2012-01-02
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд англи хэлээр эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна

ЮНЕСКО БА МОНГОЛЫН БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд англи хэлээр эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.

Монгол Улс ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүн болсны 50 жилийн ойг угтан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, БСШУЯ хамтран ЮНЕСКО БА МОНГОЛЫН БОЛОВСРОЛ англи хэлээр эссэ бичлэгийн уралдааныг 2012 оны 1 дүгээр сарын 27-ныг хүртэл зарлаж байна.

Монгол Улсын боловсролд ЮНЕСКО-гоос оруулж байгаа хувь нэмэр, үүрэг оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар багш нарын үзэл бодлыг олон нийтэд сурталчлах, шинэлэг санаа оноог бодлого боловсруулагч нарт хүргэх, англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор уг уралдааныг зохион байгуулж байна.

ШААРДЛАГА:

  1. ЕБС-ийн багш нар оролцох

  2. ЮНЕСКО-гоос манай боловсролын салбарын хөгжилд оруулж болох хувь нэмэр бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргэх санал, арга зүйн шилдэг туршлагаа баримтад тулгуурлан, боловсролын ирээдүйн хөгжлийн гарцыг тусгах

  3. Боловсрол, багшийн хөгжлийн чиг хандлага, цаг үеийн шаардлагаар шинэчлэх, бүтээх, уламжлан авч үлдэх үнэт зүйлсийн талаар үндэслэлтэй илэрхийлэх

  4. Бүтээл нь англи хэл дээр, arial үсгийн 12 фондоор мөр хоорондын зай 1,5 –тай 1000-1500 үгтэй байх бөгөөд эх сурвалжийн материалыг ашигласан бол ишлэл аван тодорхой дурдах

  5. Эссэний стандарт шаардлага хангасан байх

  6. Уралдаанд оролцогчид нь өөрийн нэр хаяг, холбоо барих утас, еmail хаягийг тодорхой бичих

  7. Уралдаан тэмцээнд урьд нь оролцсон бүтээл ирүүлэхгүй байх

  8. Бүтээлийн бичмэл эхээс гадна файлаар ирүүлнэ. Бичмэл эх болон файлыг буцааж олгохгүй.

УРАЛДААНЫГ ДҮГНЭХ ЖУРАМ:

  1. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2012 оны 1 дүгээр сарын 27-ны 18 цаг хүртэл хүлээн авна.

  2. Шилдэг бүтээлийн шагналыг багш нарын баярын ёслолын арга хэмжээний үеэр гардуулна.


ШАГНАЛЫН САН:

1-р байр: 1 Өргөмжлөл, 800,000 төгрөг
2-р байр: 1 Өргөмжлөл, 500,000 төгрөг
3-р байр: 2 Өргөмжлөл, 300,000 төгрөг


БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Засгийн газрын XI байр, Самбуугийн гудамж-11, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Харилцах утас: 11-70105652, 11-322612, e-mail: natcom@unesco.mn


ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

  • Өглөөний сонин

  • Нээлттэй сургууль сонин


Бичсэн: EDUCATION | цаг: 09:28 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735164 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax