2009-11-29
Анхны бэлгэвчийг Христийг төрөхөөс 2000 мянган жилийн өмнө египтэд сэдсэн гэдэг. Гэхдээ тvvнийг матрын өлөн гэдсээр хийж байв.

 

-Матар хэлээ гаргаж чаддаггvй: Тэр олзоо зажилж иддэггvй. Шууд таслаад залгидаг

-Матрын насыг зөвхөн тvvний ясны бvтэцээр тогтоодог. Яг модныхыг тогтоодог шиг ясан дахь дугуй цагирагуудыг тоолж хэдэн настайг мэднэ.

-Матар хэлээ огт гаргаж чаддаггvй.
-Бороо орохын өмнө матарнууд маш ихээр дуу чимээ гаргадаг. Vvнийг “матрын дуу” ч гэдэг.
-Зарим нэгэн омгийнхон матрын өөрсдийн тогтсон жимээр явж байхад нь нуруун дээрээс нь хутга эсвэл өөр төрлийн хурц иртэй зvйлээр сийчэн алдаг байна. Матар ухарч явдаггvй тул иймэрхvv дайралтын vед амиа алдах магадлал их.
-Матар барьсан идэшээ живvvлээд дараа нь эргийн ойролцоох газарт нуудаг. Ингээд хэд хоногийн дараа арьс нь зөөлөн болохоор иднэ. Яагаад гэхээр матар хэзээ ч олзоо зажилж иддэггvй залгидаг учраас тэр.
-Матрын нvдэнд мембран хамгаалалтын халь байдаг. Усанд байхдаа тvvний тусламжаар нvдээ хамгаалах бөгөөд энэ vедээ харахгvй байна гэсэн ойлголтгvй бvх зvйл тvvний хяналтанд байдаг.
-Тvvний гэдсэн гастролит хэмээх чулуу байдаг. Тэр нь хоолыг “тээрэмдэх” болон хvндийн жингээ зохицуулахад хэрэгтэй.
-Өнөө цагийн бvх матар хоёр нутагтан хэмээгддэг. Тэгвэл 3000 жилийн өмнө Шинэ Каледонийд хуурай газрын матар амьдарч байжээ.
-Бяцхан матарнууд хэвлийд өндгөн дотор байхдаа л “квак, квак” хэмээн дуугарч чимээ гаргадаг.
-Анхны бэлгэвчийг Христийг төрөхөөс 2000 мянган жилийн өмнө египтэд сэдсэн гэдэг. Гэхдээ тvvнийг матрын өлөн гэдсээр хийж байв.
-Амьдралынхаа туршид матар 60 шvдээ зуу орчим удаа “сольдог”.
-Шvдгvй болсон хөгшин матар хамгийн аюултайд тооцогддог. Учир нь тэд шvдгvй учраас эрvvний хазалт хэдэн тонны даацтай маш чанга байдаг гэнэ. Ингэхээр олзныхоо бvх ясыг хугалан хэмхэлж жижиглэн залгидаг.
-Хэдийгээр махчин араатан ч гэсэн тэд огт юм идэхгvйгээр бvтэн жил ч тэсэж чаддаг.
-Тэд усан дотроос дээшээ хоёр метрийн өндөрт vсэрч чадна.
-“Crocodile” гэдэг vг нь “чулуун өт” гэсэн утга агуулдаг. Грек хэлнээс хөрвvvлбэл “кроко”-чулуу, “дило”-өт.
-Далайн усанд тэд эргээс 600 км хvртэл сэлж чаддаг ажээ. Зарим гэрчийн мэдvvлсэнээр 1100 км сэлсэн “аварга” ч байдаг гэнэ.
-Дундаж наслалт нь 50 жил бол 100 насалсан араатан ч байдаг аж.
-Хvчирхэг сvvлээрээ томоохон амьтдыг ус руу өлхөөн тvлхээд оруулчихна. Зарим нэгэн тохиолдолд завь руу дайрсан матар сvvлээрээ цохин хөмрvvлсэн байдаг.

Бичсэн: EDUCATION | цаг: 13:46 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1826247 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax