2012-03-09
Дэлхийн боловсролын түүх-8 /төгсгөл хэсэг/

Найм. XX зууны дунд үе хүртэл боловсролын салбарт гарсан

шинэчлэлийн үр дүн

 

8.1. Боловсролын шинэчлэл ба үзэл баримтлал

            XX зууны эхний хагасын туршид боловсролын байгууллагууд юуны өмнө ерөнхий боловсролын сургуулиудад гүнзгий өөрчлөлтүүд гарчээ. Нэг дэхь ба хоёр дахь шатны сургуулиуд шинэчлэгдэж, сургалтын байгууллагуудын удирдлагын тогтолцоо, заавал суралцах хугацаа, нийгмийн бүтэц, суралцагчдын бүрэлдэхүүн ихээр өөрчлөгдөв. Ялангуяа дэлхий нийтийн сургууль боловсролд гарч буй өөрчлөлт тэргүүлэгч улсуудад тодорхой ажиглагдах болсон байна.

            Сургууль, боловсролын байгууллагын шинэчлэлийн үр дүнд заавал суралцах төлбөргүй бага сургуулийн сургалт, төлбөртэй төрийн өмчийн дунд сургуулиуд (АНУ, Францаас бусад улсад)-ын үндэс ихээхэн бэхжиж, хувийн өмчид тулгуурласан боловсролын тогтолцоо хадгалагдан, нийгмийн дээд давхаргынхан илүү нэмэлт боловсрол олж авах нөхцөл хэвээр үлдсэн байна. Мөн сургууль удирдах хоёр загвар буюу төвлөрсөн ба төвлөрсөн бус удирдлага бий болж, техник мэргэжлийн боловсрол хүчтэй хөгжин, анхан шатны сургалтын хөтөлбөр өргөжин, анхан шат ба дунд шатны боловсролын хоорондын завсрын хэв маяг буй болж, дунд боловсролын хүрээнд байгаль шинжлэлийн хичээлийн эзлэх хувь нэмэгдсэн байна. Сургууль боловсролын байгууллагад гарсан энэхүү өөрчлөлтийн ерөнхий хандлагууд зарим улс оронд өвөрмөц байдлаар ч илрэх болов.

            АНУ-д гэхэд үнэ төлбөргүй боловсролыг 16 нас хүртэл олгох тогтолцоо үйлчилж, 8+4 буюу 8 жилийн бага 4 жилийн дунд боловсрол, 6+3+3 буюу 6 жилийн анхан шат, 3 жилийн бага, 3 жилийн дунд боловсрол гэсэн ерөнхий боловсролын сургуулийн хоёр тогтолцоо бүрэлджээ. Мөн хувийн сургуулиуд тэр дундаа академи хэмээх нийгмийн дээд зиндааныханд зориулагдсан сургууль ч ажиллах болов. Орон нутгийн засаг захиргаа сургалтын үргэлжлэх хугацааг тогтоох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах тал дээр нилээд бие даасан эрхийг олжээ. Сургууль боловсролын байгууллагуудыг нэгтгэн удирдах үүргийг Сургуулийн бодлогын холбооны комисс гэдэг байгууллага хэрэгжүүлж байв. 

            Англид бага ба дунд гэсэн ерөнхий боловсролын сургуулийн 2 хэв маяг үйлчилж байв. 11 хүртэлх насныхан суралцдаг бүх хэв маягийн сургуулиудыг бага сургууль гэх ба 11-17 насныхан суралцдаг сургуулийг дунд сургууль гэнэ. 14 нас хүртэл төлбөргүй суралцана. Дунд сургуулийн сургалтын байгууллагуудад грамматик, орчин үеийн ба төвлөрсөн сургуулиуд орж байв. Үүнээс гадна олон төрлийн хувийн сургуулиуд ажиллаж байжээ. Дунд сургуулиуд хамгийн том ерөнхий боловсролын сургалтын байгууллагууд байв. Грамматик ба олон нийтийн сургуулийнхан их сургууль маягийн дээд болосвролын байгууллагуудад суралцах боломжтой. Харин орчин үеийн хэмээх сургуулийг төгсөгчид Британий нийгмийн дунд давхаргын эгнээг өргөжүүлж байв. Төвлөрсөн сургууль төгсөгчид болохоор техник мэргэжлийн талын бэлтгэлд түлхүү чиглэсэн боловсрол эзэмшинэ.

            1930-аад он хүртэл Германд үнэ төлбөргүй анхан ба дунд шатны боловсролын тогтолцоо үйлчилж байв. Энэ тогтолцооны хүрээнд 6-10 насныхан заавал суралцах ёстой үндсэн сургууль буюу бага боловсролын 4 жилийн нэгдмэл анхны концентр гэдэг тогтолцоо үйлчилж байв. Үүнд тулгуурлан цаашид сургалт үргэлжлэх 10-14 насныхан суралцах бага сургууль, 10-16 насныхан суралцах ардын нэмэгдүүлсэн сургууль, 9 жилийн сургалтын курс бүхий дунд сургуулиуд зэрэгцэн оршиж байв. Эхний 2 хэв маяг нь мэргэжлийн сургалтын байгууллага бөгөөд бага боловсролыг олгодог. Харин дунд сургууль нь цаашид их дээд сургуульд суралцах суурь дэвсгэр болдог. Энд гимназ, бодит сургууль, немцийн дээд сургууль гэсэн дунд сургуулийн үндсэн 3 вариант үйлчилж байв.

            Францад үндсэндээ бага боловсрлын хоёр бүтэц үйлчилж байв. Эхнийх нь 6-13 насныханыг хамардаг ерөнхий боловсролыг практик тал руу чиглүүлсэн сургалттай байсан бөгөөд төлбөргүй сургалт явуулна. Хоёр дахь бүтэц нь төлбөртэй дунд боловсролын байгууллага байв. Дунд боловсролыг нийтийн лицей, коллеж, 11 наснаас эхлэн 7 жил сургадаг хувийн сургуулиудад олгоно. Дунд боловсролын байгууллагууд нь хүмүүнлэгийн ба байгалийн ухааны гэсэн үндсэн 2 чиглэлтэй ба түүнийгээ төгссөн тохиолдолд их сургууль, техникийн талын дээд сургуулиудад суралцах боломж олдоно. 1933 оноос дунд сургуулийн сургалт зарим талаараа төлбөргүй болж иржээ.

Японд сургуулийн тогтолцоо гол төлөв өрнөдийн загвараар байгуулагдсан байна. Тэнд нийтийн, үнэ төлбөргүй 6 жилийн бага сургууль, 4 жилийн дунд сургууль байгуулагджээ. Энэ тогтолцоо удаан хадгалагдсан бөгөөд дэлхийн 2 дугаар дайны үед эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн, мэргэжлийн зэрэг сургуулиуд адил статустай болжээ.

 

8.2. Ерөнхий боловсролын сургуулиудыг шинэчлэх оролдлогууд

XX зууны эхний хагаст сургалт-хүмүүжлийн үйл явцын шинэчлэл гол төлөв сургалтад хандах хүүхдийн хүмүүжлийн агуулга, хэлбэр, сургалтын арга, бүтээлч үйл ажиллагааны хөгжил зэрэгт чиглэж байв. Ийм эрэл хайгуул ихэвчлэн туршилтын сургуулиуд буюу сургалт-хүмүүжлийн байгууллагуудын туршилт явуулдаг төвүүдэд төвлөрч байсан юм. Энэ төвүүд шинэ хүмүүжил болон реформатор сурган хүмүүжүүлэх ухааныг анхлан турших болжээ. Энд сурган хүмүүжүүлэх шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэгч сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны төвийн суурь сургуулиуд, үлгэр жишээ сургууль, сурган хүмүүжүүлэх ухааны зарим нэг өвөрмөц санааг хэрэгжүүлэгч туршилтын сургуулиуд зэрэг хэд хэдэн хэв маяг гарч ирсэн байна.

Эдгээр туршилтууд эхлэн хэрэгжсэн нь шинэ сургуулиуд хэмээн нэрлэгдэх болсон дунд шатны сургалт-хүмүүжлийн байгууллагууд үүссэнтэй холбоотой. XIX – XX зууны зааг дээр Өрнөд Европт гэхэд ойролцоогоор 25 ийм сургууль ажиллаж байв.  Мөн шинэ байгуулагдсан сургуулиудын үйл ажиллагааны өвөрмөц нөхцөл болох хүүхдийн сэтгэл зүйн өвөрмөц талыг ашиглах, хамтын сургалт, хөдөлмөрийн бэлтгэл, хүүхдийн сонирхол, хэрэгцээний шаардлагад тохирсон хүүхдийн чөлөөт үйл ажиллагаа зэрэг нөхцөлүүд бүрдэв.

Хөвгүүдэд зориулагдсан анхны ийм шинэ сургуулийг 1889 онд английн сурган хүмүүжүүлэгч Сесилий Редди (1858—1932 он) Абботсхоль хэмээх газарт байгуулсан байна. Түүний сургалтын төлөвлөгөөнд байгалийн шинжлэлийн бэлтгэл түлхүү орсон байдаг. Сурагчид өдөр бүр дарханы газарт ажиллаж, спорт, гоо зүйн хүмүүжилд их анхаарч байв. Мөн сургуульд сурагчдын өөрийгөө удирдах байгууллага ажиллана.

1893 онд Англид Ж.Бэдлийн удирдсан Бидэлийн шинэ сургууль байгуулагджээ. Тэрээр дээр дурьдсан сургуультай төсөөтэй бөгөөд харин Англид анх удаа хөвгүүд, охидыг дунд сургуульд хамтад нь сургах болсон байна. Тэнд сурагчдын хэрэгцээнд тохирсон сургалтыг голчлон явуулна. Англи дахь Абботсхольмын сургуулийн жишээгээр Европод хэд хэдэн шинэ сургууль нээгдэв. Тухайлбал, Францад дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө ийм төрлийн 5 сургууль нээгдэн үйл ажиллагаа явуулж байжээ. Эдний дотроос сурган хүмүүжүүлэгч Э.Демолений 1898 онд байгуулсан ДеРош сургууль ихэд нэрд гарчээ. Энэ сургууль Норманд дахь үзэсгэлэнт байгальтай газар байгуулагдсан бөгөөд суралцагчдын аж төрөх ёс гэр бүлийн нөхцөлтэй маш ойролцоо байхаар зохицуулагдсан байв. Сургалтын хөтөлбөрийг хөдөлмөр сургалтаар дамжуулан шинэчилсэн байна. Шинэ хэл заах хөтөлбөр оруулж, латин ба эртний Грек хэлний цагийг эрс багасгажээ. Мөн байгаль шинжлэлийн боловсролд түлхүү анхаарсан болвч, нийт хичээлийн ачааллыг багасгасан байна. Харин үүний оронд гарч ирсэн цагт хөдөлмөр сургалт, урлаг, соёлын хичээл орох болов. Яг ийм маягийн зохион байгуулалттай сургууль 1912 онд Брюсселийн ойролцоох Бьерж хэмээх хотод байгуулагдсан байна.

Шинэ сургалтын байгууллагуудтай төсөө бүхий байгууллага болох хөдөөгийн хүмүүжлийн ордон XX зууны эхэн үед Герман, Австри, Швейцарьт байгуулагджээ. Үүний анхдагч санаачлагч нь немцийн сурган хүмүүжүүлэгч Г. Литц (1868—1919) юм. Штольц, Ильзенбург, Хаубидде, Биберштейн зэрэг газарт Литцийн удирдлага дор байгуулагдсан хүмүүжлийн орднуудын үйл ажиллагаа хүүхдийн чөлөөт хөгжлийн зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байв. Тэнд багш, сурагчдын харилцаагаар илэрдэг сургуулийн чөлөөт нийтлэгийн үзэл санаа хэрэгжиж байв. Хөдөөгийн хүмүүжлийн орднууд соёлтой, нээлттэй хүн төлөвшүүлэх зорилт тавьж байв. Сургалт хүний үйл ажиллагааны бүхий л салбарыг түүний харилцан үйлчлэлд нь таниулах зорилготой. Эдгээр орднуудад анги-танхимын тогтолцоо, тогтвортой сургалтын төлөвлөгөө гэж байгаагүй бөгөөд ёс суртахууныг урлагаар дамжуулан олгож байв.

XX зууны 20-30-аад он гэхэд өрнө дахинд дунд боловсролын хүрээнд туршилтын сургуулиудын шинэ төвүүд бий болсон байна. Ийм сургуулийн жишээ гэвэл А.Нейлийн байгуулсан Саммерхиллийн шинэ сургууль юм. Сургууль “туйлын эрх чөлөө” гэсэн уриа дэвшүүлж, хүүхдүүдэд хичээл таслах, үзэх хичээлээ сонгох эрх олгожээ. Нийгмийн бие хүнийг төлөвшүүлэх нь энэ сургуулийн үндсэн зорилт байв. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд багш, сурагчийн нөхөрсөг яриа, сургуулийн өөрийгөө удирдах ёс зэрэг хүмүүжлийн янз бүрийн хэлбэрүүдийг нэвтрүүлжээ. А.Нейлийн буй болгосон үзэл баримтлалыг 1925 онд Английн Дартингтон-Холлд байгуулагдсан сургууль олон талаар хэрэгжүүлсэн байдаг.

XX зууны 20-30-аад онд Өрнөд Европ, АНУ-д дунд боловсролын туршилтын сургуулийн шинэ хэв маягууд олноор байгуулагджээ. Тухайлбал, Веймарийн бүгд найрамдах улсад ийм сургуулийн тоонд Лейпциг дэхь Г.Гаудигийн оюуны чөлөөт үйлийн сургууль орно. Мөн Гамбург дэхь Лихтваркийн нэрэмжит сургууль, Штайнерийн сургуулиуд ийм сургуулийн тоонд орж байв.

Г.Гаудигийн охидын сургуульд сургалт гол нь дэлхийн соёлын түүхтэй танилцах замаар явагдана. Охидын хүслээр сургалтын төлөвлөгөөнд шинэ шинэ агуулга оруулдаг бөгөөд нэг хичээлийг нөгөөгөөр солихыг зөвшөөрдөг байв. Хүмүүжлийн ажлыг бүгд адил сэтгэх гэсэн зарчмаар шийднэ. 1920 онд байгуулагдсан Лихтваркийн нэрэмжит сургуульд электив сургалтын курсын маягаар хүүхдийн бие даасан үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж байв. Гол үйл ажиллагаа гоо сайхны хүмүүжилд ноогдох бөгөөд сурагчид уран зураг, хөгжмийн хичээлийг гүнзгий үзэж, жүжиг, баяр ёслол зохиохдоо түүнийгээ ашиглана. Германий Штутгарт хотын ойролцоо 1919 онд байгуулагдсан  Валедорф-Астори дахь сургуулийн үйл ажиллагааны гол чиглэл хүмүүжил-боловсрол дахь гоо сайхны сэтгэл хөдлөлийн хэлбэрийг эрэлхийлэхэд оршиж байв. Сургуулийн үйл ажиллагаа сурагчдад хандах ганцаарчилсан хандлага, хувийн шаардлагад тулгуурлана. Ёс суртахууны хүмүүжилд юуны түрүүн дүрслэн бодохуй, хийсвэрлэл эхний ээлжинд тавигдах ба сургалтын материалыг ороомог маягаар буюу хамгийн ойр тойрныхоноо танин мэдэхээс эхлэн сансар огторгуйг танин мэдэх дарааллаар эзэмшинэ. Сургууль өөрийгөө удирдах ёсонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байв. Сургалтын аргын голлох үзүүлэлтүүдэд хүүхдийн амьдралыг “хэмнэлээр” болон “давтамжаар” сургах явдал орно.

Дунд боловсролын туршилтын байгууллагын өвөрмөц хэв маягийг Е.Паркхест АНУ-ын Дальтон хотноо байгуулсан байна. Дальтоны төлөвлөгөөний гол утга учир гэрээ контрактад хуваагдсан сургалтын хөтөлбөрийг гүйцэтгэхэд оршино. Энэхүү гэрээ, контрактыг биелүүлэх дэг суралцагчийн хувийн үзэмжээр шийдэгддэг байв.

Ийнхүү туршилтын сургалтын байгууллагад тулгуурласан эрэлхийлэл Өрнөд Европ ба АНУ-д эрчимтэй өрнөсөн байна. Тухайлбал 1927 онд нэрт эрдэмтэн Бертран Рассел бага боловсролын туршилтын сургууль байгуулсан нь сургалтын хөтөлбөрийн хувьд жирийн бага сургуулийг бодвол маш өргөн хүрээтэй байв. Энд суралцагчдын өөрийгөө удирдах ёсод ихээхэн анхаарна. Сурагч нэг бүр сургуулийн амьдралд хэрэг болохуйц ямар нэг зүйлийг заавал хийх ёстой.

“Хөдөлмөр” сургалтад тулгуурласан туршилтын сургуулиуд өнгөрсөн зууны эхээр Г.Кершенштейнерийн төслөөр Мюнхен, Дортмунд, Аугсбург, Лейпциг, Гамбург хотноо байгуулагдав. Мюнхений сургууль гэхэд мэргэжлийн бэлтгэл, аливаа нэг мэргэжил эзэмшихэд шаардагдах нийгмийн байр суурьт түлхүү анхаарч байв. Харин Дортмунд ба Аугсбургийн сургуулиудад мэргэжлийн бэлтгэлд бус хөдөлмөрийг практик ба ёс суртахууны ач холбогдол бүхий соёлын элемент хэмээн үзэх талд илүүтэй анхаарч байжээ.  Лейпцигийн сургуульд болохоор хүүхдэд өнөөдөр бус харин маргааш юу хэрэгтэйд анхаарал тавих явдал гол зорилт байв. Энэ нь бусад сургуулиудаас ялгагдах үндсэн ялгаа байсан юм. Хөдөлмөр сургуулийг энд хүүхдийн оюун ухааны хөгжилд түлхүү чиглүүлнэ.

 

 

 

 

 

Ном зүй, ашигласан материалууд

1.        Альтернативные модели воспитания в сравнительной педагогике: Учебно-методич. комплекс: В 2 ч./ Под ред. М.Н.Певзнера, С.А.Расчетиной. – Новгород: НовГУ, 1995. – 302 с.

2.    Джуринский А.Н. История зарубежной педагогики. – М., 1998.

3.    Джуринский А.Н. История педагогики древнего и средневекового мира. – М., 1999.

4.    Джуринский А.Н. История педагогики. – М., 1999.

5.    История педагогики: В 2 ч./ Под ред. А.И.Пискунова. – М., 1997.

6.    Латышина Д.И. История педагогики. Воспитание и образование в России. – М., 1998.

7.    Лушников А.М. История педагогики. – Екатеринбург, 1995.

8.    Пряникова В.Г., Равкин З.И. История образования и педагогической мысли. – М., 1995.

9.    Фрадкин Ф.А., Плахова М.Г., Осовский Е.Г. Лекции по истории отечественной педагогики. – М., 1995.

10.   Хрестоматия по истории зарубежной педагогики./ Сост. А.И.Пискунов. – М., 1971.

11.   Хрестоматия по истории советской школы и педагогики./ Сост. М.И.Анисов. – М., 1972.

12.   Хрестоматия по истории школы и педагогики В России./ Сост. С.Ф.Егоров. – М., 1986.

13.   Антология педагогической мысли в России второй половины XIX – нач. XX веков./ Сост. П.А.Лебедев. – М., 1990.

14.   Антология педагогической мысли в России первой половины XIX века (до реформы 60-х гг.)/ Сост. П.А.Лебедев. – М., 1987.

15.   Антология педагогической мысли Древней Руси и Русского государства XIV-XVII веков/ Сост. С.Д.Бабишин, Б.М.Митюров. – М., 1985.

16.   Антология педагогической мысли России XVIII века/ Сост. И.А.Соловков. – М., 1985.

17.   Антология педагогической мысли христианского средневековья./ Сост.

      В.Г.Безрогова, О.И.Варьяш. – М., 1994.

18.   Бим-Бад Б.М. Педагогическая антропология. – М., 1998.

19.   Блонский П.П. Избр.пед.соч.: В 2 т. – М., 1979.

20.   Васильцова З.П. Мудрые заповеди народной педагогики. – М., 1988.

21.   Вахтеров В.П. Избр.пед.соч. – М., 1987.

22.   Великий Новгород: школьное и педагогическое образование. – В.Новгород, 1999.

23.   Вентцель К.Н. Избр.пед.соч. – М., 1999.

24.   Гессен С.И. Основы педагогики. Введение в прикладную философию. – М., 1995.

25.   Гончаров Н.К. Историко-педагогические очерки. – М., 1963.

26.   Гончаров Н.К. Очерки по истории советской педагогики. – Киев, 1970.

27.   Джуринский А.Н. Развитие образования в современном мире. – М., 1999.

28.   Домострой/ Под ред. В.Сенина. – СПб., 1992.

29.   Жураковский Г.Е. Очерки по истории античной педагогики. – М., 1963.

30.   Иванов Е.В. История образования и педагогической мысли: Учебно-методические рекомендации к семинарским занятиям. – В.Новгород, 2002. – 52 с.

31.   История педагогики и современность/ Под ред. Ш.И.Ганелина. – Л., 1970

32.   Камрен Ф. Воспитание к свободе. – М., 1993.

33.   Каптерев П.Ф. Избр. пед.соч. – М., 1982.

34.   Коменский Я.А. Избр. пед. соч.: В 2 т. – М., 1982.

35.   Коменский Я.А., Локк Д., Руссо Ж.-Ж., Песталоцци И.Г. Педагогическое наследие./ Сост. В.М.Кларин, А.Н.Джуринский. – М., 1988.36.   Константинов Н.А., Медынский Е.Н., Шабаева Н.Ф. История педагогики. –   М., 1982.37.   Корнетов Г.Б. Гуманистическое образование: традиции и перспективы. – М., 1993.38.   Корнетов Г.Б. Цивилизационный подход к изучению всемирного историко-        педагогического процесса. – М., 1994.39.   Королёв Ф.Ф., Корнейчик Т.Д., Равкин З.И. Очерки по истории советской школы и педагогик (1921-1931 гг.). – М., 1961.40.  Корчак Я. Педагогическое наследие/ Сост. К.П.Чулкова. – М., 1990.41.  Макаренко А.С. Пед.соч.: В 8 т. – М., 1983-1985.42.  Монтессори М. Метод научной педагогики, применимый к детскому воспитанию в Домах ребенка. – М., 1993.43. Очерки истории школы и педагогической мысли народов СССР 1917-1941 гг./ Под ред. Н.П.Кузина, М.Н.Колпаковой, З.И.Равкина. – М., 1980.44. Очерки истории школы и педагогической мысли народов СССР 1941-1961 гг./ Под ред. Ф.Г.Паначина, М.Н.Колмаковой, З.И.Равкина. –М., 1988.45. Очерки истории школы и педагогической мысли народов СССР 1961-1986 гг./ Под ред. Ф.Г.Паначина, М.Н.Колмаковой, З.И.Равкина. – М., 1987.46. Очерки истории школы и педагогической мысли народов СССР XVIII в. – первая пол. XIX в./ Под ред. М.Ф.Шабаевой. – М., 1973.47. Очерки истории школы и педагогической мысли народов СССР в конце XIX – начале ХХ вв./ Под ред. Э.Д.Днепрова. – М., 1991.48. Очерки истории школы и педагогической мысли народов СССР второй пол. XIX в./ Под ред. А.И.Пискунова. – М., 1976.49. Очерки истории школы и педагогической мысли народов СССР с древнейших времен до конца XVII в./ Под ред. Э.Д.Днепрова. – М., 1989.50. Очерки истории школы и педагогической науки в СССР (1917-1980)/ Под ред. Н.П.Кузина, М.М.Колмаковой. – М., 1986.51. Певзнер М.Н. Реформаторское движение в педагогике Западной Европы конца XIX – начала ХХ веков. – Новгород,1996.52. Педагогика открытости и диалога культур/ Под ред. М.Н.Певзнера, В.О.Букетова, О.М.Зайченко. – М., 2000.53. Педагогическая энциклопедия: В 4 т./ Гл. ред. И.А.Каиров, Ф.Н.Петров – М.: Советская Энциклопедия, 1964-68.54. Пирогов Н.И. Избр.пед.соч. – М., 1981.55. Российская педагогическая энциклопедия: В 2 т./ Гл. ред. В.В.Давыдов – М.:      Большая Российская энциклопедия, 1994, 1999.56. Свободное воспитание: Хрестоматия./ Сост. Г.Б.Корнетов. – М., 1995.57. Сорока-Росинский В.Н. Пед.соч. – М., 1991.58. Сухомлинский В.А. Избр. пед. соч.: В 3 т. – М., 1979-1981.59. Толстой Л.Н. Пед.соч. – М., 1989.60. Ушинский К.Д. Пед. соч.: В 6 т. М., 1988-1990.61. Фрадкин Ф.А. Педология: мифы и действительность. – М., 1991.62. Цырлина Т.В. На пути к совершенству. Антология интересных школ и находок  ХХ века. – М., 1997.63. Чапаев Н.К. Введение в курс «Философия и история образования». – Екатеринбург, 1999.64. Шацкий С.Т. Избр. пед. соч.: В 2 т. – М., 1980.65. Шацкий С.Т.: работа для будущего./ Сост. В.И.Малинин, Ф.А.Фрадкин. – М.,1989.66. Thut. I. N. (1957). The story of education: Philosophical and historical foundations. New York. McGraw-HillBook Company, Inc67. Palmer. J. A, Bresler. L & Cooper. D. E. (2003). Fifty major thinkers on education: From Confucius to Dewey.  London, Routledge68. Graves. F. P. (1914). A History of education: During the Middle Ages and the Transition to Modern. New York, Macmillan69. Graves. F. P. (1913). A History of education before the Middle Ages. New York. Macmillan70. Wokler. R. (2001). Rousseau: A Very Short Introduction. Oxford University Press71.    Historic.Ru: Всемирная история 72.    NPLit.ru: Библиотека научно-популярной литературы 73.    Pedagogic.ru: Библиотека по педагогике 74.    http://www.ancient.hotmail.ru - Мифы и религия Египта 75.    http://www.antology.rchgi.spb.ru - Библиотека Средневековья 76.    http://www.hist1.narod.ru/ - Всемирная история 77.    http://www.hronos.km.ru- Всемирная история 78.    http://ancientrome.ru/ - Древний Рим http://www.tgorod.ru/ - Средневековье79.    http://www.rulers.narod.ru - Всемирная история в лицах80.    http://www.history.ru/hist.htm - Ресурсы по истории81.    http://www.pautina.net/9/116/1082/index.html - ссылки на исторический сайты (несколько десятков) 82.    http://www.Hist.msu.ru – Московский государственный университет. Исторический факультет 83.    http://som.fsio.ru/cat.asp - Каталог ссылок по предметам (Астрономия, Биология, Информатика, История, Математика, Обществоведение, Физика, Химия, Биология) 84.    http://www.direktor.ru/ - Анонсы всех статей, которые публикуются в журнале "Директор школы" 85.    http://www.auditorium.ru - информационно-образовательный портал «Гуманитарные науки» 86.    http://www.alledu.ru – Все образование в Интернет. 87.    http://www.center.fio.ru/som – сетевое объединение методистов88.    http://www.crsdod.ru/first/LINK/index.htm – Дополнительное образование89.    http://www.dvgu.ru –ДВГУ 90.    http://www.ed.gov.ru –Министерство образования РФ91.    http://www.edu.km.ru/konkurs/kubyshka2002_konspekt.htm – кубышка медиа-уроков по всем предметам 92.    http://www.edu.ru – Российское образование, федеральный портал93.    http://www.iatp.projectharmony.ru/ – Проект «Гармония». «Обучение и доступ к Интернет» 94.    http://www.int-edu.ru – ИНТ: образовательное оборудование, компьютерные программы, конструкторы, пособия. 95.    http://www.intergu.ru – гос-во учителей 96.    http://www.informika.ru/text/ – Государственный НИИ информационных технологий и телекоммуникаций 97.    http://www.inter-pedagogika.ru/ –Интернет-педагогика98.    http://www.kcn.ru/school/book/index.htm – Мобильный учебник по предметам: История, Информатика, Экономика, География, Литература99.    http://www.kohkurs.auditorium.ru – образование в Рунете100.http://www.mari_el.ru/mmlab/ – лаб. систем мультимедиа (есть химия101.http://www.mediaeducation.ru – о медиаобразовании102.http://edu.km.ru/projects/vschool/uroki_2002_1.htm - Об электронных учебниках фирмы «Кирилл и Мефодий»

103.http://www.ict.edu.ru - Информационные технологии в образовании

104.http://www.pedsovet.ru

105.http://www.profile-edu.ru/index.php?cat=6 – Профильное обучение

106.http://www.school-sector.relarn.ru – инф. о проектах, школьные сайты и т.д.

107.http://www.tambov.fio.ru/vjpusk/vjp017/vjp017.htm – Работы центров ФИО

108.http://www.teacher.fio.ru

109.http://www.vestniknews.ru – Вестник образования

110.http://www.vkids.km.ru – виртуальные детки

111.http://www.1september.ru - Газета «Первое сентября»

112.http://www.CD-ROM.ru/EduMedia - Мультимедиа в образовании. Приложение к журналу «Вестник образования»

113.http://www.courier.com.ru - «Курьер образования». Электронный журнал.

114.http://www.open.websib.ru - сибирский центр ИТ

115.http://www.kcn.ru/school/vestnik/oglav.htm - Вестник школы 122. Научно-методическое издание

116.http://www.inter-pedagogika.ru/ - Сайт и для администраторов, и для педагогов и даже для родителей "ИнтерПедагогика". Новости не только из мира педагогики, но и события образования, информация об экзаменах, тематика августовских педсоветов 2004 года, аннотации на новые печатные издания.

117.http://www.razvivalki.ru/cgi-bin/shop.pl - "Родительский клуб "Дом"" Как подготовить ребенка к школе, методики развивающих игр для детей, форумы по интересам

118.http://www.cl.ru/education/sites/index.html - Сайты организаций сферы образования

Зохиогчийн эрхтэй учраас бүхлээр болон хэсэгчлэн ашиглах тохиолдолд орчуулагчийн нэрийг дурдана уу!

Бичсэн: EDUCATION | цаг: 10:28 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774751 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax