.Ф. Структура и генезис научной проблемы. Минск.1989
4. Быков В.В. Методы науки. М.1974
5. Вернадский.В.И. Философские мысли натуралиста. М., 1989
6. Гадамер Г.Истина и метод. М.1988
7. Дильтей.В.Наброски к критике исторического разума.//Вопросы философии. 1988. №4.
8. Джованни Реале и Дарио Антисери Западная философия от истоков до наших дней. Санкт-Петербург.1997
9. Зотов А.Ф., Мельвиль Ю.К. Западная философия ХХ века.,М.,1994
10. Ивин А.А. Логика. М.2000
11. Ильенков Э.В. Диалектическая логика. М.,1984
12. Козлова М.С. Идея “Языковых игр”.
13. Канке. В.А. Философия. М.2001
14. Кузин Ф.А. Кандидатская диссертация. Методика написания, правила оформления и порядок защиты. М.1997
15. Кузнецов Б.Г. Идеалы современной науки. М.,1983
16. Кун Т. Структура научных революции. М.,1977
17. Лектерский В.А. Субъект, объект познания. М.ь1983
18. Лешкевич Т.Г. Философия науки. М.,2001
19. Логика научного исследования. М.1965
20. Поппер К. Логика и рост научного познания. М.1988
21. Философия и методология науки. М., 1994
22. Швырев В.С. Анализ научного познания. М.,1988
23. Юдин Э.Г. Методология науки. М.,1997
Англи хэл дээр
1. Сarnap R.Philosophy in language on logical Positivism. 1959
2. Gadamer H. Truth and Method N.Y. 1975
3. Koreth.E. Grundlajen der Hermeneutik. Freiburd;Basel;Wien,1969
4. Feyerabend P.K.Against method: Outline of an anarchistic theory of knowledge. L.1975
5. Feyerabend P.K. Science in a free society. L. 1978
6. Russel.Bertran. Logic and knowledge. L.1956
7. Popper K.R The logic of scientific discovery. L.1959
Интернет хаяг: www. philosophy.ru
www. auditorim.ru
www. yandex.ru