2014-12-02
Хэл сурах НУУЦ

Хэл сурах НУУЦ 1: Нэг сэдвийг дагнан сонсох

 

"Нэг сэдвийг дагнан сонсох" гэдэг нь нэг сэдвийг олон талаас нь олон хувилбараар сонсохыг хэлдэг. Энэ нь олон сэдвийг төлөвлөгөөгүй сонсохоос хамаагүй хүчтэй арга юм. Олон сэдэв сонсож хичээллэдэг оюутнаас нэг сэдвийг олон талаас нь сонсож хичээллэдэг оюутан маш богино хугацаанд сайн ярьж сурдаг.

Нэг сэдвийг олон талаас нь илэрхийлэхийн тулд тодорхой хүрээний багц үгийн сан, хэллэгүүдийг ашигладаг. Өөрөөр хэлбэл түүнд ойролцоо болон ижил утгатай үг хэллэгийг түлхүү ашигладаг гэсэн үг. Тиймээс ойлгогдох нь илүү хялбар юм.

Эцэст нь та эдгээр үг хэллэгийг автоматаар цээжилж, автоматаар өөрийн үг яриандаа ашиглаж эхэлдэг.

Хэрэв та сонсож байгаа зүйлээ ойлгохгүй бол юу ч сурахгүй. Хэзээ ч сайжрахгүй. Англи хэл дээр ТВ үзээд л байдаг, гэвч таны түвшин сайжирдаггүйн учир энэ. Та ихэнх зүйлийг нь ойлгохгүй өнгөрдөг. Яагаад гэвэл ойлгоход хэцүү буюу өмнө нь таны сонсож байгаагүй, таны мэдэхгүй үг хэллэг учраас.

Ойлгохгүй бол сурахгүй!

Хэрэв та шинэ үгийг нэг удаа сонсвол тэд дороо мартана. Түүнийг 5 удаа сонссон ч мартана. Тэгвэл хичнээн удаа сонсоход мартагдахааргүй тогтоох вэ? Ихэнх хүн шинэ үгийг 30 удаа сонсож байж тогтоодог байна. Ямар нэгэн үгийг хэлсэн даруйд нь шууд ойлгодог болохын тулд 50-100 удаа сонсох шаардлагатай гэж би зөвлөдөг!

Дүгнэж хэлэхэд Англи хэл сурах хамгийн чухал 2 зүйл бол: нэгдүгээрт сонсоход ойлгогдох зүйлийг сонсох, хоёрдугаарт түүнийгээ олон дахин сонсох. - МАШ АМАРХАН!

Ингээд НУУЦ 1: Нэг сэдвийг дагнан сонсох – Ойлгохгүй бол санаа зоволтгүй. Зүгээр л түүнийгээ олон удаа сонс. Та автоматаар ойлгодог болно.

Хэл сурах НУУЦ 2: Дүрэм үзэхээ болих

Магадгүй та нэлээд хэдэн жил Англи хэлний дүрэм үзэж судалж байгаа байх. Гэхдээ одоо ярьж чадаж байна уу? Ярьж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь та хэт их дүрэм үзсэнтэй холбоотой. Гэхдээ энэ нь таны буруу биш юм. Сургуульд байхад багш нар дүрэм сурах хэрэгэй гэж заадаг байсан. Магадгүй бүр гол үндэс нь дүрэм гэж ч хэлдэг байсан. Гэвч яг үнэндээ энэ хамгийн буруу заах арга!

Шалтгаан: Нэгдүгээрт дүрэм судлах нь маш уйтгартай, хоёрдугаарт, таны ярих чадварыг устгадаг. Учир нь та ярихаасаа өмнө дүрмийн дагуу зөв ярих гэж бодох болдог. Та өөрийн төрөлх хэлээрээ ярихдаа ямар дүрмээр ярьж байгаагаа бодож үзсэн үү? Хэрэв та бодож эхэлвэл бас л ярьж чадахгүй. Гол шалтгаан нь энэ.

Мэдээж та бодохгүйгээр шууд ярьдаг болмоор байгаа биздээ? Тэгвэл Дүрэм үзэхээ шууд зогсоо.

НУУЦ 2: Дүрэм үзэхээ болих. Хэрэв та дүрмийг үргэлжлүүлэн үзвэл хэзээ ч ярьж сурахгүй! Тиймээс яг одоо бүх дүрмийн ном, цаасаа цааш нь тавь, ахиж хэзээ ч бүү ашигла! Дүрэм үзэхээ бүрэн зогсоо.

 

Хэл сурах НУУЦ 3: Унших сонсохыг зэрэгцүүлэх

Та янз бүрийн сурах бичиг, сургалтын ном үзэж байсан байх. Гэвч 5, 10 жил сурсны дараа үр дүн гэж байна уу?

Миний бодлоор зарим талаараа байгаа байх гэж итгэж байна. Жишээлбэл та англи, америк, австрали, канадуудаас ч илүү англи хэлний дүрмийг мэддэг байж магадгүй. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн ихэнх нь өөрсдийнхөө ярьдаг англи хэлнийхээ дүрмийг мэддэггүй юм.

Миний туршлагаас харахад оюутнууд дүрэм сайн мэддэг байлаа гээд маш хязгаарлагдмал хүрээнд ойр зуурын энгийн өгүүлбэр бичихээс өөр зүйл хийж чаддаггүй юм. Яагаад гэвэл тэдэнд хангалттай үгийн сан байхгүй учир бичиж буй зүйлээ уран тод олон янзаар илэрхийлж чаддаггүй.

Би өөрийн оюутнууддаа хэлэхдээ хэрэв та нар үнэхээр унших дуртай бол сурах бичиг, сургалтын ном ерөөсөө уншиж болохгүй гэж хэлдэг. Түүний оронд үлгэрийн ном эсвэл 10-15 насны хүүхдэд зориулсан зохиолын ном эсвэл амархан энгийнээр бичигдсэн тууж роман уншиж болно. Ингэвэл ядаж үгийн сан нэмэгдэж, үг өгүүлбэрийг яаж бичдэгийг нэлээд гүнзгий сайн ойлгож авах бололцоотой юм.

БИДНИЙ ЗОРИЛГО БОЛ ТАНЫГ ЯРИУЛЖ СУРГАХ.

За ингээд НУУЦ 3: Унших сонсохыг зэрэгцүүлэх. Энэ бол маш амархан, бас хялбар арга.

Гэхдээ Hi, I’m Ron. How are you? I’m fine, and you? гэх мэт жүжигчид дуу оруулсан CD хичээлүүд ч юм уу, интерактив хичээл сонсоод бас сайжрахгүй. Эдгээр хичээлийг үзсэнээр таны үгийн сан нэмэгдэхгүй. Учир нь жинхэнэ амьдрал дээр хүн маш өргөн хүрээнд ярьдаг.

Тэгэхээр та зөвхөн native англи америк хүний бодит амьдрал дээрх энгийн харилцан яриа, зориудаар бүтээсэн системтэй яриа буюу хичээл, аудио ном, бичлэгүүдийг эх тексттэй нь хамт зэрэгцүүлэн сонсох хэрэгтэй. Унших сонсохыг зэрэгцүүлэн хийснээр таны дуудлага сайжирна. Бас сонсох зуураа унших нь нэлээд гүнзгий ойгогддог. Хэдэн удаа зэрэгцүүлэн унших дасгал хийснийхээ дараа, унших материалаа ашиглахгүйгээр зөвхөн сонсох хэрэгтэй. Энэ үед та ойлгож чаддаг болсон байх ба маш хурдан сайжирсан байх болно.

Дараагийн нууц хүртэл түр баяртай.

 

Хэл сурах НУУЦ 4: Давтах буюу гүн гүнзгий суралцах

Өмнө нь хэл сурч байхдаа та өнөөдөр нэг дүрэм, маргааш нэг дүрэм, нөгөөдөр шинэ сэдэв гэх мэт маш хурдтай сурдаг. Хэсэг хугацааны дараа та мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг, үзсэн сурснаа амьдрал дээр хэрэглэх гэхээр аль нь юу билээ гээд төөрөлдөөд хэрэглэж чаддаггүй.

Тэгэхээр та зөв, шууд ярьдаг болохын тулд өөрийн сурсан ойлгосноо байнга давтах ёстой. Өөрөөр хэлбэл дахин дахин сонсох буюу давтан сонсох хэрэгтэй. Аль болох олон сонсоно, төдийн чинээ сайн тогтоож, тэр хэмжээгээр та сонссон бүхнээ өөрийн болгож авна.

НУУЦ №4 юу вэ гэвэл ДАВТАХ БУЮУ ГҮН ГҮНЗГИЙ СУРАЛЦАХ юм.

Танд дахин сануулахад:

· Нууц 1: Нэг Сэдвийг Дагнан Сонсох

· Нууц 2: Дүрэм Үзэхээ Болих

· Нууц 3: Унших Сонсохыг Зэрэгцүүлэх (үүний 80-90% нь зөвхөн сонсох дасгал байна)

· Нууц 4: Давтан Сонсох (сонсож байгаа зүйлийнхээ 95%-ийг шууд ойлгодог болтол сонсох ёстой)

Бүгд маш амархан дүрэм. Хурдан ярьж сурахын тулд НҮДЭЭРЭЭ БИШ ЧИХЭЭРЭЭ сурах ёстой гэдгийг та харж байгаа байх. Ердөө л сонсох. Сонсох бол ярьж сурах үндсэн түлхүүр.

Дараагийн нууц хүртэл түр баяртай. Дараа танд дүрэм үзэхгүйгээр дүрэм сурахын нууцыг явуулна.

Хэл сурах НУУЦ 5: Дүрэм үзэхгүйгээр дүрэм сурах

Өнөөдөр танд дүрэм үзэхгүйгээр дүрэм сурахын нууц буюу НУУЦ 5 –аа явуулж байна.

Өмнө танд дүрэм үзэх хэрэггүй гэж явуулж байсан. Зарим нэг нь бурхан минь дүрэмгүйгээр яаж сурахын, ёстой тэнэг юм ярьж байхын, дүрэм мэдэхгүйгээр яаж зөв ярихын гэх мэт бодож байсан байх.

За тэгэхээр эхлээд дүрэм гэдэг нь юу вэ гэдэг талаас нь харъя. Та өөрийн хэлэх гэсэн зүйлээ өнгөрсөн, одоо, ирээдүй, эсвэл өнгөрсөн цагт болчихсон байсан, эсвэл тэгэх гэж байхад тэгчихсэн байсан, одоог хүртэл тэгсээр л байна, тэгсээр л байх болно, тэгэх гэж байсан юм гэх мэт янз бүрийн цагийн ялгаанд зөв илэрхийлж чадвал та зөв ярьж чадлаа гэсэн үг.

Тэгэхээр эдгээрийг яаж хурдан бөгөөд зөв сурах вэ?

Үүнд л миний хичээлийн нууц байгаа юм. Жаахан тодруулъя.

Би ямар нэгэн бяцхан түүх эсвэл марзан явдлийг нэг хичээлийн үндсэн сэдэв болгон авдаг. Жишээлбэл, Хүүг Жорж гэдэг. Тэр дэлгүүрээс ус худалдаж авдаг. Усны үнэ 100төгрөг байдаг. Тэр худалдагчид 100төгрөг төлдөг. Тэр гэртээ харьдаг. гэх маш энгийн энэ жижиг зүйлийг хичээлийн сэдэв гэж бодъё. Энэ бол ердөө жишээ. Жинхэнэ хичээл бол хамаагүй хүнд, хамаагүй хэцүү, нэлээд урт байгаа. За тэгээд энэ түүхийг та сонссоор байгаад бүрэн ойлгодог болчихлоо гэж бодъё.

Санамж: Энэ түүх бүхлээрээ Нар манддаг” “Ус урсдаггэх мэт давтагддаг зүйлийг тодорхойлдог одоо цагт бичигдсэн байна. Анхааран харвал ярьж бичиж байгаа зүйлийг бүгдийг одоо цагт бичвэл иймэрхүү утга муутай буруу сонсогддог байх нь байшдээ. Гэхдээ та энэ одоо цаг тул дүрмээр тийм байх ёстой, ийм байх ёстой гэх мэт ерөөсөө дүрэм талаас нь судлах, цээжлэх хэрэггүй. Зүгээр сонсох, олон дахин сонсох, сонссон даруйдаа ойлгодог байх л хэрэгтэй.

Гэтэл яг энэ түүхийг:

Хүүгийн нэрийг Жорж гэдэг байв. Хүү дэлгүүрээс ус худалдаж авлаа. Усны үнэ 100 төгрөг байсан учир худалдагчид 100 төгрөг төлөв. Дараа нь хүү гэртээ харилаа.гэх мэт өнгөрсөн цагт сонсвол та ямар сайн, ямар хурдан цагийн ялгааг ойлгох уу? Үүнд л миний нууц байна.

Жишээлбэл, уг түүхээ:

Жорж гэдэг хүү байх болно. 3 хоногийн дараа тэр ус худалдаж авахаар дэлгүүр орно. Усны үнэ 100төгрөг болсон байх тул хүү худалдагчид 100 төгрөг төлөх болно. Дараа нь хүү гэртээ харих болно. гэх мэт ирээдүй цагт бас бичиж болно.

Эсвэл:

Жорж гэдэг хүү байжээ. Өнгөрсөн жилээс хойш тэр ус худалдаж авахаар өдөр бүр дэлгүүр явж байна. Ус авах бүртээ худалагчид 100 төгрөг төлдөг байв. Дараа нь хүү шууд гэртээ харьдаг байсан.гэх мэт present perfect цагт бичиж болно.

Үүнд нэг зүйлийг анхаарахад ямар дүрэм, яаж ашиглагдаж байна гэж ерөөсөө сурах хэрэггүй. ЗӨВХӨН СОНС. Та сонсоод шууд ойлгодог болох, буцаагаад өөрөө ашиглаж чаддаг болоход л хамгийн гол зорилго байх ёстой.

Дээрх мэт харьцуулсан жишээ буюу бяцхан түүхээс та маш цэгцтэйгээр цагийн ялгааг ойлгож эхэлнэ. Яг л төрөлх хэлтэн шиг нь шууд автоматаар ойлгож эхэлнэ. Та хэзээ ч мартахгүй, бас будилахгүйгээр цээжилнэ. Тэр дүрэм тэгдэгийн, энэ дүрэм ингэдгийн гэх мэт цээжлэхгүй. Зөвхөн сонсох, жишээлбэл, өнгөрсөн цагт нэг сонсох, одоо цагт нэг сонсох, ирээдүй цагт нэг сонсох, холимог байдлаар нэг сонсох гэх мэтээр зүгээр л сонсох ёстой.

Манай дунд түвшний хичээл буюу 200 серийн хичээлээс эхлээд хичээл бүрд цагийн ялгааг ингэж гаргасан нэмэлт хичээл байдаг. Түүнийгээ би POV буюу Point of View гэж нэрлэсэн. Хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг дор хаяж 3-4 өөр цаг болон холимог байдлаар сонсоход бэлдэж өгсөн.

Эцсийн дүнд та яг дүрмийн дагуу 100% ярьж чаддаг болсон байх болно.

За та одоо дүрэм үзэхгүйгээр дүрэм сурч болохыг ойлголоо. Дараа танд зөвхөн сонсох мөртлөө МАШ ХУРДАН ярьж сурахын нууцыг явуулъя.

Өө бас нэг зүйл байна. Та манай POV хичээлийг шууд уншаад эсвэл сонсоод цагийн ялгааг нь нарийн гаргаж чадахгүй байж болзошгүй тул бид монгол орчуулгыг хичээлдээ оруулж өгсөн. Тиймээс та шууд ойлгох болно.

 

 http://tsagtur.mn

 

Бичсэн: EDUCATION | цаг: 16:14 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1780978 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax