2013-03-04
27 сургууль, 64 цэцэрлэгийн удирдлагыг сонгоно


Нийслэлийн удирд­лагын зөвлөлийн өнгөр­сөн долоо хоногийн хур­лаар сургууль, цэ­­цэр­лэгийн удирд­лагуудын сонгон шал­гаруулалтын жур­мыг шинэчлэн баталсан билээ. Боловсролын тухай хуулийн энэ талаархи заалт өмнө мөрдөгдөж байсан ч сургууль, цэцэрлэгүүд Нийслэлийн боловсролын газарт захирлын үүрэг гүйцэтгэгч захиалдаггүйгээс болж, танил тал, арын хаалгаар энэ суудалд залрах хүмүүс олшроод байсан. Эдгээр хууль зөрчиж томил­огдсон болон шинээр ашиглалтад орж  байгаа сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг шинэчилсэн журмын дагуу сонгох ажил удахгүй өрнөх гэж байна. Мөн 60 ба түүнээс дээш настай тэтгэвэртээ гарч байгаа сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн аж­лын байранд шинээр хүн томилохоор болжээ. Энэ сонгон шалгаруулалтыг гурав­дугаар сард багтаан явуулах үүргийг Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад өгсөн байна.
Одоогоор нийслэлийн харьяа төрийн өмчийн 122 ерөнхий боловсролын сур­гууль, 190 цэцэрлэг ажиллаж байгаагийн 27 сургууль, 64 цэцэрлэгийн удирдлага журмын дагуу сонгогдоогүй гэдэг нь тогтоогдсон байна. Тиймээс эдгээр сургууль цэцэрлэгийн удирдлагуудад шалгаруулалт явуулах нь. Шинэчилсэн журмаар нэг орон тоон дээр доод тал нь гурван хүний материал хүлээн авч, тэдний шалгалтын дүнгээр сонголт хийхээр тогтжээ. Хэрэв заасан хугацаанд тухайн орон тоон дээр гурваас дээш хүн материалаа ирүүлээгүй тохиолдолд шалгаруулалтын хугацааг сунгах юм байна. Хотын захын, гэр хороололын дундах сургууль цэцэрлэгийн удирдлагад өрсөлдөх хүний тоо бага байж магадгүй учраас дээр хэлсэнчлэн дахин хугацааг нь сунгаад ч гурваас дээш хүн материалаа ирүүлээгүй бол ирүүлсэн хүмүүсээс журмынх нь дагуу шалгалт авч, үүрэгт ажилд нь томилох гэнэ.
Өмнө нь, эцэг, эхчүүдийн дунд танил тал, ар өврийн хаалга ашиглан сургуулийн удирдлагад суучихаад хан­див нэртэй мөнгө идэж байна гэх шүүмж гарах болсон. Тэгвэл шинэчилсэн журмаар удирдлагын сонгон шалгаруулалтад эцэг эхчүүд оролцох болсон нь энэ шүүмжийг таслах нэг арга болж байгаа аж.
Мөн захирлын шалга­руулалтын нэг хэсэг нь заах аргын шалгалт. Сургууль, цэцэрлэгийн захирлуудыг хичээл заадаггүй. Зөвхөн сайн зохион байгуулалт сайтай хүн байхад л болох юм шиг боддог байсан. Тэгвэл шинэчилсэн журмаар ямар нэг мэргэшсэн хичээлээрээ эсвэл боловсролын талаар сар бүр сургууль дээрээ сурагчдын дунд нэг цагийн нээлттэй хичээл заах болж байна. Сонгон шалгаруултын үеэр заах аргын шалгалт авахдаа сэдвийг нь сонгуулж, цагийн хугацаанд бэлдүүлээд 40 минутын нээлттэй хичээл заалгах гэнэ. Сонирхсон эцэг эхчүүд, сурагчид суух боломжийг Нийслэлийн боловсролын газраас бүрдүүлж өгөх юм. Тиймээс тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сонгох ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо нэн түрүүнд шаардлагатай болж байна.
Нийслэлийн харьяа төрийн өмчит ямар нэг сургууль, цэцэрлэгийн захирлыг харьяа дүүргийн Засаг дарга нар сонгодог байсан бол цаашдаа нийслэлийн Засаг дарга сонгож байхаар шинэчилсэн журамд заасан. Боловсролын тухай шинэ хуулиар боловсролын байгууллагад аттестачлал явуулж, хангалтгүй дүн авсан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг солих. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Авлигатай тэмцэх газарт өмнө нь шалгагдаж байсан, одоо шалгагдаж байгаа удирдлагуудад арга хэмжээ авч ажиллахаа хотын дарга онцолсон юм. 
http://www.assa.mn/content/11156.shtml?a=education
Б.Цэдэв

Эх сурвалж: www.assa.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 09:06 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735726 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax