“Монгол зураг”… энэ үгс нэг хэсэгтээ л намайг шаналгаж байлаа. Би нэг хэсэг хүнд өртэй, эсвэл үүнийг хийх үүрэгтэй юм шиг л явж байсан. Яагаад гэвэл би энэ зохиолыг бичсэнээс хойш өөрийн гэсэн уншигчидтай болж, тэднийхээ заримтай нь танил нөхөд болсноос хойш намaйг үүнийгээ үргэлжлүүлэн бичиж байхыг тэд маань байнга хүсдэг, басхүү шаарддаг болсноос болж зарим талаар “сайн дурын” дарамтанд байх мэт л санaгддаг байлaa. Анх энэ зохиолыг би өгүүллэгийн хэмжээнд бичье гэж бодсон авч үргэлжилсээр нэлээн олон бүлэг болоход хүрсэн. Энэ бүх хүмүүсийн хүсэл, шаардлага, дэмжлэгээс гадна намайг цөөхөн боловч тун сүрхий оновчтой шүүмжилж байсан зарим үл мэдэгдэх, үл танигдах уншигч нартаа баярладаг.
Монгол зураг номын зохиогч ийнхүү туужийнхаа өмнөх үг-д өгүүлжээ.
Та бүхэн энэ номыг сонирхохыг хүсвэл
энд дараарай. Миний бодлоор энэхүү тууж нь энгийн өгүүлэмжтэй хэрнээ танин мэдэхүйн ач холбогдолтой, одооны "иргэншээгүй" нөхдүүдэд сургамж болохуйц болсон гэж үзэж байна. Энэ бол уншигч миний бодол.
ТА БҮХНИЙГ МОНГОЛ ЗУРАГ-Р АЯЛЖ МОНГОЛ ЗУРАГАА УЛАМ БАЯЖУУЛАХЫГ ХҮСЬЕ.