2012-05-04
Монгол даалууны гуншин

ЁОЗ:

Ёгзолдоржийн хөдөөнөөс

Ёнзон хамбын гадаанаас

Цайны сүүний гуйлгачин

Цалам барьсан дээрэмчин

Хон хэрээний нүд

Хоёр нүдний дуран

Хойт хотын данжаад

БӨХӨӨН:

Өөхий бөөхий дөрөв

Өвчүү номин шаргал

Бөгжөө Сэнгийн хожуул

Бөхнөг түргэн гүйдэлтэй

дорниун хурдан шарга

Бөх нуман дөрөв

Бөөхий хотын данжаад

Бөх Лувсаншарав

ВАНД:

Вандан суудал

Зандан ширээ

Сайн хэлбэл сарий найм

Муу хэлбэл мурий найм

Дахиад хэлбэл далий найм

Давтаад хэлбэл тэмээ найм /муруй найм/

***

Наян жил насалсан

Намбигар улаан чавганцааааа /улаан найм/

***

Дэгээ есөнд дээлээ уруулж

Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул /тахир ес/

***

Долоон уулын сарлаг

Догшин газрын савдаг /сарлаг долоо/

***

Эрлүү дөнгө Эрийн найз

Эхнэр хүүхэд Гэрийн найз /дөнгө найм/

***

Дөнгө биеийг чилээнэ

Дөрөө хөлийг чилээнэ

Дэмбээ, даалуу

Үү хааны Лүү хаан
Үйзэн бэйсийн дамар толгойт /Үүлүү/

Арсаг хааны Барсаг хаан
Амбан хааны яран нүүрт /бажгар

Янаг хоолойн гуниг сэтгэл
ясчин хятадын зөрүү зургаа /чанс/

Гавалмаа хүүхэн
Дэжидмаа охин / улаан ес/

Наян жил сувайрч
жаран жил абортлуулсан
жартгай улаан чавганц аа

Ванд хүү бандагнаж
Бандаашиндаа түнтэгнэнэ.

Хар чавганц
Хандын найз
Ханд авгай миний найз гээд

Савар найм
Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далиу найм
Давтаад хэлбэл тэмээ найм

Хуньд найм
Гунжин хуньдын дайлаадас
Гурван нуурын цалгидас
Гуна гулгадаг
Гунж мөөрдөг
Дөрөө хангинадаг
Дөнж хальтардаг
Наян жил насалсан
Намбагар улаан чавгаяц

Гавал ес
Улаан ес жовдуухай
Уулаар явдаг галуухай
Усанд явдаг жараахай
Улсын сангийн Буханхүу

Дэгээ ес
Эгээ зүгээр явахаар
Эгмийн цагаан дэгээ
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэд Нүүрээ маажуул

Цагаан дэгээ мащин хутгуур
Царид хааны маажгий гуталт

Сийлүү арав
Сэмбэн нэртэй сийлүү
Бумбан нэртэй рашаан
Сэгэлзүүрийн бэгэлзүүр
Сэгэл Туулын бургас
Сэлээд бууны хугархай
Сэнж модны тайранхай
Сийчаа наачаа Дүнхэр даалуу
Сийлэн бөөрийн ягаан яатуу

Хар арав
Хар арав Хандын найз
Хандгай буга уулын найз
Ханд хүүхэн миний найз

Үүлүү;
Үгжиг түгжигийн бороохой
Үүлэн сүүдэр дайранхаи
Үг сөрж хэрүүл гарна
Үүл сөрж бороо орно
Үер цутгаж ган тайлна
Үүр цайж нар гарна
Үнээ сааж цай сүлнэ

Хуутуу цэргийн жанжин
Хуаран цэргийн майхан
Хувин толгой магсар
Хувилгаан нэртэй Даалуу

Даалуу
Хамбан эрээн даалуу
Хар мөрөнгийн жанжин
Энэ наадмын эзэн
Эрээн алаг даалуу

http://batireedui.com
Бичсэн: EDUCATION | цаг: 19:31 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Minii emee daaluug gunshin duudaj toglodog ih hugjiltei hun bj bilee. Poohuu zarlahdaa: Poohuu daaluu uuluunees saldaggui danagar tsagaan gart bi bn. sohor yoznoos saldaggui huvhai tsagaan gart chi bn .... geed
Бичсэн: Зочин цаг: 21:04, 2012-09-23 | Холбоос | |


hahaha. zun ochood zaaj ugnu uu. Aldah munguu beldej baigaarai
Бичсэн: EDUCATION цаг: 19:33, 2012-05-27 | Холбоос | |


Улаан даалуучин болжээ.kkkkkk
Бичсэн: qwertin (зочин) цаг: 12:05, 2012-05-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781186 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax