1.Монголын нууц товчоог хэдэн онд зохиосон бэ?
А.1240
В.1206
С.1162
2.”Төрийн хар хайрцаг”-ны бодлого гэдэг нэр томъёолол ямар утгатай вэ?
А. Улсын гадаад бодлогыг илэрхийлдэг
В. Улсын дотоод бодлогыг илэрхийлдэг
С.Дээрх 2 хариулт 2-лаа зөв.
Тайлбар: /”төрийн алтан хайрцаг”-ны бодлого гэсэн томъёолол бас байдаг. Энэ нь улсын гадаад бодлогыг илэрхийлдэг /
3.Бурхан Халдун уул аль аймгийн нутагт байдаг вэ?
А.Төв
Б.Сэлэнгэ
В.Хэнтий
4.Дэлхийн анхны хиймэл дагуулыг хаанаас хэдэн онд хөөргөсөн бэ?
А.1955 онд АНУ-ын NASA-аас
В.1957 онд Казахстаны Байконуур-с
С.1961 онд ЗХУ-ын Омск-с
5.Даншиг наадам гэж байдаг. Даншиг гэдэг нь хаанаас гаралтай ямар утгатай үг вэ?
А.Наадам гэсэн монгол үг
В.Цэнгэл гэсэн манж үг
С.Бат оршил гэсэн төвд үг
6.Дараах хотуудын аль нь Европ тивд оршдоггүй вэ?
А.Москва
В.Парис
С.Мельбурн /австрали/
Д.Таллин /Эстон/
7.Наран тэмээ гэж ямар тэмээг хэлдэг юэ?
А.Ганц бөхтэй тэмээг
В.Агтлуулсан эр тэмээг
С.Зэрлэг тэмээг /хавтгай/
Д.Ихэр ботгыг
8.Төрийн гол хууль
А.Хөдөлмөрийн хууль
В.НҮБ-ийн конвенцүүд
С.Үндсэн хууль
Д.Эрүүгийн хууль
9.1890 онд Парист босгосон Эйфелийн цамхагийг анх юунд зориулж босгосон бэ?
А.Улсын сүр хүчийг гайхуулах гэж
В.Эрх чөлөөг бэлгэдэж
С.Олон улсын үзэсгэлэнд зориулж
Д.Радио нэвтрүүлэгт ашиглах гэж
Тайлбар: Эйфелийн цамхаг нь 300 м өндөр, тал бүр нь 123 м өргөн, дөрвөлжин суурьтай, 9 мянган тн жинтэй, 19-р зууны техникийн дэвшлийн бэлгэ тэмдэг болгон босгосон байна.
10.Монголчууд юуг “цагаан алт” гэж нэрлэдэг вэ?
А.Ноос
В.Мөнгө
С.Буудай
Д.Цагаан идээ
11.Өндөр жил гэж ямар жилийг хэлдэг вэ?
А.12 жилийн эхний жил болох хулгана жилийг
В.2-р сар нь 29 хоногтой жилийг
С.Ийм жил гэж байдаггүй
Д.Гантай жилийг
12.Монгол хэлний тогтвортой нэгжийн хамгийн бага нэгж юу вэ?
А.Үсэг
В.Холбоо үг
С.Өгүүлбэр
Д.Үг
13.Монгол орны хамгийн дулаан газар?
А.Их нууруудын хотгор
В.Ханбогд
С.Мэнэнгийн тал
Д.Замын Үүд
14.Улаанбаатар хотын хойно байдаг уул?
А.Сонгино хайрхан
В.Баянзүрх
С.Чингэлтэй
Д.Баянгол
15.Дэлхий хэдэн дагуултай вэ?
А.1
В.2
С.3
Д.4
Тайлбар: Дэлхийн дагуул сар
16.”Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж хэлсэн бэ?
А.Б.Ринчин
В.Л.Толстой
С.Э.Хэмингуэй
Д.М.Горький
17.Хичээнгүй сайд гэж алдаршсан монголын төрийн зүтгэлтэн
А.Амар
В.Б.Цэрэндорж
С.Бодоо
Д.Данзан
18.Төв номын сангийн өмнө хэний хөшөө байдаг вэ?
А.Ю.Цэдэнбал
В.Б.Ринчин
С.хөшөө байдаггүй
Д.Д.Нацагдорж
19.Отгонтэнгэр уул аль аймгийн нутагт байдаг вэ?
А.Говь-Алтай
В.Ховд
С.Төв
Д.Завхан
20.Тайхар чулуу аль аймгийн нутагт байдаг вэ?
А.Хэнтий
В.Өвөрхангай
С.Архангай
Д.Булган
21.Миний хэнз хурга Магнай халзан зурвастай... Хэний зохиол вэ?
А.Содномдорж
В.Нацагдорж
С.Дамдинсүрэн
Д.Лхагвасүрэн
22.Эрдэмтэн мэргэдийн хэлсэн онч мэргэн үгсийг юу гэдэг вэ?
А.Афоризм
В.Хэлц үг
С.Хэвшмэл хэллэг
Д.Сургаал
23.”Газар доор гахай зулзаглана” тэр юу вэ? Хариу: төмс
24.Монгол нутагт газар тариалан хэдийд анх үүссэн бэ?
А.Мезолит
В.Неолит
С.Төмрийн үе
Д.Хүрлийн үе
25.Түүхий махыг чанахад жингийнхээ хэдэн хувийг алддаг вэ?
А.25
В.5
С.15
Д.10
26.Процент гэж юу вэ?
А.Аливаа зүйлсийн зууны нэг хэсгийг
В.Язгуураас гарах тоог
С.Газрын зургийн жижигрүүлсэн хэмжээг
Д.Үнийн хөөрөгдөл
27.Энэ жил монгол ТВ-ийн хэдэн жилийн ой болж байгаа вэ?
А.
В.
С.
Д.
28.Анхны механик цагийг хэдийд хэн бүтээсэн бэ?
А.15 зуунд Арабууд
В.10 зуунд Хятадууд
С.14 зуунд Грекчүүд
Д.14-р зуунд Европчууд
Тайлбар: Энэ нь сүмийн цогчин дуганын цаг юм. Ийм цагийг тухайн үедээ “орчин цагийн дэлхийн хамгийн чухал машин”-д тооцдог байжээ.
29.Кибер хувьсгал гэж юу вэ?
А.Аж үйлдвэрийн хувьсгал
В.Мэдээллийн хувьсгал
С.Биотехнологийн хувьсгал
Д.ХАА-н хувьсгал
Тайлбар: эдүгээ хүртэл хүн төрөлхтөн технологийн 4 том хувьсгал хийжээ. 1940-өөд оны үед анхны компьютер буюу тооцоолон бодох машиныг зохион бүтээснээр Мэдээллийн хувьсгал буюу Кибер хувьсгал гарсан гэж үздэг.
30.ХДХВ-ийн халдвар авсан хүнд “цонх үе” гэж байдаг. Энэ нь ямар утгатай хэллэг вэ?
А.халдвар авснаас хойш 2-12 долоо хоногийн дотор шинжилгээ өгөхөд ХДХВ илрэхгүй үе√
В.Халдвартай эхийн ураг тээх хугацаа
С.Халвар авсан цагаасаа хойш шинж тэмдэг илрэхгүй олон жил явахыг
Д.Бүгд зөв
Тайлбар: ХДХВ-ийн халдвар авсан эсэхийг тэр даруйд нь тогтоох боломжгүй байдаг. Халдвар авснаас хойш 2-12 долоо хоногийн дотор шинжилгээ өгөхөд ХДХВ илрэхгүй үе байдаг. Энэ үеийг “цонх үе” гэж нэрлэдэг. Тиймээс шинжилгээг ойролцоогоор 3 сарын дараа давтан хийлгэх хэрэгтэй.